Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 10-р сарын 14
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ХҮДЭР СУМАНД БААВГАЙ АЙЛЫН 120 ЛИТР САВТАЙ АЙРГИЙГ ТЭВЭРЧ АВЧ ЯВААД УУСАН БАЙЖЭЭ

НИЙТЛЭСЭН: 2019-10-08 11:18:06
Чөлөөт цаг > Сонин хачин | Сэтгэгдэл: 2

Аравдугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд аав хүү хоёр баавгайд бариулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнээс өмнө тус суманд баавгай орж ирэн айлын мал хуй хулгайлах, амбаар гэр сүйтгэх тохиолдлууд их гарч байсан ч буу ашиглахыг зөвшөөрөөгүй. Харин дээрх харамсалтай үйл явдлын дараа Сэлэнгэ аймгийн Засаг дарга зайлшгүй тохиолдолд баавгайн эсрэг буу ашиглахыг зөвшөөрч, аймагтаа онц байдал зарласан тухайгаа мэдээлсэн.

Гэвч баавгайны аюул хэвээр л байна. Зөвхөн Ерөө суманд биш, ойролцоо орших Хүдэр суманд ч иргэд айдастай байгаа. Учир нь тус суманд баавгай сумын төв рүү орж ирэх, айлын айраг цагаатай амбаар руу дайрахаас эхлээд хор хөнөөл ихтэй байна. Иргэдийг харуй бүрий болоход гэрээсээ гарахыг хориглож, хаалга үүдийг нь самардах тогших дуулдвал хариу өгөхгүй бол онгойлгож өгөхгүй байх зэрэг зөвлөгөө өгчээ. Хүний амь эрсэдхээс нааш анхаарахгүй орхиж, иргэдээ “өөрсдөө аргалаарай ” , “буудаж болохгүй ” гэсэн үгсээр торгоож явсаар Ерөө суманд ноцтой хэрэг гарлаа. Одоо үлдсэн иргэдээ хэрхэн хамгаалах талаар ямар нэгэн чиглэл алга, онц байдал зарласан нэртэй ч бүх юм бахь байдгаараа байгаа аж.

Тухайлбал, Хүдэр суманд иргэн Б-ийн гадаах амбаар руу баавгай дайрч хөргөгч зэрэг цахилгаан хэрэгслийг нь эвдэж, тахиан байрыг нь сүйтгэж, амбаарт байсан 120 кг савтай айргийг нь тэврэн 100 орчим метр газарт явж байгаад хагалж, доторхийг нь уусан зэрэг сонин хачин мэдээллүүд ирэв.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суман дахь Хан хэнтийн тусгай улсын хамгаалалттай газрын Ерөө хэсгийн байгаль орчны улсын байцаагч Г.Баяраа:

"Баавгай айл амьтны амбаар сав руу орж, айраг цагааг нь авсан идсэн байдалтай л байна. Энэ зунжингаа л байгаль орчин хариуцсан бид үргээлэг хийж өнгөрөөлөө. Хэдхэн хоногийн өмнөх байдлаар манай суманд 21 тохиолдол бүртгэгдээд байна. Одоо Онцгой байдлын газар, цагдаагийн газраас суманд онц байдал зарлачихсан байгаа. Хүмүүс ирчихсэн, харин би гүний эргүүлтэй учраас түүнд нь оролцоогүй явах гээд байж байна. Айлын мал руу их дайрч байгаа. Мөн цагаа, ногоо хийсэн амбаар руу дайрч, сүйтгэнэ. Мөн 120 кг савтай айраг, цагааг нь хүртэл тэвэрч авч 100 гаруй метрийн зайд аваачиж байгаад хага татаад доторхыг нь уучихсан ч тохиолдол бий. Манай сумын цагдаа, байгаль орчны байцаагч, тусгай хамгаалалттай газрын хоёр байцаагч малчдадаа сануулга өгсөн байгаа. Орой үдшийн цагаар хамаагүй гарч явж болохгүй, гэрийн гадна баавгай ирвэл гарч болохгүй, юу ч болсон бай амиа л хамгаалах хамгийн чухал гэдгийг хэлээд байна. Мал хуй ч дүүрч. Нэг орой нэг айлаас ядаж л нэг ямаа, нэг хонь авна. Манай суманд нэг шөнө нэг айлаас бүр зургаан ямаа авсан ч тохиолдол бий" хэмээжээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
Нэгэнт баавгайг алж буудаж болохгүй юм бол цөөхөн усаар авсан сайн архи уулгаж байгаад согтож унасаны дараа хүлэж баглаад зохих газарт нь мэдэгдэж хүлээлгэн өх л болждээ.   
ОГНОО:2019-10-08 19:13:26 | IP:139.5.217.163   

