Х.Баттулга: Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг нотлон баталгаажууллаа. Иргэн бүр УНШТУГАЙ, ДАГАТУГАЙ!

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталгаажуулах ёслол Төрийн есөн хөлт цагаан тугт өргөөнд эхэллээ. Төрийн ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээнд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд оролцов.
Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхэд гарын үсэг зурж, нотлон баталгаажуулсны дараа үг хэллээ.
Монголчууд аа,
УИХ-ын эрхэм гишүүд ээ
УИХ-ын дарга аа
Ерөнхий сайд аа,
Анхдугаар Үндсэн хуулийн 95 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг нотлон баталгаажууллаа. 1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг орчин цагийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх асуудлыг Монголын олон нийт, улс төрийн хүрээнд сүүлийн 11 жилийн турш идэвхтэй хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн зүгээс төслийн 4 удаа өргөн барьжээ.
Миний бие УИХ-ын 2018 оны намрын чуулганы нээлтэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар засаглалын тогтолцооны зохист хэлбэрийг сонгох болон улс төр, нийгмийн хуримтлагдсан асуудлыг нэг мөр шийдэх эрс өөрчлөлт хийхийг парламентийн гишүүдэд уриалсан билээ. Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж нийгмийн захиалгыг хагас боловч биелүүлээд байгааг бид чамлах хэрэггүй байх. Энэ удаагийн УИХ эрс өөрчлөлт хийж чадаагүй ч урагш бас хагас алхлаа.
Уг нь нэг мөр шийдэх олон асуудал байсан боловч олигарх, цөөнхийн эрхшээлд багтсан бүлэглэлүүдийн явуулгаар бүтэн урагш алхаж чадсангүй ээ. Бид мөн сонгуулийн тогтолцоогоо оновчтой болгож чадсангүй. Жалга довны төлөөлөл хэвээр байх үзэл санаа нь амь бөхтэй зуурч үлдсэн. Гэхдээ л чамлахаар чанга атгах цаг иржээ. Үгүй бол бид дахиад найман жил хүлээхэд хүрнэ.
Улс орны хөгжил тэр хугацаагаар саарч, нийгмийн зохицуулалт, цаг үеийн шаардлагаас хоцрог сугарч үлдэх болно. Төр улс орныг удирдах зохицуулах чадвараа бүрэн алдах, энэ нь эрсдэлийг дагуулах уршигтай байх нөхцөл бүрджээ. Учир иймд улс орны эрх ашгийг эн тэргүүнд эрхэмлэх, үндэсний эв нэгдлийг бүхнээс дээгүүр эрэмбэлэх зарчмын үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах, ёсчлох нь зүйтэй гэж үзлээ. Бүхний түрүүнд Монголын эрх ашиг, ард түмний ирээдүйн сайн сайхан эрэмбэлэгдэх учиртай хэн ч, хэрхэвч мартаж болохгүй.
Монголчууд бид сөргөлдөх бус эвлэлдэх, хойшоо чангаах биш урагш тэмүүлэх, цаг ирсэн тул ийнхүү Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг нотлон баталгаажуулж байна. Иргэн бүр УНШТУГАЙ, УХААРТУГАЙ, ДАГАТУГАЙ!
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол даяар хуульт ёс тэгш үйлчилж, зон олон шударга төрийн далбаан дор энх тунх жаргах болтугай!
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
СЭТГЭГДЭЛ

Ц.Элбэгдорж: Оросууд “судлая” гэвэл “үгүй” гэж ойлго...
ТАНИЛЦ: Өрөг.mn контент сайтын ЭЗЭД
"Web awards - 2019” наадмын тов гарлаа
Хөвсгөлийг хөндөөд эхэлсэн “Aspire Mining”-н 51 хувийг Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг худалдаж авчээ
АРДЧИЛАЛ: Халаас хоосон ч надад эрх чөлөө байна
Төрийн ордны гадна ниргэн М өөрийгөө шатаах оролдлого хийжээ
Сахуу татран өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ
Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн боллоо
АНУ-ын зах зээлд өрсөлдөх Монголын 10 компани шалгарлаа
“М Си Эс холдинг”-ийн банк байгуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцжээ
"Өрөг.мн" сайт нээлтээ хийлээ
“Шинжиан Шинфа” ХХК-иас 20 тэрбум төгрөг гаргуулж, Төрийн банкинд төлүүлэх шийдвэр гарчээ
Дуучин Ч.Бат-Эрдэнийн шинэ албан тушаал
"THE HU" хамтлагийн АНУ дахь менежерүүд "Чингис хаан" одонгоо гардан авлаа
Аврагчид “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд оролцож байна
Иргэний үнэмлэхийг шинэчилж, регистрийн дугааргүй болно
Сүхбаатарын талбайд өнөөдөр "Хурд", "Харанга"-ын тоглолттой
УИХ-ын дарга Сеймийн дэд маршал, хатагтай Малгажота Гошевскаг хүлээн авч уулзлаа
“Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт боллоо
Хар мөртэй “Эко констракшн” компани "Цагаан морин жил" нэртэй соёлын өвийг устгалаа
Ж.Дамдинцэрэн: Аавд сюрприз барих гэж сандарсан юм боллоо
Р.Сэддорж: Эх орноо хохироож, эх оронч дүрд тоглож болохгүй
“Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронзыг яллагдагчаар татжээ
Хуурамч дүгнэлт үйлдсэн шинжээчдийг шүүх хурал хойшиллоо
Сонгуулийн оноо цуглуулах У.Хүрэлсүхийн хямдхан тактик
Төрийн банкны захирлаар ажиллаж байсан Д.Баярсайханд хоёр жил хорих ял оноожээ
НОБГ-ын 2019 оны шилдэг алба хаагчид тодорлоо
Зул сарын баяраас өмнө заавал үзэх 10 кино
ХӨГЖИМ: Зул сарын баярын тухай хуучны ДУУНУУД
"Гацуурт" компани хүнсний ногооны салбараас гарч байгаагаа зарлалаа
С.Амарсайхан: Зам ашигласны төлбөрийн асуудалд иргэдийн санал бодлыг тусгах нь зүйтэй гэсэн чиглэл өглөө
НДШ-ийг нэмэхийг эсэргүүцсэн хоригийг хүлээн авлаа
Хорооны дарга Д.Баярсайхан даатгалын байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа
Бүх нийтийн их цэвэрлэгээнд 1451 аж ахуйн нэгж, 3600 гаруй иргэн оролцжээ
“Нисдэг машин” төвөөс унах гэж байсан согтуу иргэнийг аварчээ
76-гаас НАЙМАН ГИШҮҮН яллагдагчаар татагдаж, нэг нь шоронд оржээ
Цагийн гарз
Улаангом сумын бүх цэцэрлэгүүд анхны тусламжийн булантай болов
Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна
"Маргааш машинтай жагсаал болох тул өглөө 07:00 цагаас хойш замын ачаалал нэлээд нэмэгдэх төлөвтэй байна"
"Moon Dance" хамтлаг 3 дах удаагаа ДАШТ-ий цомын эзэд боллоо
Алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хэвшүүлэх зорилгоор “Хээрийн дадлага сургууль”-ийг зохион байгууллаа
Монгол Улсын цахим аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Монгол, Словакийн Гадаад харилцааны яам хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана
Өнөөдөр 7-9 хэм хүйтэн байна
Үс засуулбал жаргал ирнэ
Хөвсгөлд мотоциклын хөдөлгөөнийг түр хориглов
Хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн боллоо

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.