Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 07-р сарын 02
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

БАЯНХОШУУНЫ ГЭР ХОРООЛОЛД ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖ БҮХИЙ ДЭД БҮТЦИЙН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

НИЙТЛЭСЭН: 2019-11-13 10:04:29
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Чингэлтэй дүүргийн долоодугаар хороо буюу  Баянхошууны Хөтөл орчимд гэр хорооллын дундын бүсэд хэсэгчилсэн инженерийн  хангамжийг нэвтрүүлэх  дэд бүтцийн төвийг ашиглалтад хүлээн авлаа.   Энэ бол нийслэлийн хувьд анхдагч нь. Ингэснээр   280 гаруй өрх  инженерийн шугам сүлжээнд холбогдож, халаалт дулаан, цэвэр бохир усны шугаманд холбогдож байна.  Өөрөөр хэлбэл,   гэр хорооллын яндан бодит утгаараа   энэ хэмжээгээр цөөрч байна. Улаанбаатарын утааг бууруулах хамгийн оновчтой шийдэл нь  энэ гэдгийг мэргэжлийн хүрээнийхэн онцолдог.

Тус дэд төвийг  байнгын ашиглалтад хүлээн авах ёслолын ажиллагаа өчигдөр  болсон. УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Хотын дарга С.Амарсайхан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүс нээлтийн  туузыг хайчилсан нь ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл болов.  УИХ-ын дарга энэ төвийг “Нэг том эхлэл,  гэр хорооллын иргэдийн амьдралд гарч байгаа том дэвшил” хэмээн тодорхойлно билээ. Улаанбаатарын утааг бууруулах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд  хүн бүрийн хүчин зүтгэл, оролцоо чухал гэдгийг тэрбээр  энэ үеэр сануулсан юм.  Учир нь тус хорооны иргэд хоёр жилийн өмнө нэгдэн дэд бүтцийн төвтэй болох санал санаачилга гарган УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон бусад эрх бүхий хүмүүст уламжилснаар  хэрэгжсэн байдаг.  Одоо энэ жишгээр инженерийн хэсэгчилсэн шугамд холбогдохоор  300-500 өрх санал  нэгдээд байгаа ажээ.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Гэр хорооллыг ирээдүйд байшин хороолол болгож, аюулгүй, эрүүл, эко орчин бүрдүүлэх хамгийн оновчтой шийдэл нь энэ төсөл гэж үзэж байна...ийм цогц төслийг цаашид өөр хороодод хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Амжилттай хэрэгжих эхлэл нь ийнхүү тавигдлаа гэдгийг хэлсэн үгэндээ онцолсон.

Энэхүү Дэд бүтцийн төвийг нийтдээ 220 нэгж талбарыг хамруулан 14  га газарт хэрэгжүүлжээ.  Хувьсгалчдын 11, 12, 13, 14  дүгээр гудамжуудыг жишиг гудамж болгон тохижуулж,  засмал зам тавьж, бүр хашааг нь хүртэл шинээр барьж өгчээ. Удахгүй ногоон байгууламжтай болно.

Дэд төвийн  барилга хоёр давхар авсаархан юм. Энд оффисын өрөөнүүдээс гадна дороо сэлгээний цахилгаан станц  болон дэргэдээ  уурын үуухтай. 1.5 мвт-ын чадал бүхий  зуухыг  монголчууд өөрсдөө хийжээ.  Нээлтийн үеэр зуухыг галласан байсан ч утаа огт гарахгүй байгаа нь анхаарал татсан. Харин энэ тухай инженер Н.Анхбаяраас тодруулахад “Энэ зууханд ямар ч төрлийн түлшийг хэрэглэх боломжтой. Гэхдээ утаа гарахгүй.  Учир нь Германы хамгийн сүүлийн үеийн технологийн  утаа шүүгч болон үнс баригчийг нэмэлтээр суулгаж өгсөн” гэдгийг хэлсэн.  Дэд бүтцийн төв 520 шоо метрийн багтаамж бүхий бие даасан цэвэрлэх байгууламжтай байгуулагджээ.

Дэд бүтцэд холбогдсон айлууд хэдийнэ яндангаа буулгаж, пааран халаалт, паалан жорлонтой болсон гэж байв. Урьд нь цахилгаан халаалтад 200 гаруй мянган төгрөг төлдөг байсан айл одоо ахуйн хэрэглээний цахилгаандаа 40 орчим мянган төгрөг төлж байна гэв.  Төвийн тохилог орон сууцнаас дутах юм ердөө үгүй, гадаа гарч, гал түлэх ажилгүй болсон хэмээн иргэд олзуурхаж байна билээ.   

Долоодугаар хорооны дэд бүтцийн төвийг “Рутан термомастер” компани нийт 10 орчим тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэн ийнхүү ашиглалтад оруулж байгаа аж.

