Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ИРГЭД САЙЖРУУЛСАН ТҮЛШ ЧАНАР, ИЛЧЛЭГИЙН ХУВЬД САЙН, ГАГЦХҮҮ ЗӨВ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ МЭДЭЭЛЭЛ ЧУХАЛ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

НИЙТЛЭСЭН: 2019-10-14 10:09:27
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.10.13/ Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны шахмал түлш түлж буй айл өрхүүдээр орж мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө мэдээлэл өгүүлж, шахмал түлшний талаарх иргэдийн санал бодлыг сонслоо. УИХ-ын даргатай хамт нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн агаарын бохирдолттой тэмцэх газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Х.Галенбек болон “Тавантолгой түлш” ХХК-ийн мэргэжилтнүүд ажиллалаа.

Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулсан мэдээлэлдээ 10-р сарын 2-13-ны хооронд нийтдээ 129 өрхийн 267 хүн угаарын улмаас эмнэлэгт хандсан ч өнөөдрийн байдлаар  хүндэрсэн хүн байхгүй. Холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж,иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна гэж дуулгасан юм.

Харин  нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар урьд шөнө буюу 2019.10.12-ны өглөөний 06:00 цагаас 2019.10.13-ны өглөөний 06:00 цаг хүртэл 15 өрхийн 37 иргэн эрүүл мэндийн байгууллагууддаа хандсан. Эдгээр иргэдээс 20 хүнд гэрээр зөвлөгөө мэдээлэл өгсөн. Зөвлөгөө мэдээлэл авч, эмчилгээ хийлгэж байгаа иргэд  дүүргийн болон өрхийн эмнэлгийн байнгын  хяналтад байна гэлээ.

Өнгөрсөн жилээс эхлэн сайжруулсан түлшийг турших ажлыг нийслэлд зохион байгуулсан байна. Тухайлбал, ЖАЙКА Олон улсын байгууллагын төслийн хүрээнд өнгөрсөн өвөл Морингийн давааны айл өрхүүдэд сайжруулсан түлшийг туршжээ. Мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлшийг Сонгинохайрхан дүүргийн 500 өрхөд 3-4 сар туршихад ямар нэг эрсдэл гараагүй байна. Одоогоор нийслэлийн Засаг даргын удирдамжаар 18 төрлийн зууханд шахмал түлшийг хэрхэн түлэх тухай зөвлөмжийг ард иргэдэд хүргүүлж байгаа юм байна. Үүнээс гадна бүх айл өрхүүдийн зуух стандарт хангаж байгаа, үгүйд судалгаа хийж эхэлсэн байна.

 УИХ-ын дарга Г.Занданшатар утаа нийтийн эрүүл мэнд, эрх ашигт хортой асуудал учир ард иргэд, албан байгууллага, төр засаг бүгд хамтарч нийтийн дайсан болсон утаатай тэмцэх ёстойг санууллаа. Сайжруулсан түлшийг хэрэглэх явцад зарим нэг бэрхшээл учирч байна. Угаарын хийнд хордсон эмгэнэлт хэрэг гарч байгаа нь төр засаг, ард иргэд бид бүхэнд дохио сургамж өглөө. Хаа хаанаа анхаарч утааг багасгах, сайжруулсан түлшийг зөв хэрэглэх асуудлаа хамтаар нь шийдэх ёстойг хэлсэн үгэндээ дурдсан юм.

Ингээд УИХ-ын дарга СХД-ийн 22-р хорооны иргэн Ж.Энх-Амгалангийнд орж сайжруулсан түлшний талаарх санал бодлыг нь сонслоо. Иргэн Ж.Энх-Амгалангийнх төслийн “Дөл” зуухтай юм байна. Урьд нь өдөрт 3-4 удаа нүүрс хийж галладаг байсан бол одоо 2 удаа сайжруулсан түлшээр галладаг, зөв хэрэглээд заншвал давуу тал олон байна гэлээ. Нийслэлийн агаарын бохирдолттой тэмцэх газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Х.Галенбек “Дөл” зууханд сайжруулсан түлшийг хэрхэн зөв түлэх тухай зөвлөгөө, мэдээллийг өгсөн юм. Тэрбээр зуухны хотолд түлшийг хэт дүүргэхгүй байх, зуухны сойлтыг хаахгүй байхыг сануулсан юм. Мөн зуухны бүрэн бүтэн байдлыг шалгах, нүх, ан цав гарсан бол бөглөж, яндангаа сайтар хөөлөх хэрэгтэй юм байна.

Үүний дараа СХД-ийн 22-р хорооны иргэн Д.Энхзаяагийнд очлоо. Энэ айл өнгөрсөн жил 5 портер нүүрс түлсэн гэнэ. Энэ жил сайжруулсан түлшинд шилжсэн учир хэмнэлт гарна гэж найдаж байна гэлээ. Сайжруулсан түлш илчийн хувьд сайн байгааг дуулгалаа. Д.Энхзаяагийн гэргий М.Майра хурдан шаталттай, үнс их байгаа тухай дурдаж, хэрхэн зөв хэрэглэх талаар мэргэжлийн хүнээс лавлаж байлаа. Нийслэлийн агаарын бохирдолттой тэмцэх газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Х.Галенбек хурдан шаталттай байна гэдэг нь сайн үзүүлэлт гэдгийг онцоллоо. Учир нь түүхий нүүрс чийг ихтэй учир уугилт ихтэй. Харин сайжруулсан түлш чийггүй учир уугиж утаа гаргахгүй, илч өндөр, шаталт сайн байна гэсэн үг гэдгийг тайлбарласан юм.

Хэрэглэгчид сайжруулсан түлшний илч, чанарт ам сайтай байна. Харин хэрэглэх аргад сайн суралцах, хорт хийнээс сэргийлэхэд сайн анхаарах шаардлагатай байгаа нь анзаарагдлаа. Иргэдэд зөвлөмж, мэдээлэл өгөх ажлыг хийж байгаа ч айл бүрт хүрч хараахан чадахгүй байгааг иргэд сануулж байв. Гэр хорооллынхон утаа үнэхээр багассаныг хэлж, төслийн бус ердийн зуух, нам даралтын зуух, ханан пийшинтэй айлууд зуухаа солих, пийшингийнхээ утаа, угаар алдаж болзошгүй хэсгийг бөглөж таглах, яндангаа сайжруулах шаардлагатай байгаа юм байна.

ЭХ СУРВАЛЖ: PARLIAMENT.MN

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.