Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 01-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

УИХ-ын дарга Сеймийн дэд маршал, хатагтай Малгажота Гошевскаг хүлээн авч уулзлаа

НИЙТЛЭСЭН: 2019-12-10 13:23:41
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн (парламентын) дэд маршал, хатагтай Малгажота Гошевскаг өнөөдөр (2019.12.10) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршалаар дахин сонгогдсонд нь хатагтай Малгажота Гошевскад баяр хүргээд, “Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж буйд баяртай байна. Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны  70 жилийн ой ирэх онд тохионо. Таны энэ удаагийн айлчлал хоёр орны хамтын ажиллагаа улам хөгжин гүнзгийрэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын парламент хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцаанд онцгой ач холбогдол өгдөг. Энэ удаагийн уулзалтад Улсын Их Хурал дахь олонхи, цөөнхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат болон Монгол-Польшийн найрамдлын бүлгийн дарга Д.Дамба-Очир нар оролцож байна.

Та айлчлалынхаа үеэр Монголд өрнөсөн Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаад баяртай байна. Та бол 1990-ээд онд социалист тогтолцоог хамран өрнөсөн ардчилсан хөдөлгөөний эхлэл болсон Польшийн “Солидарность” хөдөлгөөний идэвхтэй зүтгэлтний нэг гэдгийг бид мэднэ. Монголын ардчилсан хөдөлгөөн үүсэн байгуулагдаж, өрнөн хөгжихөд “Солидарность”-ийн жишиг загвар, туршлага сургамж үнэ цэнэтэй байсан нь дамжиггүй гэлээ.

Хатагтай Малгажота Гошевска Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд, парламент хоорондын хамтын ажиллагааг Байнгын хороод, гишүүд хооронд өргөжүүлэх нь чухал юм. Энэ нь бүхий л салбарын харилцааг идэвхжүүлэх үндсэн суурь болно. Өмнө нь хоёр парламент хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан. Тэнд тусгагдсан арга хэмжээг бодит ажил хэрэг болгох талаар хоёр тал анхаарах хэрэгтэй гэж бодож байна гэж тэмдэглэв.

Уулзалтад оролцсон Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөж, ялахад хамгийн чухал туршлага, нөлөө үзүүлсэн улс бол Польш юм. Таныг Монголд ирсэнд, Ардчилсан хөдөлгөөний 30 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаад баяртай байна. Цаашид бид зогсонги түвшинд байгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөхөд түлхүү анхаарах хэрэгтэй байна. Польш Улс Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд, манай улс Польшийн бараа бүтээгдэхүүнийг Азийн орнуудад хүргэх гүүр болох боломжтой” гэж онцоллоо.

Хатагтай Малгажота Гошевска “Худалдааны эргэлт хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа ч сүүлийн үед нэмэгдэж байна. Жишээлбэл, 2018 онд 60 сая евро-гоор хэмжигдэж байсан бол 2019 оны эхний 6 сарын байдлаар 20 хувь өссөн байна. Бизнесийнхний хоорондох хэлхээ холбоог өргөжүүлэх нь чухал юм. Ирэх жил бид хоёр талын Бизнес форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Хоёр орны томоохон компаниуд хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь эдийн засгийн хамтын ажиллагаа мэдэгдэхүйц үр дүнд хүрэх гол нөхцөл юм. Тухайлбал, манайд дэлхийд дээгүүрт ордог зэсийн үйлдвэр бий. Монголд зэсийн үйлдвэр хамтран байгуулах төсөлд оролцох боломжтой” гэв.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНПУ Элчин сайдын яамаа Улаанбаатарт нээх асуудлыг хөндсөн бөгөөд хатагтай Малгажота Гошевска Элчин сайдын яамаа нээх нь бидний хувьд ч чухал учраас Сеймийн зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллах болно. Эхний алхмуудаа хийсэн. Нааштай шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэж байна гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: УИХ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
П.Ганхүү: Тэтгэврийн зээлийг тэглэх бондыг “Эрдэнэс Монгол” гаргана
10 цаг    

Бид бэлэнчлэх сэтгэлгээ, 5, 10 төгрөгөөр өнөөдрийн өлөө дарж яг ийм л амьдралын хэв маягаар хэр удаан явах юм бэ?....
11 цаг    

Э.Бат-Үүлийг "ХОЁР САЯ" төгрөгөөр торгох шийдвэрийг хэвээр үлдээв
13 цаг    

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын казино тоглож буй “баримт” олджээ
14 цаг    

