Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

БАГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЭРДЭНЭБУЛАГ: БИ ДӨРВӨН МАШИНАА ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЭЛЭЭСЭН

НИЙТЛЭСЭН: 2019-11-12 10:57:27
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

Архангай аймгийн Жаргалант сумын Эрдэнэ-Уул багийн засаг дарга Ц.Эрдэнэбулагтай орон нутгийн бие даан хөгжих боломж болон  орон нутагт төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлж буй ажилтнуудын нийгмийн асуудлын талаар ярилцлаа. 

БАГИЙН ЗАСАГ ДАРГАД УЛИРАЛД 15 ЛИТР ШАТАХУУН ОЛГОДОГ

 -Та багийн эмчээ яаж дэмжиж ажилладаг вэ? Ямар арга хэмжээ авах боломж байна вэ?
-Багийн ажлын албанд дөрвөн хүн ажилладаг./засаг дарга, эмч, байгаль хамгаалагч, ИНХ-ын төлөөлөгч, гэрээт малын эмч/. Багт захиран зарцуулах төсөв байдаггүй гэдгийг онцолж хэлье. Анхан шатны нэгжийн ажилтнуудын нийгмийн асуудалд төр засаг анхаарлаа хандуулах цаг нь болсон л гэж бодож байна даа. Сумын эрүүл мэндийн төвийн төсөв таарууг бид мэддэг тул төрийн үйлчилгээг явуулахын тулд цалингаасаа зарцуулах л хэрэг гардаг.

Сумын таван багийн эмч нар бүгд эмэгтэй/эрэгтэй эмч бэлтгээгүй/. Гэр бүлийнхээ хүнийг дагуулаад л явдаг. Бэрх шүү. Энэ тухай сумын засаг дарга руу санал хүсэлтээ хэлдэг. Боломж гарсан үед тойргоос гарсан гишүүнд асуудлыг тавьж, жаргал зовлонгоо ярьж, шийдүүлэхийг зорьдог доо. Би улс төрийн албан тушаалтан гэсэн ангилалд багтана. Улсаас үйлчилгээ, захиргаа, төрийн тусгай руу голчлон анхаараад, анхан шатны улс төрийн албан тушаалтнуудын нийгмийн асуудлыг орхигдуулдаг.  Сумын засаг дарга нар ч хүнд нөхцөлд ажлаа явуулдаг. Засаг даргын нөөц сангийн хэдхэн төгрөгөө л зарцуулах эрхтэй. Бусад төсвийг захиран зарцуулах эрх нь тамгын газарт байдаг. Багийн засаг даргад улиралд 15 литр шатахуун өгдөг.

-Та сард багаа хэдэн удаа тойрдог вэ?
-Шаардлагатай ажил гарвал хэд ч явна. Онцгой байдлын нэмэгдэл гэж 30 хувь бий. Гэхдээ үндсэн цалин бага учраас асуудал гардаг. УИХ-ын гишүүн ирэх, вакцин, багийн хурал зэрэг төрийн үйлчилгээг явуулахад дээд шатны газар руу хандана. Сумын тамгын газрын төсөв мөнгө тааруу учраас бид хувиасаа л гаргана даа. Олон жил хүсэлт тавьсны үр дүнд өнгөрсөн хавар мотоцикль/ Мустанг 150/ олгосон. Үүнээс өмнө төрийн үйлчилгээ үзүүлэх унаа тэрэг ч үгүй байсан. Утас харилцаа хөгжсөнөөр ажил хөнгөрч л байна. Гэхдээ хүйтрээд ирэхээр утасны сүлжээ муу болдог. Ийм үед явж л хэл хүргэж, төрийн үйлчилгээг үзүүлдэг.

Хангай нутгийн газар нутгийн онцлог шууд давхиад явчих боломж байдаггүй. Бартаа гол ус ихтэй учир тойрдог, зарим хэсгээр  давхардуулж их явдаг. Манай багийг нэг тойроход 380 км зам туулдаг. Гурван шөнө, дөрвөн өдрийн ажил болдог. Бид гэр бүлийнхнээсээ дэмжлэг авч л ажил хэргээ явуулдаг даа.

/Түүний эхнэр сумын бага ангийн багш бөгөөд багийн хурлын үеэр гал тогоонд дайчлагдаж, багийн иргэдэд үйлчилж харагдав.Сурв/

-13 жилдээ сонгогдон ажиллаж байна гэлээ. Танд нэмэгдэл гэж бий юу?
-Байхгүй. Нэг жил ажилласан ч үндсэн цалин адилхан авна.

