Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

"Нийтийн тээврийн төлбөрт и-баримт олгох ажлыг хийсэн ч Татварын албанаас сервер нь ачааллаа дийлэхгүй гэсэн хариу өгсөн"

НИЙТЛЭСЭН: 2019-12-11 11:52:28
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Нийслэлийн Нийтийн тээврийн тулгамдсан асуудлуудыг шийдэх, одоо хийгдэж буй ажлын явцын талаар Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Нийтийн тээврийн газар болон “Улаанбаатар Смарт карт”-ын удирдлагууд, холбогдох албаныхантай уулзлаа.

Уулзалтад Нийтийн тээврийн үйлчигээний газрын дарга Ч.Сайханбаяр, Улаанбаатар Смарт карт компанийн ерөнхий захирал Шин Дун Ү, гүйцэтгэх захирал Б.Батзориг болон холбогдох албаныхан оролцов.

Уулзалтын эхэнд Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой иргэдээс гомдол, санал ирдэг. Тухайлбал, автобусны цэвэрлэгээ, үйлчилгээ, автобуснууд буудал руугаа бүрэн орж зогсохгүй байх зэрэг асуудлыг тавьж байна.

Мөн нийтийн тээврээр иргэд бэлэн мөнгөөр зорчих, карт цэнэглэх цэгүүд яг цагтаа онгойж ажиллахгүй зэрэг асуудал шийдэгдэхгүй байна. Түүнчлэн картаа цэнэглэх тал дээр илүү олон талын төлбөрийн системийг яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байна. Тиймээс дээрх асуудлуудтай холбогдуулан дараах хэд хэдэн арга хэмжээг авч, эрчимжүүлэн ажиллах хэрэгтэй байна.

Үүнд:

  • Нийтийн тээврийн газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр зорчих нөхцөлийг бүрдүүлэх, нэгдүгээр эгнээг хааж зогсдог, машинаа орхидог энэ байдалтай тэмцэж зохих хууль журмын дагуу арга хэмжээ авч ажиллах,
  • Улаанбаатар смарт карт компаниас энэ ондоо багтаан карт цэнэглэх цэгээ нэмэгдүүлэх, одоо ажиллаж буй карт цэнэглэдэг 530 цэг өглөө эрт яг цагтаа онгойж иргэдэд үйлчилдэг байх тал дээр хяналтаа сайжруулж ажиллах шаардлагатай байна.

Иргэд картаа цэнэглүүлж нийтийн тээврээр үйлчлүүлээд сугалааны дугаартай и-баримт авдаг болох асуудал удаа дараа яригдаж байгаа учраас Улаанбаатар смарт карт компаний зүгээс Сангийн яам, татварын алба руу хандаж шуурхайлах шаардлагатай байна. Түүнчлэн иргэд, зорчигчдод карт цэнэглэх, бусад холбогдох мэдээллийг сайн хүргэж ажилла.

Нийтийн тээврээр бэлэн мөнгөөр зорчих асуудлыг бүх талын холбогдох байгууллагуудыг ажиллуулж цэгцлэх болно. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хувьд ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлэхээр төлөвлөж байгаа” гэлээ.

Мөн нийтийн тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээн дээр нийслэлийн Тээврийн үйлчилгээний газраас тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

Улаанбаатар смарт карт компанийн ерөнхий захирал Шин Дун Ү хэлэхдээ “Манай байгууллагын зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, гүйцэтгэл муу ажиллаж байгаа цэнэглэх цэгүүдтэй гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллаж байна. Бүтэн нэг жилийн датаг харахад өглөө эрт онгойдог цэнэглэх цэг зургаадугаар сард гэхэд л 30-40 байсан бол өнөөдөр 80 болж нэмэгдсэн.

Бид энэ сарын 20-ноос өмнө поссын цэнэглэлтээ үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр болсон. Төлбөрийн олон талт системийн хувьд одоо ХААН, Голомт банкны төлбөрийн картаар нийтийн тээвэрт зорчиж байгаа.

Харин бусад банктай гэрээ хийсэн боловч шинэ төрлийн төлбөрийн карт гаргахад Монголбанкнаас зөвшөөрөл өгөөгүй байгаа тул энэ асуудал хүлээлтийн байдалд байна.

Нийтийн тээврийн төлбөрийн системд и-баримт олгох системийн ажлыг манайхаас хийж дууссан.

Гэвч Татварын албанаас энэ системийг нэвтрүүлэхэд төсөв суугдаагүй, тэдний сервер ачааллаа дийлэхгүй гэсэн хариу өгсөн. Цаашид бид цэнэглэх цэгүүд дээрээ тавих хяналт, дотоод зохион байгуулалтаа сайжруулж ажиллана” гэв.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.