Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 02-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Б.МАРАЛ: БАЛЕТАД ӨРСӨЛДӨХӨӨС ИЛҮҮ ӨӨРТЭЙГӨӨ ТЭМЦЭХ НЬ ЧУХАЛ

НИЙТЛЭСЭН: 2019-09-20 12:07:51
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

18 насандаа олон улсын балетын тэмцээнүүдэд гялалзсан амжилт гаргасан Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын жүжигчин Б.Маралыг “Өөр зочин” булангийнхаа зочноор урилаа.

-Хүссэн бүхэн нь балетчин болъё гэж боддоггүй. Тийм боломж ч ховор байх. Чиний хувьд яагаад балетчин болохоор шийдэв?

-Гэр бүлд маань урлагийн тэр дундаа балет бүжиглэдэг хүн байхгүй. Миний хувьд анх найман настайдаа Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйланд явж балет, монгол бүжиг, чөлөөт гээд төрөл бүрийн л бүжиг заалгасан.

Хүүхдийн ордонд Хулан багшийн удирдлага дор хоёр жил сурсан. Гэтэл тэр үед Хөгжим бүжгийн коллежид бүжгийн ангид шалгуулж үзэхийг зөвлөсөн. Тэгээд ээж, эгч хоёртойгоо хамт очиж шалгуулаад тэнцсэн.

Арван настайдаа Хөгжим бүжгийн коллежид элсэж зургаан жил сурсан. Одоо Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын жүжигчнээр ажиллаж байна.

-Олон төрлийн бүжгээр хичээллэхэд балет чиний сонирхлыг хамгийн их татсан уу. Ер нь балет бүжиглэхийн юу нь чамд таалагддаг юм бэ?

- Анх Хөгжим бүжгийн коллежид орохдоо балет бүжиглэнэ гэж бодоогүй. Зүгээр л бүжиглэхийг хүссэн.

Эхний жил ямар бүжиг хийхээ ойлгоогүй /инээв/ явж байгаад хоёр дахь жилээсээ балет бүжиглэсэн.

Хөгжим бүжгийн коллежид зургаан жил сурахдаа Энхтуяа багшийнхаа хэлснээр бүжгээ сайн давтаж, хичээсэн.

Балетаар бүжиглээд хамгийн эхэнд мэдрэгдсэн зүйл бол өндөр болсон. Наймдугаар ангид орсон зунаа би эрс өссөн. Багш нар хүртэл гайхсан.

Мөн биеийн өв тэгш хөгжил, биеэ авч явах чадварыг зайлшгүй эзэмшдэг. Хамгийн сайхан нь тоглолтын үеэр хүмүүсийн алга ташилтыг сонсох л надад их урам зориг өгсөн. Үгээр хэлшгүй тэр мэдрэмж намайг балетад улам дуртай болгосон.

Анх балетаар хичээллэж эхлээд шантрах үе олон байсан. Дугуйланд явж байгаад мэргэжлийн ангид орохоор хөдөлгөөн, ачаалал нэмэгддэг.

Каскин дээр тогтох,хөдөлгөөний гүйцэтгэл цэвэр байх ёстой гээд бэлтгэлээр шахаад ирэхээр өөрийн эрхгүй “Ямар хэцүү юм бэ” гэж бодогддог ч мундаг багш нарынхаа ачаар шантраагүйдээ баярладаг.

Бүжгэн жүжгээр бүжиглэхийн тулд анхаарлаа сайн төвлөрүүлж, зөв бүжиглэх хэрэгтэй. Миний бодлоор балет өрсөлдөөнтэй гэхээс илүү өөртэйгөө тэмцэх урлаг. Хамгийн наад захын жишээ гэхэд таргалж болохгүй.

Хоол хорихоос илүү амттай зүйлд дуртай болохоор хааяа хэцүү санагддаг. Биеэ хөнгөн байлгаж, бэлтгэл хийхэд илүү амар байхын тулд амттанаас татгалзахаас өөр аргагүй.

Дээр нь бэлтгэл сургуулилтаа сайн хийх ёстой гээд шилдэг бүжигчин байхын тулд өөртэйгөө тэмцэх хамгийн чухал. Мөн бэлтгэлийн үеэр хөл цэврүүтдэг.

Тэр үед тоглолттой байж таарах юм бол гүрийхээс өөр аргагүй. Учир нь хөлийн өсгий холголоо гэхэд каскин дотуур хөл боох, жийргэвч хийх боломжгүй байдаг.

Хөл холгож цэврүүтлээ гээд тоглолтод орохгүй байж болохгүй шүү дээ.

-Театрын босго өндөр шүү дээ. Анх хэрхэн ажилд орж байв?

-Сургууль төгсөх үеэр улсын шалгалтыг Дуурийн театрын мэргэжлийн хүмүүс ирж үзэж шалгаруулж авдаг. Энэ дагуу 2016 онд сургуулиа төгсөөд театртаа балетын жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Театрын ажлаа дуусгаад хувийн бэлтгэлээ хийдэг.

