Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 05-р сарын 31
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Б.АМГАЛАН: ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХУУЛИЙН ДАГУУ ЯВАГДСАНГҮЙ

НИЙТЛЭСЭН: 2019-10-21 10:24:18
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлтэй холбоотой УИХ-ын 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьсан билээ.  Тэгвэл парламент хоригийг хүлээж авахаар шийдвэрлэсэн.  Улмаар  Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулаад байна.  Энэ талаар   хуульч Б.Амгалантай ярилцлаа.

 

-Та  УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.  Үндсэн хуулийн төслийн эхний хувилбаруудыг боловсруулах ажилд оролцож байсан гэж ойлгож байгаа.     Ер нь Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг одоо ямар өнгө аястай явагдаж байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл анхнаасаа тийм муу төсөл байгаагүй. Ард нийтийн саналыг авч, эрдэмтэн, судлаачид боловсруулсан. Улс орны өмнө тулгамдсан цөөнгүй асуудал шийдэгдэх боломжтой тийм л  төсөл гэж ойлгож болно.  Харин Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг УИХ  хуулийн дагуу зохион байгуулж чадсангүй. УИХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагааг хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг. Хууль тогтоох байгууллага өөрсдөө  хуулиа зөрчөөд байж таарахгүй. Хууль зөрчвөл мэдээж Ерөнхийлөгч хориг тавьдаг. Цаашлаад Үндсэн хуулийн маргаан ч гарахыг үгүйсгэхгүй.  Баталсан шийдвэр нь хүчингүй болж ч болно шүү дээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхдээ парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг удаа дараа зөрчлөө. Ялангуяа хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад төсөлд анхнаасаа байгаагүй хэдэн саналыг УИХ санал хурааж, төсөлдөө тусгасан. Өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдаагүй шинэ санал гаргах нь хуулиар хориотой. Миний олж харснаар хууль зөрчигдсөн таван  санал хураагдсан. Тухайлбал, шүүхийг тойргийн журмаар байгуулах санал төсөлд нэмэгдсэн байна лээ.

-Тэгэхээр анхны оруулсан төслөөс нэлээд өөрчлөгджээ?

-Тийм ээ. Цаашлаад ард нийтийн санал асуулгыг ямар зүйлээр явуулахыг хориглох, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тогтоох зэрэг хэсэг, заалт хууль бусаар төсөлд тусгагдсан.

-Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараагаас ийм хууль зөрчсөн алдаа, гажуудал гарч байна. Энэ бүхнээс харахад Үндсэн хуулийн төсөл цааш явах боломж байна уу?

– Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг хуулийн дагуу хийсэнгүй гээд Ерөнхийлөгч хориг тавьж, хоригийг УИХ хүлээн авсныг зөв алхам гэж харсан. Гэтэл хоригийг хүлээж аваад алдаагаа зассангүй. Дахиад л хууль зөрчөөд явчих юм. Хоригийг хүлээж авсантай холбоотойгоор хоёр хуульд өөрчлөлт оруулсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмыг тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуулийг өөрчилжээ.  Яг ямар агуулгатай хууль баталчихсныг мэдэх хүн алга. Энэ бол үнэхээр хуулийн том зөрчил юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийн  хэлэлцүүлэг шулуухан хэлбэл жонхуу болж байна.

-Эдгээр хуульд ямар өөрчлөлтүүд орчихов.  Парламент бараг хэлэлцээгүй шууд баталчихсан?

-Г.Занданшатар дарга шууд алх цохиод баталж байгаа харагдсан. Улс орон даяар л харсан. Харин хуулийн төсөл нь олдож өгөхгүй байна. Эсхүл УИХ-ын дарга санаанаасаа зохиогоод хууль батална гэж байхгүй. Тэр хуулийн төслүүдийг нь бэлдэж өгсөн хүмүүс байх л ёстой.  УИХ-ын цахим хуудсанд УИХ-аар хэлэлцэгдэх бүх хууль, тогтоолын төслийг байршуулдаг. Ороод үзэхээр байхгүй. Цааш нь сонирхоод хуралдааны тэмдэглэлүүдийг үзье гэхээр бас байхгүй. Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэгдэхээр нь энэ талаар дэлгэрэнгүй ярих боломж гарах байх.  Энэ хоёр хуулийн өөрчлөлт анхнаасаа хууль зөрчиж орж ирсэн учраас  Ерөнхийлөгч дахиад хориг тавих болов уу.   Үүнийг нь УИХ хүлээж аваад алдаагаа засах нэг боломж байна.  Эсхүл Үндсэн хуулийн Цэц хамгийн сүүлчийн найдвар юм даа.
 

