Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 05-р сарын 31
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Л.БОЛД: ТӨРИЙН НУУЦ ЗАДЛАЯ

НИЙТЛЭСЭН: 2019-09-20 13:33:26
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

УИХ-ын гишүүн Л.Болд "ИЛ ЗАХИДАЛ" бичиж өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр энэ захидалдаа "Төрийн нууц задлая. Сэжигтэн Т.Чимгээд тагнуулын хурандаа нар шоронд мансууруулах бодистой архи хүчээр өгч, ухаанаа алдсан хүнээс мэдүүлэг авч, ялтан гэгдэх замд нь оруулсан болохыг мэдээлэлд ойр эх сурвалжаас сонссон юм. Түүнийг нь бид хэвлэлийнхний өмнө мэдээлсэн. Гэтэл ТЕГ-аас Т.Чимгээ улсын нууц задруулсан байна хэмээн хэрэг нээж, улмаар тэр нууцыг сонссон Ж.Батзандан гишүүн бид хоёр сэжиглэгдэж, сүртэй үгтэй зарлан дуудах бичиг хүлээн авч байцаалт өгсөн нь саяхан. Тэр мэдээлэлд Т.Чимгээгийн буруу байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хуулийн дагуу 60 төрлийн хэргийг төрийн нууцад хамааруулдаг байсан бол 2016 оноос энэ тоо 600 болон огцом өссөнийг саяхан "Глоб интернэшнл"-ээс зохион байгуулсан "Олон нийтийн мэдэх эрх ба нууц мэдээлэл" бодлогын семинарт оролцохдоо дурдаж, ер нь энэ бүхний цаана МАНАН бүлэглэлийн шударга бус явдал, дээрэм, хүчирхийлэл төрийн нууц нэрээр халхлагдан, нуугдсан болохыг баттай ойлгосон.

Харин энэ удаа би дахин Монгол төрийн өөр нэг нууцыг дэлгэхээр шийдлээ. Хуулийн дагуу хариуцлагаа хүлээхэд ч бэлэн байна.

Тэсвэрлэшгүй зовлонгийн өмнө ч тэсвэр хатуужлаа алддаггүй, хат сайт монгол хүмүүсээр бахархаж байна.

Т.Чимгээ Б.Содномдаржаа нар ямар зүйлийг тэсэж, тэвчиж одоог хүртэл цөхрөлгүй тэмцсээр байгааг олон хүн мэддэг болсон байх. Нөгөөтэйгүүр тэдний ар тал болсон хайрт эхнэр, нөхөр, аав ээж, үр хүүхдүүд, төрөл садангийнхан нь тэднээс ч дутахгүй сэтгэлийн тэнхээтэй баатрууд юм.

Энэ олон жилийн тарчлаан дунд гэрт орж эм, гадаа гарч эр болж ар гэрээ хамгаалан тэмцсээр байгаа Т.Чимгээгийн нөхөр, Б.Содномдаржаагийн эхнэр нараар бахархахгүй байхын аргагүй. Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр, Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн нар хилсээр хэлмэгдэгсдийн сүүлчийн итгэл найдвар.

С.Бямбасүрэн охиноо алдчихаад шоронгийн камерт эхнэр Т.Чимгээдээ аймшигт мэдээг дуулгаж чадахгүй, халширч, дальдарч, дотроо нулимсаа барьж ядан суухад нь байцаагч хажуунаас “Охиноо үхсэнээ хэлээч чи!” гэж тулган дайрч, зовлонт эх хүнийг хэний ч төсөөлшгүй, үгээр хэлэхийн аргагүй тарчлалд унаж байх тэр агшинд хүч тулган байцаалт авч, хүний зовлонгоор хуурамч хэргээ хүлээлгэх гэж оролдсон байгаа юм.

Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр нь баргийн хүний тэвчихээргүй аймшигт зовлон зүдгүүр дунд эр нөхрийнхөө төлөө тэмцсээр, үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэсээр байна. Б.Содномдаржаагийн амьдралын ганц утга учрыг нь бөхөөхийн тулд харгис яргачид бидний зөвхөн кинон дээрээс л үздэг тоймгүй олон янзын эрүү шүүлтийг түүнд хэрэглэсэн нь нэгэнт ил болсон. Тэр энэ он жилүүдэд байнгын хатуу ширүүн зодуур дэглэлт дунд байлаа.

Зодож жанчиж, хавиргыг нь хугалах зэрэг олон янзын гэмтэл учруулсан, хүний ёсыг умартаж ялгадас толгой дээр нь асгаж байсныг бид харсан. Мөн зовоон тарчлаах харгис арга болох олон хоног нойргүй байлгах яргыг (ингэж байхдаа туг тугаар үсийг нь зулгааж, тарчлааж байсныг хүртэл мэдрэх тэнхэлгүй болж, сүүлд шүүх хурал дээр бичлэгээ үзэж мэл гайхсанаа хэлж байсан) хэрэглэсэн.

