Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 07-р сарын 02
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

УИХ 1.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ОРЛОГО ДУТАХГҮЙ БАЙХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХИЙЖ ЧАДАХ УУ

НИЙТЛЭСЭН: 2019-11-11 09:51:57
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн АМНАТ-тэй холбоотой зохицуулалтыг хүчингүй болгосон. Ингэснээр улсын төсөв 1.3 их наяд төгрөгөөр тасарна хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлээд байна. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар төсөв нэг ч төгрөгөөр тасрахгүй гэдгийг хэлж байна.

Тэгвэл УИХ ажлын хэсэг гаргаж, хууль боловсруулаад байна. Энэ хууль нь 1.3 их наяд төгрөгийн орлого  дутахгүй байхаар зохицуулагдах аж. Тодруулбал, Цэцийн 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр  тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 заалтууд хүчингүй болсон тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолын үндэслэлд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтуудаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зохицуулалтыг тодорхой тусгаагүйн улмаас Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, арванесдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн байна.

Энэ дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болон уг төлбөрийг ямар хувь хэмжээгээр, хэрхэн давхардуулалгүй ногдуулах тухай зохицуулалтыг ойлгомжтойгоор нарийвчлан тусгасан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар ашигт малтмал олборлосон, худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэг л удаа давхардуулахгүйгээр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монголбанканд тушааж буй алтны хэмжээ, экспортод гаргаж буй нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах, улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх боломжийг бүрдүүлэх юм байна.

Улмаар өнгөрсөн баасан гарагт хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахаар байнгын хорооны дэмжлэгийг хүлээсэн юм. Гэвч чуулганы хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргаж хойшлуулаад байна. Энэ сарын 15 гэхэд ирэх оны төсвийг баталсан байх ёстой. Харин үүнээс өмнө Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн батлаж чадах эсэх нь эргэлзээ төрүүлж байна.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
1 цаг    

АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
1 цаг    

Нүүрсний салбар сэргэнэ, тэр үед бид бэлэн байх ёстой
1 цаг    

Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
1 цаг    

ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
1 цаг    

О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
1 цаг    

Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
1 цаг    

Тангараг тавих, гэр бүрэхэд сайн хэмээжээ
2 цаг    

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно
2 цаг    

Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбооны хурал цуцлагдлаа
4 цаг    

Та машиныхаа автомат хурдны хайрцагны (кропны) тосыг хэр ойрхон солих ёстой вэ?
1 өдөр    

Монгол жүжигчдийн тоглосон Холливүүдийн кино наймдугаар сард нээлтээ хийнэ
1 өдөр    

Цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулж эхэлжээ
1 өдөр    

Мөнгө угаах гэж юу вэ?
1 өдөр    

Д.Нарангэрэл: АНУ-д туршигдсан COVID-19-ийн эсрэг вакцин эхний шатанд 94%-ийн үр дүнтэй гэж дүгнэгдлээ
1 өдөр    

Долдугаар сард халуун ус хязгаарлагдах орон сууцны хорооллууд болон ААН-үүд
1 өдөр    

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой
1 өдөр    

Япон улсын иргэн нинжа судлалаар дэлхийд анх удаа магистрын диплом авжээ
1 өдөр    

СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО ГЭЖ ЮУ ВЭ?
1 өдөр    

Хамгийн олон тэрбумтантай дэлхийн 15 улсын жагсаалт
1 өдөр    

"ЭЕШ-ын үеэр сэжигтэй тохиолдол илэрсэн хүүхдүүдийг тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг нь үргэлжлүүлнэ"
1 өдөр    

Зөрчвөл бүх насаар хоригдох ялтай шинэ хууль Хонг Конг хотод хэрэгжиж эхэллээ
1 өдөр    

Б.Янжмаа: Австрали улсад өнгөрсөн долоо хоногоос коронавирусийн шинэ тохиолдол олноор бүртгэгдэж эхэллээ
1 өдөр    

"Тарваган тахлын онош нь батлагдсан хоёр иргэний нэгдүгээр хавьтал болох 146 хүнийг эмнэлэгт тусгаарласан"
1 өдөр    

УИХ эмэгтэй дэд даргатай боллоо
1 өдөр    

ФАТФ: Монгол Улс саарал жагсаалтаас гарах нөхцөлөө бүрдүүллээ
1 өдөр    

Коронавирусийн улмаас дэлхийн есөн оронд 10 мянгаас олон хүн нас баржээ
1 өдөр    

ЭЕШ: Өмнөх оны шалгуулагчид шалгалт өгөх байрны хаяг
1 өдөр    

Өнөөдрөөс эхлэн ААН-үүд аймаг, орон нутгаас авсан гэрчилгээгээр экспорт, импорт хийнэ
1 өдөр    

Д.Нямхүү: Нийт 406 хүнд шинжилгээ хийхэд БҮГД СӨРӨГ гарч, нэг хүн ЭДГЭРЛЭЭ
1 өдөр    

Эдгэрсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржиж охинтой боллоо
1 өдөр    

Шимэгч хорхой илэрсэн 4 тонн гаруй “Сайра” лаазалсан загасыг ОХУ-руу буцаажээ
1 өдөр    

Наадмын төсөв өнгөрсөн жилийнхтэй адил ГУРВАН ТЭРБУМ төгрөг
1 өдөр    

ОХУ-д буй иргэдээ энэ сарын 5, 6-нд Алтанбулаг боомтоор татан авна
1 өдөр    

ЭЕШ-ыг 7 дугаар сарын 2-5-нд орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэлээ
1 өдөр    

2020 онд Монгол Улсын өр хамгийн багадаа 4.3 их наяд орчим төгрөгөөр нэмэгдэх нь
1 өдөр    

ТАНИЛЦ: Долдугаар сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь
1 өдөр    

СУДАЛГАА: Коронавирус тархи гэмтээдэг байж болзошгүй
1 өдөр    

Дуучин Бейонсе шинэ ЦОМГОО гаргана
1 өдөр    

PC, баарнаас бусад бүх үйлчилгээний газрыг үе шаттайгаар НЭЭХЭЭР боллоо
1 өдөр    

Өр барагдуулах, газрын ам бооход сайн хэмээжээ
1 өдөр    

Дуу цахилгаантай аадар бороотой, 21-23 хэм дулаан байна
1 өдөр    

Хятадын худалдааны хамгийн том сүлжээ болох АЛИБАБА цахим сайтаар Монгол Улсын газар нутгаас хэсэгчлэн зарж эхэллээ
1 өдөр    

Ерөнхийлөгч найм дахь парламентын анхдугаар чуулганыг 12:00 цагт зарлалаа
2 өдөр    

Өдөртөө 23-25 хэм дулаан байна
2 өдөр    

Шинэ гэр, байр авахад сайн хэмээжээ
2 өдөр    

Коронавирусийн халдвар хүн амын дунд тархах эрсдлийн ес дэх шатны үнэлгээний дүнг УОК-т танилцуулна
2 өдөр    

Японы Ямато хотод алхах зуураа гар утсаа оролдохыг хориглолоо
2 өдөр    

Орон гэргүй болсон таван өрхөд гэр олголоо
2 өдөр    

Ээлжит сонгуулийн дүнг УИХ-ын даргад өргөн барив
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.