Төв музейн газарт шунасан төрийн тэргүүн

Х.Баттулгад хүний нөөц байхгүй, хулгайчийн нөөц л байгаа
Ц.Элбэгдорж
Төрийн ордоны баруун хойд үзүүрт буюу Чингэлтэй дүүргийн 4-р хороонд байрлах Байгалийн түүхийн музей нь анх 1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулагдаж байжээ. Энэ музейг 1956-1991 оны хооронд нэрлэгдэж байсан Улсын төв музей гэх нэрээр нь монголчууд илүү мэднэ.
Музейн одоогийн барилга 1953 онд ашиглалтанд орсон бөгөөд өнөөдөр У.Хүрэлсүхийн засгийн газрын шийдвэрээр нураагдаж байна. Буйран дээр нь Чингис хааны музей байгуулах юм байх. Эзэн Чингис хааныхаа музейг байгуулахад эсэргүүцэх нэг ч хүн Монгол улсад байхгүй. Гэхдээ тэр музейдээ ямар үзмэр тавих билээ? Хэдэн зурсан зураг, лааны тосон хөшөө л тавихгүй бол өөр тавих юм бий билүү? Нэг ширхэг араг яс, зэр зэвсэг бий юу?! Бас яагаад Төв музейг нураах ёстой гэж? Монгол төрд өөр газар олдохгүй нь уу? Аялал жуулчлалыг дэмжих нэрээр Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймагт тэрбумаар хэмжигдэх хөшөө нэртэй шавар овоолж байгаа биш билүү? Тэр хавьдаа газар аваад Чингис хааныхаа музейг барьчихаж болно доо, уг нь…
Төв музейг нураах гэж байгаа шалтгаан нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэх. Сонирхуулахад, Гаалийн сургууль нэртэйгээр анх байгуулагдаж байсан Санхүү, эдийн засгийн их сургууль нурааж буй Улсын төв музейн барилгатай яг ижил зургаар, яг ижил цаг үед баригдаж байжээ. Ав адилхан хоёр байшингийн нэгэнд нь мянган оюутан бужигнаад байхад нурж өгдөггүй, нөгөөхийг нь хотын унаган иргэд мөнгө олоод засаад өгье гээд байхад Засгийн газар нь нураах гээд чичрээд л…
Хулгайч шиг шөнө дөлөөр нураах ажлыг гүйцэтгэж буй АЯА ХХК-ийн захирал Айлаагийн Батсүрэнгээс учрыг асуухад Ерөнхий сайд дарамтлаад байна аа гэж учирлаж байна.
Сэлэм Тогмид буюу Монголын түүхийн дайсан Ухнаагийн Хүрэлсүх
Нэрт нийтлэлч Баабарын онож нэрлэснээр Хэнтийн гурван тэнэгийн нэг Ухнаагийн Хүрэлсүх гэдэг улс төрч байх. Өөрийгөө цэргийн хурандаа гэдэг боловч уртаашаа ганц жил ардын армид Улс төрийн орлогч (матаач) хийсэн хүн яаж яваад хурандаа цол авсан нь гайхмаар. 1990 оноос хойш МАХН, МАН, АН-ын хамтарсан болон ганцаарчилсан шийдвэрээр сайд дарга хийж явсан энэ хүн гэнэт нэг өглөө сэрээд л өөрийнхөө үүсгэлцсэн МАНАН мафитайгаа тэмцэх нэрээр журмын нөхдийнхөө ар нуруунаас нь “түгжилдээд” эхэлсэн. Ард түмэн хоёр жил хүлээлээ. Сүржин мэдэгдэл хийхээс өөрөөр нэг ч мафитай хариуцлага тооцсонгүй. Ямар сайндаа л “бардам ам, шалдан гуя” гэсэн хоч өгөөд Сүхбаатарын талбай дээр жагсаж байх вэ.
Нэн сонирхолтой нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрх мэдэлд хүрэхээрээ Монголын түүхийг өстэй юм шиг устгадаг. Саяхан Үлэг гүрвэлийн музейг татан буулгасан. Тэрнээс өмнө Үлэг гүрвэлийн музейн (хуучнаар, Лениний музей) барилгыг банкинд барьцаалаад, газрыг нь Зүүний хүчний холбооныхоо нэрээр хулгайлж авангуутаа Алтжин группийн захирал Г.Алтангаас нэг сая доллар зээлж, давхар барьцаалчихсан байсан. Лениний музейн үзмэрүүдийг үрэн таран хийсэн, одоо юу ч үлдээгүй.
