Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 06-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

БУЦАХ ЭХНЭРТ ҮНЭЭ ТУГАЛ НИЙЛЭХ ХАМААГҮЙ

НИЙТЛЭСЭН: 2019-10-09 10:18:36
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Шүүх засаглал ялзарсан л гэдэг. Шүүхийн шинэчлэл биш ухралт болсон л гэдэг. Ер нь бол шүүх байгууллагыг чиглэсэн олон нийтийн болоод улс төрийн дайралт бишгүй л нэг өрнөдөг. Хамгийн гол нь энэ бүхний бай нь шүүгчид болоод өнгөрдөг. Уулын мод урттай богинотой гэдэг шиг болдоггүй шүүгч нар бас байгаа л даа. Бусдынхаа “эврийг доргиож”, чихийг халууцуулдаг, шүүхийг хувийн компани шиг, шүүгчийн ажлыг захирлын албан тушаал шиг хэрэглэдэг хүмүүс байдаг. Тэдний зарим эхнээсээ шүүлтүүрээр ороод эхэлсэн.

Харин эхэнд хэлсэн бүхний учиг нь хаанаа байдаг вэ гэдгийг саяхан олоод мэдэх шиг боллоо. Монгол Улс шүүхийн захиргааны байгууллагыг тусад нь гаргаж ШЕЗ-ийг байгуулсан. Гэтэл энд ажиллаж байсан, ажиллаж байгаа Гавьяат хуульч нар олон шүүгчийг хамруулсан томоохон хэргийн толгойд нь заларч явсныг хууль, хяналтын байгууллагынхан илрүүлжээ. Хэрэг үүсгээд шалгаж байна. “…Дэргэд минь байж шүү дээ” гэдэг зохиолын дуу шиг ШЕЗ-өөс толгойлогч маягийн, зохион байгуулагчийн үүрэгтэй Гавьяат хуульч гарч ирж баларсан.

Шүүхийн захиргааны асуудлыг зохицуулдаг энэ байгууллага ер нь яг юу хийгээд байна вэ гээд толгой сэгсэрчихсэн яваа шүүгчтэй цөөнгүй таарч байлаа. Хоёр, гурван жилийн өмнө дөө, шүүгч нарын хөрөнгө орлогын асуудал дэлгэгдсэн. Х.Нямбаатар гишүүн “…Дансандаа сая ам.доллартай шүүгч байсан шүү дээ” гэж зурагтаар ярьсан юм даг. Харин энэ дуулианы хариуд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж “…Шүүгчийн дансанд яахаараа сая ам.доллар байж болдоггүй юм бэ” гэж бас л зурагтаар хэлсэн. Дараа нь шүүгч нар олон нийтийн зүгээс мөн ч хатуу шүүмжлэл хүртсэн дээ.

Энэ Н.Лүндэндорж гэдэг эрхэм өдгөө ШЕЗ-ийн дарга ажилтай. Ингэж хэлэхийн учир нь түүний албан ёсны бүрэн эрхийн хугацаа аль тавдугаар сард дууссан. Бүрэн эрхгүй болоод таван сар болж байна. Оронд нь хүн томилдоггүй. Ингээд л байж байдаг. Орны нь хүн ирвэл ШЕЗ-ийн даргын өрөөнөөс гараад явахад бэлэн, ачаа тээшээ бэлдчихээд сууж байгаа хүн л дээ. Гэхдээ мань эр зүгээр суусангүй. Бас л бужигнуулаад орхилоо. Тагнуулын дарга асан Б.Хурцыг шүүж байгаа энэ өдрүүдэд эрүүдэн шүүсэн хэргийн талаар иргэд яриад эхэлж байна. Хаанаас нь ч харсан эрүүдэн шүүнэ гэдэг байж боломгүй бөгөөд жигшин зэвүүцмээр ажиллагаа юм.

