Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 07-р сарын 08
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

2020: Ерөнхий сайдын төлөөх цусгүй тулаан

НИЙТЛЭСЭН: 2019-12-02 15:23:00
Улс төр > Намууд | Сэтгэгдэл: 0

Цагаа олсон реклам мөн эсэхийг мэдэхгүй ч ХҮН-ын “Бид хулгайч биш” самбар олон хүнд хүрчээ. Арван зургаан оны сонгуулийн өмнөхөн хоёр хуваагдаж, ах намуудын шоглоом болоод  өнгөрсөн ХҮН бол 2020 оны сонгуульд хүч үзэхээр сэм бэлтгэж буй гуравдагчдын нэг.  Монголын улс төрийн гуравдагчийн орон зайг эзлэхээр олон нам төрсөн, одоо ч төрөн гарсаар байгаа ч тэдний улс төрд эзлэх эзлэхүүн тэг хувьтай хэвээр.  Тиймээс Баасан гаригт МАН-ын удирдлагуудын гаргаж ирсэн 26:50 холимог хувилбар гуравдагчдад боломж олгоно гэж жижгүүд том хүлээлтэй байна.  Товчхондоо, Н.Энхбаяр, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нарт боломж гарч ирж байна гэсэн үг. Гэхдээ тэд эвсэхгүйгээр дан, дангаараа тоглолт хийвэл хэцүү.  Сайн тал нь сонгогч нэр бүрийн санал тоологдоно, мажоритар шиг сонгогчдын санал гээгдэхгүй. Олон намын оролцоо улс төрд нэмэгдэнэ. Улсын төсвөө жалга довоор цацахгүй эерэг талтай.

Нэр хүнд, чадамж нь улам уруудсаар байгаа УИХ-ын нэр хүндийг аврах ганц гарц нь хүнээ солих биш сонгуулийн системээ солих явдал.  Г.Занданшатарын парламентын гишүүд хүчин, хүүхэн шуухны хэрэгт холбогдож, шүүх прокурорт дуудагдах болсон, ЖДҮ, жаран тэрбумаас бүрдсэн УИХ-ыг тараах асуудлыг  Ерөнхийлөгч Х.Баттулга  хөндөж тавьсан нь асуудал нь хүндээ биш тогтолцоондоо, сонгуулийн системдээ алдаа нь  байна гэсэн үг.  Товчхондоо, Ж.Батзандан, С.Жавхлан, А.Сүхбат, Д.Гантулга, Х.Болорчулуун нар бол жижиг тойргийн том гажгийн бодит жишээнүүд.

ХОЛИМОГ ТОГТОЛЦОО & ДАВХАР СОНГОЛТ

Ардын намын дарга нарын санал болгож буй холимог тогтолцоог АН дэмжих магадлал өндөртэй, учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сөрөг хүчнээс оруулж ирээд унасан саналын нэг нь энэ байлаа. Харин гол саад нь УИХ-д анх удаа сонгогдсон гишүүд бөгөөд 75-ын бараг хоёрны нэгтэй тэнцэх шахуу “нялх сэнгүм”-үүдийн эсэргүүцэлтэй тулж мэдэх юм.

УИХ-ын 2012 оны туршлагаас харвал 26:50 хувилбараар нэг нам үнэмлэхүй олонх болоход хэцүү, энэ тохиолдолд нэг нам дангаараа засаглах боломжгүй. Томчуудын хувьд тодорхой тооны суудлаа хадгалж үлддэг учраас АН, МАН-ын аль нь ч ялж мэднэ, гэхдээ эвслийн Засгийн газартай болно гэсэн үг.

УИХ-ын 2012-2016 онд УИХ-д 35 суудал авсан АН эхлээд “Шударга ёс эвсэл”-тэй дараа нь МАН-тай, буцаад Н.Энхбаяртайгаа гар барьж байв.  Гэхдээ ирэх 2020 оны сонгуулийн нэг онцлог нь намууд мөрийн хөтөлбөр бодлогоор өрсөлдөхөөс гадна сонгогчид хэнийг Ерөнхий сайд болгохоо сонгоно гэсэн үг. Товчхондоо, хэнээр гүйцэтгэх засаглалыг удирдуулж, хэнээр ажил хийлгэх вэ гэдгээ сонгох, гол өрсөлдөөн намуудын дарга нарын дунд болно.