Лениний музейн хойно хоёр давхар модон байшин байсан. Бас л Монголын түүхийн салшгүй нэг хэсэг, үнэт өв. Монгол ардын намын анхны долоогийн уулздаг байсан түүхтэй, Д.Сүхбаатар жанжины гэр байсан, хожим нь Хүүхдийн номын сан, Азийн сан олон жил ажиллаж байв. Мөн л Зүүний хүчний холбооныхоо нэрээр хулгайлж аваад нураасан. Газрыг нь солонгосуудад зараад, шүүхдээд явж байсан. Чухам юу болсон юм, бүү мэд. Одоо автомашины ил зогсоолоор ашиглаж байгаа. Энэ хоосон газар дээрээ Чингис хааныхаа музейг барьчихвал бас болно доо, уг нь.
Ордоны хуйвалдаанаар, 20-30 жил нөхөрлөсөн найз нөхдөө түгжилдэн байж ЖДҮДС-гаас хулгай хийсэн УИХ-ын луйварчин гишүүдээр дэмжүүлж Ерөнхий сайд болсон Ухнаагийн Хүрэлсүх ээ! Одоо болно. Монголын түүхийг өстэй юм шиг устгахаа зогсоо! Түүх таныг хэрхэвч өршөөхгүй!
Мангар бөх буюу Макетаар залилан хийдэг Халтмаагийн Баттулга
Үнэн худлыг нь мэдэхгүй. Хов сонсохнээ, Төв музейг нураалгах захиалга өгсөн нууц ноёнтон нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэнэ. Түүний гарын хүн УИХ-ын гишүүн А.Сүхбатын ах Н.Зоригтбаатар Төв музейн захирал гээд бодохоор өөрийн эрхгүй хардах сэдэл төрнө. Эргээд бодоход, Х.Баттулгад хүний нөөц байхгүй, хулгайчийн нөөц л байгаа гэж хэлсэн Ц.Элбэгдорж гуайн үг орой руу орж байна. Хууль шүүхийн байгууллагуудыг баахан л самарлаа, дээрдсэн юм лав алга. Төрийн албаны хуулийг зөрчиж томилогдсон Тагнуулын байгууллагын даргыг чөлөөлөхгүй л юм билээ. Таахад халаас нэгтэй байх.
Х.Баттулга ганцхан жилийн өмнө Богдын музейн газрыг төрийн мэдэлд авна гээд баахан шоудсан. Тэр үйлдлийг нь олон ч хүн дэмжсэн. Харин миний сонссон ховоор бол түүний тэр үйлдлийн цаад шалтгаан нь Төв музейн баруун талын газрыг Шунхлай группээс булааж авахын тулд байсан гэх… Музейгээ нураасны дараа хоёр газраа нийлүүлээд 60 давхар буудал барих юм байх. Цуурхал ч байж мэднэ. Ортой ч байж магадгүй. Худлаа байсан бол нүдэн дээр нь нураагдаж буй Төв музейн талаар ганц үг ган хиймээр дээ, уг нь! Таг шүү…
Амьдралдаа тохиолдох цорын ганц азаа хэрэглэн байж Монгол Улсын Ерөнхийлөгч болсон Х.Баттулга маань байнга шахуу үл бүтэх залилангийн гэмээр марзан төсөл санаачилдаг. Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулна гээд макет хийж төсвийн мөнгө идсэн. Майдар хот нь хэзээ ч баригдах юм, бүү мэд. Тавантолгойн төмөр зам барина гээд бас л баахан мөнгө шамшигдуулсан. Эдгээр үйлдлээсээ болоод 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн “шоронгийн ялтан минь” гэж Авилгатай тэмцэх газрын комиссаруудад өчнөөн дарамтлуулж явснаа таг мартчихсан бололтой. Ахиад л Дарханы арьс ширний үйлдвэрийн макет шахаастай. Дахиад л хөндлөн төмөр замаа ярьж, Эрдэнэс Тавантолгойгоос 750 тэрбум төгрөг гаргуулчихаж. Хашираагүй бололтой!
Монгол ялагдав буюу Ард түмнээс өгөх сануулга
Төв музейг нураах захиалгыг өгч байгаа төрийн өндөрлөг хэн ч байсан ялгаагүй. Байшинг нь нураагаад, газрыг нь дээрэмдлээ гэхэд мөрөөдлийн зочид буудлаа хэзээ ч барьж чадахгүй. Хоосон хашаа хатгаад хорин жил болно, хараарай!
Харин та нарт нэг л зүйл захия. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. 2020-2021 онд та нар албаа өгцгөөнө. Монголын түүхийг өстэй юм шиг нурааж байгаа та нарыг ард түмэн ахиж сонгохгүй, бас уучлахгүй. Шоронд орох бэлтгэлээ базаацгаа, дулаан хувцасаа бэлд!
