МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДОД ШИЛЖҮҮЛСЭН БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭВ

Авлигатай тэмцэх газрын санаачилгаар Барилга, хот байгуулалтын яамтай хамтран Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан салбарын яам, агентлагийн асуудал хариуцсан нэгжийн удирдлагууд, барилгын салбарын ТББ-ын төлөөллүүд, барилгын компанийн удирдлагуудыг оролцуулан “Мэргэжлийн холбоодод шилжүүлсэн барилгын тусгай зөвшөөрлүүд: Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газар, Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын үндэсний ассоциацийн төлөөллүүд “Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ТББ шилжүүлсэн болон цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх бодлого”, “Барилгын салбарын бүртгэл мэдээллийн нэгдсэн санг тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай уялдуулах нь”, “Төрийн чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлсэн туршлага, ололт амжилт, тулгарч буй зарим бэрхшээл" зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, асуудлыг тоо баримт, мэдээлэлд тулгуурлан ярилцаж, учирч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдийг хэлэлцэв.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төр, хувийн хэвшлийн болон хувийн хэвшил хоорондын авлигаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг өргөжүүлж, аливаа санал, санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах, хувийн хэвшил дэх авлигын эрсдэлийг бууруулах, өрсөлдөөний шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх боломжийг судлан хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн заагийг тодорхойлохоор тусгасан билээ.
Барилга, хот байгуулалтын яамнаас салбарын хэмжээнд олгогддог тусгай зөвшөөрөл олгох ажлыг төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх шийдвэр гарч, уг ажил 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Барилгын салбарт өнөөдрийн байдлаар 4 төрлийн тусгай зөвшөөрөл олгогдож байгаа бөгөөд эдгээрт:
- Барилгын материалын үйлдвэрлэлийг эрхлэх,
- Барилгын үйл ажиллагааг эрхлэх буюу барилга барих,
- Барилгын зураг төсөл гүйцэтгэх,
- Өргөх байгууламж түүний эд ангийн угсралт, засвар үйлчилгээний тусгай зөвшөөрөл багтаж байна.
БХБЯ-наас “Барилгын материалын үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-д барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн асуудлыг гэрээгээр гүйцэтгүүлэх эрхийг олгосон бол үлдэж буй гурван төрлийн тусгай зөвшөөрлийг “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ тэргүүтэй найман байгууллагын түншлэлд олгосон юм. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлснээр гарч буй хандлага, ололт дэвшил, учирч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх гарц боломжийг төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллүүдийг байлцуулан дүгнэн хэлэлцсэнээрээ өнөөдрийн арга хэмжээ онцлог байлаа.
“Мэргэжлийн холбоодод шилжүүлсэн барилгын тусгай зөвшөөрлүүд: Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Монголын Барилгачдын үндэсний ассоциацийн захирал М.Батболд нар болон барилгын салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцлоо.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төрөөс олгодог зарим зөвшөөрөл, бүртгэл, эрх олгох үйл ажиллагааг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, хөндлөнгийн хяналт, оролцоог сайжруулах, цахимжуулах зорилтыг тавьсан. Энэ дагуу АТГ-аас санаачилж өнөөдөр барилгын салбар дахь мэргэжлийн холбоодод шилжүүлсэн тусгай зөвшөөрлүүдийн үр дүн, хүндрэл бэрхшээлийг хэлэлцэж байна. Барилгын салбарын тусгай зөвшөөрөл олголт, хяналт, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, мэргэжилтнүүд, гүйцэтгэсэн ажлууд, барилгын материалын гээд бүгд цахимжиж, мэдээллийн нэгдсэн сантай болно. Цаашид өөр бусад салбарт төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэн гүйцэтгүүлэхээр АТГ-аас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан зорилтыг хэрэгжүүлэн ажиллах болно” гэж онцлон тэмдэглэлээ.
Монголын Барилгачдын үндэсний ассоциацийн захирал М.Батболд “Төрөөс барилгын салбарт олгодог бүртгэл, тусгай зөвшөөрлийг мэргэжлийн холбоод гүйцэтгэснээр авлига, хээл хахууль, хүнд суртлын бэрхшээл арилж, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлтийг 7-14 хоногийн хугацаанд шийдвэрлэн ажиллаж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэг талуудыг хамруулан асуудал, бэрхшээлээ харилцан ярилцаж, нэгдсэн шийдэлд хүргэх үр дүнтэй арга хэмжээ болж байна” хэмээн ярив.