Байвгайн талд бна уу?минмй талд бна уу?гэдэг онигоо биелэлээ олж байна эвэртэнгүүд ээ.    
ОГНОО:2019-10-11 09:38:04 | IP:119.40.102.1   

ШИНЭ МЭДЭЭ
КАЗАХСТАНЫ ДУУРЬ БҮЖГИЙН ТЕАТР, ҮНДЭСНИЙ МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦАВ
4 цаг    

ӨМНӨГОВЬ АЙМАГТ 4.3 МАГНИТУТЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ
5 цаг    

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 013 ДУГААР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАЛАА
6 цаг    

ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗАР ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРЧЭЭ
6 цаг    

НИЙСЛЭЛД ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛАХЫГ ЗАВДЖЭЭ
7 цаг    

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХҮҮХДҮҮД БНСУ-Д ГАР ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ТОЛИЛУУЛЛАА.
7 цаг    

THE HU ХАМТЛАГ АЛДРЫН ОРГИЛД ХҮРСНИЙГ ЭЛТОН ЖОНЫ ЖИРГЭЭ БАТАЛЛАА
8 цаг    

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОНО
8 цаг    

ИРГЭД САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ “АЙГААД ТҮЛЭХГҮЙ БАЙГАА” ТУХАЙГАА УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ УЧИРЛАЖЭЭ
9 цаг    

АВИЛГЫН ТАЛААРХ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ 110 УТСЫГ ШИНЭЭР НЭЭЛЭЭ
9 цаг    

Э.ОЮУНБОЛДЫН НЭХЭМЖЛЭЛИЙГ ШҮҮХ БУЦААЖЭЭ
9 цаг    

Л.ОЮУН-ЭРДЭНЭ САЙД ҮҮГЭЭР УЛАМЖИЛСАН АЛБАН БИЧГИЙНХЭЭ ХАРИУГ ТҮҮГЭЭР ӨГӨХИЙГ ДААЛГАЖЭЭ
9 цаг    

“ӨСВӨРИЙН АВРАГЧ-2019” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН БОЛНО
10 цаг    

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР 52 ИРГЭН УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООР ЦАГДААД ДУУДЛАГА ӨГЧЭЭ
10 цаг    

КАРАОКЕНЫ ГАЛД ӨРТСӨН 16 ХҮН ГССҮТ-Д ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА
10 цаг    

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 26, 27-НД БҮХ НИЙТЭЭР АМАРНА
10 цаг    

4 ОДТОЙ ЗОЧИД БУУДЛЫН СТАНДАРТААР БАРИГДСАН “НОМУН” MEDICAL WELLNESS RESORT АМРАЛТ, СУВИЛАЛЫН ГАЗАР ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
11 цаг    

ЗАГАСЧИЛЖ ЯВААД ОСОЛДОЖ, 21 НАСТАЙ ЗАЛУУ НАС БАРЖЭЭ
11 цаг    

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛСЛАГДСАН ХОРООДЫН ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРЧ АЖИЛЛАЛАА
11 цаг    

ЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБА ХААГЧДЫН ДУНД ЦЭРЭГ СПОРТЫН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН БОЛЛОО
11 цаг    

ИРГЭД САЙЖРУУЛСАН ТҮЛШ ЧАНАР, ИЛЧЛЭГИЙН ХУВЬД САЙН, ГАГЦХҮҮ ЗӨВ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ МЭДЭЭЛЭЛ ЧУХАЛ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА
11 цаг    