Өлсгөлөнгийн байдалд удаан хугацаагаар байлгасан. Хүн амины хэрэгтэн И хэмээгч ялтанг сэжигтэн Б.Содномдаржаатай 80 хоног хамт байлгаж, дарамтлан тамлуулсны зэрэгцээ усанд оруулахгүй, агаар салхи үзүүлэхгүй олон сар байлгаж, эрүүл мэндэд нь нөхөшгүй хор хохирол учруулсан. (Б.Хурц генерал сая Төв аймагт болсон шүүх хурлын үеэр Б.Содномдаржааг “Олон жил шоронд суучихаад чи сүрьеэ тусаагүй л байна уу” гэж доромжилсон байна лээ)

Түмэн аргаар үйлийг нь үзэж, амиа хорлох судсаа ханаж, хоолойгоо хэрчих нөхцөлийг бүрдүүлж камерт нь хурц бритва, уугаад хордож үхэх боломж өгч хурц үнэртэй хятад будаг өдөр бүр оруулж тавьдаг байсан нь ил боллоо.
Хорих ангид дээрээс чиглэл ирсэн нэрээр харуулаасаа авахуулаад удирдлага нь хүртэл оролцож зодож дарамталж, байнгын айдастай байлгаж, (Ж.Батзандан бид хоёрыг хорих ангид эргэж очиход хажуунаас нь хянагч салахгүй байсан тул маш их дарамтад байгаагаа нууц хэллэг, дохиогоор ойлгуулах гэж ихэд оролдсоныг нь бид даанч туршлагагүйгээсээ ойлгоогүй юм билээ. Жишээ нь, “Миний хүүхдүүдийн дуу шуугианыг хоригдол Ц.Амгаланбатар сонссон байна лээ, төрдөө их гомдож байна, итгэл алдарч байна гэх мэт үгсээрээ анхаарал татах гэж оролдож байсан юм билээ. Тиймээс л одоо бие нь сайжирсан хэмээн хуучин гяндан руу нь илгээх гэж байгааг эрс эсэргүүцэх хэрэгтэй бөгөөд нэн даруй суллах шаардлагатай) хүний ёсноос гадуур яргалал бүрийг даван гарчээ.

Хамгийн адгийн арга барилаар ар гэр, эхнэр хүүхдийг нь цөхрүүлж, холдуулах замаар амьдралын найдварыг нь таслахыг оролдохоо хүртэл мартсангүй. Б.Содномдаржаагийн эхнэрийг ятгаж “Нөхөр чинь одоо өнгөрсөн, хэзээ ч нар үзэхгүй болсон. Үр хүүхэд, амьдралаа бод” хэмээж байжээ. Хорих ангид хуулийн дагуу улиралд ганц удаа эргэлт ирэхэд нь тусгай уулзалтын байранд уулзуулдаг байсныг өөрчилж, Б.Содномдаржаад зориулж хоригдлуудын дунд камер засаж, эхнэр хүүхдүүдтэй нь уулзуулдаг болжээ.

Байнгын хурц гэрэлтэй камерт байлгасны дээр 10 минут тутамд харгалзагч нь шалгаастай ийм л нөхцөлд энэ гэр бүлийн тэвчээрийг мохоох гэж оролдож байж. Харин зол гэх нь хаашаа юм, гяндангийн зэвүүн орчинд Б.Содномдаржаагийн хүүхдүүдийн дуу цангинаж, тэднийг гүтгэсэн хүн амины хэрэгтэн Ц.Амгаланбаатарын сэтгэл хөдөлж, “Би энэ хүүхдүүдийн гэмгүй эцгийг цаашдаа гүтгэж чадахгүй нь” гэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг яллах гол шалтгаан болсон худал мэдүүлгээсээ татгалзсанаа төрийн өндөрлөгүүдэд бичсэн өргөдөлдөө дурджээ. Б.Содномдаржаагийн эхнэр таван хүүхдийнхээ аавын төлөө цуцашгүй тэмцсээр байгаа, бие сэтгэлийн тэсвэр тэвчээрийн гайхамшгийг харуулж яваа монгол эмэгтэйн төлөөлөл юм.

Энэ бүх доромжлол, дайралт, тарчлааныг давж, тэсч, үнэнхүү хүн чанараа харуулж, монгол хүний жудгийг бишрүүлж байгаа Г.Энхбаяр, С.Бямбасүрэн нарыг хүндлэх сэтгэл төрөхгүй байхын аргагүй.
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Л.Болд" гэжээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Аугаа Б.Шаравын аялгуугаар ард түмнээ уяраасан ЗАЛУУС
2 цаг    

АНУ иргэний дайны ирмэг дээр байна
3 цаг    

​Дэлхийн томоохон компаниуд хөл хорионы үеэр дараах онлайн үйлчилгээг үнэгүй болгожээ
3 цаг    

Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд нар утсаар ярив
4 цаг    

​Канадын эрдэмтэд канабист агуулагдах нэгдлийг ‘COVID-19’-ийн эсрэг эмчилгээнд ашиглах боломжтой гэжээ
4 цаг    

Говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа
5 цаг    

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох үүрэг өгөв
5 цаг    

Чиг хандлага: Хүрэн ягаан өнгийн тень
5 цаг    

Дэлхийн загвар болон урлагийн ертөнцийг байлдан дагуулж буй BLACKPINK
5 цаг    

Завхан аймгийн Улиастай сум хөл бөмбөгийн шинэ талбайтай боллоо
6 цаг    

Коронавирусээс сэргийлэх тарилгын төсөлд эхний ээлжийн вакциныг авах зардлыг тусгажээ
6 цаг    

Коронавируст халдвар (covid-19)!!! Айл, өрх зусланд гарахад өгөх зөвлөмж
8 цаг    

Китакюшү хотын үйлчилгээний газруудыг дахин хаажээ
8 цаг    

Дижитал эриний яруу найрагчид ба Зэргэлдээ ертөнцийн сахиусан тэнгэрүүд...
8 цаг    

Соёл урлагийн салбарт ТҮҮХЭН бүтээн байгуулалтууд эхэллээ
8 цаг    

Авлига өөр нэг цар тахал
8 цаг    

Хуулиар хориглосон СУРТАЛЧИЛГАА гэж юуг хэлэх вэ
8 цаг    

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цэрэгт алба хааж байгаа бага хүүгээ эргэж очжээ
8 цаг    

“Microsoft” компани сэтгүүлчдээ роботоор солино
8 цаг    

Сонгуулийн үеэр ариутгал халдваргүйжүүлэлтэд 2 тэрбум гаруй төгрөг зарцуулна
8 цаг    

ОХУ "Фавипиравир" эмийг коронавирусийн эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгожээ
8 цаг    

Миннеаполис дахь үймээнийг дарахаар Үндэсний гвардын 10800 цэрэг бэлэн болжээ
9 цаг    

“Том” хамтлагийн “Нэг хүсэл, нэг мөрөөдөл” тоглолт маргааш болно
9 цаг    

Цахимаар бараа худалдан авдаг иргэдийг судалгаанд оролцохыг урьж байна
9 цаг    

Компьютер дээрх хэрэггүй программуудаа хэрхэн устгах вэ?
9 цаг    

Аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газар, Биеийн тамир спортын газар автомашинтай боллоо
9 цаг    

Коронавируст халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй 19 орон үлдэв
9 цаг    

Н.Эрдэнэхүү: ХСҮТ-өөр орж, гарч байгаа хүний тоог багасгана
9 цаг    

О.Эрдэнэчулуун: Уран дархан болохын тулд маш их цаг хугацаа шаардагддаг
9 цаг    

Стандартын шаардлага хангаагүй барилгын хашаануудад хяналт тавин ажиллаж байна
9 цаг    

Д.Нямхүү: Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 116 нь хөнгөн, 19 нь хүндэвтэр байна
9 цаг    

Шинэ төв цэвэрлэх байгууламж 2023 онд ашиглалтад орно
9 цаг    

"Улаанбаатар номын баяр" уламжлалт, цахим хосолсон хэлбэрээр явагдана
9 цаг    

"Увсын Давст сумаас ОХУ-ын Тува руу хоёр иргэн мориор хил нэвтрээд буцаж ирэхдээ баривчлагдсан"
10 цаг    

Цэнэгтэй 300 гаруй сум олджээ
11 цаг    

Харх тэсрэх бөмбөг илрүүлж хүний амь аварч байна
11 цаг    

Б.Оюумаа: Сурталчилгааны материал өгөхөөр айлын хаалга тогшихыг хориглоно
11 цаг    

ОХУ: ​Covid-19-ийн эсрэг анхны эмийг бүртгэв
11 цаг    

Д.Трамп “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтыг хойшлуулж буйгаа мэдэгдлээ
11 цаг    

“NASA”, “SpaceX” Америкийн нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг тойрог зам руу хөөргөлөө
11 цаг    

Өдөр бүрийг ТАМХИГҮЙ
11 цаг    

Ц.Наранханд: Ээжүүд бид ирээдүйн аавуудыг, эр нөхрүүдийг хүмүүжүүлж байна
12 цаг    

Самсунг компани уучлал гуйсны дараа экс ажилтан нь нэг жил үргэлжилсэн өвөрмөц тэмцлээ зогсоожээ
12 цаг    

Монголбанкнаас иргэдийн гар утсанд ирүүлж буй мессэж ямар учиртай вэ?
12 цаг    

Бразилд өдөрт 30 мянган шинэ тохиолдол илэрлээ
12 цаг    

АНУ-ын SpaceX сансарт хүн нисгэсэн анхны хувийн компани боллоо
12 цаг    

Сармагчин модноосоо буун алхаж эхлэх үеэсээ л сонгох, сонгогдох эрхээ эдэлж эхэлсэн гэдэг
12 цаг    

Өнөөдөр төвийн аймгуудын баруун хэсгээр бороо орно
12 цаг    

Тэмцэгчид Цагаан ордны хашааг давбал “зэрлэг ноход”-той тулгарахыг Дональд Трамп анхааруулав
13 цаг    

Хүүхдийн баяраар хүүхдээ дагуулж айл хэсэхгүй, хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байхыг зөвлөв
13 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.