Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 02-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

У.ХҮРЭЛСҮХИЙН ДӨВЧИГНӨЛ ХЭТЭРЧ ДУУРЬ, ДРАМЫН ТЕАТР, ТӨВ НОМЫН САНГИЙН БАРИЛГУУДЫГ НУРААНА ГЭВ

НИЙТЛЭСЭН: 2019-09-19 13:28:42
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Засгийн газар ажил хийхгүй ард түмнээ шил долоолгоод удлаа. Тэр бүү хэл сүүлийн үед элдэв янзын байшин барилгын эрээвэр хураавар “макет” үзүүлж доромжилж эхэллээ. Ямар ч томоохон бүтээн байгуулалт босгочхоогүй, том шийдвэр гаргачхаагүй тэд ингэж л биднийг хүүхэд шиг хуурч байна. Тэр ч бүү хэл хийх ажилгүй Ерөнхий сайд нь хүн загнаж, зандчихаас хэтрэхгүй нэгэн коммунист дарангуйлагч болон хувирч байх шиг.

Ер нь Засгийн газар, Ерөнхий сайд маань ард иргэдийн амьдралд санаа тавихаасаа илүүтэй урлаг соёл, барилга байшинд ихэд санаа зовнинох болжээ.

Учир нь тэрээр эхний ээлжид лав Байгалийн түүхийн музейг нурааж шинэ музей барина. Өөр бас Чингис хааны музей, театр барих зэрэг олон ажлуудыг санаачилж баахан “макет” өндөр үнээр хийлгэж эхэлжээ. Үүнийгээ тэд ард түмэнд хэрэгтэй ажил мэт дөвийлгөх юм. Тэр нь ч биеллээ олж өнөөдөр ч төв талбай дээр У.Хүрэлсүхийн хийсэн ажил “макет” төдийхөн хэвтэж байна. Макет ч гэж дээ элэг авмаар. Ерөнхий сайд өөрөө хоёр алагаараа харсан даа. Егөөндөө бол манай Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаасан “макет”-аас цаашлахгүй гэдгээ бараг баталчихсан.

Ингэж л Ерөнхий сайд өөрөө бүжиглэхгүй газарт сүрийг бадруулж, дүрийн тоглолт үзүүлж явна. Угтаа бол төсвийг нь гаргаад өгчихвөл У.Хүрэлсүхтэй сүхгүй захын барилгын компани барьчих тийм л ажил.

Тэгвэл мөнөөх цаасан “макет”-аар хуурагч У.Хүрэлсүхийн маань дөвчигнөл хэрээс хэтэрч Улаанбаатарт байгаа цөөхөн уран барилгын шинжийг агуулсан түүхэн барилгуудыг нурааж, суурин дээр нь шинэ байшин барих мэргэн арга сэдэж эхэлжээ. Тэр бүү хэл эдгээр барилгуудыг нурааж шинээр барих зураг төслийн зардалд Засгийн газраас 1.2 тэрбум төгрөгийг гаргаж өгснөө өөрийн амаар дуулгалаа.

Уг нь Ерөнхий сайдын нураах гээд “макет” гарган улайрч байгаа тэрхүү барилга байшингууд тийм ч тамтагтаа тулаагүй байлтай. Үүнийг нь гадны мэргэжилтнүүд баталчихсан баримт байдаг. Харин ч хотын өнгө үзэмжийг нэмдэг цөөхөн хэдэн барилгууд юмсан. Гэвч манай Засгийн тэргүүнд ямар уран болоод хорон санаа орж ирсэн юм бүү мэд гэнэт хотын төвийн хэдэн чимэг болсон байшинг нурааж шинэчилнэ хэмээн их мөнгө төсөвлөн ийнхүү чичирч эхэллээ.

Үнэхээр Ерөнхий сайдын хэлснээр дээрх барилгууд өмнөх хэвээ алдалгүй сайхан болчихвол сайн л байна. Баярлаж л суухаас. Гэтэл үнэндээ түүний хийсэн “макет”-аас нь харахад тэд яг өмнөх шиг нь буцааж барих уу гэдэгт эргэлзээ төрнө.

Магадгүй мөнөөх “Ялалт”-ын талбайн баруун буланд сүндэрлэсэн “Мөрөөдлийн усан оргилуур” шиг болчих ч юм бил үү.

