Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 02-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

С.АМАРСАЙХАН: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛ

НИЙТЛЭСЭН: 2019-09-20 18:18:28
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газарт ажиллаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн хугацаат үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн явцыг шалгалаа.

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагууд “Өнөөдрийн байдлаар нийслэлд 800 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Өглөө, оройдоо ачааллын цагуудад 100 автобус нэмэлтээр гаргаж байгаа.

Энэ сард багтаан дахин 100 автобусаар хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Нийтийн тээврээс орж байгаа орлогоо бүрэн хянаж чадахгүй байна. Машин цагийн зардлаа багасгах үүднээс зарим чиглэлийн автобусны тоог ачаалал бага үеэр хасаж байгаа” хэмээн танилцуулав.

 

Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт тун хангалтгүй, өөрсдөө менежмент, зохион байгуулалт огт хийгээгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Түүнчлэн иргэдийн зүгээс сүүлийн нэг сар гаруй хугацаанд автобусны хоорондын зай хол, автобусны хүрэлцээ тун бага байгаа, жолооч, хянагч нарын зан харилцаа  доголдолтой байна гэсэн гомдол маш ихээр ирж буйг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагуудад сануулсан юм. Энэ бүх асуудалд яаралтай зохион байгуулалт хийж, иргэдийг ая тухтай зорчих бүхий л боломж бололцоог бүрдүүлэхийг чиглэл болгон дахин нэг сарын хугацаатай үүрэг өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийтийн тээврийн үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруул, танай байгууллага бодлого боловсруулж, хэрэгжүүлж, хяналтаа тавьж байгаагийн хувьд үүн дээрээ дорвитой арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй. Ажлын байрны хяналтыг сайжруулж, жолооч нарынхаа хувцас хэрэглэлийг жигдрүүлэх, ажиллаж хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэ.

Жолооч нараар орой ажил тарсны дараа автобус цэвэрлүүлдэг байдлаа зогсоо. Цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг хүн хүчний бүтэц зохион байгуулалтаа хий. Өдөржин замын хөдөлгөөнд оролцож,  түгжрэл дунд явж явж ирээд шууд гэртээ хариад амарч чадахгүй автобусаа цэвэрлэдэг байж болохгүй. 

Мөн дараах үүрэг даалгаврыг биелүүлэх хэрэгтэй байна. Үүнд, 

  • Холбогдох байгууллагууд хяналтаа тавиад ирэх сарын 20 гэхэд орлогоо хянаж, зарлагаа багасгах
  • Үйлчилгээний чанар стандартыг сайжруулах ажлыг нүдэнд үзэгдэж гарт баригдахаар, иргэд, үйлчлүүлэгчдэд мэдэгдэхүйц өөрчлөлтийг хийх
  • Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангах
  • Хар утаа ялгаруулдаг, орчин бохирдуулдаг автобуснуудыг жагсаалаас гаргах
  • Хэзээ шаардлага хангана тэр үед нь шугаманд гаргах
  • Жолооч нарын сахилга бат, хариуцлага, хувийн соёл, ариун цэвэр гэх мэт ажлын байрны хяналтыг хатуу зохион байгуулалтад оруулах
  • Жолооч нарыг сургалтад хамруулж байгаа бол сургасан шиг сургах
  • Долоо хоног бүр нийслэлийн Иргэний танхимд сургалт зохион байгуулах
  • Танай байгууллагатай хамтран ажиллаж байгаа 19 компанид нийслэлд өгөх өрөө төлж дуусгах
  • 2020 оны нэгдүгээр сараас өмнө багадаа 300 автобусны парк шинэчлэл хийх хугацаатай үүрэг даалгавар өгөх
  • Парк шинэчлэл хийж чадахгүй, цэвэрлэгээ үйлчилгээгээ хийдэггүй компаниудтай хот дахин хамтарч ажиллахгүй. 

“Улаанбаатар смарт карт” компанийн бүх систем, хяналт, хөрөнгө санхүүгийн талаарх мэдээллийг долоо хоногийн дотор Улаанбаатар хотын холбогдох байгууллагууд, Санхүү, төрийн сангийн хэлтэс, нягтлан бодох бүртгэл, аудит, хяналт, шинжилгээний үнэлгээний газар  болон улаанбаатарчуудын өмнө нээлттэй болгож өгөх хугацаатай үүрэг даалгавар өг.

“Улаанбаатар Смарт карт” компанийн гүйцэтгэлд хяналтаа тавь. Оролцоогоо нэмэгдүүл. Танайх системээ бүрэн хяналтандаа авч, “Улаанбаатар смарт карт”-ын гэрээ хэлэлцээрийг цуцал. Хөндлөнгийн нэг компани оруулчихаад мөнгөө хумслуулаад байдаг, тэр мөнгөө  хэмнэж, алдагдалгүй болох гэж байна гээд ард түмнийг морь мал мэт чихэлдүүлж, ачиж явж огт болохгүй.