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаныхан нээлтийн үйл ажиллагааны дараа төсөлд хамрагдсан Хувьсгалчдын 13 дугаар гудамжинд оршин суугч  Н.Отгоныд зочилсон. Гэрийн эзэн “Халаалтын паар, ариун цэврийн өрөөний суултуур, угаалтуур зэргээ өөрсдөө базаасан. Үлдсэн бүх зардлыг улсаас гаргасан. Хашаандаа орон сууцанд байгаагаас дутахааргүй, цахилгаан, дулаан, цэвэр, бохир устай, засмал замтай ийм орчинд амьдрах болсон нь үнэхээр таатай байна” хэмээж байлаа.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 118 дугаар тогтоолоор гэр хорооллын дундын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэх Дэд бүтцийн төв төслийн хэрэгжүүлэх эхний 16 байршлын хэмжээ, хил заагийг тогтоон баталсан. Цаашид хоёрдугаар ээлжийн 15 байршлын   хэмжээ хил заагийг  НИТХ-аар  мөн хэлэлцүүлнэ гэдгийг  Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын мэргэжилтэн тодотгосон.  Тэгэхээр иргэд санал санаачилгаа нэгтгэж чадвал инженерийн шугам сүлжээнд холбогдож,  Улаанбаатар жинхэнэ утгаараа утаагүй болох боломж байна.

Өчигдөр Улаанбаатарт анхны цас орж жавар цийлэгнэсэн хүйтэн өдөр байсан.  Ийм үеэр Баянхошууны Хөтөл орчмын гэр хороолол урьд нь утаан дундаа униартаж байдаг байлаа.  Харин өчигдөр утаа униаргүй байв. Утаа үнэхээр багасчээ.

Гэр хорооллын иргэдийн амьдрах орчны талаар ийм нэг судалгаа байна. Гэр хорооллын иргэдийн 80 гаруй хувь нь газраа 2-3 байраар солихоос илүүтэйгээр тухайн орчиндоо инженерийн  шугам сүлжээ тавиулж, амьдрах орчноо сайжруулж, үр хүүхэддээ өвлөх  хүсэлтэй байдаг гэжээ. Тэдний энэ хүслийг Дэд бүтцийн төв л хангана.  Ингэснээр Улаанбаатарын гэр хороолол дэлхийн хөгжилтэй  орнуудын хаус хорооллын жишигт дөхнө гэсэн үг.

 Дэд бүтцийн төвийн нээлтийн үеэр бид тус хорооны иргэн  Л.Өлзиймаатай уулзаж ярилцлаа.

 -Сайн байна уу. Танайх инженерийн шугамд холбогдсон уу. Тав тух хэр байна?

-Манай гудамж бүхэлдээ холбогдоод байна.  Тав тухны тухайд ярих юмгүй. Хотын орон сууцанд амьдарч байгаа юм шиг л байна.

-Танайх хэр том байшинтай вэ?

-Дэд бүтцэд холбогдоно гээд хүүхдүүдтэйгээ хамтарч  хуучин байшингаа буулгаж 9.5х5 м-ийн хэмжээтэй шинэ байшин барьсан.  Тэгээд халуун хүйтэн ус, бохир, халаалт дулаан гээд бүх холболтуудаа хийлгэсэн.  Ямар ч байсан нүүрс үнстэй зууралдаад байхааргүй болсон. Үүнийг дагаад орчин их цэвэр болж байна. Ирэх зунаас хашаандаа ногоон байгууламжтай болно.

-Инженерийн шугам сүлжээнд холбогдохын тулд хувиасаа мөнгө санхүү гаргасан уу?

-Бид зөвхөн байшин доторхи шугам хоолой, суултуур, халаалтын паар, ванн душ  зэргээ л  худалдаж авсан. Бусад шугам хоолойг яг байшин руу маань оруулад өгсөн.  Ингэлээ гээд мөнгө төгрөг аваагүй. Бид их баяртай байгаа.

-Ашиглалтын зардал хэр гарах шинжтэй байна вэ?

-Одоогоор тодорхой мэдэгдсэн юмгүй л байна.  Халаалт дулаан, халуун хүйтэн ус,  гэрэл цахилгаан гээд  сайндаа 120 мянган төгрөгөөс хэтрэхгүй болов уу гэсэн багцаа бий.

-Дэд бүтцэд холбогдсон хүмүүсийн сэтгэгдэл хэр байх шиг байна...

-Ийм сайхан орчин бүрдэж байгаа болхоор иргэд сэтгэгдэл маш өндөр байгаа. Ойролцоо гудамжныхан биднийг харчихаад “Та нар яасан азтай юм бэ” гэдэг. Азтай гэхээсээ илүү манай энэ хавийнхан санаа нэгдэж, түүнийгээ ажил хэрэг болгож чадсанд л хамаг учир байна. Ийм боломж олгож байгаа төр засагтаа баярлалаа.