Өглөө 10:00 цагаас дасгал, бүжгийн бэлтгэл гээд өдөрт 10 гаруй цагийг театртаа өнгөрүүлдэг. Удаан хугацаанд бэлтгэл хийхээс илүү тухайн цаг мөчдөө гүйцэтгэлээ бүрэн гаргаж, үр дүнтэй хийхийг зорьдог.

Одоо гавьяат жүжигчин Гэрэлчимэг, Ганчимэг, Ганбаатар, Нармандах багшийн удирдлага дор бэлтгэлээ хийж байна.

Манай театрын нээлт "Хунт нуур” балетаар эхэлнэ. Дараа нь “Жизель” тоглогдоно. Миний хувьд “Хунт нуур”-ын олуул хун, гурван том хунгийн нэг дүрийг бэлтгэж байна.

Тайзан дээр байхдаа алдах вий гэхээс илүү дүрдээ орж илүү чөлөөтэй, аз жаргалтайгаар бүтээхийг хичээдэг. Ер нь сайн бүжиглэхийн тулд дүрдээ орох л хамгийн чухал санагддаг.

-Анхны тэмцээн хэзээ, ямар амжилт гаргаж байв. Олон улсын тэмцээнүүдэд ч цөөнгүй оролцсон гэж сонссон?

-Арваннэгдүгээр ангид байхдаа гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн нэрэмжит улсын анхдугаар уралдаанд оролцож мөнгөн медаль авсан.

Дараа нь энэ тэмцээнийхээ хоёрдугаар уралдаанаас алтан медаль хүртсэн. Мөн Д.Алтанхуягийн Монголд анх удаа зохион байгуулсан олон улсын тэмцээнд түрүүлсэн.

Токиод болсон Ази номхон далайн орнуудын тэмцээнээс хүрэл медаль авсан гээд гадаад, дотоодын 5-6 тэмцээнд оролцож дандаа шагналт байр эзэлсэн.

Хамгийн сүүлд өнгөрсөн хавар Улаан-Үүдэд болсон Орос, Япон Евро-Азийн тэмцээнээс алтан медаль хүртсэн.

-Олон улсын тэмцээнд оролцоход хамгийн гол шалгуур нь юу байдаг вэ. Мөн ур чадвар техникээс эхлээд бусад орныхонтой харьцуулахад хэр байдаг вэ?

-Олон улсын тэмцээний үеэр хамгийн чухалчилж хардаг нь хөдөлгөөний цэвэр гүйцэтгэл гэж боддог. Зогсох газраа зогсож, эргэж, илүү дутуу алхаж болохгүй.

Тэмцээний үеэр дан ганц балет гэхээс илүү модерн бүжиг шалгадаг. Надад оролцогч орнуудаас Солонгосын модерн бүжиг их таалагддаг.

Сүүлд оролцсон Улаан-Үүдийн тэмцээнд эхний шатанд балет, хоёрдугаар шатанд үндэсний гаралтай модерн бүжиг байх шалгуур тавьсан.

-Чиний хувьд найман жил балет бүжиглэсэн юм байна. Дахин өөр мэргэжлээр сурах уу?

-Одоохондоо сурахаас илүү туршлагатай болохыг хүсэж байна. Тэмцээн уралдаанд оролцож ур чадвар, туршлагатай болчхоод давхар өөр мэргэжлээр сурах байх.

Гэхдээ балет бүжиглэхээс өөрийг, өөр ямар нэг мэргэжил эзэмших талаар бодож амжаагүй байна.

Балетаар хичээллээд миний амьдрал, үзэл бодол, зорилго тэмүүлэл өөрчлөгдсөн.Мэдээж надад урдаа тавьсан олон зорилго бий.

Балетчин хүн хамгийн гол нь хариуцлагатай, төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй байх хэрэгтэй. Хэрэв буруу зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээж чаддаг байх хэрэгтэй.

Хамгийн чухал нь бэлтгэлээ сайн хийж, хүчин чармайлттай байх хэрэгтэй гэж боддог. Намайг гэр бүлийнхэн маань маш сайн дэмждэг. Тоглолт болохоор бүгд ирж үздэг.