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
“Азура”-гынхан гэж чухам хэн, хэн бэ?
20 минут    

Францын цэрэг тусгай ажиллагааны үеэр амиа алджээ
4 цаг    

Г.Занданшатар: Тэтгэврийн зээл тэглэх ажил амжилттай хэрэгжлээ
4 цаг    

Амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болгов
6 цаг    

Ямар учраас Bitcoin Cash бий болсон мөн юунд чиглэгдсэн бэ
6 цаг    

Говьсүмбэрт коронавирусийн хоёр сэжигтэй хүн тусгаарлагджээ
7 цаг    

Р.Сэддорж: Эх орноо хохироож, эх оронч дүрд тоглож болохгүй
7 цаг    

Түрээслэгч нар эрх ашгийнхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэж эхэллээ
10 цаг    

АТГ Эрүүгийн хэргүүдэд ээлжийн амралт өгчихөв үү
11 цаг    

Opendata: Гишүүн Ж.Батзандангийн зөвлөхийн хамаарал бүхий 33 компани
11 цаг    

“ТАВАНТОЛГОЙ” ХК КОРОНА ВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД 82 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
11 цаг    

Гадаадын хөрөнгө оруулалт татах асуудлаар Улаанбаатарт бизнес эрхлэгчдийн форум хийхээр 10 гаруй улсын сайдтай тохиролцжээ
11 цаг    

Баянхонгор аймгаас тодорсон Аварга малчидтай онлайн уулзалт хийж, хүндэтгэл илэрхийллээ
11 цаг    

Шалган нэвтрүүлэх товчоодуудад тухайн иргэний орж гарсан болон машины дугаараар мэдээлэл бүртгэгдэнэ
11 цаг    

ЦЕГ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын иж бүрэн хэрэгсэл авахаар болжээ
11 цаг    

Монгол жүдочид Европын нээлттэй тэмцээнээс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
12 цаг    

ӨНӨӨДӨР: БОАЖЯ, ГХЯ, Сангийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ
12 цаг    

Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна
12 цаг    

ЗУРХАЙ: Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй
12 цаг    

БАРИМТ: БГД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар өөрийгөө шагнаж, мөнгөн урамшуулал олгожээ
1 өдөр    

БХБЯ сайд Х.Баделханыг АНЭУ-ын Эдийн засгийн асуудал хариуцсан Султан Бин Саид Аль-Мансури хүлээн авч уулзав.
1 өдөр    

Дундговь аймгийн малчид Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэнг дэмжиж, 100 сая төгрөгийн хандив цуглуулжээ
1 өдөр    

“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж эхэлжээ
1 өдөр    

The Voice of Mongolia шоуны шүүгч Ука дүрсгүйтжээ
1 өдөр    

Хэдэн хүн шоронд хийгээд сонгогдоно гэвэл үгүй шүү, Ерөнхий сайд аа!
1 өдөр    

Монгол иргэдийг татан авах үеэр халдварын сэжиг бүхий нэг иргэнийг илрүүлэн тусгаарлав
1 өдөр    

Нийтийн тээврээр өдөрт 358 мянган зорчигч үйлчлүүлж байна
1 өдөр    

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг
1 өдөр    

Нийслэлийн Засаг захиргааны байруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ
1 өдөр    

Зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ
1 өдөр    

ЭТТ: 1072 хувьцаатай иргэн 96480 төгрөгийг сонгуулиас өмнө авна
1 өдөр    

Танилц: 14 тэрбумын хадгаламжтай Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаа гэж хэн бэ?
1 өдөр    

Т.Бадрал: Баярын өдрүүдэд орон нутгийн замыг хаахаас өөр аргагүй
1 өдөр    

DZ MAN Б.Дашзэвэг: Энэ хэрэг цагаадаасай гэж хүсэж байна
1 өдөр    

Валентины шөнө томчууд мөрийтэй, хүүхдүүд PC тоглож байгаад баригдав
1 өдөр    

Цахим орчин дахь эцэг, эхийн хяналтаа сайжруулъя
1 өдөр    

Монос маскны үнээ нэмж иргэдийг сөхрүүлэв
1 өдөр    

Кувейтүүдийн барьж өгсөн цогцолборыг Д.Оюунхорол нар өөрийн болгосон түүх
1 өдөр    

Говь-Алтай аймагт өндөр настан малчин руу чоно дайрчээ
1 өдөр    

С.Эрдэнэ: Ардчиллаа хамгаална гэдэг тусгаар тогтнолоо хамгаалж буйтай агаар нэг
1 өдөр    

Хүйтний эрч суларна
1 өдөр    

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ард түмэндээ хандаж үг хэллээ
1 өдөр    

VOICE шоуг амт оруулж буй 20 настнууд
1 өдөр    

Ц.Элбэгдорж: Би хуулиас зугтаагүй, удахгүй очно
3 өдөр    

Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна
3 өдөр    

НӨАТ-ын сугалааны 30 саяын азтан маргааш тодорно
3 өдөр    

Урт цагааны үйл ажиллагааг зогсоох саналыг Нийслэлийн Засаг даргад өргөн барина
3 өдөр    

Ухань хотоос ирсэн оюутнуудыг тусгаарлалтаас гаргалаа
3 өдөр    

Коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1523 болжээ
3 өдөр    

ЗУРХАЙ: Сэвлэг үргээх болон үс засуулбал идээ ундаа элбэг олдоно
3 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.