Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 07-р сарын 08
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Үндэсний геологийн алба байгуулах тогтоолын төсөл өргөн барилаа

НИЙТЛЭСЭН: 2020-01-09 10:33:52
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Тогтоолын төсөлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд хэрэгжүүлэгч агентлаг “Үндэсний геологийн алба” байгуулахаар тусгасан.

Уг алба нь Монгол орны газрын хэвлийн баялгийг ашигт малтмалын төрлөөс үл хамааран геологи, геохими, геофизик зэрэг судалгааны аргуудаар цогцоор нь иж бүрэн хийж гүйцэтгэн эрдэс баялгийг нээн илрүүлж, улсын мэдээллийн санд бүртгүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх, эрдсийн шинжилгээ хийх, Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг баяжуулах, нууцын зэрэглэлд хамруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулах юм.

Түүнчлэн төрийн зүгээс бодлогоор дэмжин улсын төсвийн хөрөнгө, шинжлэх ухаан, технологийн сан болон Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрээр хэрэгжүүлэх бүх төрлийн геологийн судалгааны төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг Үндэсний геологийн албаар дамжуулан нэгдсэн зарчмаар хэрэгжүүлнэ. Мөн Засгийн газрыг Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн геологийн судалгааны үндсэн дээр бүх төрлийн ашигт малтмалын нөөцийн байдал, геологийн бүтцэд байгаа гүний усны нөөц, хот-суурин газар болон хөгжлийн бүсүүдийн геоэкологийн өнөөгийн байдал, газар хөдлөх магадлалтай нутаг дэвсгэрийн геологийн үйл явцын геологи-тектоникийн тайлал, хурдны болон төмөр замын суурь гүний судалгааны нэгдсэн мэдээлэл, хот суурин газруудын төлөвлөлтийн геологи-тектоникийн суурь мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Геологийн судалгааны ажлын үр дүн нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд болон бүс нутаг, тодорхой газар нутгийн нийгэм-эдийн засгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, хөгжлийн нэгдсэн төлөвлөлт хийх, хөгжлийн стратегийг боловсруулах суурь мэдээлэл бий болдгоороо ач холбогдолтой гэдгийг танилцуулгад дурдсан юм.

Үндэсний геологийн албаны бүтцэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв, Геологийн судалгааны төв (ТӨҮГ), Геологийн төв лаборатори (ТӨҮГ) нэгж хэлбэрээр орох бөгөөд эдгээр нэгжүүд нь геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагад цогц байдлаар ажиллахаар төсөлд тусгажээ.

ЭХ СУРВАЛЖ: УУХҮЯ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Судлаачид COVID-19 халдвар авсан хүнд өвчтөнүүдэд нойр булчирхайн цочмог үрэвслийн “Nafamostat mesylat” эм үр дүнтэй байгааг мэдээлжээ
8 цаг    

Дэлхийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд COVID-19 халдварын улмаас 3,000 гаруй хүн нас баржээ
8 цаг    

"Коронавируст халдвараар өвчлөгсдийн 23 хувь нь шинж тэмдэггүй, хөнгөн балархай эмнэл зүйн явцтай байсан"
8 цаг    

Шинэ коронавирус агаараар дамжин тархаж байгаа талаар эрдэмтдийн судалгааг ДЭМБ хүлээн зөвшөөрчээ
8 цаг    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянхонгор аймагт гэр шатаж хоёр хүн энджээ
8 цаг    

"Улсын нууцад хамаардаг учраас Афганистанд байгаа цэргүүдийн биеийн байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй"
8 цаг    

Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 боллоо
8 цаг    

Онцгой байдлын байгууллага 3 үгт хаягийн системийг нэвтрүүлж аюул, ослын голомтын байршлыг төвөггүй олдог боллоо
8 цаг    

