Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 01-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

НАЙМАН АЙМАГ ХУВАНЦАР ХОГ БУТЛАГЧ МАШИНТАЙ БОЛЛОО

НИЙТЛЭСЭН: 2019-11-12 17:40:48
Нийгэм > Байгаль орчин | Сэтгэгдэл: 0

БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд 8 аймагт хуванцар хог бутлагч, овор хэмжээ ихтэй хог хаягдлын эзэлхүүнийг багасгах машиныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хүлээлгэж өглөө.

Увс, Говь-Алтай, Баянхонгор, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар  энэхүү машинуудыг хүлээж авсан бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутагт хуванцар сав нягтруулан шахах, бутлагч төхөөрөмж суурилуулж, хог хаягдлын зохистой менежментийг дэмжих төсөлд шалгарсан “Мог пластик” ХХК-ийнхан менежментийг нь хариуцаж ажиллана. 

 
 
 
Бутлагч машин нь 1 цагт 300 кг хуванцарыг бутлах хүчин чадалтай бол овор хэмжээ багагсгахч нь 60 тоннын даралтаар цаас, хуванцар, гялгар уут, лааз, овор хэмжээ ихтэй хог хаягдлыг шахах хүчин чадалтай юм. Эдгээр машинаар буталж, овор хэмжээг нь багасгасан хогийг Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа хуванцар дахин боловсруулдаг үйлдвэрүүдийн түүхий эд болгон нийлүүлэх юм. 

Н.Цэрэнбат: Хог хаягдлыг ангилж, овор хэмжээг нь бууруулснаар тээвэрлэлтийн зардал багасна 

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “БОАЖЯ-наас Хандлагаа өөрчилье багц ажлын хүрээнд хог хаягдлыг бууруулах чиглэлээр иргэдийн ухамсрыг өөрчлөх Цэвэрхэн шинэлцгээе, Цэвэрхэн наадацгаая, Хоггүй цэвэрхэн Монгол аянуудыг амжилттай зохион байгуулсан.

Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилхаас эхлээд овор хэмжээг нь бууруулж чадвал тээвэрлэлтийн зардал буухараас гадна дахин боловсруулалт нэмэгдэх юм. Тиймээс БОАЖЯ-ны зүгээс Хоггүй цэвэрхэн Монгол аяны хүрээнд орон нутагт хуванцар сав нягтруулан шахах, бутлагч төхөөрөмж суурилуулж, хог хаягдлын зохистой менежментийг дэмжих төсөл зарласан.

Улаанбаатарт хуванцар дахин боловсруулах 13 үйлдвэр жилд 30 мянган тонн хогийг дахин боловсруулах хүчин чадалтай ч түүхий эдийн дутагдлаас болоод бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй.

Харин энэхүү машинуудыг 8 аймагт хүлээлгэж өгснөөр түүхий эд тодорхой хэмжээнд нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Нөгөөтэйгүүр иргэдийг хогоо ангилж хаях дадалд сургах томоохон түлхэц болно гэж тооцоолж байгаа юм” хэмээсэн юм. 

Улаанбаатарт ус, ундааны сав дахин боловсруулах “Мог пластик”, “Од пластик”, “Сан-Оргиу”, “Пластик центр”, “Ганган-Анд”, “Жин хургуй”, “Ти Эм Эл” зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж байна.

 


Эх сурвалж: БОАЖЯ

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Н.Номтойбаяр нь Бизнес хийдэг нэгэн гэр бүлийг заналхийлжээ.
21 цаг    


1 өдөр    

Баяжуулах үйлдвэр “Их зогсолт”-д бэлэн болжээ
1 өдөр    

Ажилчдын идэвх, оролцоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлж байна
1 өдөр    

Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 100 хувиас дээш үзүүлэлттэй байна
1 өдөр    

Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын туршлагаас суралцана гэв
1 өдөр    

Т.ГАНТУЯА: Лабораторио “Жишиг ажлын байр” болгохоор зорьж байна
1 өдөр    

Цувих шугамын шинэчлэл эхэллээ
1 өдөр    

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн сэтгүүлчидтэй зангиагүй уулзлаа
1 өдөр    

