Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ДУНДГОВЬ АЙМГИЙН БИШ, ДАРГА НАРЫНХ НЬ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР НЭМЭГДЖЭЭ

НИЙТЛЭСЭН: 2019-11-11 14:13:38
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

Манай Улсын албан тушаалтнууд, дарга, удирдлагуудын тансаглал хэрээс хэтрээд удлаа. Зөвхөн тэдний тав тух, тансаглалд зориулж төсвөөс олон тэрбум төгрөгийн зардал урсаж, үрэгдэж байна.

Тэр дундаа аймгуудын Засаг дарга нарын албан хэрэгцээний зардал сүүлийн жилүүдэд огцом өссөөр ирлээ. Тодруулбал, тэдний унах унаа, суух өрөө, ширээ сандал, амрах буйдангаас эхлээд тансаг хэрэглээ нь тамтаггүй өсчхөөд байгаа билээ. Энгийн нэгэн жишээ дурдахад, өнөөдрийн байдлаар хэд хэдэн аймгуудын дарга нар хуучин машинаа сольж, сүүлийн үеийн өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн LC-200 маркийн автомашин хөлөглөөд буй. Тэгээд ч зогсохгүй тэрхүү үнэтэй төмөр хүлгүүдээ эвдэж хэмхэлсэн, онхолдуулж унагаачхаад дахин татвар төлөгчдийн мөнгөөр үнэтэй, цоо шинэ авто машин авч тансагласан хэд хэдэн тохиолдол гарсан.

Сануулбал, Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан албаны шинэхэн LC-200 автомашинаа  мөргөлдүүлсэн, мөн Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал Өвөрхангай аймагт болсон МАН-ын хуралд албаны автомашинтай явж байгаад осолдож жолооч нь нас барсан ба шинээр нь онхолдуулсан LC-200 машинаа актад гаргаж, дахин шинийг хөлөглөсөн байдаг. Гэвч тэдгээр Засаг дарга нарын хэн нь ч одоог хүртэл төрийн өмчийг эвдэж сүйтгэсэндээ хариуцлага үүрээгүй юм. Харин эсрэгээрээ дахин цоо шинэ Ланд-200 авч аархсан юм.

Ингэж л ажил хийдэггүй аймгуудын Засаг дарга нарын аархал, тансаглал хэрээс хэтэрсээр байгаа. Тэдгээрийн тансаглахыг саяхан Орхон аймгийн удирдлагууд үргэлжлүүлж үнэтэй тансаг машин, чамин тавилгаар гангарсан. Тэгвэл энэхүү “аархал”-ыг  ажил, үзүүлэлтээрээ үргэлж сүүл мушгиж, элдэв асуудалд орооцолдож байдаг Дундговь аймгийн удирдлагууд үргэлжлүүлж эхэллээ.

Тодруулбал, хөгжил дэвшил буурай, хөрөнгө төсөв багатай Дундговь аймгийн удирдлагууд иргэдийнхээ биш өөрсдийнхөө тав тухыг бодож, тансаг хэрэглээг гол зорилгоо болгочихжээ.

Ингэхдээ тус аймгийн МАН-аас сонгогдсон Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ИТХ-ын С.Сүхбаатар нар бусдаас дутахгүйг хүссэн үү, эсвэл шунал тачаалдаа хөтлөгдсөн үү хоёулаа сүүлийн үеийн өндөр үнэтэй, чамин Ланд-200 авто машин хөлөглөж аархжээ. Уг нь Улаанбаатар хоттой засмал замаар холбогдсон энүүхэн Дундговийн Засаг ноёдод хоёрын хоёр Ланд-200 авто машин хэрэггүй л байлтай. Ядаж байхад Дундговь шиг сайн гишүүнийхээ буянд багахан төсөв хуваарилуулж чадсан аймагт нэмэр биш нэрмээс болох байлгүй дээ.

Ийнхүү өнгөрсөн онд орон даяар явагдсан аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд сүүл мушгиж, улс даяар онигоо болсон Дундговийн “мулгуу” дарга нар энэ онд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нэгэн мэргэн санааг бодож, бодож олжээ. Тэдний буюу Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ИТХ-ын С.Сүхбаатар нарын тархиа гашилгаж, эсээ шатааж олсон тэрхүү мэргэн санаа нь их өрөвдөлтэй зайлуул.  Учир нь тэд өөрсдөө л гоё азын дугаартай, үнэтэй,  чамин тансаг машин унаад давхиад байвал Дундговь аймгийн өрсөлдөх чадвар суга дээшлэх аж.

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.