Эх  сурвалж: Зууны мэдээ сонин 
Т.Батсайхан
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Аугаа Б.Шаравын аялгуугаар ард түмнээ уяраасан ЗАЛУУС
38 минут    

АНУ иргэний дайны ирмэг дээр байна
1 цаг    

​Дэлхийн томоохон компаниуд хөл хорионы үеэр дараах онлайн үйлчилгээг үнэгүй болгожээ
2 цаг    

Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд нар утсаар ярив
2 цаг    

​Канадын эрдэмтэд канабист агуулагдах нэгдлийг ‘COVID-19’-ийн эсрэг эмчилгээнд ашиглах боломжтой гэжээ
2 цаг    

Говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа
3 цаг    

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох үүрэг өгөв
3 цаг    

Чиг хандлага: Хүрэн ягаан өнгийн тень
3 цаг    

Дэлхийн загвар болон урлагийн ертөнцийг байлдан дагуулж буй BLACKPINK
4 цаг    

Завхан аймгийн Улиастай сум хөл бөмбөгийн шинэ талбайтай боллоо
4 цаг    

Коронавирусээс сэргийлэх тарилгын төсөлд эхний ээлжийн вакциныг авах зардлыг тусгажээ
4 цаг    

Коронавируст халдвар (covid-19)!!! Айл, өрх зусланд гарахад өгөх зөвлөмж
6 цаг    

Китакюшү хотын үйлчилгээний газруудыг дахин хаажээ
6 цаг    

Дижитал эриний яруу найрагчид ба Зэргэлдээ ертөнцийн сахиусан тэнгэрүүд...
6 цаг    

Соёл урлагийн салбарт ТҮҮХЭН бүтээн байгуулалтууд эхэллээ
6 цаг    

Авлига өөр нэг цар тахал
6 цаг    

Хуулиар хориглосон СУРТАЛЧИЛГАА гэж юуг хэлэх вэ
6 цаг    

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цэрэгт алба хааж байгаа бага хүүгээ эргэж очжээ
6 цаг    

“Microsoft” компани сэтгүүлчдээ роботоор солино
6 цаг    

Сонгуулийн үеэр ариутгал халдваргүйжүүлэлтэд 2 тэрбум гаруй төгрөг зарцуулна
7 цаг    

ОХУ "Фавипиравир" эмийг коронавирусийн эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгожээ
7 цаг    

Миннеаполис дахь үймээнийг дарахаар Үндэсний гвардын 10800 цэрэг бэлэн болжээ
7 цаг    

“Том” хамтлагийн “Нэг хүсэл, нэг мөрөөдөл” тоглолт маргааш болно
7 цаг    

Цахимаар бараа худалдан авдаг иргэдийг судалгаанд оролцохыг урьж байна
7 цаг    

Компьютер дээрх хэрэггүй программуудаа хэрхэн устгах вэ?
7 цаг    

Аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газар, Биеийн тамир спортын газар автомашинтай боллоо
7 цаг    

Коронавируст халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй 19 орон үлдэв
7 цаг    

Н.Эрдэнэхүү: ХСҮТ-өөр орж, гарч байгаа хүний тоог багасгана
7 цаг    

О.Эрдэнэчулуун: Уран дархан болохын тулд маш их цаг хугацаа шаардагддаг
7 цаг    

Стандартын шаардлага хангаагүй барилгын хашаануудад хяналт тавин ажиллаж байна
8 цаг    

Д.Нямхүү: Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 116 нь хөнгөн, 19 нь хүндэвтэр байна
8 цаг    

Шинэ төв цэвэрлэх байгууламж 2023 онд ашиглалтад орно
8 цаг    

"Улаанбаатар номын баяр" уламжлалт, цахим хосолсон хэлбэрээр явагдана
8 цаг    

"Увсын Давст сумаас ОХУ-ын Тува руу хоёр иргэн мориор хил нэвтрээд буцаж ирэхдээ баривчлагдсан"
8 цаг    

Цэнэгтэй 300 гаруй сум олджээ
9 цаг    

Харх тэсрэх бөмбөг илрүүлж хүний амь аварч байна
9 цаг    

Б.Оюумаа: Сурталчилгааны материал өгөхөөр айлын хаалга тогшихыг хориглоно
10 цаг    

ОХУ: ​Covid-19-ийн эсрэг анхны эмийг бүртгэв
10 цаг    

Д.Трамп “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтыг хойшлуулж буйгаа мэдэгдлээ
10 цаг    

“NASA”, “SpaceX” Америкийн нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг тойрог зам руу хөөргөлөө
10 цаг    

Өдөр бүрийг ТАМХИГҮЙ
10 цаг    

Ц.Наранханд: Ээжүүд бид ирээдүйн аавуудыг, эр нөхрүүдийг хүмүүжүүлж байна
10 цаг    

Самсунг компани уучлал гуйсны дараа экс ажилтан нь нэг жил үргэлжилсэн өвөрмөц тэмцлээ зогсоожээ
10 цаг    

Монголбанкнаас иргэдийн гар утсанд ирүүлж буй мессэж ямар учиртай вэ?
10 цаг    

Бразилд өдөрт 30 мянган шинэ тохиолдол илэрлээ
10 цаг    

АНУ-ын SpaceX сансарт хүн нисгэсэн анхны хувийн компани боллоо
10 цаг    

Сармагчин модноосоо буун алхаж эхлэх үеэсээ л сонгох, сонгогдох эрхээ эдэлж эхэлсэн гэдэг
10 цаг    

Өнөөдөр төвийн аймгуудын баруун хэсгээр бороо орно
11 цаг    

Тэмцэгчид Цагаан ордны хашааг давбал “зэрлэг ноход”-той тулгарахыг Дональд Трамп анхааруулав
11 цаг    

Хүүхдийн баяраар хүүхдээ дагуулж айл хэсэхгүй, хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байхыг зөвлөв
11 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.