Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 01-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“ДЭД БҮТЦИЙН ТӨВ” ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

НИЙТЛЭСЭН: 2019-11-12 17:43:27
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны нутагт дэвсгэр, Баянхошууны хөтлийн гэр хорооллын айл өрхүүдийн дундын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлсэн “Дэд бүтцийн төв” төслийг өнөөдөр /2019.11.12/ нээлээ.

Нээлтийн ажиллагаанд  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон дүүрэг, хорооны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч, иргэдийн төлөөлөл оролцов.

Нээлтийн үйл ажиллагаан дээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, нийслэлчүүдийн хувьд нэг том ажлын эхлэл, шинэ дэвшил болсон бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байгаадаа баяртай байна гээд   гэр хорооллын орчныг орон сууцны хорооллын орчинтой адилхан хэмжээнд авчирсан ажлын эхлэл бол энэхүү  “Дэд бүтцийн төв” төсөл.

Хоёр жилийн өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа энэ төслийг санаачилсан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон нийслэлийн удирдлагуудтай ярилцаад, хотын утаа, төвлөрлийг сааруулах ажлын нэг нь байж болох юм гэж үзэж, эхлүүлж байсан  энэ ажил өнөөдөр биеллээ олж, дуусчээ.

Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр утаа багассаныг бид бүгд харж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах арга замуудыг ашигласнаар үр дүн гарч  болохын илэрхийлэл нь сайжруулсан түлш болон энэ  төсөл юм.

Одоо хашаандаа хаус бариад, тохилог сайхан орчин бүрдүүлэн амьдрахад иргэдийн оролцоо чухал хэмээв.

Тэрбээр  мөн энэ ажилд хичээн зүтгэсэн УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хороон дарга М.Оюунчимэг болон Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, холбогдох бүх албан тушаалтнууд, иргэдэд талархал илэрхийлээд, цаашид ч бусад дүүрэг, хороонд хэрэгжүүлэхийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, гэр хорооллыг ирээдүйд байшин хороолол болгож, аюулгүй, эрүүл, эко орчин бүрдүүлэх хамгийн оновчтой шийдэл нь энэ төсөл гэж үзэж байна. Энэ ажилд БНХАУ-аас таван тэрбум, нийслэлийн төсвөөс таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 14 га газрыг хамарсан инженерийн таван шугам татаж, шугамуудыг “Дэд бүтцийн төв”-тэйгөө холбосон. Мөн 4 хэсэгт 1.5 км хар зам тавьсан, цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулсан ийм цогц төслийг цаашид өөр хороодод хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Амжилттай хэрэгжих эхлэл нь ийнхүү тавигдлаа гэв.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ ажлыг анхнаас нь бодлогоор дэмжсэн болон тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, дүүрэг, хорооны удирдлагууд гар нийлж ажилласныг тодотгоод,  энэхүү төслиг ирэх жилүүдэд бусад дүүрэг, хороонд хэрэгжүүлэхээр 2020 оны төсөвт мөнгийг нь суулгаад ажиллаж байна гэлээ.

Нээлтийн үйл ажиллагааны дараа төсөлд хамрагдсан айл өрхүүдээр оров.  Хувьсгалчдын 13 дугаар гудамжинд оршин суудаг Н.Отгоныд зочлоход гэрийн эзэд “Халаалтын паар, ариун цэврийн өрөөний суултуур, угаалтуур зэргээ өөрсдөө базаасан. Үлдсэн бүх зардлыг улсаас гаргасан. Хашаандаа орон сууцанд байгаагаас дутахааргүй, цахилгаан, дулаан, цэвэр, бохир устай, засмал замтай ийм орчинд амьдрах болсон нь үнэхээр таатай байна” хэмээж байлаа.

Төслийн хүрээнд нийт гурван гудамжны 285 айл өрхийг цахилгаан, дулааны болон бохирын шугамд холбосон төдийгүй эдгээр айлуудын хэрэглээний бохир усыг хамгийн өндөр хэмжээнд цэвэршүүлэх хүчин чадалтай Герман технологийн цэвэрлэх байгууламжийг мөн барьж байгуулсан байна.

Үйл ажиллагааны төгсгөлд албан тушаалтнууд Дэд бүтцийн төвийн үйл ажиллагаа болон, цэвэрлэх байгууламжтай танилцлаа. 