Монгол улсын иргэн Амарын Баярхүү
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
СЭТГЭГДЭЛ

Н.Номтойбаяр худлаа ярьжээ
"ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ" нөлөөллийн арга хэмжээнд нэгдэхийг Зам тээврийн гэрээт цагдаагийн хэлтсээс уриалж байна.
НДШ-ийг нэмэгдүүлэхгүй
“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатарыг саатуулжээ
С.Амарсайхан: Авто зам ашигласны төлбөр нэмэх асуудал сонгуульд ямар ч хамаагүй
Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдийг ууланд аваачин хүчиндсэн этгээдийг баривчлан, нэгжлэг хийж байна
Сүрэг шувуу ѳндѳр хүчдэлийн шугам мѳргѳж осолдсон байх магадлалтай
Гарааны бизнес эрхлэгчдийг олон нийтээс хөрөнгө босгох боломжийг бүрдүүлнэ
А.Ундраа: Монгол Улс Үндэсний номын баярын өдөртэй болно
Академич Б.Бямбаагийн бүтээлд 100 сая төгрөг олгоно
Хорт хавдраар өвдсөн нэг ойтой Г.Хулан охинд туслах аянд нэгдэцгээе!
М.Билэгт гишүүн сайтуудыг дэмждгээ илэрхийлэв
Арваннэгдүгээр сард ихэр хүүхэд 174 мэндэлжээ
"Утаа мэдрэгчийг гэр хорооллын 167,000 өрхөд энэ сард багтаан үнэгүй олгохоор ажиллаж байна"
Борлуулалтын цэгүүдийг түлшээр яаралтай хангахаар нэмэлт тээвэрлэлтийг гаргажээ
Зөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг нийтэд ил болгожээ
Хууль зөрчиж зээл олгосон гэх Төрийн банк яг жинхэнэдээ ямар байна вэ?
Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг 2020 онд тэмдэглэнэ
НДШ-ийг 2%-аар нэмэгдүүлэхгүй байх Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авлаа
Ш.Анхмаа: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ
“Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өв ЮНЕСКО-д бүртгэгджээ
Экспорт хагас тэрбум ам.доллароор нэмэгджээ
Д.Сумьяа эхний тойрогтоо Францын жүдочид ялагдлаа
Монгол Улс Парисын хэлэлцээрт оруулах үндэсний зорилтоо шинэчилсэн анхдагчдын нэг боллоо
Д.Одбаяр: Камерын бичлэгээр нотлогдвол би өөрөө Цэцийн гадаа зогсоод өндөг шидүүлье
Монголын мисс санал асуулгаар эхний зургаад жагсч байна
Н.Номтойбаяр: Намайг ямар ч үндэслэлгүй гүтгэж байна
Сайжруулсан түлш үйлдвэрлэлийн хоёр нэмэлт шугам ашиглалтад оруулна
Чуулган: Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг баталлаа
Татварын орлого 1.4 их наядаар өсжээ
Ардчилалд хамаагүй хямрал
Ардчилсан хувьсгалыг дэмжсэн гээд сургуулиасаа хөөгдөж, диплом ч үгүй төгссөн хүмүүс олон бий
“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ
Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
“Монгол хүн” хүмүүжлийн аяны III зөвлөгөөн боллоо
2019 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг академич Б.Бямбаад олгохоор болов
ТЦА: Согтуу жолооч айлын хашааг мөргөжээ
С.Эрдэнэ: Ардчилал бол Монгол улсын иргэн бүрийн үнэт зүйлтэй холбогдож, амьдрах үндэс, арга, орчин нь болсон
Гэр хорооллын айл, өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангууллаа
ЭЗБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв
"Дэн болон зочид буудал, саун массаж, цахим тоглоомын газруудын хариуцлагыг өндөрсгөх шаардлагатай"
Ц.ЭЛБЭГДОРЖ-ийн өдрийн тэмдэглэл: Ардчилалд хүрсэн зам – Бодит түүх
80 орчим иргэний мэдээллийг хуурамч оруулж, нийгмийн даатгалаас мөнгө завшиж байжээ
Н.Номтойбаяр: Энэ хэргийн талаарх бүх болсон процессыг би мэдэж байгаа
УДШ: "М-Си-Эс”-ийн банк байгуулах хүсэлтийг хангахын даалгажээ
Допингийн шинжилгээг сольж, хахууль авсан хэргээр "Н" гэх хүн АТГ-т шалгагдаж байна
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарлаа
Б.Амархүү давж заалдах гомдол гаргажээ
"Нийтийн тээврийн төлбөрт и-баримт олгох ажлыг хийсэн ч Татварын албанаас сервер нь ачааллаа дийлэхгүй гэсэн хариу өгсөн"

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.