 

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
55 минут    

АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
57 минут    

Нүүрсний салбар сэргэнэ, тэр үед бид бэлэн байх ёстой
58 минут    

Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
1 цаг    

ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
1 цаг    

О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
1 цаг    

Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
1 цаг    

Тангараг тавих, гэр бүрэхэд сайн хэмээжээ
1 цаг    

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно
1 цаг    

Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбооны хурал цуцлагдлаа
4 цаг    

Та машиныхаа автомат хурдны хайрцагны (кропны) тосыг хэр ойрхон солих ёстой вэ?
1 өдөр    

Монгол жүжигчдийн тоглосон Холливүүдийн кино наймдугаар сард нээлтээ хийнэ
1 өдөр    

Цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулж эхэлжээ
1 өдөр    

Мөнгө угаах гэж юу вэ?
1 өдөр    

Д.Нарангэрэл: АНУ-д туршигдсан COVID-19-ийн эсрэг вакцин эхний шатанд 94%-ийн үр дүнтэй гэж дүгнэгдлээ
1 өдөр    

Долдугаар сард халуун ус хязгаарлагдах орон сууцны хорооллууд болон ААН-үүд
1 өдөр    

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой
1 өдөр    

Япон улсын иргэн нинжа судлалаар дэлхийд анх удаа магистрын диплом авжээ
1 өдөр    

СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО ГЭЖ ЮУ ВЭ?
1 өдөр    

Хамгийн олон тэрбумтантай дэлхийн 15 улсын жагсаалт
1 өдөр    

"ЭЕШ-ын үеэр сэжигтэй тохиолдол илэрсэн хүүхдүүдийг тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг нь үргэлжлүүлнэ"
1 өдөр    

Зөрчвөл бүх насаар хоригдох ялтай шинэ хууль Хонг Конг хотод хэрэгжиж эхэллээ
1 өдөр    

Б.Янжмаа: Австрали улсад өнгөрсөн долоо хоногоос коронавирусийн шинэ тохиолдол олноор бүртгэгдэж эхэллээ
1 өдөр    

"Тарваган тахлын онош нь батлагдсан хоёр иргэний нэгдүгээр хавьтал болох 146 хүнийг эмнэлэгт тусгаарласан"
1 өдөр    

УИХ эмэгтэй дэд даргатай боллоо
1 өдөр    

ФАТФ: Монгол Улс саарал жагсаалтаас гарах нөхцөлөө бүрдүүллээ
1 өдөр    

Коронавирусийн улмаас дэлхийн есөн оронд 10 мянгаас олон хүн нас баржээ
1 өдөр    

ЭЕШ: Өмнөх оны шалгуулагчид шалгалт өгөх байрны хаяг
1 өдөр    

Өнөөдрөөс эхлэн ААН-үүд аймаг, орон нутгаас авсан гэрчилгээгээр экспорт, импорт хийнэ
1 өдөр    

Д.Нямхүү: Нийт 406 хүнд шинжилгээ хийхэд БҮГД СӨРӨГ гарч, нэг хүн ЭДГЭРЛЭЭ
1 өдөр    

Эдгэрсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржиж охинтой боллоо
1 өдөр    

Шимэгч хорхой илэрсэн 4 тонн гаруй “Сайра” лаазалсан загасыг ОХУ-руу буцаажээ
1 өдөр    

Наадмын төсөв өнгөрсөн жилийнхтэй адил ГУРВАН ТЭРБУМ төгрөг
1 өдөр    

ОХУ-д буй иргэдээ энэ сарын 5, 6-нд Алтанбулаг боомтоор татан авна
1 өдөр    

ЭЕШ-ыг 7 дугаар сарын 2-5-нд орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэлээ
1 өдөр    

2020 онд Монгол Улсын өр хамгийн багадаа 4.3 их наяд орчим төгрөгөөр нэмэгдэх нь
1 өдөр    

ТАНИЛЦ: Долдугаар сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь
1 өдөр    

СУДАЛГАА: Коронавирус тархи гэмтээдэг байж болзошгүй
1 өдөр    

Дуучин Бейонсе шинэ ЦОМГОО гаргана
1 өдөр    

PC, баарнаас бусад бүх үйлчилгээний газрыг үе шаттайгаар НЭЭХЭЭР боллоо
1 өдөр    

Өр барагдуулах, газрын ам бооход сайн хэмээжээ
1 өдөр    

Дуу цахилгаантай аадар бороотой, 21-23 хэм дулаан байна
1 өдөр    

Хятадын худалдааны хамгийн том сүлжээ болох АЛИБАБА цахим сайтаар Монгол Улсын газар нутгаас хэсэгчлэн зарж эхэллээ
1 өдөр    

Ерөнхийлөгч найм дахь парламентын анхдугаар чуулганыг 12:00 цагт зарлалаа
2 өдөр    

Өдөртөө 23-25 хэм дулаан байна
2 өдөр    

Шинэ гэр, байр авахад сайн хэмээжээ
2 өдөр    

Коронавирусийн халдвар хүн амын дунд тархах эрсдлийн ес дэх шатны үнэлгээний дүнг УОК-т танилцуулна
2 өдөр    

Японы Ямато хотод алхах зуураа гар утсаа оролдохыг хориглолоо
2 өдөр    

Орон гэргүй болсон таван өрхөд гэр олголоо
2 өдөр    

Ээлжит сонгуулийн дүнг УИХ-ын даргад өргөн барив
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.