-Багийн засаг даргад ажлын байр гэж байдаггүй юм байна. Хороонд бол бий?
-Өргөн уудам нутагт нүүдэллэдэг аж төрдөг малчдын амьдралын хэв маягт явуулын үйлчилгээ үзүүлэхээс аргагүй. Багийн төв дээр өрөөнд сууж ажлаа явуулах нь тохиромжгүй ээ.

-Та ямар унаагаар хөл залгуулж байв?
-Хувийн машинаараа л явна.
-Элэгдэл хорогдлын зардал, засвар үйлчилгээг өөрөө гаргах уу?
-Тэгнэ ээ. Би ч дөрвөн машины “ард орчих”-оод сууж байх шив дээ. Ард түмнээс сонгогдсон хүн төрийн үйлчилгээг явуулахгүй гээд яахав, зүтгэхээс өөр замгүй.

Гол нь баг хурлаа хийгээд шийдчихдэг эрх мэдэлтэй, зохих ёсны хөрөнгөтэй байвал иргэддээ хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэнэ.

-Шийдүүлэх арга зам байхгүй гэж үү?
-Холбогдох дээд шатны байгууллага болох сумын засаг даргадаа л хэлнэ. Тэнд ч адилхан байгааг мэдэж байгаа хойно, анхан шатны улс төрийн албан тушаалтнууд хөөцөлдөөд яваад байдаггүй дээ. Хийх л ёстой гэж боддог. Төрийн захиргаа, тусгай үйлчилгээнийхэн нийгмийн асуудлаа шийдүүлэх гэж янз бүрийн аргаар тэмцэж байна шүү дээ. Жагсаал цуглаан, ажил хаялт зарлаж байна.

Тэдний нийгмийн асуудал бол шийдэгддэг. Жишээлбэл, тэтгэвэрт гарахад 36 сарын цалинтай дүйцэхүйц тэтгэмж өгч байна. Улс төрийн албан тушаалтан бол дөрвөн жилийн хугацаатай ажилладаг. Төрийн албаны хуулиар зургаан сарын тэтгэмж өгдөг байсан. Шинэ хуулиас тэр тухай олж уншаагүй. Хасагдсан гэж ойлгосон.  

-Нэг болон түүнээс дээш удаа сонгогдсон ч нэг л удаа тэтгэмж авах уу?
-Тэгнэ. Би 12 жил ажиллаад буусны дараа л олдох байх. Төрийн үйлчилгээ буюу эрүүл мэнд, боловсролын салбарынханд бол арай өөр шүү. 

-Эдгээр асуудлыг шийдвэрлэсэн тохиолдол байна уу?
-Төрөөс тусласан гэж товойлгоод хэлчих дорвитой юмгүй дээ. 2012 онд орон нутгийн хөгжлийн санд төсөл бичиж, багийн төвтэй болж аваад сууж байна. Гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Хамгийн том хөрөнгө оруулалт энэ. Батлуулах гэж нэлээн юм болсон шүү.

БАГ ЗОХИХ ЭРХ МЭДЭЛ, ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ХӨРӨНГӨТЭЙ БОЛ ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

Тогтвортой амжиргаа төслөөр зам гүүр, даваа гүвээ засах зэрэг багтаа бага сага юм хийлгэсэн. Дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд угаалгын ванн, багийн хөгжим техник тоног төхөөрөмжийн асуудыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн шийдэж өгсөн.

-Та мөрийн хөтөлбөрийг санаж байна уу. Хэрэгжилт дээр ямар бодолтой байна вэ?
-Намын нэгдсэн мөрийн хөтөлбөрийн гол гол амлалт хэрэгжиж л байна. Явц, хэрэгжилтийн хугацаа, хурд нь хэр байгааг иргэд хэлэх байх. Гол нь баг хурлаа хийгээд шийдчихдэг эрх мэдэлтэй, зохих ёсны хөрөнгөтэй байвал иргэддээ хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэнэ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалт бөөнөөрөө тавигдаг. Нэг л их мөнгө яригддаг. Зарим үед ард түмэнд хүртээлтэй биш байх нь бий. УИХ-аар баталчихсан хэмжээг гишүүн ч өөрчилж болохгүй шүү дээ. Гурван км замыг 150 сая төгрөгөөр тавина л гэсэн бол зураг төслийн дагуу хийхээс аргагүй. Тулгамдсан өөр зүйлд зарцуулах эрхгүй.

