Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРААС “ХӨӨГДӨХ” САЙДААР Ч.ХҮРЭЛБААТАР, Ц.НЯМДОРЖ, Д.ЦОГТБААТАР НАР НЭРЛЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

НИЙТЛЭСЭН: 2019-11-06 11:24:09
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага болох ФАТФ-аас Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан гэдгээ мэдэгдсэнээс хойш хэн энэ жагсаалтад оруулав, “хойд захын муу хар овоохойн” эзэн хэн бэ гэсэн хэрүүлийн марафон улс төрийн тавцанд өрнөж эхэлсэн. Эрх баригч эрх мэдэлтэн, албан тушаалтнууд “өөрийн толгой дээрх тэмээг харахгүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг харж” өөчилж гоочилж, нэгэн рүүгээ зүү шидэж эхэлсэн. Саарал жагсаалт Монгол Улсыг эдийн засгийн сахилга батаа сайжруул гэсэн дохио болсон ч буруутныг олох эрэлд мордоцгоосон. Хууль шүүхийн цалгар назгай байдал, авлигачдын толгойг илсэн гээд хаа, хаанаа алдаа гаргасан. Гэвч эцсийн дүндээ банкны салбараа буруутгаад, улстөрчид нь уснаас хуурай гарах нь тодорхой болж Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга Даваасүрэн нарыг золигт гаргасан шийдвэрийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар гаргасан.

Эхний ээлжинд гурван сайд огцрох тухай яригдаж эхэллээ

“Хааны алба халаатай” гэдэг. Хар толгойгоо бодож хамаг улсаа мартсан хэн гэгч сайд нар одоо зөөлөн сэнтийгээсээ буух вэ гэсэн асуулт олны дунд аль хэдийнэ яригдаад эхэллээ. Олны дунд байтугай ордон хавиар ч хэн хэн огцрох талаар үндсэндээ шивэр авир хийгээд эхэлсэн. Өчигдөр гэхэд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы өрөөнд Ж.Батзандан, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар нарын арваад гишүүн цуглаж төрийн дээд албан тушаалаас хэн хэн огцрох тухай багаахан “дугуйлан” ажиллуулаад авч. Тэд саарал жагсаалт, АМНАТ, 800 хужаагаас болж хэн хэний хувь заяа намрын салхинд бөхөлзөх нарийн хялгана болох вэ гэж шүүн тунгаацгаажээ. Хүрэлсүхийн Засгийн газраас юуны түрүүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нар огцрох магадлал өндөрсөөд ирж байна. Их салхи нижигнэхийн өмнөхөн шиг яг өнөөдөө анир гүмхэн байгаа ч асуудал нэг үүсээд ирэхээр шуурга шиг шуугиа л явчихна даа, хөөрхий.

Сандлаасаа түрүүлж унах хүн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар л даа

Саарал жагсаалтын хариуцлагыг хүлээх албан тушаалтнуудын тэргүүн эгнээнд бичигдэх ёстой хүн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар юм.Энэ нөхөр Монгол Улс санхүүгийн хүнд байдалд орчихоод саарал жагсаалтад бичигдчихээд байхад хариуцлага хүлээх нь бүү хэл харин ч хачин хачин юм яриад сууж байгаа этгээд. Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсны дараа “…Ний нуугүй ярихад буруу бодлого, үйлдэл саарал жагсаалт руу оруулсан. Хамгийн том нөлөө үзүүлсэн нь Ил тодын хууль. Бид цаашид ийм байдалд орохгүйг хичээж ажиллах ёстой. Бид ФАТФ-ын дараагийн хурлаар саарал жагсаалтаас гарах төлөвлөгөөтэй байна. Дараагийн хурал нэгдүгээр сард болно. Түүний дараагийнх нь зургадугаар сард болно. Түүнээс өмнө Засгийн газар төлөвлөгөө гаргаж ажиллах юм” гэсэн шигээ хээв нэг сууж байгаа нь түүний төрийн ямархан хүн болохын жишээ. Төрийн хүн уужуу бодолтой, уудам сэтгэлтэй байх учиртай юм гэнэ лээ. Засгийн газар хамаг буруугаахааш нь ч хамаагүй сэгсэрч шилгээх бодлого барьдаг биз. Гэхдээ ФАТФ-ын сүүлийн сануулга, сая саарал жагсаалтад оруулсан шалтгааныг дурдсан зөвлөмж одоогоос нэг жил арван сарын өмнө ирсэн шүү дээ. Тэр үед У.Хүрэлсүх Ерөнхий сайд болчихсон, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилчихсон байсан. Нэг жил арван сар гэдэг тамгыг нь атгаж, бодлогыг нь зангидсан сайд хүнд их юм хийх хугацаа шүү.

