Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 07-р сарын 11
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Төсвийн 39 хувийг хот, 30 хувийг авто замын бүтээн байгуулалтад зарцуулна

НИЙТЛЭСЭН: 2019-12-03 12:09:57
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаан өндөрлөлөө. “Нийслэлийн 2019 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, нийслэлийн ИТХ-ын 2019 оны 26/23 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай” хүрээнд хороодын оруулсан найман саналыг олонхын саналаар дэмжиж, нийслэлийн 2020 оны төсвийн нийт орлого 928.3 тэрбум төгрөг байхаар тооцож, төлөвлөгөөт ажлуудаа хэрэгжүүлэх тогтоол батлав.

Мөн хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” асуудлуудыг хэлэлцэн, тогтоол гаргав.

Улаанбаатар хот 830 гаруй км урт авто замтай. Тус замаар зорчсоны төлбөр болгон авч буй хөрөнгөөр эвдрэл, гэмтлийг гүйцэт засах боломжгүй учир нийслэлийн Засаг дарга төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх санал ирүүлсэн байдаг.

Хотын хөгжлийг бүтээн байгуулалтаар хэмжиж болох ч иргэдийнх нь амьдрах орчин, нөхцөл хэр сайжирсан бэ гэдэг хамгийн гол шалгуур. 

Төлөөлөгчид уг асуудлыг хэлэлцэн, олонхын саналаар төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоохыг дэмжлээ. Түүнчлэн ирэх онд нийслэлийн өмчөөс нэг хуулийн этгээд, долоон барилга байгууламжийг хувьчлахыг дэмжиж, төсөвт төвлөрүүлэх орлогыг Өмч хувьчлалаас нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 68.3 тэрбум төгрөг байхаар батлав.

Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Та бид нийслэлийн 2020 оны төсвөө баталлаа. Хотын хөгжлийг бүтээн байгуулалтаар хэмжиж болох ч иргэдийнх нь амьдрах орчин, нөхцөл хэр сайжирсан бэ гэдэг хамгийн гол шалгуур. Үүнийг төрийн захиргааны болоод ажил хариуцсан албан тушаалтнууд сэтгэлдээ тээж, хичээж ажиллалаарай. Төсөв батлах бол нэг хэрэг.

Түүнийг хэрэгжүүлж ажиллах нь хамгийн чухал гэдгийг Та бүхэнд нийслэлийн ИТХ-ын өмнөөс дахин сануулан хэлье.

Хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал төсвөөр гүйцэлдүүлэх боломжгүй хэдий ч өнөөдрийн нөхцөл байдлыг зөв дүгнэж, санхүүгийн шинэ эх үүсвэр бий болгох, төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог хангах зэрэг үйл ажиллагаагаар 2020 оны төсвийн хүрээнд дэвшүүлэн тавьсан зорилтоо хэрэгжүүлэх боломж бий гэдгийг мөн дурдъя.

Эдгээр салбарт хөрөнгө оруулалт нэмэгдсэн байгаа нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төсвийг бид баталсан гэж хэлж болохоор байна.

Нийслэлийн 2020 оны төсвийг хэлэлцэн батлахдаа бид тэвчиж болох зардлуудаа хянах, нэн тэргүүнд хэрэгцээт буюу нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан ажлуудаа хэрэгжүүлэх чиглэлийг баримтлан төсвийн хуваарилалт хийлээ.

Нийслэлийн 2020 оны төсвийн 39 хувь нь хот байгуулалт, дэд бүтцийн, 30 хувь нь авто замын, 12 хувь нийгмийн салбарт гэх мэт томоохон хөрөнгө оруулалт хийхээр сая бид баталлаа. Эдгээр салбарт хөрөнгө оруулалт нэмэгдсэн байгаа нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төсвийг бид баталсан гэж хэлж болохоор байна.

Урсгал зардлын эдийн засгийн үр өгөөжийг хэн ч асуудаггүй, ярьдаггүй. Үүнийг анхаарах цаг үе Та бидний өмнө ирээд байна. Жил бүрийн төсвийг хэлэлцэхдээ урсгал зардал ийм байх ёстой, ингэж төлөвлөж зарцуулна гэж ярьдаг болохоос үр өгөөжийг нь сонирхдоггүй.

Тиймээс дараа дараагийн хуралдаанаар эдгээр асуудлыг судлаж, шаардлагатай бол Тэргүүлэгчдийн болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж ажиллана. Ирэх жил бидэнд хийх ажил олон байна. Ингэхдээ иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёстой гэдгийг нийт албан хаагчиддаа дахин сануулъя. Тиймээс төсвийн хөрөнгөөр хийх ажил бүрт сэтгэл гаргаж, хоёргүй сэтгэлээр зүтгэхийг Та бүхнээс хүсч, нийслэлийн ИТХ-ын нэрийн өмнөө амжилт хүсье” гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Сур харваачид цэц мэргэнээ сорьж байна
7 цаг    

#СПОРТАЯЛАЛ: Монгол хүн нум сум бариад босоход эвийг нь олоод харваж чадна
7 цаг    

БНХАУ гадаадын 23 компаниас махан бүтээгдэхүүн импортлохоо түр зогсоожээ
7 цаг    

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын илгээлтийг уламжлав
7 цаг    