Эрүүл мэнд, боловсролын салбарынхныг авлига авдаг гэж дүгнэжээ
1 өдөр    

Д.ЗОЛБООЦЭЦЭГ: Лагийг үнэргүйжүүлэх нь инновацийн томоохон ажил болно гэдэгт итгэж байна
1 өдөр    

Иргэдтэй харилцах утас, олон нийтийн өрөө ажиллаж байна
1 өдөр    

Нобелийн хорооны захидал ирлээ
1 өдөр    

Угаарын хий мэдрэгчийг ашиглахад таны мэдэх ёстой ЗААВАРЧИЛГАА
1 өдөр    

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
1 өдөр    

Газраа чөлөөлсөн 29 өрхийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өгөв
1 өдөр    

Үргүйдлийг эмчилдэг гэх эмийг хууль бусаар оруулж ирэн худалдаалж байжээ
1 өдөр    

Экологийн цагдаагийн албанд мэргэжилтэн шалгаруулж ажилд авна
1 өдөр    

Согтуугаар жолоо барьсан 122 жолооч илрүүлжээ
1 өдөр    

Боксын шигшээ багийн тамирчдад улсын төсвөөс дэмжлэг олгох гэрээ байгуулав
1 өдөр    

Иргэдийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өглөө
1 өдөр    

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ
1 өдөр    

Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна
1 өдөр    

Үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно хэмээжээ
1 өдөр    

"Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар яллах нь эрх баригчдын сонирхол"
1 өдөр    

Хар тамхины хэргээр БНХАУ-ын хоёр иргэнийг цагдан хорьжээ
1 өдөр    

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцуулав
1 өдөр    

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа
2 өдөр    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн шөнө нэг иргэн угаартаж, амиа алджээ
2 өдөр    

ЭЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2 өдөр    

Ц.Даштуяа: Ходоодны үрэвслийг тоохгүй орхиж болохгүй
2 өдөр    

Циркчин М.Мягмарсайхан Чулуутын хавцал дээгүүр олс татаж алхана
2 өдөр    

Монгол эмэгтэйчүүдэд ДОХ-ын халдвар санаатай тарааж байна гэв
2 өдөр    

Консул асан Б.Мөнх-Эрдэнэ хөгжмийн зохиолч Б.Чинбатад 45 сая төгрөгийн хандив цуглуулж өгчээ
2 өдөр    

Усчин-аврагчид сургалтад хамрагдаж байна
2 өдөр    

Цахилгаан автобус ирэх долоон хоногоос туршилтаар явна
2 өдөр    

Ч.Улаан: Махны дундаж үнийг бууруулаагүй
2 өдөр    

Агаарын дүүжин тээврийг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо
2 өдөр    

ҮЙЛ ЯВДАЛ: ҮСХ-ноос Нийгэм, эдийн засгийн 2019 оны статистик мэдээллийг танилцуулна
2 өдөр    

Хүний эрхийн Үндэсний Комиссыг 5 гишүүнтэй болгох зэрэг саналыг дэмжлээ
2 өдөр    

УИХ-ын дарга Г.Занданшатар АНДПЧ-ы нэгдсэн хуралдаанд үг хэллээ
2 өдөр    

Нийслэлд 12-14 хэм хүйтэн байна
2 өдөр    

Хандив өргөхөд сайн хэмээжээ
2 өдөр    

“Өвлийн хотуудын бага хурал”-д 21 орны 40 гаруй хотын төлөөлөгчид оролцжээ
2 өдөр    

“Хүрээ” амаржих газрыг Монгол Улсын Гавьяат эмч О.Должинсүрэнгийн нэрэмжит болгоно
3 өдөр    

МАН-ын байлдааны тактик
3 өдөр    

Зудын нэн өндөр эрсдэлтэй байгаа найман аймгийн 1,000 малчин өрхөд мөнгөн тусламж үзүүлнэ
3 өдөр    

Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техник хэрэгслийг улсын өмч болгоно
3 өдөр    

Дугаарын хязгаарлалт хүчинтэй хэвээр
3 өдөр    

Тамхины татварыг нэмбэл өсвөр насныхны тамхидалт 2-3 дахин буурна
3 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.