Цэвэрлэх байгууламж нь хоногт 530 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай, бохир усыг 99.9 хувь цэвэршүүлж, цэвэршүүлсэн усыг зүлэг ногоо услах зэргээр ашиглах төдийгүй цаашид хүчин чадлыг нь өргөтгөх боломжтой гэж “Дэд бүтцийн төв” төслийнхөн хэлж байв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Н.Номтойбаяр нь Бизнес хийдэг нэгэн гэр бүлийг заналхийлжээ.
23 цаг    


1 өдөр    

Баяжуулах үйлдвэр “Их зогсолт”-д бэлэн болжээ
1 өдөр    

Ажилчдын идэвх, оролцоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлж байна
1 өдөр    

Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 100 хувиас дээш үзүүлэлттэй байна
1 өдөр    

Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын туршлагаас суралцана гэв
1 өдөр    

Т.ГАНТУЯА: Лабораторио “Жишиг ажлын байр” болгохоор зорьж байна
1 өдөр    

Цувих шугамын шинэчлэл эхэллээ
1 өдөр    

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн сэтгүүлчидтэй зангиагүй уулзлаа
1 өдөр    

Эрүүл мэнд, боловсролын салбарынхныг авлига авдаг гэж дүгнэжээ
1 өдөр    

Д.ЗОЛБООЦЭЦЭГ: Лагийг үнэргүйжүүлэх нь инновацийн томоохон ажил болно гэдэгт итгэж байна
1 өдөр    

Иргэдтэй харилцах утас, олон нийтийн өрөө ажиллаж байна
1 өдөр    

Нобелийн хорооны захидал ирлээ
1 өдөр    

Угаарын хий мэдрэгчийг ашиглахад таны мэдэх ёстой ЗААВАРЧИЛГАА
1 өдөр    

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
1 өдөр    

Газраа чөлөөлсөн 29 өрхийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өгөв
1 өдөр    

Үргүйдлийг эмчилдэг гэх эмийг хууль бусаар оруулж ирэн худалдаалж байжээ
1 өдөр    

Экологийн цагдаагийн албанд мэргэжилтэн шалгаруулж ажилд авна
1 өдөр    

Согтуугаар жолоо барьсан 122 жолооч илрүүлжээ
1 өдөр    

Боксын шигшээ багийн тамирчдад улсын төсвөөс дэмжлэг олгох гэрээ байгуулав
1 өдөр    

Иргэдийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өглөө
1 өдөр    

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ
1 өдөр    

Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна
1 өдөр    

Үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно хэмээжээ
1 өдөр    

"Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар яллах нь эрх баригчдын сонирхол"
1 өдөр    

Хар тамхины хэргээр БНХАУ-ын хоёр иргэнийг цагдан хорьжээ
2 өдөр    

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцуулав
2 өдөр    

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа
2 өдөр    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн шөнө нэг иргэн угаартаж, амиа алджээ
2 өдөр    

ЭЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2 өдөр    

Ц.Даштуяа: Ходоодны үрэвслийг тоохгүй орхиж болохгүй
2 өдөр    

Циркчин М.Мягмарсайхан Чулуутын хавцал дээгүүр олс татаж алхана
2 өдөр    

Монгол эмэгтэйчүүдэд ДОХ-ын халдвар санаатай тарааж байна гэв
2 өдөр    

Консул асан Б.Мөнх-Эрдэнэ хөгжмийн зохиолч Б.Чинбатад 45 сая төгрөгийн хандив цуглуулж өгчээ
2 өдөр    

Усчин-аврагчид сургалтад хамрагдаж байна
2 өдөр    

Цахилгаан автобус ирэх долоон хоногоос туршилтаар явна
2 өдөр    

Ч.Улаан: Махны дундаж үнийг бууруулаагүй
2 өдөр    

Агаарын дүүжин тээврийг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо
2 өдөр    

ҮЙЛ ЯВДАЛ: ҮСХ-ноос Нийгэм, эдийн засгийн 2019 оны статистик мэдээллийг танилцуулна
2 өдөр    

Хүний эрхийн Үндэсний Комиссыг 5 гишүүнтэй болгох зэрэг саналыг дэмжлээ
2 өдөр    

УИХ-ын дарга Г.Занданшатар АНДПЧ-ы нэгдсэн хуралдаанд үг хэллээ
2 өдөр    

Нийслэлд 12-14 хэм хүйтэн байна
2 өдөр    

Хандив өргөхөд сайн хэмээжээ
2 өдөр    

“Өвлийн хотуудын бага хурал”-д 21 орны 40 гаруй хотын төлөөлөгчид оролцжээ
3 өдөр    

“Хүрээ” амаржих газрыг Монгол Улсын Гавьяат эмч О.Должинсүрэнгийн нэрэмжит болгоно
3 өдөр    

МАН-ын байлдааны тактик
3 өдөр    

Зудын нэн өндөр эрсдэлтэй байгаа найман аймгийн 1,000 малчин өрхөд мөнгөн тусламж үзүүлнэ
3 өдөр    

Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техник хэрэгслийг улсын өмч болгоно
3 өдөр    

Дугаарын хязгаарлалт хүчинтэй хэвээр
3 өдөр    

Тамхины татварыг нэмбэл өсвөр насныхны тамхидалт 2-3 дахин буурна
3 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache/a9fef85b55733db00bc920c1373bab16.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache.php on line 29