САППОРОГИЙН ТОЙРГИЙН ДЭРГЭД 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ЦАГДААГИЙН КАБОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (НГХУСАЗЗ)-өөс гудамж талбайд аюулгүй байдлыг сахиулах, олон нийтийг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор шат дараатай арга хэмжээ авч буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XII хороо, Саппорогийн тойргийн автобусны буудлын дэргэд цагдаагийн кабон байршуулж, өнөөдрөөс үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Саппоро орчимд гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа эрхлэх, цаашлаад биеэ үнэлэх, архидан согтуурч бусдын амгалан байдлыг алдагдуулах гэмт хэрэг, зөрчил олноор үйлдэгддэг болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлж буй. Тиймээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун тухайн хэсэгт цагдаагийн кабон байршуулах санаачилга гаргасныг НГХУСАЗЗ-өөс дэмжиж ажил болгосон юм. НГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба кабоны нээлтийн үеэр “Цагдаагийн байгууллагаас Саппоро орчимд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх статистик мэдээллийг гаргасан байдаг. Гарч буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулахын тулд уг кабоныг ажиллуулж байна. Тухайн ажлын санжхүүжилт 2019 онд төсөвт суугаагүй ч НГХУСАЗЗ-аас хөрөнгө шийдвэрлэж, кабоныг байршуулж буй. Нийслэлийн удирдлагын үндсэн үүрэг бол иргэдийг ажиллаж, амьдрахад таатай орчин бүрдүүлэх, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхэд онцгойлон анхаарах явдал юм. Тиймээс Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран арга хэмжээ авч байгаа юм” гэв.
Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн нутаг, “Хархорин” захын орчимд мөн ийм кабон байршуулсан бөгөөд үр дүнд нь тухайн орчимд үйлдэгддэг гэмт хэрэг 20 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. “Цагдаагийн байгууллагын хяналтыг сайжруулсанаар хэрэг, зөрчил гарах нь цөөрдөг гэдгийг “Хархорин” захын дэргэд байршуулсан кабоны жишээнээс харж болно. Тухайн орчинд мөн л гар дээрээс худалдаа эрхлэх, архидан согтуурах, хулгай, танхайн хэрэг олон гардаг байсан тул цагдаагийн кабон байршуулах санаачилга гаргаж, дүүргийн ГХУСАЗЗ-ийн санхүүжилтээр шийдүүлж байсан. Энэ удаа НГХУСАЗЗ-ийн хөрөнгөөр Саппорогийн автобусны буудлын дэргэд кабон байршуулуулж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтэст хүлээлгэн өгч байна. Энэ хавьд гэмт хэрэг олон гардаг. Үүнийг шийдэхийн тулд эхний ээлжинд цагдаагийн байнгын посттой болгож байгаа юм. Тус кабон 24 цагийн турш үйл ажиллагаа явуулах тул Саппоро орчимд гэмт хэрэг, зөрчил гарах тохиолдол багасна” гэж нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун онцолсон.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
СЭТГЭГДЭЛ

“The Hu” хамтлагийнхан эх орондоо ирлээ
Францаас 57 сая еврогийн зээл 30 жилийн хугацаатай авах төсөл өргөн барьжээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэрэмжит ШУТИС-ийн “Олон улсын эрдэм шинжилгээний хурлын их танхим” нээлтээ хийлээ Онцлох
Олон улсын “Өвлийн үзэсгэлэн-2019” арга хэмжээнд Монгол Улс оролцож байна
"Эрдэнэт" бүтээн байгуулалтын 41 жилийн ойгоо тэмдэглэж байна
Оюу толгойн үйлдвэрийн босоо амыг ашиглалтад оруулав
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах ур чадварт суралцав
Эрдэнэтийн удирдлагууд арав хоногт 100 гаруй тендер зарлажээ
Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон, Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн ял завшлаа
С.Эрдэнэ: Хамгаалж байхгүй бол ардчилал өөрөө их эмзэг
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзжээ
Дэлхийн банкны 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр гэр хорооллын 5,000 айлын халаалтыг цахилгаанаар шийднэ
Бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг өрнүүлэв
“Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх төсөл өргөн барилаа
Дээд шүүх албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн аминд хүрсэн этгээдүүдийн ялыг хэвээр үлдээв
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын мөрийтэй тоглоомчид Баянхонгор аймгийн уяачдын холбоог түйвээх гээд дийлсэнгүй!!!
Хорооноос баталсан зарим журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал авч байна
Гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа
“Түүхээ сөхвөл” ном болон мэндэллээ
Н.Алтанцэцэг: АН УИХ-ын сонгуульд ялбал хамтын тэтгэврийн санг сэргээнэ
Монголын бөх Моллаей Саеид ялагдлаа
Ерөнхий сайдын командаар ӨӨРИЙНХӨӨ ЭСРЭГ хөдлөгч
Монголын Оюутны спортын холбоо 30 жилийн ойгоо тэмдэглэв
Төлбөрийг хуулийн хүрээнд эргэж шийдвэрлэхээ илэрхийллээ
Мөсөнд авиралтын спорт олимпод орвол бид медаль авах боломжтой
Монгол эмээ тэтгэвэрт гараад юу хийдэг вэ
НМХГ: Шаардлага хангахгүй архи худалдаалж байна
Д.Алтангэрэл: Олон улсын стандартыг нэвтрүүлсэн Монгол Улсын анхны эрдэм шинжилгээний хүрээлэн боллоо
"Цэвэр агаар" төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг Дэлхийн банктай байгууллаа
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих прокурорын саналыг шүүхээр хэлэлцэж байна
МХЕГ: “Жүр Үр” ХХК зориулалтын бус тээврийн хэрэгслээр бялуугаа тээвэрлэж байжээ
Г.Дэнзэнд холбогдох анхан шатны шүүх хурал өнөөдөр болно
"Эрдэнэт үйлдвэр"-ийн хуучин орлогч болон газрын дарга нар оффшор бүсээр дамжуулан 8 сая гаруй доллар угаасныг илрүүлжээ
С.БЯМБАЦОГТ: ҮЛ ОЙЛГОЛЦОЛ МААНЬ ҮЗЭН ЯДАЛТ, ҮЗЭН ЯДАЛТ МААНЬ ӨС ХОНЗОН РУУ ЯВАХ ГЭЭД БАЙНА
“Тавантолгой түлш” компанийнхан хортой нөхцөлд ажиллаж байна
С.Амарсайхан: Авто зам ашигласны төлбөрийг хуулийн хүрээнд шийдвэрлэнэ
“Дэлхийн мисс 2019” тэмцээнийг Монголын миссийн танилцуулга бичлэгээр нээнэ
Ц.Солонго: Зээлийн хүүнд дарлуулсан иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэн ч юу ч хийхгүй байна
Ази, Номхон далайн худалдааны тухай хуулийг баталлаа
Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн
Кёкүшюүзан Д.Батбаярыг Богд ууланд газар авахдаа хууль зөрчсөн үндэслэлээр шалгаж байна
Сэвлэг үргээх, үс засуулахад тохиромжгүй
12 дугаар сарын 13-нд болох үйл явдлын тойм:
УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ батлан даалтад гарчээ
Н.Номтойбаяр худлаа ярьжээ
"ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ" нөлөөллийн арга хэмжээнд нэгдэхийг Зам тээврийн гэрээт цагдаагийн хэлтсээс уриалж байна.
НДШ-ийг нэмэгдүүлэхгүй
“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатарыг саатуулжээ
С.Амарсайхан: Авто зам ашигласны төлбөр нэмэх асуудал сонгуульд ямар ч хамаагүй

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.