Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 11-р сарын 12
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО

НИЙТЛЭСЭН: 2019-10-22 13:56:07
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Нийслэлийн онцгой комиссын өчигдрийн өргөтгөсөн хурлаар сайжруулсан түлштэй холбоотой нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан комиссын гишүүдийн хамтарч ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн танилцууллаа. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай захирамж, түүний хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн төр захиргааны байгууллагууд нягт хамтран ажиллах, шуурхай удирдлагаар хангах ажлын төсөл хэд хэдэн хэсгээс бүрджээ. Тухайлбал, удирдлага зохион байгуулалтын талаар хороодын засаг дарга нарын болон дүүргүүдийн онцгой комиссын ажлыг эрчимжүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах, түүхий нүүрсний хэрэглээг хянах, угаарын хийн мэдрэгчийг арваннэгдүгээр сарын 01 гэхэд айл өрхүүдэд суурилуулсан байх, иргэдэд түлшний зөв хэрэглээний талаар хэвлэл мэдээллийн байгуулагуудаар сургалт сурталчилгааг сайтар явуулах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын алба хаагчдад сургалт зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, биелэлтийн үр дүнг тооцож ажиллах зэрэг асуудлыг танилцууллаа. Хурлын үеэр онцгой комиссын зарим гишүүн дээрхи хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөнд дараах саналуудыг дэвшүүлсэн юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Угаартсан гэх дуудлага өгч буй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд шаардлагатай тоног төхөөрөмжтэй болох, тухайн угаартсан газрын агаарыг шинжлэн тогтоох төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна” гэлээ.

“Таван толгой түлш” компанийн захирал М.Ганбаатар “Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн яаж түлэх талаар иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмаг байгааг харгалзан үзсэний үндсэн дээр манай компаниас пийшин зуухаа хөөлж, галлах үеийн заавар зөвлөгөө өгөх, засвар үйлчилгээг нь хийх 350 хүнээс бүрдсэн 16 бригадыг ажиллуулж эхлээд байгаа. Иргэд хэрэв энэ талын мэдээлэл авч үйлчлүүлэхийг хүсвэл 70119400 дугаарын утсанд дуудлага өгөх боломжтой. Мэргэжлийн засварчин, инженерүүдээс бүрдсэн бригад ажиллаж байгаа. Энэ ажлыг Нийслэлийн Онцгой комисс төлөвлөсөн үйл ажиллагааныхаа хөтөлбөрт оруулж дэмжиж ажиллана уу” гэв.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Түлээний нөөц бэлтгэж буй асуудлаар зориулалтын бус замаар тээвэрлэлт хийж байна, энэ асуудал дээр байгаль хамгаалагчидтай хамтран ажиллах нь зүйтэй байна” гэсэн саналыг хэлэв.

Өргөтгөсөн хурлаар нийслэлийн 22955 өрхөд сайжруулсан түлш олгох картыг хэрэглээнд нь нэвтрүүлэх, түлшний тээвэрлэлтийн автомашины тоог нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангаж ажиллах, нүүрс савлаж буй иргэдэд амны маск, бээлий, сүү нэмж олгох зэрэг саналыг онцгой комиссын гишүүд тавьж хэрэгжилтийг хангаж ажиллахаар боллоо.

Хурлын төгсгөлд Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Нийслэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна, бүх талын эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд авч, иргэдийг үнэн зөв мэдээ мэдээллээр цаг тухай бүрт хангаж ажиллах хэрэгтэй. Одоо бид хүч хавсран зохион байгуулалтаа сайжруулан ажиллах зайлшгүй шаардлагатай болоод байна” гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
“МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ”-ЫГ ТОЙМЧ Ш.ГАНТУЛГА УДИРДАНА
19 минут    

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
26 минут    

ХОНГ КОНГТ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
2 цаг    

БАГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЭРДЭНЭБУЛАГ: БИ ДӨРВӨН МАШИНАА ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЭЛЭЭСЭН
2 цаг    

SPACEX КОМПАНИ ДАХИН 60 ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ ТОЙРОГ ЗАМД ИЛГЭЭЛЭЭ
2 цаг    

БӨХЧҮҮДИЙН ДОПИНГИЙН АСУУДЛЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
2 цаг    

АНХААР: “ГЛОБАЛ МОНТЕССОРИ” ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР ГУРВАН НАСТАЙ ХҮҮХДИЙН ГАРЫГ ИНДҮҮГЭЭР ТҮЛЖЭЭ
20 цаг    

ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН МАТЕРИАЛЫГ 2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ ХҮЛЭЭН АВНА
21 цаг    

ДУНДГОВЬ АЙМГИЙН БИШ, ДАРГА НАРЫНХ НЬ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР НЭМЭГДЖЭЭ
23 цаг    

АТГ: С.БАЯР, С.БАЯРЦОГТ, Ч.САЙХАНБИЛЭГ, Э.БАТ-ҮҮЛ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХ РҮҮ ШИЛЖҮҮЛЖЭЭ
23 цаг    

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭКСПОРТОЛЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ БОЛОМЖИЙГ 30 АЖ АХУЙН НЭГЖИД ОЛГОНО
23 цаг    

ШИНЭ ЗАВХАН- 2030 УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАХ САНААЧЛАГЫГ ЗАВХАНЧУУД ДЭМЖИЖ ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

ШИНЭ НАМ: НДШ-ИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХУУЛИА ЭРГЭН ХАРАХЫГ ШААРДАЖ, ЗГ-Т АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛНЭ
1 өдөр    

ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН МАТЕРИАЛЫГ ЭНЭ САРЫН 15-НЫГ ДУУСТАЛ ХҮЛЭЭН АВНА
1 өдөр    

“ВИЗИЙН ШААРДЛАГААС ХАРИЛЦАН ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ МОНГОЛ, УКРАИНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
1 өдөр    

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАРУУН ТАЛД БАРИГДАЖ БУЙ СПОРТ ЦОГЦОЛБОРЫН АЖИЛ 70 ХУВЬТАЙ БАЙНА
1 өдөр    

САМБО БӨХИЙН +100 КГ-Д Д.ПҮРЭВДОРЖ ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ
1 өдөр    

УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ, АН БОЛОН ШИНЭН-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
1 өдөр    

УИХ 1.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ОРЛОГО ДУТАХГҮЙ БАЙХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХИЙЖ ЧАДАХ УУ
1 өдөр    

УЛААНБААТАРТ ЦАС ОРНО
1 өдөр    

С.ЭРДЭНЭ: АРДЧИЛСАН НАМ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТУЙЛДАГ НАМ БИШ
1 өдөр    

“GALAXY”-ИЙН Т.ГАЛБАДРАХЫН ХУРДАН "БОР ҮРЭЭ" ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ДЭЭД ҮНИЙГ ТОГТООЛОО
1 өдөр    

ҮХЦ-ИЙН ДАРГА Д.ОДБАЯР БНСУ-ААС ИРСЭН, ИРЭЭГҮЙ
2 өдөр    

НИЙТИЙН ТЭЭВЭР ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЖЭЭ
2 өдөр    

ЧОЙБАЛСАНГИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ХҮЧИН ЧАДЛЫГ 50 МВТ-ААР НЭМЭГДҮҮЛНЭ
2 өдөр    

МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЛЭЭ
2 өдөр    

МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДОД ШИЛЖҮҮЛСЭН БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭВ
2 өдөр    

ХУВЬЦААНЫ ДАНС ЭРС ӨСЧЭЭ
2 өдөр    

ЗААВАЛ АЯЛАХ ОРНУУД
2 өдөр    

УИХ-Д ХАНДАН ТАВЬСАН ШААРДЛАГАТАЙ НЬ ХОЛБОГДУУЛАН ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2 өдөр    

УЛААНБААТАРТ 3-5 ГРАДУС ДУЛААН
2 өдөр    

МАНАЙ УЛС 2020 ОНД ТООЦООЛООГҮЙ, ИХ ХЭМЖЭЭНИЙ ӨР ТӨЛБӨРТ УНАХ ЭРСДЭЛ ҮҮСЧЭЭ
3 өдөр    

ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ ҮХЦ-ИЙН ДАРГА Д.ОДБАЯРЫГ ӨМӨӨРӨВ
3 өдөр    

БТСГ-ЫН ДАРГА, ГАВЬЯАТ ТАМИРЧИН Ц.ШАРАВЖАМЦ ГАЛЗУУРЧЭЭ
3 өдөр    

Ц.МӨНХ-ОРГИЛ: ТОГЛООМ ТОГЛОСОН ЮМ БОЛООГҮЙ
3 өдөр    

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР О. ГҮНДЭГМАА ТОКИО-2020 ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВЛАА
3 өдөр    

ЭЛЧИН САЙДУУДЫГ ТОМИЛЛОО
3 өдөр    

Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ НЬ ӨВӨРХАНГАЙД, ДҮҮ НЬ ХАН-УУЛД НЭР ДЭВШИНЭ
3 өдөр    

МИСС Д.ДОЛГИОНЫ ААВААС НЬ АХМАД ХЯТАД АМРАГ
4 өдөр    

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭКСПОРТОЛЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ БОЛОМЖИЙГ 30 АЖ АХУЙН НЭГЖИД ОЛГОНО
4 өдөр    

ШАТАРЧИН ЭГЧ ДҮҮС АНУ-Д АМЖИЛТ ГАРГАЖЭЭ
4 өдөр    

ХҮН БҮР 10 МЯНГАН ДОЛЛАРЫН ӨРТЭЙ БОЛОХ УУ?
4 өдөр    

ШҮҮХ Ц.САНДУЙГ БУС МАН-ЫГ ЯЛЛАЧИХСАН ЮМ
4 өдөр    

ГАЗАР ХӨДЛӨЛТӨД АМИА АЛДСАН ИРГЭДИЙН 70 ХУВЬ НЬ ТАВИЛГАНДАА ДАРАГДСАН БАЙДАГ
4 өдөр    

АЛБАДАН ГАРГАСАН ХЯТАД ИРГЭДИЙГ НАНЖИН ХОТОД ХОРИХООР БОЛЖЭЭ
4 өдөр    

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БАЙГАА 150 АЖ АХУЙН НЭГЖ БАЙНА
4 өдөр    

ӨНӨӨДӨР ГОВЬ-АЛТАЙН НУТАГ, ЗАВХАНЫ ӨМНӨД, БАЯНХОНГОРЫН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ЦАС ОРНО
4 өдөр    

Ж.БАТЗАНДАНГИЙН ТӨРСӨН АХ, ДЭД КОНСУЛ Ж.БААТАРЧУЛУУН АВТОМАШИНТАЙ ОСОЛДЖЭЭ
4 өдөр    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ӨНӨӨДӨР СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЛАА
4 өдөр    

391,191 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖЖЭЭ
4 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.