Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 05-р сарын 29
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ц.БОЛОРЧУЛУУН: 400 МЯНГА ОРЧИМ ТОНН УЛААН БУУДАЙ ХУРААСАН

НИЙТЛЭСЭН: 2019-11-07 14:23:17
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дуусах шатандаа орж, төмс, хүнсний ногооны дүн мэдээлэл гарчээ. Харин улаан буудайн хураалт дууссан ч дүн мэдээ хараахан гараагүй байна. Учир нь өдгөө тариа цайруулах ажил хийгдэж байгаа аж. Энэ хавар 376 мянган га талбайд үр тариа, 340 мянган га талбайд улаан буудай тариалсан гэдгийг ХХААХҮЯ-наас мэдэгдсэн. Энэ талаар тус яамны Газар тариалангийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.

-Ургац хураалтын ажил дуусах шатандаа орсон гэсэн. Энэ жил хэчнээн хэмжээний буудай, хүнсний ногоо хураасан бэ. Төлөвлөсөн хэмжээндээ ургацаа авч чадав уу?

-Ургац хураалтын ажил дуусаж байна. Гэхдээ ургац хураалтын дүн мэдээ хараахан гараагүй. Үр тарианы хураалт дуусаж, тариа цайруулах ажил хийгдэж байгаа. Одоогийн байдлаар энэ ажил арав орчим хувьтай байна.

Төмс болон хүнсний ногооны ургац хураалт бүрэн дууссан. Бид энэ жил 14 мянган га талбайгаас 165 мянган тонн төмс хураахаар төлөвлөөд байсан. Өнөөдрийн. байдлаар 190 гаруй мянган тонн төмс хурааж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд байна.

Хүнсний ногоо 92 мянган тонныг хураахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 91 мянган тонн ногоо хурааж, төлөвлөгөөний дагуу ажиллалаа. Харин улаан буудайны хувьд 420 мянга орчим тонн буудай хураах урьдчилсан баланс гарсан. Одоогийн байдлаар 400 мянга орчим тонныг хураасан.

Одоо гурил үйлдвэрлэлд тэнцэх эсэх асуудал бий. Гурилын үйлдвэрт хэдий хэмжээний буудай хүлээлгэн өгөх нь ургац хураалтын дүн мэдээ гарсны дараа тодорхой болно.

-Энэ жил хур тунадас элбэгтэй жил байлаа. Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан ургацын чанар муудаж, дараа жилийн үрийн нөөцөө бүрдүүлж чадахгүй нь гэсэн мэдээлэл бий. Ийм байдал үүсэх үү?

-Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зарим буудай чийгтэж, чанар нь муудах асуудал гардаг. Ургац хураалтын дүн гарахад ирэх жилийн үрийн нөөцийн дүн гарна. Тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд ирэх жилийнхээ тариалалтын үрийг нөөцөлдөг дүрэм журамтай. Үүнийхээ дагуу нөөцөө бүрүүлээд явж байгаа.

Ургац хураалтын дүн гарахад ирэх жилийн үрийн мэдээлэл гарна. Одоохондоо үрээ хангалттай хэмжээнд нөөцөлж чадахгүй гэдэг дүн мэдээ тараагүй.

-Ургац хураалтын нэгдсэн дүн хэзээ гарах вэ?

-Энэ сарын 20-нд нэгдсэн мэдээлэл гарна.

-Жил болгоны хавар сайн чанарын үрээр тариалалт хийнэ гэж мэдэгддэг ч намар нь үрийн чанараас шалтгаалан ургац муу хураалаа гэдэг?

-Улаан буудайн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэд нь гурил үйлдвэрлэлд нийцэх хүнсний улаан буудай үйлдвэрлэхийг зорьдог. Харин үрийн тариалалтаа тусдаа хийдэг. Өөрөөр хэлбэл, тухайн тариалалт хийж байгаа аж ахуйн нэгж нь хүчин чадлаасаа шалтгаалан үрээ тусад нь бэлтгэдэг гэсэн үг.

Гурил үйлдвэрлэлд нийлүүлж буй хүнсний улаан буудайн тариалалтаас өөрөөр тариалдаг гэсэн үг. Иймд аж ахуйн нэгжүүд үрээ авч үлдэхийг эрмэлзэж, үрийн нөөцөө бүрдүүлдэг.

-Тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд урамшуулал олгодог. Энэ жил хэчнээн компанид хэдэн төгрөгийн урамшуулал олгох вэ?

-Ургац хураалтын дүн мэдээ гарсны дараа буудайн урамшууллыг олгодог. Ингэхдээ ирэх жилийн буюу арваннэгдүгээр сарын 15-нд батлагдах төсөвт суулгаж, оны дараа аж ахуйн нэгж, иргэдэд урамшууллыг нь олгоно.