image

Гэтэл өнөө Сангийн сайд Ч.Хүрэлбаатар саарал жагсаалтын талаар гэнэт мэдсэн хүн шиг, тэнгэрээс гэнэт буучихсан амьтан шиг яриад сууж байгаа нь ихээхэн ойлгомжгүй байгаа юм. Монгол Улсад Засгийн газрын тухай хууль гэж бий. Тэр хуулийн дөрөвдүгээр бүлгийн 20 дугаар зүйлд сайд нарын эрхлэх ажил үүргийн хуваарийг нарийн нягт заагаад өгчихсөн. Уг хуулийн 20.5.6-д Сангийн сайдыг “…Макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт, зохицуулалт, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал, санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал, нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт, төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа, улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт, зээл, тусламжийн нэгдсэн бодлого, нягтлан бодох бүртгэлийн бодлого, гаалийн бодлого, татварын бодлого, даатгалын бодлого,хилийн боомтын хөгжлийн асуудал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бодлого, агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал”-ыг хариуцна гээд заагаад өгчихсөн байгаа. Хүрэлбаатар сайдын хамгийн сандлаасаа ховхрох хамгийн том шалтгаан бол валютын ханш өсөж үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш шалан дээр унаж 3000 төгрөгт ойртож очсон явдал юм. Одоо бид хөөрхий төгрөг минь алтаар уйлаад ч нэмэргүй. Саарал жагсаалтад манайхтай хамт орсон Зимбабве шигээ цалингаа тэргээр түрээд ганц балга ус авах гээд дугаарлах л үлдлээ. Харин азаар Монгол минь юу юугүй модоо барьчихаар, харангадаад үхчихмээр орон биш юм даа. Хэрвээ Монголоос өөр ямар нэгэн улсын Сангийн сайдын үед америк доллар гуай ингэж галзуурч эхэлбэл үндэсний хөмрөгийн түлхүүр атгагчийн толгой шороотой хутгалдан өнхөрч байгаа шүү. "Ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр"-ийг давхардуулан авах талаар нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа хэлэлцсэн. Гэтэл Ч.Хүрэлбаатар сайд АМНАТ-ийг авахгүйгээр улсын төсөв бүрдэхгүй гэж гэдийж байгаа нь дотоодын аж ахуйн нэгжүүдээ нүд үзүүрлэсэн хэрэг юм.

Эдийн засгийн ийм бодлогогүй Сангийн сайд түүхэндээ байгаагүй гээд сүүлд нь хав хараар нэрийг чинь бичих болно доо. Саарал жагсаалтад Та Монголоо аваачаад хийчихлээ. Долларын ханшийг тэнгэрт тултал өсгөлөө. Саналаараа л хоёр гараа өргөн бууж өгөөд Монголын улс төрөөс зайлах ёстой ёо доо. Тэгэхэд мань эр могойд барих мод болгож Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан руу бүхий л бурууг чихчихээд чив чимээгүй үлдэх санаатай. “Санаа гэж собака собак”. Аягүй бол “Нохой хамартаа хүрэхээр усч” гэлээ гэгчээр “Саарал жагсаалтаас Монгол Улсыг сонгуулиас өмнө гаргачихна” гэж худлаа “шаах” гэж байгаа нь дээрх үгээс тодорхой байгаа биз. Одоо тэр хүссэн ч, хүсээгүй ч “шаварт унасан шарын эзэн” гэгчээр саарал жагсаалтад улсаа унагасан Сангийн сайд болсон. Шаварт унасан саарал дааганы шаврыг нь долоох гэж байж сарьсан хамартаа өшиглүүлдэг саарал чоно биш л юм бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг танхимын тэргүүн нь шууд л огцруулах ёстой болно. “Ухааанд нь ухна ишиг үхчихсэн” хүн биш л бол Ухнаагийн хүү энэ гарцыг аль хэдийнэ төлөвлөчихсөн суугаа. Яахав, одоохондоо ирэх жилийн улсын төсвийг Их хурлаар хэлэлцэж буй болохоор жаахан хүлээзнэж л байгаа байх.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж хуулиар хуягласан хирс л биш юм бол огцрох ёстой