У.ХҮРЭЛСҮХ, С.ЭРДЭНЭ, Н.ЭНХБАЯР

Улс тунхагласны 95 жилийн ойн өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын ёсчилсон Ардын намын “автор” бүхий Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд Ерөнхийлөгчөөс ч том эрх мэдэлтэй болсон.  Гүйцэтгэх засаглалын тэргүүн танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нартайгаа хариуцлага тооцох том эрх мэдлийг олгож, эсрэгээрээ УИХ-ын эрх мэдлийг хумьж, Засгийн газраас оруулж ирсэн төсвийн бодлого, мөнгөний хуваарилалтад гишүүд оролцох эрхгүй болгосон шинэ Үндсэн хууль 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Ялсан намын дарга Ерөнхий сайд болно гэвэл,  том эрх мэдэлтэй Ерөнхий сайд болохын төлөөх өрсөлдөөн намуудын дарга нарын дунд өрнөнө.

Сүүлийн хоёр жилийн  захиалгатай ба захиалгагүй судалгаанаас харахад МАН, АН-ын рейтинг нийлээд 50 хувь давахгүй байгаагаас харвал гуравдагчдад үлдсэн орон зайг эзлэх боломж харагдаж байна. Топ улстөрчдийн тэргүүнд У.Хүрэлсүх, Н.Энхбаяр, Ж.Батзандан нар байнга явж ирсэн. Гэхдээ судалгаанд ердөө 1000 хүн оролцдог. Сонгуулийн санал өгөх эрхтэй хүний нэг хувьтай ч тэнцэхгүй.  С.Эрдэнийн хувьд өнгөрсөн  дөрвөн жил хувийн рейтинг болоод намын рейтинг нь сул байгаа.   Гэхдээ, энэ бол точный үнэлгээ биш. Захиалгат барометр болон хөрсөн дээр температурт зөрөө бий.

Гэхдээ 2020 онд та хэнийг Ерөнхий сайд болгомоор байна, тэр намын даргыг сонгоно гэж ойлгох хэрэгтэй. Энэ өнцгөөс харвал   У.Хүрэлсүхийн МАН-ыг, С.Эрдэнийн АН-ыг, Н.Энхбаярын МАХН-ыг сонгохоос гадна МАН-ын дарга У.Хүрэлсүх, АН-ын дарга С.Эрдэнэ, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хэнээр туг бариулахаа Монголын сонгогчид давхар тооцно. Энэ тохиолдолд хэнийг жагсаалтад бичиж, хэнд нэр дэвших эрх олговол “Би Ерөнхий сайд болж чадах вэ” гэж намын дарга нар давхар бодолцох шаардлагатай болно. Тиймээс 2020 оны сонгуулийн цусгүй тулаан Ерөнхий сайдын төлөө явагдана.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN

Ж.НЯМСҮРЭН

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Судлаачид COVID-19 халдвар авсан хүнд өвчтөнүүдэд нойр булчирхайн цочмог үрэвслийн “Nafamostat mesylat” эм үр дүнтэй байгааг мэдээлжээ
7 цаг    

Дэлхийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд COVID-19 халдварын улмаас 3,000 гаруй хүн нас баржээ
7 цаг    

"Коронавируст халдвараар өвчлөгсдийн 23 хувь нь шинж тэмдэггүй, хөнгөн балархай эмнэл зүйн явцтай байсан"
7 цаг    

Шинэ коронавирус агаараар дамжин тархаж байгаа талаар эрдэмтдийн судалгааг ДЭМБ хүлээн зөвшөөрчээ
7 цаг    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянхонгор аймагт гэр шатаж хоёр хүн энджээ
7 цаг    

"Улсын нууцад хамаардаг учраас Афганистанд байгаа цэргүүдийн биеийн байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй"
7 цаг    

Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 боллоо
7 цаг    

Онцгой байдлын байгууллага 3 үгт хаягийн системийг нэвтрүүлж аюул, ослын голомтын байршлыг төвөггүй олдог боллоо
7 цаг    

