Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ц.Нямдорж: Оюутолгойн гэрээг байгуулахад С.Баярын Засгийн газар 2 тэрбум ам.долларын хахууль авсан…

НИЙТЛЭСЭН: 2019-11-20 13:59:45
Улс төр > Улстөрч | Сэтгэгдэл: 0

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын үеэр Ц.Нямдорж сайд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын дунд Дубайн гэрээний асуудлаар маргаан үүссэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл энэ талаар болон Оюутолгойн гэрээний талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэвлэлийнхэнд хачирхалтай тайлбар өглөө.

-Дубайн гэрээтэй холбоотой асуудлуудаас үүдэж, Х.Болорчулуун гишүүн та хоёрын дунд маргаан үүссэн. Ер нь энэ асуудал дээр таны байр суурь ямар байгаа вэ?

-УИХ-ын гишүүд Дубайн гэрээтэй холбоотой болохгүй бүх сэдвийг үүсгэдэг. Оюутолгойн гэрээг зурагдахад би сайд байсан. Өмнө нь хийгдэж байгаагүй олон улсын хүрээний том гэрээ зурагдсан. Гэрээ байгуулагдаад 10 орчим жил боллоо. Одоогоор есөн тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Монголын талаас нэг ч төгрөг гаргалгүй энэ үйлдвэр боссон. Далд уурхайн бүтээн байгуулалт өрнөж, бүхэл бүтэн хот үүсчихээд байна. Рио-тинто олон улсын том банкуудыг хамруулан, санхүүжилт татаж, далд уурхайн бүтээн байгуулалтыг өрнүүлж, 15 мянган ажлын байр үүсгээд байна. Намайг эргэж сайд болсноос хойш гурван асуудлаар хоёр талаасаа ярилцаж эхэлсэн.

-Тэр гурван асуудал нь юу бол?

-Нэгдүгээрт, Оюутолгойн гэрээг хүчингүй болгох яриа улс төрчдийн дунд үүсээд байна. Энэ нь танай Засгийн газрын байр суурь мөн үү.

Хоёрдугаарт, Захиргааны шүүх дээр явагдаж байгаа маргааныг юу гэж харж байна.

Гуравдугаарт, Татварын маргааныг хоёр талаасаа хэлэлцэж шийдье гэж. Гэтэл Захиргааны хэрэг дээр Ч.Сайханбилэгийн гурван захирамжийг гэнэт хүчингүй болгож, УИХ дээр Дубайн гэрээг хүчингүй болгох тогтоолын төсөл гараад ирсэн. Компанийн хүмүүс нь хоёр талаас маш хүнд хараанд байгаа талаараа бидэнд ирж ярьсан.

-Тэгэхээр цаашид хэрхэх вэ?

-Миний хувьд Оюутолгойн гэрээг зогсоож болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа. Энэ маргаан Арбитр дээр унавал Монгол Улс шууд ялагдах үндэслэлтэй. Ийм эрсдэл байгаа учраас би эсрэг тэмцээд байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа тодорхой эрх үүргээ зөрчиж, Дубайн гэрээг баталж, энэ дагуу ажил өрнөчихсөн. Бандан тас гээч юм л болсон. Одоо Ч.Сайханбилэг манай Ерөнхий сайд байгаагүй, бид санхүүжилт аваагүй гэж зугтах ямар ч гарц байхгүй.

-Рио-тинто үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Ойрын өдрүүдэд Рио-Тинто группийн ТУЗ хуралдаж, Оюутолгой төслийг цааш явуулах уу гэдгээ шийдэх гэж байна. Ийм эгзэгтэй үед манайхан дотроо асуудал үүсгэж, шүүхийн шийдвэр гарчихлаа. Дэлхийн томоохон санхүүгийн байгууллага, улс төрчдийг өөрсдөдөө нэгтгэсэн группийн өмнө бид хүч тэнцвэргүй тулаанд орно гэсэн үг.

-Нэр бүхий улстөрчид Оюутолгойн гэрээг байгуулахад хахууль авсан гэх яриа явдаг. Энэ хэр бодьтой юм бэ?

-Оюутолгойн гэрээг байгуулахад С.Баяр 1 тэрбум, бусад дөрвөн сайд тус бүр 250 сая ам.доллар авсан гэх яриаг зурагтаар хүртэл гаргаж байсан. Энэ яриа яригдсаар өдий хүрлээ. Үүнээс үүдэж, бүлэг дээр маргаан дэгдсэн. Үнэхээр хахууль аваад гэрээ байгуулсан бол ил болгох хэрэгтэй. Миний энд ярьсан яриаг өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга сайд байхдаа сонсож байсан. 4 тэрбум ам.долларын гэрээ байгуулаад хоёр тэрбум ам.доллар хахуульд авсан нь үнэн бол ноцтой асуудал. ҮАБЗ дээр өчигдөр яригдсан. Миний байр суурьтай тэд ерөнхий байдлаар санал нэгдсэн байгаа.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.