Монголын төрийн байгууллагын албан тушаалтнууд буюу саарал жагсаалтад оруулахгүй байхад ажиллах ёстой ажлын хэсэг гэж бий. Энэ ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ажилладаг. Манай улс “Саарал жагсаалт”-д орох болсон үндсэн шалтгаан нь “Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй (шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, хууль сахиулах байгууллагууд),Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураах авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх тогтолцоо хангалттай ажиллахгүй байгаа (Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Хууль сахиулах байгууллагууд),Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоо хангалттай түвшинд ажиллахгүй байгаа (Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар) зэрэг шалтгаанууд шалгалтаар илэрч, хяналтад орсон APG буюу FATF-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2017 онд манай улсад анх удаа хийсэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээгээр FATF-ын гаргасан 40 зөвлөмжөөс 20 нь хангалтгүй, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй буюу мөнгө угаах эрсдэлтэй байсан тул “Эрчимтэй хяналт”-д орсон билээ. Энэ эрчимт хяналт гэдэг бол үндсэндээ үхэж буй хүн эрчимт эмчилгээнд орж буйтай адил зүйл байсан.

image

Харамсалтай нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “орондоо хууль засах”-аас өөр олигтой ажил хийдэггүй хүн болохоор огт тоосонгүй. Нямдоржийг ер нь хуулиар хуягласан хирс гэвээс зохино. Хуягт хирс гэдэг амьтан нэг л өсөсхийгээд авбал арслан бар, араатан цөөвөр гээд алив бүхнээс хараат биш болчихдог, харин ч нөгөөдүүлээ айлгадаг амьтан болдог гэдэг. Барууны алдартай нэгэн зохиолч үүнийг ажиглаад улстөрч хүнд сурталтнуудыг “хуулиар хуягласан хирснүүд” гэж жүжиг хүртэл бичсэн нь Нобелын шагналын тавцанд хүргэсэн байдаг. FATF болон APG-гийн олон улсын хамтын ажиллагааны хяналтын ажлын хэсгийн хамтарсан уулзалтаас Монгол улсыг “Саарал жагсаалт”-д оруулах шийдвэрт Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай холбоотой 2017 оноос хойш өөрийн хариуцдаг салбаруудад чиглэсэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг цалгардуулсан, зохион байгуулалт уялдаа холбоогүй ажилласнаар хугацаа алдаж үр дүн гаргаагүй зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж дүгнэсэн.FATF болон AFG бол үндсэндээ эдийн засгийн тагнуулын байгууллага шүү дээ. Тэгэхэд манай “орондоо хууль засагч” засаачин сайд энэ мэргэжлийн талын байгуулагатайгаа очиж уулзах ч үгүй нэг л их том эх оронч амьтан энд одроод, содроод, тодроод, топроод байсан байдаг. Чааваас даа, зайлуул, тийм л мундаг эх оронч амьтан юм бол улс орноо саарал жагсаалт руу түлхэх нүгэлтний тод томруун дүрээр тодрохгүй байх учиртай байсан юм. Одоо энэ хүн үнэхээр тийм совестьтой амьтан юм бол өөрөө буугаад өгөх хэрэгтэй. Тэгэхгүйгээр улс орон саарал жагсаалтаас гарна гэдэг үнэн үлгэрийн далай боллоо.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ хүн саарал жагсаалтын араас огт яваагүй, нэг удаа ч анхаарал тавиагүй. Миний ойлгож байгаагаар энэ хүн гадаадад явж хуралд нь суугаагүй байх гэж бодож байна. Уг нь бол Ц.Нямдорж FATF-ын хуралд оролцоод жинхэнэ “баавраа” харуулаад МАНАН, МАФИ байдаг юм бол МАФ-ийн гишүүдээ зарлаад явах ёстой байлаа. Харамсалтай нь, ингэж явсангүй. Хоёрдахь шалтгаан нь Монгол Улсад ойлгомжгүй сул мөнгөнүүд байгаа. Жишээлбэл, арилжааны банкууд нь яаж эх үүсвэрээ нэмэгдүүлснээ тайлбарлаж чаддаггүй. Дээр нь Монгол Улсад 500 гаруй банк бус санхүүгийн байгууллага бий. ББСБ нь дотроо хадгаламж зээлийн хоршоо, ломбард ажиллуулах эрхтэй.500 гаруй ББСБ-аас 34-ийг нь төрийн дээд албан тушаалтнууд өмчилдөг. 11 нь УИХ-ын гишүүнийх, үүнээс найм нь мөнгө угаасан гэдгийг АТГ тогтоосон ч шүүхээр явуулдаггүй. Харамсалтай нь, энэ талаар дуугарч байгаа хэвлэлийнхэн ч алга.FATF Та нар мөнгө угаахтай холбоотой эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн үү” гэхээр Нигер улсын өнгөт арьстан иргэнийг мөнгө угаасныг тогтоосон, удахгүй шүүхээр тогтооно гэсэн юм билээ. Гаднын иргэнийг хэлэхээр нь өөрсдийнхийгөө ярь гэхээр юм хэлдэггүй. Энэ нь саарал жагсаалтад орох хоёрдох шалтгаан болсон. АНУ 2000 оны терроризмын дараа банк, санхүүтэй холбоотой гүйлгээний утгуудыг нь хянадаг тусгай программтай болсон юм билээ. Энэ төслийг манай Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанктай хамтраад одоо л хийж байгаа. Үүнийг эртхэн хийгээгүй нь саарал жагсаалтад орох гуравдах шалтгаан болжээ.Нямдоржийг байгаа цагт саарал жагсаалтаас гарахгүй. Горьдоод ч хэрэггүй. Ядаж энэ хүн гадагшаа явж уулзах хэрэгтэй. FATF гэдэг байгууллагыг Монголд төлөөлж байгаа хүн чинь Ц.Нямдорж шүү дээ” гэж цөхрөн дуу алдсан байх юм.