Монголбанкны худалдан авсан үнэт металл өнгөрсөн оноос 4.8 тонноор өсжээ
8 цаг    

Дугаарын хязгаарлалт долдугаар сарын 11-16-ныг хүртэл ҮЙЛЧЛЭХГҮЙ
8 цаг    

ДЭМБ: COVID-19 халдварын дэгдэлт хурдацтай нэмэгдэж байгаа ч оргил үедээ хүрээгүй байна
8 цаг    

Вьетнамын хамгийн их хүндэрсэн Covid-19 өвчтөн болох Британийн иргэн эдгэрч, гэртээ харихаар болжээ
8 цаг    

Өлсгөлөнд нэрвэгдсэн Зимбабве улсын эрх баригчид тансаг автомашин худалдаж авахад олон саяыг зарцуулжээ
8 цаг    

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ
8 цаг    

Оросын сэтгүүлч төрийн нууцыг өрнөдийнхөнд дамжуулсан хэргээр баривчлагджээ
8 цаг    

Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага сургалтын шинэ байртай боллоо
8 цаг    

Шинэ сайд нарыг Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д тангараг өргүүлсний дараа Ерөнхий сайд томилно
8 цаг    

4K болон 8K чанартай дүрсний дата хэмжээг хоёр дахин бууруулах технологи бий болжээ
8 цаг    

Дональд Трамп их сургуулийн элсэлтийн шалгалтад өмнөөсөө хүн оруулж байжээ
8 цаг    

Төрөхөд нь шийдсэн хувь тавилан буюу Спарта
8 цаг    

COVID-19 ба БНСУ-ын боловсролын салбар
8 цаг    

Коронавирусийн аюулыг үл ойшоодгоороо алдартай Бразилын ерөнхийлөгч халдвар авжээ
9 цаг    

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах ЦАГИЙН ХУВААРЬ
9 цаг    

Эм, эмнэлгийн үйл, хагалгаа хийлгэхэд сайн хэмээжээ
9 цаг    

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орно
9 цаг    

ЭЕШ-ын дүнг шууд мэдээлнэ
3 өдөр    

ОХУ-аас Алтанбулаг боомтоор ирэх иргэдийн анхааралд
3 өдөр    

ЭЕШ-ийн дүн оноог хэрхэн тооцдог вэ?
3 өдөр    

Япон улсаас 263 иргэн эх орондоо ирэв
3 өдөр    

БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй
3 өдөр    

Нийслэлд 24-26 хэм дулаан байна
3 өдөр    

Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ
3 өдөр    

Б.Янжмаа: Япон улсад баасан гарагт COVID-19-ийн 250 шинэ тохиолдол бүртгэгдлээ
4 өдөр    

Д.Нарангэрэл: Сүүлийн 18 хоногт дэлхийн хэмжээнд гурван сая хүн COVID-19-өөр өвчилжээ
4 өдөр    

Д.Нямхүү: 557 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрлээ
4 өдөр    

Монгол Улс хамгийн хямд мобайл дататай орнуудын 23 дугаарт жагсаж байна
4 өдөр    

АНУ-д хоолой боох үйлдлийг дүрсэлж зургаа авхуулсан цагдаа нар ажлаасаа халагджээ
4 өдөр    

COVID-19: Соёл, урлагийн байгууллагуудыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг зөвлөлөө
4 өдөр    

Стресс амьдралыг утга учиртай болгодог
4 өдөр    

"Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
4 өдөр    

Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй
4 өдөр    

Бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ
4 өдөр    

Холимог тулааны аварга Хабибын аав "COVID-19"-ийн дараах хүндрэлээр нас баржээ
4 өдөр    

Хөл хорио хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл зүйн хямрал үүсгэж байна
4 өдөр    

Насан туршийн Ерөнхийлөгч Путин
4 өдөр    

Монгол, Хятадын хил дээр “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
4 өдөр    

Америкт нэг хоногийн дотор 54 мянган хүн коронавирусийн халдвар авчээ
4 өдөр    

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
4 өдөр    

Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ
4 өдөр    

Өдөртөө 24-26 хэм дулаан байна
4 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.