Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Оюу толгойн үйлдвэрийн босоо амыг ашиглалтад оруулав

НИЙТЛЭСЭН: 2019-12-14 15:33:36
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын нэн чухал амжилт Үйлдвэрлэлийн амыг барьж дууссаныг энэ сарын 13-нд тэмдэглэлээ.

Дэлхийд хэмжээгээрээ тэргүүлэх, орчин үеийн гүний уурхайн ам болох тус Үйлдвэрлэлийн амны барилгын ажил амжилттай дууссантай холбогдуулан хийсэн ёслолд үндэсний компаниуд, уурхайчид болон албаны бусад зочид төлөөлөгчид оролцов.

“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батсүх ёслолын үеэр хэлсэн үгэндээ, гүний уурхайн энэхүү Үйлдвэрийн амыг амжилттай барьж дуусгахад манай улсын төр, засгийн газрын байгууллагуудын дэмжлэг чухал ач холбогдолтой байсныг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр “Энэхүү томоохон бүтээн байгуулалт нь манай орны уул уурхайн салбар, технологийн хөгжил, дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулж байна” гэв.

"Үйлдвэрлэлийн амны уулын нэвтрэлтээс эхлээд газрын гүнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг байрлуулах, барилгын нүсэр бүтээн байгуулалтын ажлыг дуусгахад нийт гурван жил дөрвөн сарын хугацаа зарцууллаа. Оюу толгойн гүний уурхайг бүрэн цогцлоох гол алхам болох ийм чухал хийгээд нарийн дэд бүтцийг барьж дуусгахад үндэсний 50 орчим компанийн 2.500 хүн 2.6 сая цаг аюул ослоос ангид ажиллалаа” гэдгийг “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес онцлов.

1.284 метрийн гүн бүхий үйлдвэрлэлийн үндсэн амаар хүн болон ачаа тээвэрлэж, мөн хүдрийн чулуулгийг газрын гадарга руу гаргах юм. Үйлдвэрлэлийн амны бүтээгдэхүүн тээвэрлэх өргүүр нь дэлхийд томдоо орох “Коепе” /үрэлтийн хүчний өргүүр/ ган татлагат өргүүрийн системтэй. Уг өргүүрийн 60 тонны даацтай ачаа тээвэрлэх хоёр хөнөг 59 км/цаг буюу хамгийн дээд хурдаараа өдөрт 28.000 тонн хүдэр тээвэрлэх хүчин чадалтай. Үйлчилгээний амны хөнөг нэг удаадаа 60 хүн тээвэрлэх хүчин чадалтай бол Үйлдвэрлэлийн амаар нэг дор 300 хүн тээвэрлэх боломжтой юм. Үйлдвэрлэлийн амны өргүүрийн ган татлага суурилуулах ажилд 500 орчим хүн оролцож, 23 хоногийг зарцуулсан нь энэ төрлийн ажлуудаас дэлхийд хамгийн өндөр бүтээмжтэй, аюулгүй хийсэн угсралтын ажил болсон байна.

Туршилт тохируулгын ажил амжилттай дуусаж, холбогдох зөвшөөрлүүдийг авснаар Үйлдвэрлэлийн ам бүрэн ашиглалтад орох юм. Ингэснээр илүү олон хүн, материал, тоног төхөөрөмжийг гүний уурхай руу тээвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг түргэсгэнэ. Мөн илүү их хэмжээний чулуулгийг гүний уурхайгаас гаргаж, хүдрийн биетэд нэвтрэх боломжийг ахиулах зэрэг гүний уурхайн төсөлд Үйлдвэрлэлийн амны гүйцэтгэх үүрэг чухал аж.

 Одоогийн байдлаар гүний уурхайн нэг ээлжинд 700 хүн ажиллах боломжтой юм.

Ташрамд дурдахад, “Оюу толгой” бол Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

 

 

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.