image

Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга нь Ц. Нямдорж мөн л дөө. Гэвч тэр ёстой чигчий хуруугаа ч хөдөлгөхгүй байсаар улс орноо ангал руу түлхсэн нүгэлтэн дээ. Тав дахь удаагаа ХЗДХ-ийн сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд FATF байгууллагын 2017 оны сануулга ч түүнийг сайд болсноос хойш ирсэн. Ц.Нямдорж сайдын тэргүүлдэг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл нь FATF, APG-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог тодорхой давтамжтайгаар үнэлэх харилцан үнэлгээний хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж Засгийн газраар батлуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг удирдан зохион байгуулах, Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулж уялдуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох санал боловсруулах үндсэн чиг үүрэгтэй юм.

Гэтэл Ц.Нямдорж сайд ажлаа хийж чадсангүй. Өмнөөс нь цусаар уйлахад ч багадмаар. Тэрээр харин бурууг бусдад тохдог зуршлаараа Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан буруугаа Ардчилсан намруу чиглүүлэн “2015 оны наймдугаар сарын 6-нд Ил тодын хууль батлагдсан. Тэр хуулийн дараа Монголын хөрөнгийн хэмжээ 34 их наядаар нэмэгдэж, Монгол дахь хөрөнгийн хэмжээ 150 хувиар өссөн нь гадны байгууллагад сэжиг төрүүлэх нь зүйн хэрэг. Терроризмтэй холбогдуулж гадаадаас ажиллах хүч авах асуудал мөн үүн дотор орсон байгаа” гэж мэдээлсэн.2015 онд батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих” тухай хуулиар далд эдийн засгийг ил болгох, нуун дарагдуулсан хөрөнгийг ил болгож цаашид үнэн зөвөөр бүртгэх, татвараас зайлсхийх оролдлогыг таслан зогсоож Хууль зүйн сайдын хэлсэнчлэн Монгол Улсад нуун дарагдуулсан, татвараас зайлсхийж байсан 34 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон зэрэг нь эерэг үзүүлэлтээрээ FATF байгууллагын үйл ажиллагаа, хүсэл эрмэлзэлд чухамхүү нийцсэн хууль байсан гэдэг нь тодорхой зүйл юм.

“Ямбыг эдэлсэн бол ялыг нь үүрэх ёстой” гэсэн нэг үг бий. Монгол Улс саарал жагсаалтад багтахгүй байх боломж, цаг хугацаа байсан. Үүнийг Ц.Нямдорж ч, Ч.Хүрэлбаатар ч ашиглаагүй, ажиллаагүй дээ. Өнөөдөр Нямдорж гуай хуулиар хуягласан хирс болсон ч улсаа золиосолсон нүгэлтэн гэдгийг улстөрчид байтугай уншигчид ч ойлгох цаг нь болсон шүү.