-Та залуусын урлаг соёлын хэрэгцээг хангахад чиглэсэн ямар арга хэмжээг явуулах боломжтой вэ?
-Зуны цагт баг баяр наадмаа хийнэ. Үдэш нь бүжиг явуулна. Спортын тэмцээн ч болно. Өвөлдөө шинэ жилээс өөр урлаг соёлын үйл ажиллагаа ерөнхийдөө тасалддаг.

-Хөдөөд соёлын үрийг тарих өөр ямар боломж байна вэ?
-Дундад насны залуусыг боловсролтой болгоход анхаармаар. Хөдөөд соёлын үрийг тарих гол арга зам нь ном унших. Ажиглалтаар, 29-45 насныханд ном уншаасай л гэж зөвлөмөөр санагддаг.

-Багт номын сан байдаг уу?
-Байхгүй. Сумын номын сан явуулын үйлчилгээ үзүүлэх боломжтой гэж боддог. Хүсэлт ч тавьдаг.

-Тулгамдаж буй өөр ямар асуудал байна вэ?
-Газар нутгийн зохион байгуулалт, зааг хязгаарыг тодорхой болгох хэрэгтэй. Багуудын хилийг шинэчлэн тодотгох нь зүйтэй болов уу. Манай баг Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багтай хиллэдэг. Байнга бэлчээрийн маргаантай байдаг.

-Хил хязгаар нь тодорхойгүй байна уу?
-Чулуутын голоор зааглагдсан байдаг ч газар нутаг давчуу болохоор отор хийхээр хүмүүс газрын зайнд гарах гэнэ. Хөвсгөл манайхаас зай талбай хамаагүй их. Төр захиргааны байгууллагаас нь малчдад дарамт үзүүлээд гаргадаггүй. Хувь хүмүүс хоорондын үл ойлголцол байнга гарна.

Манай баг бэлчээр ашиглалтын холбоо байгуулсан. Бэлчээр нэгтэй айлуудад 15 жилийн хугацаатай дөрвөлсөн гэрээ хийн эзэмшүүлдэг болсон. Бэлчээрийн даацад тааруулан мал сүргээ өсгөж, байгаль орчноо хайрлахыг уриалдаг. н.Чадраабал ахлагчтай Мухар-Илэгтийн холбоо мундаг ажиллаж байна. Хуримтлал үүсгэн, сантай ч болсон. Бэлчээрээ хашина, бодын тарилга, туулганы хашаа барьсан. Холбооны гишүүд банкны зээл, хүүгийн хөнгөлт эдлэх зэрэг үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ мэт иргэдийн оролцооны амжилттай үйл хэргийн жишгүүд бий.

-Багийн иргэдэд нэмэлт орлого олох өөр ямар боломж байна вэ? Самар их гарсан жил иргэдийн зээлийн эргэн төлөлт сайжирдаг гэж сонссон?
-Манай багийн хувьд байгалийн баялаг ховор. Самар жимс багахан ургана. Голлох орлого мал аж ахуй. Жил бүр бэлчээрийн даацад тохируулан мах бэлтгэж, зах зээлд нийлүүлдэг/ зааз-мал /. Мөн сүүлийн жилүүдэд ноолуурын орлого сайн байна. Багийн газар нутгийн онцлог ямаан сүрэг, бог мал өсгөхөд тохиромжтой бүс нутаг.

-Мал заазлах тоо хэмжээг нь хэн тогтоох вэ?
-Иргэд мэднэ. Мал тооллогоор аль хэсэгт бэлчээрийн даац хэтэрч байгаа мэдээллийг бид өгнө. Иргэд ойрын жилүүдэд мах их хэмжээгээр зах зээлд нийлүүлж, борлуулж байна.

-Зам харгуйн хөгжил хэр вэ? 
-Нийслэл болон Эрдэнэт рүү засмал зам тавих шаардлагатай. Иргэд махаа хувиараа л борлуулдаг. Мөн махны ченжүүд ирж авч байгаа харагддаг.

Бусад төрийн үйлчилгээ хууль журмын дагуу шат дараатайгаар явж л байна. Улс орон хөгжиж байна л гэж хардаг. Бүх асуудлыг нэг мөр шийдчих боломжгүй шүү дээ. Бодлогоор Монгол Улсыг бүсчилж хөгжүүлэхэд л анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж: GOGO.MN

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.