ХАР САЛХИНЫ УЛМААС АМЬ ҮРЭГДСЭН ИРГЭДИЙН ТОО 19-Д ХҮРЧЭЭ
11 цаг    

Н.ЛҮНДЭЭЖАНЦАН: ГАРЦААГҮЙ ХЭДЭН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙХГҮЙ БОЛ ЦӨМӨӨРӨӨ ШОРООТОЙ ХУТГАЛДАНА
11 цаг    

ББСБ-УУД ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГӨӨ 8.4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ
11 цаг    

Б.БАТ: БАЙГАЛИЙН БАЯЛГАА ЗӨВ АШИГЛАХГҮЙ БОЛ ГОЛЛАНД ӨВЧИН ТУСНА
11 цаг    

ШИНЭ НАМЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
11 цаг    

МАЛЫН ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ВЭ
12 цаг    

ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
12 цаг    

УЛААНБААТАРТ 6 ХЭМ ДУЛААН БАЙНА
12 цаг    

''ӨӨРӨӨ БУЙ БОЛСОН ГЭГЭЭН ҮСЭГ'' 333 ЖИЛ БОЛЛОО
2 өдөр    

14 БОДГАЛЬ ТАРВАГАНЫ АРЬСТАЙ, БОЛОВСРУУЛААГҮЙ МАХЫГ НИЙСЛЭЛ РҮҮ НЭВТРҮҮЛЭХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ
2 өдөр    

''ХҮН УГААРТСАН'' ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ТҮРГЭН ШУУРХАЙ ШАЛГАХЫГ ҮҮРЭГДЛЭЭ
2 өдөр    

БУДАПЕШТЭД ЗОДОГЛОХ БӨХЧҮҮД ТОДОРЛОО
2 өдөр    

АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАРИХААР ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
2 өдөр    

ӨНӨӨДӨР БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР
2 өдөр    

УЛААНБААТАРТ 1-3 ГРАДУС ДУЛААН
2 өдөр    

СЭЛЭНГЭ МӨРӨН, ОРХОН ГОЛЫН АЙ САВЫГ ОНЦГОЙЛОН ХАЙРЛАЖ, ХАМГААЛМААР БАЙНА
3 өдөр    

МОНГОЛ УЛС БНХАУ-ТАЙ ХИЛ ОРЧМЫН РАДИО ДАВТАМЖИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
3 өдөр    

МУЗЕЙН УДИРДЛАГУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
3 өдөр    

МАРГААШ БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР
3 өдөр    

ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ТАРИФЫГ ХӨНГӨЛӨХ ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ХУГАЦАА ӨНӨӨДӨР 18:00 ЦАГТ ДУУСНА
3 өдөр    

ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭН, САЛХИ ШУУРГАТАЙ БАЙНА
3 өдөр    

“ГЕРМАНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГ”-ИЙН /GIZ/ ЧИГЛЭЛЭЭР “БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
3 өдөр    

СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ НҮХЭН ЖОРЛОНД УНАСАН 50 НАСТАЙ ЭРЭГТЭЙГ ЭСЭН МЭНД ГАРГАЖЭЭ
3 өдөр    

С.ЮНДЭН: УГААРТСАН ХҮҮХДҮҮДИЙГ ВИТАМИНЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
3 өдөр    

“БОГД ХААН 150: ТҮҮХ, СОЁЛ, ӨВ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА
3 өдөр    

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН РЕЙЛЬС УГСАРЧ ЭХЭЛЛЭЭ
3 өдөр    

2019 ОНЫ СПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
3 өдөр    

МОНГОЛ УЛС АФРИКИЙН ЯДУУРАЛ, ӨЛСГӨЛӨНД НЭРВЭГДСЭН УЛСУУДЫН ӨМНӨ ЖАГСЖЭЭ
3 өдөр    

О.ХУЛАН: АХТАЙГАА ХАМТ МЕДАЛЬ АВААД ЗОГСОХ МЭДРЭМЖ ҮНЭХЭЭР ГОЁ
3 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.