Үүнийг ярихын учир нь Н.Лүндэндоржийн эрүүдэн шүүлтийн талаар хичээл шиг ярьсан бичлэг цахим сүлжээнд таржээ. Сонслоо. Итгэсэнгүй. Дахиад сонслоо. Олон жил хуулийн сургуульд багшилсан Н.Лүндэндорж яалт ч үгүй эрүүдэн шүүлтийн талаар зурагтаар хичээл заагаад сууж байна. Сийрүүлье. “…Монгол Улсад хаваржингаа эрүүдэн шүүлтийн талаар ярилаа. Монголчууд айгаад ичээд сүйд майд боллоо. Гэтэл энэ эрүүдэн шүүлт бол 1921 оноос хойш ч байдаг юм уу, манжийн үеэс явсан, одоо ч үргэлжилж байгаа шүү дээ. Хүнийг таван см-ийн зузаантай банзаар хөдөлж чадахгүй болтол нүдээд, босч чадахгүй болохоор нь шалан дээр ус асгаад, нэг талд нь гүйдэл өгөөд тогонд цохиулаад, тэгээд одоо гялгар уут, шүдний сойзыг хайлуулж байгаад нүцгэн биен дээр нь дусаагаад, …ингэж байсан тухай 2006 оны тайланд бичсэн байна шүү дээ. …Шал долоолгоод, тархин дээр нь Б гэдэг мөрдөн байцаагч гишгээд гэж байгаа юм шүү. Баруун гарынх нь долоовор хурууг бахиар хавчсан гэж байгаа юм шүү дээ. Тэгээд төмрөөр ороолгож намайг зодсон. Ингэж надад хилс хэрэг хүлээлгэж байсан гэж байсан” гэж ярилаа шүү дээ.

Н.Лүндэндоржийн энэ яриаг юу гэж ойлгох вэ. “…Эрүүдэн шүүлт гэдэг бол байсаар ирсэн, байх болно” гээд байгаа юм уу. ШЕЗ-ийн энэ яриаг сонссон шүүгч эрүүдэн шүүсэн хэргийг “…Байдаг л зүйл болжээ” гэж шийдэх ёстой юу. Ингэж хэрэг төвгийн процессын талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хичээл зааж  болдог юм уу.

Бүх юм номоороо байх үед цагдаагийн байгууллага сурвалжлагч бидэнд хүчингийн хэргийн тухай мэдээлэхийг түдгэлзэх, ямар нэг гэмт хэргийн процесс бичихээс зайлсхийхийг зөвлөдөг байв. Өөр бусад нь гэмт үйлдлийн санаа авахаас сэргийлж байгаа нь тэр. Харин цагдаа цаагуураа өдөр шөнөгүй ажилладаг байсныг сурвалжлагч бид мэддэг юм.

Гэтэл өнөөдөр ШЕЗ-ийн дарга ажилтай Н.Лүндэндорж эрүүдэн шүүх гэдэг гэмт хэргийг зурагтаар сурталчлаад сууж байх юм.

Эндээс нэг л зүйлийг ойлгож байна. Н.Лүндэндоржийн энэ үйлдлийг баргийн хуульч, шүүгч, ялоангуя ийм албан тушаалтай хүн хэзээ ч хийхгүй. Тэгэхээр Н.Лүндэндорж ингэж яриад хэн нэгэнд “галын дэмжлэг” үзүүлж байгаа бололтой юм.

Хэрвээ энэ нөхөр ШЕЗ-ийн даргын ажлыг дахиад хэдэн жил хийх байгаад, бүрэн эрх нь дуусаагүй байсан бол ингэж солиорохгүй л болов уу даа. Ам дамжиж ирсэн нэг л үг бодогдож байна. Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй ээ гэж…

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Дамдин-Очир
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Хандлагаа өөрчил: Арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай таван ном
51 секүнд    

Германд 70 кг хар тамхи тээвэрлэсэн консулын ажилтнуудад прокурор 11 жилийн хорих ял оноожээ
8 минут    

Өвөрхангай усан спортын төвтэй боллоо
10 минут    

Андроид гар утсыг гацаадаг дэлгэцний “wallpaper” илэрчээ
11 минут    

Гурван хоногийн дотор 440 хүүхэд гэмтлийн эмнэлэгт ханджээ
12 минут    

"Бүрэн автомат анализатораар эсрэг биетийг илрүүлэх оношлуур бүхий лаборатори ХӨСҮТ-д бэлэн боллоо"
13 минут    

“Twitter” компанийн захирлуудын зөвлөлийн дарга огцорчээ
17 минут    

Гэсэр сүм болон Бэтүб хийд орчмыг ногоон байгууламжтай болгожээ
17 минут    

С.Ононбаяр: “Баавгайтай барилдаад амьд үлдсэн залуу” гэсэн нийтлэл тухайн үед гарч байсан
21 минут    

