Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 10-р сарын 14
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ХЯТАДЫН ИРГЭД ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛЭЭР ЯДУУРЛААС ГАРЧ БАЙНА

НИЙТЛЭСЭН: 2019-10-09 10:17:23
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

“360” аппликэйшний хянах өрөөны маш олон тооны дэлгэцэн дээр дэлхийн бүх улсын хакер хийж буй үйлдлүүд улаан цэгээр тэмдэглэгдэн гарах бөгөөд компанийн ажилчид дохио илэрсэн дариуд нь таслан зогсоох арга хэмжээ авч байлаа.

Дорно дахиныг Хятадын технологийн хурдацтай хөгжил дэвшил донсолгож айдас болгоомжлол, сониучирхлын аль алиныг дагуулан, тэрбум гаруй хүн ам бүхий аварга том зах зээл, өөр хаана ч байхгүй ажиллах хүч нь өөрийн эрхгүй сонирхлыг минь татаж байлаа.

Шинэ эрин үеийн том дата, зохиомол оюун ухаан техник технологийн боловсон хүчнээс эхлээд энэ  улсын дүр төрх урьдын бидний төсөөлдөг Хятадаас тэс ондоо болжээ. Хятад улс маш олон салбарт эрчимтэй ажиллаж, дэлхийн дэвжээний төв рүү цагтай уралдан тэмүүлж байна. Хятадын засгийн газар 2030 он гэхэд дотоодын хиймэл оюун ухааны салбарыг үсрэнгүй хөгжүүлнэ гэж тооцоолжээ. Тодруулбал тус улс 2020 он гэхэд хиймэл оюун ухааны салбарт бусад орнуудтай ижил хэмжээнд хүрч, 2025 онд гүйцэж, 2030 он гэхэд энэ салбарын инновацийн төв болох зорилго тавьсан байна.

БНХАУ хиймэл оюун ухааны салбарт дэлхийд тэргүүлнэ

Мөн CNN агентлагийн мэдээлснээр Хятадын Baidu, Tencent компаниуд хэдийнэ АНУ-д хиймэл оюун ухаан хөгжүүлэх төвүүдээ нээжээ. Өнөөдөр дэлхийн хамгийн хүчирхэг компьютеруудыг ашиглаж буй БНХАУ одоо хиймэл оюун ухааны салбарт дэлхийн бусад орнууд гэхээс илүүтэйгээр АНУ-ыг гүйцэх зорилго тавьсан нь энэ аж.

БНХАУ-ын Бээжин хотын Куайшоу, 360 групп, Чиналко гэх мэтчилэн технологийн өндөр хөгжил дэвшилтэй танилцсан сурвалжлагыг үргэлжлүүлэн хүргэж байна.

Юун түрүүнд бидний хамгийн сайн мэдэх гар утасны “360” аппликэйшний төв оффистой танилцсан юм. Энэхүү групп нь 2017 онд нээгдсэн бөгөөд өдгөө Хятадад 650 сая гаруй хэрэглэгчтэй олон улсын интернэт ашиглагчдын  хакерыг хянах, түүнээс урьдчилан сэргийлдэг аппликэйшн юм. Энэ групп Хятадын зах зээлийн 7.5 хувийг дангаараа эзэлдэг. Бидэнд группээ танилцуулж байх хооронд хянах өрөөны маш олон тооны дэлгэцэн дээр дэлхийн бүх улсын хакер хийж буй үйлдлүүд улаан цэгээр тэмдэглэгдэн гарах бөгөөд компанийн ажилчид дохио илэрсэн дариуд нь таслан зогсоох арга хэмжээ авч байлаа. Энэ үед Монгол Улсын нутаг дэвсгэрт хоёр ч хакерын дохио илрэв. Энэ компани хүүхдийн аюулгүй байдалд илүүтэйгээр анхаарал хандуулан хиймэл оюун ухаант төгс бүтээлүүдээ Хятадын зах зээлд төдийгүй, гадагшаа гаргаж байгаа аж.

 

TikTok-той өрсөлдөж буй “Куайшоу” компанийн төв оффистой танилцсан юм. 700 сая хэрэглэгчтэй, 18 тэрбум долларын үнэлгээтэй компани Google X-тэй өрсөлдөх зорилготой ажиллаж байгаа аж.

