76-гаас НАЙМАН ГИШҮҮН яллагдагчаар татагдаж, нэг нь шоронд оржээ
2016-2020 онд УИХ-д сонгогдсон 76 гишүүнээс нэг нь хэдийнэ “аавын хаалга” татаж, зургаа нь яллах тогтоол үйлдүүлж, нэг нь яллах тогтоолоо хүчингүй болгоод байна. Үндсэндээ энэ парламентаас НАЙМАН ГИШҮҮН яллах тогтоол үйлдүүлэх хэмжээнд гэмт хэрэгт холбогджээ.
Үйлдсэн хэргийн тухайд, нэг нь хүчин, нөгөө хэд нь “жидүү”. МАН парламентад олонх болсон түүхэн хугацаандаа гишүүд нь улаан мах, хулгайн хэрэг, хүн амины хэргээр гэрчээр мэдүүлэг өгөх явцдаа худлаа “залсан”, эмэгтэй хүнд гар хүрсэн зэрэг үйлдлүүдээр яллагдагчаар татагдсан нь туйлын тоогүй.
Д.ГАНТУЛГА: УИХ-д хамгийн залуу гишүүн асан Д.Гантулга хүчин, хүчиндэхийг завдсан гэх хоёр үндэслэлээр шүүгдэн, хоёр жилийн ял аваад байна. Тэрбээр давж заалдахаа мэдэгдсэн хэдий ч шүүх түүний ялыг хөнгөрүүлэх эсэх нь асар тодорхойгүй байгаа юм. Хэнтий аймгийн 42-р тойрог парламентад төлөөлөлгүй 2020 оныг сонгуулийг угтаж байна.
Б.БАТЗОРИГ: ХХААХҮЯ-ны харьяа ЖДҮХС-гийн нэн хөнгөлөлттэй зээлийн асуудлаар шалгагдсан сайд асан Б.Батзориг нар ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖ, ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР шийдэж өгөх хүсэлтийг гаргаж, прокурор хүлээж авахаас татгалзаад буй. Нэгэн ёсондоо тэр хулгай хийснээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Түүнд найман жилийн хорих ял төлөвлөөд байсан ч хоёр жил болгон бууруулах тохироог хөшигний ард хийсэн гэгдэж буй. Тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрчихсөн мөртлөө УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлсээр яваа юм.
Б.УНДАРМАА: ХОМ-тээ 100 орчим ААН-д ямар нэгэн байдлаар хамааралтай гэдгээ дурдаж өгсөн. Тэрбээр зориуд гэмээр нөхцөл байдалд банкаа оруулж, дампуурлыг нь зарлуулаад, өөрөө уснаас хуурай гарсан нэгэн билээ. Түүнийг өнгөрсөн жил ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар яллагдагчаар татсантай холбогдуулан, бүрэн эрхээс нь чөлөөлөх хүсэлт өргөн барьж байв. Гэвч түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэлгүй авч үлдсэн. Яллах тогтоол нь хэвээр байгаа юм.
Д.ДАМБА-ОЧИР:УИХ-ын гишүүнийхээ нэр төрийг барьцаалан зээл авсан тэрбээр гишүүний бүрэн эрхээс чөлөөлөх прокурорын хүсэлтээс нэг удаа амжилттай мултарсан. Тэрбээр “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээлийг ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр авсан ЖДҮХС-гаас зээлсэн байдаг. Хөшигний ард ихээхэн айдастай явдаг ч өнгөсөн дээрээ “Намайг хэлмэгдүүлж байна” гэх тайлбар хийдэг билээ.
Л.ЭНХБОЛД: “Х” тайлантай компанийн нэр дээр төсөл бичиж, “Хасговь транс” хувьцаат компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон байдаг. Түүнийг хууль хяналтын байгууллагынхан зээлийн мөнгөө өөрийн БСББ-аар угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгасан. Яллах тогтоол нь жилийн өмнө гарсан гишүүдийн тоонд багтдаг билээ.
Г.СОЛТАН: Өөрийн хамаарал бүхий компанийнхаа төсөлд “ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье ” гэсэн албан бичиг хавсарган хүргүүлж, “Монгол шаазан ” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргуулсан гэж үздэг. Түүнийг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгуулах хүсэлт тавьсан ч журмын нөхөд нь хамгаалж авч үлдсэн. Яллагдагчаар татах тогтоолдоо гарын үсэг зурахгүй зугтаж яваа талаар хэвлэлүүд өмнө нь мэдээлж байв.
Н.НОМТОЙБАЯР: УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Г.Батхүү агсны нас баралтын шалтгааныг тодруулах мөрдөн байцаалтын явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө худлаа ярьсан гэж үзэн, яллагдагчаар татаад буй. Тэрбээр уг үндэслэлүүдийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, албан тайлбар гаргаснаа олон нийтэд мэдээлсэн билээ.
Д.МУРАТ: УИХ-ын гишүүн Д.Муратыг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллагдагчаар татсантай холбогдуулан, түүнийг гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудал хөндөгдөж байв. Танхимын нөхөд нь түүнийг авч үлдсэний дараа шүүхээс Д.Муратад хамаарах эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан юм. Тэрбээр бэлгийн харилцаатай байсан гэх эмэгтэйгээ зодсон гэх шалтгаанаар буруутгагдаж байсан ч цагаадсан билээ.
Эх сурвалж: eguur.mn
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.