Трамп үймээний үеэр буудуулж амь үрэгдсэн цагдаад хүндэтгэл үзүүллээ
23 минут    

18 сумын мал эмнэлгийн тасаг нэгжүүдэд мотоцикл хүлээлгэн өгөв
24 минут    

Түүхийн дурсгалт эд зүйлсийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ
35 минут    

“COVID-19 бол цухуйж буй мөсөн уулын зөвхөн орой нь...”
42 минут    

Биеийн сул талаа зоригтойгоор илчилсэн алдартнууд
56 минут    

Гарын савангийн импорт өмнөх оныхоос 7 ДАХИН өсжээ
2 цаг    

Нэг жил наадам өнжлөө гээд УЛАМЖЛАЛАА МАРТАЖ, СЭТГЭЛЭЭР УНАХГҮЙ
2 цаг    

Уханьд 10 сая орчим хүнд коронавирусний шинжилгээ хийжээ
2 цаг    

Зургадугаар сарын зурхайгаа уншаарай!
2 цаг    

Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажил эхэллээ
2 цаг    

Дэндүү эрт боловсорсон Эвэгийн Хөхдэй буюу эрч хүч, итгэл сэтгэл шингэсэн таван дэвтэр
2 цаг    

Австри улс Нацистуудын удирдагчийн төрсөн байшинг цагдаагийн байр болгох зураг төслөө танилцууллаа
2 цаг    

“Apple” Япон дахь нэрийн дэлгүүрүүдээ эргэн нээнэ
2 цаг    

Гэрийн орчны бохирдол бидний үрсийг "ХӨНӨӨЖ" байна!
2 цаг    

Улсын эмнэлгүүд “Мобинет Wi-Fi” үнэгүй ашиглана
2 цаг    

Алтан Өргөө кино наадмыг ОНЦГОЙ ЭРХТЭЙГЭЭР, ҮНЭГҮЙ үзээрэй
2 цаг    

Дэлхийн хотуудын дарга нартай харилцан туршлага солилцлоо
2 цаг    

Хаалттай галерейн орон зайд хамгаалалтын хувцастай өөрсдийн бүтээлийг үргэлжлүүлж байна
2 цаг    

2020 оны эхний улиралд зээлийн дансны тоо 5.3 хувиар буурчээ
3 цаг    

ОХУ нефть бүтээгдэхүүний импортод хориг тавилаа
3 цаг    

Нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахим хуудсанд байршуулав
3 цаг    

Бүх цаг үеийн хамгийн агуу 10 боксчин тодорчээ
3 цаг    

Covid19-ийн эмийг 50 хүн дээр туршиж эхэллээ
3 цаг    

ОХУ руу автозамаар нүүрс экспортлох төлөвлөгөө гацав
3 цаг    

Гэрлэх ёслолын ордонд хурим хийхгүй
3 цаг    

Х.БАТ-ЯЛАЛТ: Өөрсдийн ЯЛАХ хүсэл шуналаа хойш нь тавья
16 цаг    

Б.Цэрэнчунт: 17 настай охины биеийг хүчээр үнэлүүлж байсан томоохон бүлэглэлийг илрүүлсэн
21 цаг    

Зөвлөгөө, мэдээллийн төвөөр 606 иргэн үйлчлүүлжээ
21 цаг    

ХХБанк 10 мянган хүүхдэд эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн бэлэглэлээ
21 цаг    

Гудамж талбайн 4 дэх удаагийн халдваргүйтгэл дуусч байна
21 цаг    

Дашчойнхорлин хийдээс бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэнэ
21 цаг    

Улсын хэмжээнд 15 мянга гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ
21 цаг    

Төрийн үйлчилгээг цахимжуулж, операторын системд шилжүүлнэ
21 цаг    

Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай байгууллаа
21 цаг    

Бразилд нэг өдрийн дотор 732 хүн нас баржээ
21 цаг    

Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томиллоо
21 цаг    

Аврагчид өөрсдөө гал сөнөөгчийн хувцас хатаах төхөөрөмж хийжээ
21 цаг    

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор хоёр хүн амь насаа алджээ
23 цаг    

Ж.Флойдын оршуулгын зардлыг Боксын дэлхийн аварга асан Ф.Мэйуэзер даана
1 өдөр    

Зургаадугаар сарын 1-нд 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй
1 өдөр    

АНУ-ыг ДЭМБ-аас гаргах шийдвэрээ дахин тунгаан бодохыг уриалжээ
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.