Нэг тосгоны ядуурлыг гурав хүртэлх хувиар бууруулжээ

Үүний дараа бид TikTok-той өрсөлдөж буй “Куайшоу” компанийн төв оффистой танилцсан юм. 700 сая хэрэглэгчтэй, 18 тэрбум долларын үнэлгээтэй компани Google X-тэй өрсөлдөх зорилготой ажиллаж байгаа бөгөөд 16 сая хүний орлогын эх үүсвэр болж, цалин хөлс болон нийгмийн хангамжаараа “Tencent”, “Алибаба” зэрэг том компаниудаас илүү гарчээ. Компани  2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тухайн үед хөдөлгөөнт зураг бүтээж, бусадтай хуваалцах зориулалттай аппликэйшн байв. Харин 2013 онд богино бичлэг оруулдаг болж, 2014 онд нэрээ “Куайшоу” хэмээн өөрчилжээ. Ийнхүү 57 секундийн видео бичлэг оруулж, Live Stream буюу шууд дамжуулалт хийх боломжтой Куайшоуг хөгжүүлэх эхлэл тавигдсан байна. Хятад улс 2020 он гэхэд ядуурлаас бүрмөсөн ангижрах зорилготой бөгөөд хувийн хэвшлүүд ч үүнд хувь нэмрээ оруулж байна Гайбао хэмээх жижиг тосгоныхон Куайшоугийн тусламжтайгаар ядуу өрхийн тоогоо гурван хувь хүртэл бууруулж чаджээ.

Сүүлийн таван жилд аппликэйшнийг хэрэглэгчдийн тоо огцом нэмэгджээ. Одоогийн байдлаар бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо 700 орчим сая, өдөр тутам тогтмол ашигладаг хэрэглэгчдийн тоо 200 саяд хүрсэн бөгөөд Бээжин, Шанхай, Гуанжоу, Шэньчжэнь гэсэн дөрвөн том хотод гар утсаараа интернет хэрэглэгчдийн дийлэнх нь уг аппликэйшнийг ашиглаж байна. Мөн тэд 2020 оны хоёрдугаар сар гэхэд идэвхтэй хэрэглэгчдийнхээ тоог 300 саяд хүргэх зорилт тавин ажиллаж байна гэлээ. Олон улсын хэрэглэгчдэд зориулсан “Kwai” хувилбар нь Бразил, Энэтхэг, Турк, Өмнөд Солонгос, Орос, Вьетнам улсад хүчээ авч байгаа аж.

Энэхүү компанийн оффис нь долоон цогцолбор барилгатай ба дотроо ажлын өрөө, хурлын танхимуудаас гадна 8000 ажилтандаа зориулсан хоолны газар, унтлагын өрөө, амралтын хэсэг, фитнесс, үсчин, дэлгүүр, кофе шоп, караоке, номын сан, тоглоомын төв зэрэг хүний амьдралд хэрэгтэй бүхнийг бүрдүүлжээ. Куайшоуд өдөр бүр 15 сая бичлэг шинээр ордог. Мөн нэг саяас дээш дагагчтай хэрэглэгчийн тоо 5000-д хүрсэн байна.

1980-аад оны үед дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтаж байсан Хятадыг ийнхүү технологийн хөгжил нь ийм хурдацтайгаар хөгжиж дэвших замд хөтөлж байна.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Намуунтамир
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
КАЗАХСТАНЫ ДУУРЬ БҮЖГИЙН ТЕАТР, ҮНДЭСНИЙ МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦАВ
4 цаг    

ӨМНӨГОВЬ АЙМАГТ 4.3 МАГНИТУТЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ
5 цаг    

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 013 ДУГААР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАЛАА
6 цаг    

ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗАР ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРЧЭЭ
6 цаг    

НИЙСЛЭЛД ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛАХЫГ ЗАВДЖЭЭ
7 цаг    

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХҮҮХДҮҮД БНСУ-Д ГАР ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ТОЛИЛУУЛЛАА.
7 цаг    

THE HU ХАМТЛАГ АЛДРЫН ОРГИЛД ХҮРСНИЙГ ЭЛТОН ЖОНЫ ЖИРГЭЭ БАТАЛЛАА
8 цаг    

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОНО
8 цаг    

ИРГЭД САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ “АЙГААД ТҮЛЭХГҮЙ БАЙГАА” ТУХАЙГАА УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ УЧИРЛАЖЭЭ
9 цаг    

АВИЛГЫН ТАЛААРХ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ 110 УТСЫГ ШИНЭЭР НЭЭЛЭЭ
9 цаг    

Э.ОЮУНБОЛДЫН НЭХЭМЖЛЭЛИЙГ ШҮҮХ БУЦААЖЭЭ
9 цаг    

Л.ОЮУН-ЭРДЭНЭ САЙД ҮҮГЭЭР УЛАМЖИЛСАН АЛБАН БИЧГИЙНХЭЭ ХАРИУГ ТҮҮГЭЭР ӨГӨХИЙГ ДААЛГАЖЭЭ
9 цаг    

“ӨСВӨРИЙН АВРАГЧ-2019” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН БОЛНО
10 цаг    

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР 52 ИРГЭН УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООР ЦАГДААД ДУУДЛАГА ӨГЧЭЭ
10 цаг    

КАРАОКЕНЫ ГАЛД ӨРТСӨН 16 ХҮН ГССҮТ-Д ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА
10 цаг    

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 26, 27-НД БҮХ НИЙТЭЭР АМАРНА
10 цаг    