НҮБ-ын АЗ Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэхтэй холбоотой асуудлаар тохиролцож чадсангүй
8 цаг    

Наадмын үеэр эмнэлэг 10-16 цагт үйлчилнэ
8 цаг    

Япон, АНУ сарыг эзэмшихэд хамтран ажиллахаар болов
8 цаг    

Энэ долоо хоногт Алтанбулаг боомтоор 2615 тн бодис, бараа бүтээгдэхүүн импортолжээ
8 цаг    

Ч.Уранхолбоо: Аав минь наадмын хамгаалалтад гарчихаад орой гэртээ тоосонд даруулчихсан орж ирдэг байж билээ
8 цаг    

БНХАУ-ын Эквадор улсаас импортолсон хөлдөөсөн сам хорхойн баглаа боодлоос коронавирус илэрчээ
8 цаг    

Б.Янжмаа: Хонг Конгт бүх сургуулийн үйл ажиллагааг Даваа гарагаас эхлэн зогсоохоор болжээ
8 цаг    

ХУРДАН МОРЬ: Их насанд 210 гаруй хурдан хүлэг шандас сорино
8 цаг    

"Коронавирусийн халдвартай тохиолдол илрээгүй. Гурван хүн эдгэрч эмнэлгээс гарлаа"
8 цаг    

Х.Баттулга: Монгол орны суу алдар дэлхий даяар дуурсах олон сайхан учир тохиол бүрдлээ
8 цаг    

"Өчигдөр дэлхий дахинд нэг өдрийн дотор хамгийн олон хүн коронавирусийн халдвар авсан өдөр боллоо"
8 цаг    

АЗАРГА: Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга улсын наадамд түрүүллээ
8 цаг    

Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах ЦАГИЙН ХУВААРЬ
8 цаг    

Коронавирусийн цар тахал хүлэмжийн хийг түүхэн дээд хэмжээгээр бууруулжээ
8 цаг    

"Нийслэлийн айл өрх бүрийн хойморт аз жаргал цалгиж, түүхт их улсын хийморь жавхаа мөнхөд бадраг"
8 цаг    

Умард Солонгосоос оргосон Масажи Ишикавагийн түүх
8 цаг    

Туркийн ерөнхийлөгч Гэгээн Софийн сүмийг Исламын шашны сүм болгох зарлиг гаргалаа
8 цаг    

Туркийн ерөнхийлөгч Гэгээн Софийн сүмийг Исламын шашны сүм болгох зарлиг гаргалаа
8 цаг    

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно
8 цаг    

ВИДЕО: 07:30 цагийн байдлаар нийслэлээс Эмээлтийн товчоогоор гарч буй замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна
8 цаг    

Буриад сурын харваанд Х.Баасандорж, Б.Пунсалдулам нар түрүүллээ
8 цаг    

МУАЖ Д.Самбуу: Хүчтэний Өлгий ...
9 цаг    

2020.07.11: Баяр наадмын хөтөлбөр
9 цаг    

104 хурдан азарга гарааны зурхай руу хөдөллөө
9 цаг    

Эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэхэд сайн хэмээжээ
9 цаг    

Бороотой, 21-23 хэм дулаан байна
9 цаг    

"Ээжийнхээ хайраар ..." дуу шинэ клиптэй боллоо
1 өдөр    

Их зохиолч, нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдорж, Пагмадулам "амилан" цогцоллоо
1 өдөр    

Хүүхдийн зуслангийн 2020 оны ээлжийн хуваарь болон үнэ
1 өдөр    

Наадмын өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана 
1 өдөр    

Өндөр орлоготой 10 албан тушаалтны ХОМ-ийг хянажээ
1 өдөр    

Шатахуун, автомашин, эрчим хүчний импорт буурчээ
1 өдөр    

Гадаад худалдаа эхний хагас жилд 368 сая ам.долларын ашигтай гарлаа
1 өдөр    

Үерийн түвшинг давж буй голууд
1 өдөр    

"Хот хоорондын зорчигч тээврийн автобусууд цагийн хуваарийн дагуу хэвийн явж байна"
1 өдөр    

Төв аймгийн Эрдэнэ сум орох замд тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл
1 өдөр    

Нийслэлийн төсөв иргэдэд нээлттэй боллоо
1 өдөр    

Нийслэлд зарлан мэдээллийн 56 дуут цамхгаар гурван цаг тутамд цаг агаарын мэдээ,сэрэмжлүүлгийг хүргэнэ
1 өдөр    

Дархан-Уул, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна
1 өдөр    

ОХУ-ын Холбооны Хурал "Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ"-г баталлаа
1 өдөр    

Хүнсний ногооны үнэ тогтворжиж байна
1 өдөр    

Аяллын 10 АЛТАН ДҮРЭМ
1 өдөр    

Нэг өдөрт орон нутагт ЗАМ ТЭЭВРИЙН ослоор 11 хүн АМИА АЛДЛАА
1 өдөр    

“Уралдааны замыг шалгахад морь уралдах боломж хязгаарлагдмал байна”
1 өдөр    

Алтны агууламжтай 20 шуудай чулуу олборлосныг илрүүлэв
1 өдөр    

Баяр наадмыг угтсан хяналт шалгалт үргэлжилж байна
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.