Урвагч л биш юм бол Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар унахаас аргагүй боллоо

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар “Дипломат албанд итгэх итгэлийг эргүүлэн олж авахын тулд бүх хүчин чармайлтаа дайчилна” гэж сайд болсныхоо дараа тангараг маягтай давтаж суусан цаг саяхан. Гэвч, эзний алба ээлжтэй ажээ. Түүний хариуцдаг гадаад харилцааны салбар бол Монголыг дэлхийтэй холбох маш чухал, эмзэг нандин алба. Тэгтэл түүнийг тамга барих хугацаанд юу юу болоод өнгөрөв өө, бурхан минь! Одоо, Амень гэж залбираад ч, Ум ма ни бад мэ хум гэж шившээд ч Монгол Улсын гадаад нэр хүнд ёстой нэг шороотой хутгалдлаа даа. Түүнийг харахад их зөөлөн хүн шиг санагддаг. Зөөлөн зөөлөндөө нялцгай шавар шиг. Ийм хүнийг “унхиагүй ноёнд урагшгүй албатууд” гэж нэлээд элэг барих гээд байдаг. Тэр л сайд Д.Цогтбаатарт нүүрлэлээ. Одоо би л лав Монгол Улсынхаа Гадаад яамны сайдад итгэл үзүүлж чадахгүй. Санаагаар болдог бол санаа нэг алдаад ажлаа өгчих л гэж зөвлөмөөр байна. Монгол Улс гуравхан сая хүн амтай. Тэгэхнээ тэрбум 400 сая хүн амтай өмнөд хөршөөс маань бараг батольон цэрэг ирээд энд цахим нүдэн “цусгүй дайн” хийж байхад манай сайд болоод сайдын урагшгүй албатууд эх орондоо оруулж ирээд нүдээ анин чимээгүй сууж байсныг бодохоор унхиагүйгээс гадна улсаасаа урвагч хүн юм биш үү гэсэн хачин гажиг ч гэмээр, гижиг ч хүрмээр бодол төрнө. Яалтай вэ, яалтай вэ, энэ хүнийг.

Монгол Улсад 30 хоногийн оршин суух зөвшөөрөлтэй орж ирсэн ч хугацаа хэтрүүлэн, улмаар цахим гэмт хэрэг үйлдэж байсан магадгүй хэмээх үндэслэлээр өнгөрөгч сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулж, таван зочид буудлаас 800 гаруй хятад иргэнийг саатуулсан. БНХАУ-ын харьяат эдгээр иргэдийг саатуулсан газруудаас “Iphone-6” загварын 10 мянга гаруй гар утасны сим, өндөр хурдны үзүүлэлттэй 1000 гаруй суурин компьютер хураан авч шалгаж буйгаа ТЕГ, ЦЕГ-ын удирдлагууд албан ёсоор мэдээлсэн. Тэр олон хятад иргэнийг энэ сарын 2-ны бямба гаригт албадан гаргалаа. Цөөхөн хүн амтай Монголд байтугай хэдэн тэрбум хүнтэй томоохон гүрэнд ч мянгаад цахим алуурчид бол юун цөөдөх билээ. АНУ гэдэг тэр том гүрэнтэй гэхэд ганцхан нэг цахимчин үзэж тараад тагнуул, улстөр, эдийн засгийг нь ганхуулаад байдгийг бид бэлээхэн жишээнээс мэднэ. Тэгэхэд “мянган цахим алуурчин” оруулж ирэх зөвшөөрөл өгсөн Гадаад хэргийн сайд огцрох нь байтугай огт тоосон шинжгүй сууж байна гэдэг мөн ч их ичгүүртэй еэ. Бурхан минь гэж.