4 ОДТОЙ ЗОЧИД БУУДЛЫН СТАНДАРТААР БАРИГДСАН “НОМУН” MEDICAL WELLNESS RESORT АМРАЛТ, СУВИЛАЛЫН ГАЗАР ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
11 цаг    

ЗАГАСЧИЛЖ ЯВААД ОСОЛДОЖ, 21 НАСТАЙ ЗАЛУУ НАС БАРЖЭЭ
11 цаг    

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛСЛАГДСАН ХОРООДЫН ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРЧ АЖИЛЛАЛАА
11 цаг    

ЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБА ХААГЧДЫН ДУНД ЦЭРЭГ СПОРТЫН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН БОЛЛОО
11 цаг    

ИРГЭД САЙЖРУУЛСАН ТҮЛШ ЧАНАР, ИЛЧЛЭГИЙН ХУВЬД САЙН, ГАГЦХҮҮ ЗӨВ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ МЭДЭЭЛЭЛ ЧУХАЛ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА
11 цаг    

ХАР САЛХИНЫ УЛМААС АМЬ ҮРЭГДСЭН ИРГЭДИЙН ТОО 19-Д ХҮРЧЭЭ
11 цаг    

Н.ЛҮНДЭЭЖАНЦАН: ГАРЦААГҮЙ ХЭДЭН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙХГҮЙ БОЛ ЦӨМӨӨРӨӨ ШОРООТОЙ ХУТГАЛДАНА
11 цаг    

ББСБ-УУД ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГӨӨ 8.4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ
11 цаг    

Б.БАТ: БАЙГАЛИЙН БАЯЛГАА ЗӨВ АШИГЛАХГҮЙ БОЛ ГОЛЛАНД ӨВЧИН ТУСНА
11 цаг    

ШИНЭ НАМЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
11 цаг    

МАЛЫН ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ВЭ
11 цаг    

ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
11 цаг    

УЛААНБААТАРТ 6 ХЭМ ДУЛААН БАЙНА
11 цаг    

''ӨӨРӨӨ БУЙ БОЛСОН ГЭГЭЭН ҮСЭГ'' 333 ЖИЛ БОЛЛОО
2 өдөр    

14 БОДГАЛЬ ТАРВАГАНЫ АРЬСТАЙ, БОЛОВСРУУЛААГҮЙ МАХЫГ НИЙСЛЭЛ РҮҮ НЭВТРҮҮЛЭХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ
2 өдөр    

''ХҮН УГААРТСАН'' ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ТҮРГЭН ШУУРХАЙ ШАЛГАХЫГ ҮҮРЭГДЛЭЭ
2 өдөр    

БУДАПЕШТЭД ЗОДОГЛОХ БӨХЧҮҮД ТОДОРЛОО
2 өдөр    

АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАРИХААР ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
2 өдөр    

ӨНӨӨДӨР БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР
2 өдөр    

УЛААНБААТАРТ 1-3 ГРАДУС ДУЛААН
2 өдөр    

СЭЛЭНГЭ МӨРӨН, ОРХОН ГОЛЫН АЙ САВЫГ ОНЦГОЙЛОН ХАЙРЛАЖ, ХАМГААЛМААР БАЙНА
3 өдөр    

МОНГОЛ УЛС БНХАУ-ТАЙ ХИЛ ОРЧМЫН РАДИО ДАВТАМЖИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
3 өдөр    

МУЗЕЙН УДИРДЛАГУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
3 өдөр    

МАРГААШ БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР
3 өдөр    

ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ТАРИФЫГ ХӨНГӨЛӨХ ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ХУГАЦАА ӨНӨӨДӨР 18:00 ЦАГТ ДУУСНА
3 өдөр    

ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭН, САЛХИ ШУУРГАТАЙ БАЙНА
3 өдөр    

“ГЕРМАНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГ”-ИЙН /GIZ/ ЧИГЛЭЛЭЭР “БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
3 өдөр    

СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ НҮХЭН ЖОРЛОНД УНАСАН 50 НАСТАЙ ЭРЭГТЭЙГ ЭСЭН МЭНД ГАРГАЖЭЭ
3 өдөр    

С.ЮНДЭН: УГААРТСАН ХҮҮХДҮҮДИЙГ ВИТАМИНЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
3 өдөр    

“БОГД ХААН 150: ТҮҮХ, СОЁЛ, ӨВ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА
3 өдөр    

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН РЕЙЛЬС УГСАРЧ ЭХЭЛЛЭЭ
3 өдөр    

2019 ОНЫ СПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
3 өдөр    

МОНГОЛ УЛС АФРИКИЙН ЯДУУРАЛ, ӨЛСГӨЛӨНД НЭРВЭГДСЭН УЛСУУДЫН ӨМНӨ ЖАГСЖЭЭ
3 өдөр    

О.ХУЛАН: АХТАЙГАА ХАМТ МЕДАЛЬ АВААД ЗОГСОХ МЭДРЭМЖ ҮНЭХЭЭР ГОЁ
3 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.