 
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
1 цаг    

Өмнөд Солонгосын онлайн худалдааны агуулахад дэгдсэн коронавирусийн тархалт хяналтаас гарч болзошгүй байна
1 цаг    

Дөрөвдүгээр сард 710 иргэнд ипотекийн зээл олгожээ
1 цаг    

Билгийн тооллын 7 2020 оны 5 сарын 29
1 цаг    

Дональд Трамп сошиал медиа компаниудын хяналтыг чангатгахыг үүрэг болгосон захирамж гаргалаа
2 цаг    

2020 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
2 цаг    

Ц.Цолмон: Уучлаарай, Монгол Улс дампуурлын ирмэгт ирчихээд байна
15 цаг    

"Алтан өргөө 2020"-ын бүтээлүүд эхнээсээ тодров
18 цаг    

Д.Лхамжав нарын зургаан хүнийг УИХ-ын Тамгын газрын дээд шагналаар шагнав
18 цаг    

15 суманд төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ
18 цаг    

Их Британид олон хүнийг баривчилжээ
18 цаг    

Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын суурийн ухмал, завсрын тулгуур байгуулах ажил 100% хийгджээ
18 цаг    

Ухаалаг нэрийн хуудас - Цаасаа хэмнэж, хэрэглээгээ ухаалаг болгоё
18 цаг    

Хувийн санхүүгээ удирдах зургаан арга
18 цаг    

Дэлхийн хамгийн залуу улстөрчдийг танилцуулах нь + Тэднээс юу сурч болох вэ?
18 цаг    

Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ
19 цаг    

Яг одоо Франц бүсгүйчүүдийн бүрдүүлж бүй 7 төрх
19 цаг    

Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
19 цаг    

Колумбийн дизайнерууд авс болдог эмнэлгийн орыг хатуу цаасаар бүтээжээ
19 цаг    

УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ
19 цаг    

Ши Жиньпин цэргийн бэлтгэлээ сайжруулахыг хүсэв
20 цаг    

Дундговь аймагт анхны дугуйн зам ашиглалтад орно
20 цаг    

Таныг хормын дотор тодорхойлох "Дөрвөн хаалга"-ны сонжоо
20 цаг    

"Саарал жагсаалтаас гарвал Европын холбооны жагсаалтад орохгүй байхад давуу байдал үүснэ"
20 цаг    

Дундговь аймагт анхны дугуйн зам ашиглалтад орно
20 цаг    

Зэсийн үнэ өсөж, алтны ханш буцаж сэргэв
20 цаг    

Интернетээр "хулхидуулсан" хүмүүсийн хөгжилтэй зургууд
20 цаг    

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
20 цаг    

Ө.Энхтүвшин: Казахстан улс руу зургадугаар сарын эхний хагаст нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна
20 цаг    

Ц.Баатархүү: АН-аас нэр дэвшүүлсэн 76 хүнийг СЕХ бүртгэсэн болохыг албан ёсоор мэдэгдье
21 цаг    

Дэлхийн стартап экосистемийн 2020 оны тайланд Улаанбаатар хотыг онцолжээ
21 цаг    

Зургаан байршилд хурд хэмжиж байна
21 цаг    

COVID-19 халдвар хүндрэхэд таргалалт ихээр нөлөөлж байна гэж АНУ-ын судлаачид үзжээ
21 цаг    

Хүүхэд юу хүсдэг вэ?
22 цаг    

Жижиглэнгийн худалдаачид цементийг үйлдвэрээс авч зарахдаа үнийг нь хөөрөгдөж байна"
22 цаг    

Амиа алдсан хүүхдүүдийн хоёр нь ах дүүс байжээ
22 цаг    

Сонгинохайрхан дүүрэгт ДӨРВӨН МАШИН мөргөлдсөн ноцтой осол гарлаа
22 цаг    

"Улс төрийн чансаа тогтоох шалгаруулалт, санал асуулга явуулсан хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно"
23 цаг    

Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн 13 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо
23 цаг    

Тэсэрч дэлбэрэх 230 гаруй галт хэрэгслийг аюулгүй болголоо
23 цаг    

Туйлын бүсэд амьдардаг Эскимочууд
23 цаг    

Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ
23 цаг    

Уок: нийт 570 оюутан эх орондоо ирлээ
23 цаг    

НАСА, SpaceX-ийн хамтарсан түүхэн нислэг цаг агаарын улмаас хойшлогдлоо
23 цаг    

Байгаль хамгаалах сангаас тусгай тоноглолын хоёр автомашин гардуулан өглөө
23 цаг    

Боловсролын байгууллагуудад хяналт, шалгалт явууллаа
23 цаг    

Цар тахлын үед зай барих бүтээлч шийдлүүд
23 цаг    

Хуульч Ж.Эрхэмбаатар хандивын аянаа эхлүүлэв
1 өдөр    

Хонг Конгийн өөртөө засах статус үгүй болсныг Трампын засаг захиргаа зарлав
1 өдөр    

Ө.Энхтүвшин: Казахстан руу 6 дугаар сарын эхний хагаст тусгай нислэг үйлдэж иргэдээ авах төлөвлөгөөтэй байна
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.