image

За, тэгтэл Монголын дипломат ажилтнууд их хэмжээний хар тамхи тээвэрлэсэн асуудал олон улсад шуугиан тарьсан өчнөөн баримт байна. Захаас нь дурдахад л өнгөрсөн тавдугаар сарын 3-ны өдөр ХБНГУ-ын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын дипломат дугаартай автомашин орж ирснийг саатуулж шалгахад 70 кг героины төрлийн мансууруулах бодис илэрсэн байдаг. Машинд Станбул дэх Ерөнхий консулын дипломат ажилтан, жолоочийн хамт зорчиж байсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлсэн. Ийнхүү Монгол Улсын дипломат төлөөлөгчид олон улсад шившгээ дэлгэсэн ганц энэ тохиолдол биш. Энэ бол 700 гр биш 7 кг биш 70 кг хар тамхи. Тухайн улсын хэвлэлүүд “энэ удаагийн баривчилгаа байгаа олсон үйл ажиллагаа боллоо” хэмээн бичиж байсан гээд бод доо. Бодохоос боож үхэх бор шидмэс хайж гүймээр. Гэтэл Гадаад харилцааны яамнаас тухайн дипломат ажилтны нэрийг хэлэх боломжгүй гэсэн өчүүхэн тайлбар өгөөд сууж байсныг түмэн мэднэ дээ. Монгол Улсын дипломат төлөөлөгчид тус улс дахь хар тамхины наймаачдын гол бааз суурь нь болчихоод байгааг Гадаад харилцааны яамны Консулын газрынхан мэдэж байсан л байж таарна. Бүхэл бүтэн улсынхаа нэр хүндийг харийн улсад шороотой хутгачихаад байхад нэр усыг нь нууж хаацайлж л байсан хүн дээ, Д.Цогтбаатар сайд.

image

Эндээсээ хэрэг улам хүндэрнээ. Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын асуудал ойроос дуулиан тариад эхэлсэн. Тэрээр Индонезид болох олон улсын хуралд оролцохоор KAL-ийн нислэгээр Улаанбаатараас Сүөл рүү зорчих үедээ онгоцны үйлчлэгч бүсгүйн биед хүрч саатуулагдсан, мөн дипломат эрхтэй гэж БНСУ-ын нисэхийн цагдаа нарт худлаа хэлсэн гэх яриа дэгдээд буй. Үндсэн хуулийн Цэцийн дарга дипломат эрхтэй албан тушаалтан мөн эсэх талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ийн тайлбар хийж байгаа юм. Өчигдөрхөн ярьсныг би сийрүүлж байна шүү.Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Олон улсын заншилт болон гэрээ конвенцид суурилсан хуулийн дагуу төрийн өндөр албан тушаалтан өөр улсын Эрүүгийн хуулиас дархан эрх ямбаар хамгаалагдсан байдаг. Үүнийг би өчигдөр ч хэвлэлийнхэнд тайлбарласан. Харамсалтай нь зарим нь андуу ташаа ойлгосон байна лээ. Би Одбаяр гэх хувь хүнийг өмгөөлөх юм уу, эсвэл буруутгаагүй. Улс орны өндөр албан тушаалтанд үйлчилдэг олон улсын дүрэм журам, дархан эрхийн тухай ярьсан. Энэ дүрэм журам Монголоор дайран өнгөрч байгаа бусад улсын төрийн өндөр албан тушаалтнуудад, мөн манай улсын төрийн өндөр албан тушаалтнууд ганц Солонгос бус өөр улс оронд явахад ч үйлчилнэ. Үүнийг би зохиож яриагүй. Олон улсын хуулийн хөгжил, хувьсал, хэрэглээ, практикийг судалж, мэргэжлийн нарийвчилсан дүгнэлт гаргаж байдаг НҮБ-ын Олон улсын хуулийн комиссын баримт бичгийг судлаад үзэхэд энэ тухай тодорхой бий. Бүр “төрийн албан тушаалтны” гэж тодотгосон байгаа. БНСУ-ын тал энэ дүрэм журмаа мэддэг, дархан эрхийг хүлээн зөвшөөрсөн учраас Цэцийн дарга Д.Одбаярыг цааш аяллаа үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн хэрэг. Тэгээгүй бол, Цэцийн даргыг явъя гэснээр, эсвэл дан ганц манай Консулынхны хүссэнээр цааш явуулчихгүй шүү дээ. Тэд дэлхийгээр нэг айлчлал хийж, арга хэмжээнд оролцохоор явж буй төрийн өндөр албан хаагчдад үйлчилдэг олон улсын дүрэм журмаа л барьсан хэрэг. Хэрвээ манай Цэцийн дарга буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлагаа хүлээнэ. Тэгэх ч ёстой. Төрийн албан ажлаа дуусган буцаж БНСУ-д ирээд тайлбараа өгнө гэсэн байна билээ. Энэ нь бас зөв” гэлээ. Ийм л юм яриад сууж байгаа Гадаад хэргийн сайдтай байснаас сайдгүй байсан нь дээр байгаа биз дээ.

image

Эрх баригч хүчнийхний энэ мэт огцрох олон шалтгааныг дурдаад байвал шөнийн одноос олон тохиол ар араасаа жагсана.

MEDEE.MN

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.