 
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
“Азура”-гынхан гэж чухам хэн, хэн бэ?
27 минут    

Францын цэрэг тусгай ажиллагааны үеэр амиа алджээ
4 цаг    

Г.Занданшатар: Тэтгэврийн зээл тэглэх ажил амжилттай хэрэгжлээ
4 цаг    

Амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болгов
6 цаг    

Ямар учраас Bitcoin Cash бий болсон мөн юунд чиглэгдсэн бэ
6 цаг    

Говьсүмбэрт коронавирусийн хоёр сэжигтэй хүн тусгаарлагджээ
7 цаг    

Р.Сэддорж: Эх орноо хохироож, эх оронч дүрд тоглож болохгүй
7 цаг    

Түрээслэгч нар эрх ашгийнхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэж эхэллээ
10 цаг    

АТГ Эрүүгийн хэргүүдэд ээлжийн амралт өгчихөв үү
11 цаг    

Opendata: Гишүүн Ж.Батзандангийн зөвлөхийн хамаарал бүхий 33 компани
11 цаг    

“ТАВАНТОЛГОЙ” ХК КОРОНА ВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД 82 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
11 цаг    

Гадаадын хөрөнгө оруулалт татах асуудлаар Улаанбаатарт бизнес эрхлэгчдийн форум хийхээр 10 гаруй улсын сайдтай тохиролцжээ
11 цаг    

Баянхонгор аймгаас тодорсон Аварга малчидтай онлайн уулзалт хийж, хүндэтгэл илэрхийллээ
11 цаг    

Шалган нэвтрүүлэх товчоодуудад тухайн иргэний орж гарсан болон машины дугаараар мэдээлэл бүртгэгдэнэ
11 цаг    

ЦЕГ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын иж бүрэн хэрэгсэл авахаар болжээ
11 цаг    

Монгол жүдочид Европын нээлттэй тэмцээнээс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
12 цаг    

ӨНӨӨДӨР: БОАЖЯ, ГХЯ, Сангийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ
12 цаг    

Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна
12 цаг    

ЗУРХАЙ: Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй
12 цаг    

БАРИМТ: БГД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар өөрийгөө шагнаж, мөнгөн урамшуулал олгожээ
1 өдөр    

БХБЯ сайд Х.Баделханыг АНЭУ-ын Эдийн засгийн асуудал хариуцсан Султан Бин Саид Аль-Мансури хүлээн авч уулзав.
1 өдөр    

Дундговь аймгийн малчид Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэнг дэмжиж, 100 сая төгрөгийн хандив цуглуулжээ
1 өдөр    

“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж эхэлжээ
1 өдөр    

The Voice of Mongolia шоуны шүүгч Ука дүрсгүйтжээ
1 өдөр    

Хэдэн хүн шоронд хийгээд сонгогдоно гэвэл үгүй шүү, Ерөнхий сайд аа!
1 өдөр    

Монгол иргэдийг татан авах үеэр халдварын сэжиг бүхий нэг иргэнийг илрүүлэн тусгаарлав
1 өдөр    

Нийтийн тээврээр өдөрт 358 мянган зорчигч үйлчлүүлж байна
1 өдөр    

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг
1 өдөр    

Нийслэлийн Засаг захиргааны байруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ
1 өдөр    

Зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ
1 өдөр    

ЭТТ: 1072 хувьцаатай иргэн 96480 төгрөгийг сонгуулиас өмнө авна
1 өдөр    

Танилц: 14 тэрбумын хадгаламжтай Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаа гэж хэн бэ?
1 өдөр    

Т.Бадрал: Баярын өдрүүдэд орон нутгийн замыг хаахаас өөр аргагүй
1 өдөр    

DZ MAN Б.Дашзэвэг: Энэ хэрэг цагаадаасай гэж хүсэж байна
1 өдөр    

Валентины шөнө томчууд мөрийтэй, хүүхдүүд PC тоглож байгаад баригдав
1 өдөр    

Цахим орчин дахь эцэг, эхийн хяналтаа сайжруулъя
1 өдөр    

Монос маскны үнээ нэмж иргэдийг сөхрүүлэв
1 өдөр    

Кувейтүүдийн барьж өгсөн цогцолборыг Д.Оюунхорол нар өөрийн болгосон түүх
1 өдөр    

Говь-Алтай аймагт өндөр настан малчин руу чоно дайрчээ
1 өдөр    

С.Эрдэнэ: Ардчиллаа хамгаална гэдэг тусгаар тогтнолоо хамгаалж буйтай агаар нэг
1 өдөр    

Хүйтний эрч суларна
1 өдөр    

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ард түмэндээ хандаж үг хэллээ
1 өдөр    

VOICE шоуг амт оруулж буй 20 настнууд
1 өдөр    

Ц.Элбэгдорж: Би хуулиас зугтаагүй, удахгүй очно
3 өдөр    

Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна
3 өдөр    

НӨАТ-ын сугалааны 30 саяын азтан маргааш тодорно
3 өдөр    

Урт цагааны үйл ажиллагааг зогсоох саналыг Нийслэлийн Засаг даргад өргөн барина
3 өдөр    

Ухань хотоос ирсэн оюутнуудыг тусгаарлалтаас гаргалаа
3 өдөр    

Коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1523 болжээ
3 өдөр    

ЗУРХАЙ: Сэвлэг үргээх болон үс засуулбал идээ ундаа элбэг олдоно
3 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.