Түүнчлэн такси үйлчилгээ эрхлэх хүсэлтэй байгаа хувь иргэдийг бүртгэж зохион байгуулалтад оруул. Такси үйлчилгээнийхнийг ирэх сарын 1 гэхэд бүртгэж зохион байгуулалтад оруулсан байх ёстой” хэмээн хугацаатай үүрэг даалгавар өглөө.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Францын цэрэг тусгай ажиллагааны үеэр амиа алджээ
4 цаг    

Г.Занданшатар: Тэтгэврийн зээл тэглэх ажил амжилттай хэрэгжлээ
4 цаг    

Амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болгов
5 цаг    

Ямар учраас Bitcoin Cash бий болсон мөн юунд чиглэгдсэн бэ
5 цаг    

Говьсүмбэрт коронавирусийн хоёр сэжигтэй хүн тусгаарлагджээ
6 цаг    

Р.Сэддорж: Эх орноо хохироож, эх оронч дүрд тоглож болохгүй
6 цаг    

Түрээслэгч нар эрх ашгийнхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэж эхэллээ
10 цаг    

АТГ Эрүүгийн хэргүүдэд ээлжийн амралт өгчихөв үү
10 цаг    

Opendata: Гишүүн Ж.Батзандангийн зөвлөхийн хамаарал бүхий 33 компани
10 цаг    

“ТАВАНТОЛГОЙ” ХК КОРОНА ВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД 82 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
10 цаг    

Гадаадын хөрөнгө оруулалт татах асуудлаар Улаанбаатарт бизнес эрхлэгчдийн форум хийхээр 10 гаруй улсын сайдтай тохиролцжээ
10 цаг    

Баянхонгор аймгаас тодорсон Аварга малчидтай онлайн уулзалт хийж, хүндэтгэл илэрхийллээ
11 цаг    

Шалган нэвтрүүлэх товчоодуудад тухайн иргэний орж гарсан болон машины дугаараар мэдээлэл бүртгэгдэнэ
11 цаг    

ЦЕГ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын иж бүрэн хэрэгсэл авахаар болжээ
11 цаг    

Монгол жүдочид Европын нээлттэй тэмцээнээс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
11 цаг    

ӨНӨӨДӨР: БОАЖЯ, ГХЯ, Сангийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ
11 цаг    

Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна
11 цаг    

ЗУРХАЙ: Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй
11 цаг    

БАРИМТ: БГД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар өөрийгөө шагнаж, мөнгөн урамшуулал олгожээ
1 өдөр    

БХБЯ сайд Х.Баделханыг АНЭУ-ын Эдийн засгийн асуудал хариуцсан Султан Бин Саид Аль-Мансури хүлээн авч уулзав.
1 өдөр    

Дундговь аймгийн малчид Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэнг дэмжиж, 100 сая төгрөгийн хандив цуглуулжээ
1 өдөр    

“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж эхэлжээ
1 өдөр    

The Voice of Mongolia шоуны шүүгч Ука дүрсгүйтжээ
1 өдөр    

Хэдэн хүн шоронд хийгээд сонгогдоно гэвэл үгүй шүү, Ерөнхий сайд аа!
1 өдөр    

Монгол иргэдийг татан авах үеэр халдварын сэжиг бүхий нэг иргэнийг илрүүлэн тусгаарлав
1 өдөр    

Нийтийн тээврээр өдөрт 358 мянган зорчигч үйлчлүүлж байна
1 өдөр    

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг
1 өдөр    

Нийслэлийн Засаг захиргааны байруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ
1 өдөр    

Зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ
1 өдөр    

ЭТТ: 1072 хувьцаатай иргэн 96480 төгрөгийг сонгуулиас өмнө авна
1 өдөр    

Танилц: 14 тэрбумын хадгаламжтай Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаа гэж хэн бэ?
1 өдөр    

Т.Бадрал: Баярын өдрүүдэд орон нутгийн замыг хаахаас өөр аргагүй
1 өдөр    

DZ MAN Б.Дашзэвэг: Энэ хэрэг цагаадаасай гэж хүсэж байна
1 өдөр    

Валентины шөнө томчууд мөрийтэй, хүүхдүүд PC тоглож байгаад баригдав
1 өдөр    

Цахим орчин дахь эцэг, эхийн хяналтаа сайжруулъя
1 өдөр    

Монос маскны үнээ нэмж иргэдийг сөхрүүлэв
1 өдөр    

Кувейтүүдийн барьж өгсөн цогцолборыг Д.Оюунхорол нар өөрийн болгосон түүх
1 өдөр    

Говь-Алтай аймагт өндөр настан малчин руу чоно дайрчээ
1 өдөр    

С.Эрдэнэ: Ардчиллаа хамгаална гэдэг тусгаар тогтнолоо хамгаалж буйтай агаар нэг
1 өдөр    

Хүйтний эрч суларна
1 өдөр    

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ард түмэндээ хандаж үг хэллээ
1 өдөр    

VOICE шоуг амт оруулж буй 20 настнууд
1 өдөр    

Ц.Элбэгдорж: Би хуулиас зугтаагүй, удахгүй очно
3 өдөр    

Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна
3 өдөр    

НӨАТ-ын сугалааны 30 саяын азтан маргааш тодорно
3 өдөр    

Урт цагааны үйл ажиллагааг зогсоох саналыг Нийслэлийн Засаг даргад өргөн барина
3 өдөр    

Ухань хотоос ирсэн оюутнуудыг тусгаарлалтаас гаргалаа
3 өдөр    

Коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1523 болжээ
3 өдөр    

ЗУРХАЙ: Сэвлэг үргээх болон үс засуулбал идээ ундаа элбэг олдоно
3 өдөр    

Байгалийн түүхийн музейн суурин дээр баригдах "Чингис хаан" музейн үзэл баримтлалыг баталлаа
4 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.