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
СЭТГЭГДЭЛ
2021 онд ямар ВАЛЮТ НОЁРХОХ вэ?
Мэдэгдэл: Э.Бадар-Ууган Монголын боксын холбооны Ерөнхийлөгчийг орлох эрхгүй
“НУУВЧ”-наас гарсан АН-ын ҮБХ-ны гишүүд эрх зүйн чадамжтай юу?
АНУ-Хятадын ХАРИЛЦАА Жо Байден ЕРӨНХИЙЛӨГЧИЙН үед сулрах уу?
АН-ын бүлэг: Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжихгүй
Александр Навальныйг дэмжсэн ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛЫН эргэн тойронд
МАН-ын бүлэг: Гурван хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатарт Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас албан мэдэгдэл өгөв
Сэтгүүлч Д.Дамдинжав "Алтан өд" наадмын шилдгээр шалгарлаа
ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКИНД ЯПОНЧУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАХААР БОЛЖЭЭ
Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Хууль зүйн сайдаар Ж.Сүхбаатар томилогдох уу?
Хацү башёд Дайэйшёо анх удаа түрүүлэв
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: УИХ-ын гишүүд надтай нэгдэж, өлсгөлөн зарлаасай
У.Хүрэлсүх хаалга савж, Х.Баттулга хормойдсоор хоцорсны ард юу байв?
Амьдралын уй гашууг даван туулсан ардчилагч ЖО БАЙДЕН СОНГУУЛИЙГ мөн даван туулж ЕРӨНХИЙЛӨГЧ боллоо
“ХАСАХ” төсөвтэй ХОТЫГ удирдана гэдэг амаргүй
Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болох нь
Ц.Даваасүрэн: Улстөрийн бяргүй эмзэгхэн Засгийн Газар бүрдэж магадгүй‼️
Гэртээ хуурамч архи үйлдвэрлэн, худалдаалж байжээ
"Д.Сумьяабазар сугарч үлдэлгүй огцрох ёстой" гэв
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ
Эрдэнэ болсон Монгол бичгээ эрхэмлэн дээдэлье
Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох өргөдлөө өгнө
Цар тахлын цаг үед Монгол ГЭРИЙН хэрэгцээ их байна
УОК БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРЧ БУЙГАА ШАДАР САЙД Я.СОДБААТАР МЭДЭГДЛЭЭ
Монгол гэрийн үйлдвэрлэл ШИНЭЧИЛСЭН стандарттай болно
Б.Пүрэвдорж: Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлнө
Засгийн газрын хуралдаан боллоо
Нэр бүхий иргэд 33 тэрбум төгрөгийн зээлтэй УИХ-ын гурван гишүүнийг огцрохыг шаардлаа
А.Отгонбаатар: Миний эхнэрийг тийм байдлаар авч гарвал би Я.Содбаатарыг шууд буудах байсан
Ц.ТУВААН, М.ЭНХБОЛДОД ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАР БЭЛЭГ БАРЬСАН УУ?
БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ
Дархан-Уул аймаг 490 сая төгрөөр Камаз машин худалдан авчээ
Шинэ уран бүтээл "ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ" киноны дуу
Сэтгүүлчид хорт утааны баг, сум нэвтэрдэггүй хантаазтай ажиллана
З.Мэндсайхан: Архины хатуулгийг бууруулах алхмуудыг хэрэгжүүлэхээр ярилцсан
Баянзүрхийг “балгас” болгосон Д.ПҮРЭВДАВАА нийслэлийн АН-ыг самарч байна
Б.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар намын даргын суудалд санаархаж байна
Шинэ уран бүтээл "ЖОРОО МОРЬТОЙ БҮСГҮЙ"
МҮОНРТ-ИЙН ХӨШИГНИЙ АРД НӨХДҮҮД ИНГЭЖ НАЙРЛАДАГ ЮМ БИШ ҮҮ?
УЛСЫН ДЭЭД ШҮҮХ хуралдаж АН-ын үндсэн дүрмийг бүртгэхээс татгалзжээ.
Барилгын салбарынхан Засгийн газраас бодит дэмжлэг хүслээ
Эрүүлжүүлэхэд 225 хүн хонож, архидан согтуурах зөрчил эрс нэмэгджээ
Дарханы замыг барих ажил гуравдугаар сараас эхэлнэ
Т.Мөнхсайхан: Коронавирустэй амьдрах шинэ амьдралын хэв маягт дасан зохицох хэрэгтэй
Л.ГҮНДАЛАЙ: ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСААР ТОГЛОГЧИД...
МҮОНРТ анх удаа нийгмийн сүлжээнээс 155.000 үзэгчийн хандалт авлаа
Трампыг дэмжигчдийн “Parler” нийгмийн сүлжээг хаажээ


© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.