Монголбанкны худалдан авсан үнэт металл өнгөрсөн оноос 4.8 тонноор өсжээ
9 цаг    

Дугаарын хязгаарлалт долдугаар сарын 11-16-ныг хүртэл ҮЙЛЧЛЭХГҮЙ
9 цаг    

ДЭМБ: COVID-19 халдварын дэгдэлт хурдацтай нэмэгдэж байгаа ч оргил үедээ хүрээгүй байна
9 цаг    

Вьетнамын хамгийн их хүндэрсэн Covid-19 өвчтөн болох Британийн иргэн эдгэрч, гэртээ харихаар болжээ
9 цаг    

Өлсгөлөнд нэрвэгдсэн Зимбабве улсын эрх баригчид тансаг автомашин худалдаж авахад олон саяыг зарцуулжээ
9 цаг    

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ
9 цаг    

Оросын сэтгүүлч төрийн нууцыг өрнөдийнхөнд дамжуулсан хэргээр баривчлагджээ
9 цаг    

Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага сургалтын шинэ байртай боллоо
9 цаг    

Шинэ сайд нарыг Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д тангараг өргүүлсний дараа Ерөнхий сайд томилно
9 цаг    

4K болон 8K чанартай дүрсний дата хэмжээг хоёр дахин бууруулах технологи бий болжээ
9 цаг    

Дональд Трамп их сургуулийн элсэлтийн шалгалтад өмнөөсөө хүн оруулж байжээ
9 цаг    

Төрөхөд нь шийдсэн хувь тавилан буюу Спарта
9 цаг    

COVID-19 ба БНСУ-ын боловсролын салбар
9 цаг    

Коронавирусийн аюулыг үл ойшоодгоороо алдартай Бразилын ерөнхийлөгч халдвар авжээ
9 цаг    

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах ЦАГИЙН ХУВААРЬ
10 цаг    

Эм, эмнэлгийн үйл, хагалгаа хийлгэхэд сайн хэмээжээ
10 цаг    

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орно
10 цаг    

ЭЕШ-ын дүнг шууд мэдээлнэ
3 өдөр    

ОХУ-аас Алтанбулаг боомтоор ирэх иргэдийн анхааралд
3 өдөр    

ЭЕШ-ийн дүн оноог хэрхэн тооцдог вэ?
3 өдөр    

Япон улсаас 263 иргэн эх орондоо ирэв
3 өдөр    

БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй
3 өдөр    

Нийслэлд 24-26 хэм дулаан байна
3 өдөр    

Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ
3 өдөр    

Б.Янжмаа: Япон улсад баасан гарагт COVID-19-ийн 250 шинэ тохиолдол бүртгэгдлээ
4 өдөр    

Д.Нарангэрэл: Сүүлийн 18 хоногт дэлхийн хэмжээнд гурван сая хүн COVID-19-өөр өвчилжээ
4 өдөр    

Д.Нямхүү: 557 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрлээ
4 өдөр    

Монгол Улс хамгийн хямд мобайл дататай орнуудын 23 дугаарт жагсаж байна
4 өдөр    

АНУ-д хоолой боох үйлдлийг дүрсэлж зургаа авхуулсан цагдаа нар ажлаасаа халагджээ
4 өдөр    

COVID-19: Соёл, урлагийн байгууллагуудыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг зөвлөлөө
4 өдөр    

Стресс амьдралыг утга учиртай болгодог
4 өдөр    

"Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
4 өдөр    

Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй
4 өдөр    

Бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ
4 өдөр    

Холимог тулааны аварга Хабибын аав "COVID-19"-ийн дараах хүндрэлээр нас баржээ
4 өдөр    

Хөл хорио хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл зүйн хямрал үүсгэж байна
4 өдөр    

Насан туршийн Ерөнхийлөгч Путин
4 өдөр    

Монгол, Хятадын хил дээр “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
4 өдөр    

Америкт нэг хоногийн дотор 54 мянган хүн коронавирусийн халдвар авчээ
4 өдөр    

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
4 өдөр    

Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ
4 өдөр    

Өдөртөө 24-26 хэм дулаан байна
4 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.