2019 оны шилдэг дүүргээр ‘’Баянзүрх дүүрэг’’ шалгарав
15 цаг    

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
15 цаг    

БНСУ-ын визний журамд өөрчлөлт орлоо
15 цаг    

Х.Оюун: ЦЕГ-ын нэр бүхий хурандаа нар 2 пентхаус, 30 байр үнэгүй өг гэж дарамталсан
15 цаг    

НӨАТ-ын буцаан олголтыг цагаан сарын өмнө олгоно
16 цаг    

Концесс, ЖДҮ хоёр өөр шүү!
18 цаг    

Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Давост уулзах уу?
18 цаг    

Төв банк он гарснаар 214 сая орчим ам.доллар зах зээлд нийлүүлжээ
19 цаг    

Э.Оюунболдыг цагаан сарын барилдаанд зодоглуулахгүй
20 цаг    

Монгол дипломатын хэрэг: Шинэ гэрч ноцтой баримт дэлгэв
20 цаг    

Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүний асуудлаар хуралдана
20 цаг    

“Алдарт эх” одонгийн мөнгийг сар шинийн өмнө олгоно
20 цаг    

Боксын шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо
21 цаг    

Цахилгааны төлбөр их гарч байгаа айл, өрхүүдийн анхааралд
21 цаг    

Казинодсон гэх гурван гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох уу
21 цаг    

Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна
21 цаг    

УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана
21 цаг    

ӨНӨӨДӨР: Онцлох аж ахуйн нэгжийн туг өргөх ёслол болно
21 цаг    

Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ
21 цаг    

Д.Тогтохсүрэн: Казино тоглоогүй, сонирхсон
1 өдөр    

Казино тоглосон улс төрчид хэн хэн байв
1 өдөр    

Өөхөө соруулж нас барсан эмэгтэйн ар гэрийнхэн хэвлэлд хандлаа
1 өдөр    

УИХ-ын даргын "казино"-тай айлчлал
1 өдөр    

50 мянган угаарын хий мэдрэгчийг тараана
1 өдөр    

Жүжигчин Г.Ананд хүний аминд хүрчээ
1 өдөр    

С.Эрдэнэ: Нийслэлийн мандатаас хасвал улс төрийн шат дараалсан арга хэмжээ авна
1 өдөр    

Инженерийн зураг төслийн төвийнхөн оны эхний хагас жилд бүтэн жилийн ажлаа гүйцэтгэжээ
2 өдөр    

Т.ДАВААЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэр социологичтой болсон нь маш том дэвшил
2 өдөр    

ХАБЭА-н мэдлэгээ дээшлүүллээ
2 өдөр    

1000 ажилчинд халуун хоолоор үйлчлэх катеринг үйлчилгээ эхэлнэ
2 өдөр    

“Жендер ба хүний эрх”-ийн талаарх ойлголтоо зузаатгалаа
2 өдөр    

Орхон аймаг 290 өрхийг эко ариун цэврийн байгууламжаар 100 хувь хангана
2 өдөр    

Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр судалгаанд суурилна
2 өдөр    

Эрдэнэт үйлдвэр оны эхний хагас жилд Улс болон орон нутгийн төсөвт 570 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
2 өдөр    

Конор МакГрегор "Ковбой" хочит Дональд Серрониг хүнд цохилтоор яллаа
2 өдөр    

Өндөр амжилтад хүрсэн хүмүүс амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлдэг вэ?
2 өдөр    

"Хөх сувд-Дэлхийн нүүдэлчдийн мөсний баяр"-аар "Цаатны хотхон" байгуулна
2 өдөр    

Баримт: Д.Тогтохсүрэн казино тоглож байна
2 өдөр    

Н.Номтойбаяр нь Бизнес хийдэг нэгэн гэр бүлийг заналхийлжээ.
4 өдөр    

Эрчим хүчний салбарын 2019 оны  онцлох 10 ажлыг нэрлэж байна.
4 өдөр    

Баяжуулах үйлдвэр “Их зогсолт”-д бэлэн болжээ
4 өдөр    

Ажилчдын идэвх, оролцоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлж байна
4 өдөр    

Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 100 хувиас дээш үзүүлэлттэй байна
4 өдөр    

Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын туршлагаас суралцана гэв
4 өдөр    

Т.ГАНТУЯА: Лабораторио “Жишиг ажлын байр” болгохоор зорьж байна
4 өдөр    

Цувих шугамын шинэчлэл эхэллээ
4 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache/4800dcf4e3423c0196cd85004d1e4de3.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache.php on line 29