Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

МАНСУУРЧ БУЙ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ

НИЙТЛЭСЭН: 2019-09-19 10:33:59
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

-Боловсролын салбарт хар тамхичид шургалав-

Ядарсан айлын хүүхдүүд улсын сургуульд гурван ээлжээр хичээллэж байхад задарсан баяны хүүхдүүд хувийн сургуульд хууль бус “тоглоом”-оор тоглож байна.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мэдээлснээр ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн 13 сурагч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэргээр шалгагдаж байгаа аж.

Гэвч энэ нь гэнэт өнөөдөр гараад ирсэн асуудал биш юм. Үүнээс өмнө 2015 онд XII ангийн 17-18 настай cyparn Г, Т, X нар мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох “Каннабис”-ыг хууль бусаар олж авч, хэрэглэж байсныг цагдаагийн байгууллага илрүүлж байсан.

Гадаадын киноноос л голдуу үздэг байсан хар тамхи гэгч манай нийгмийн бүхий л давхаргад чимээгүй шимэгчилсээр.

Эцэг, эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт сул байгаагаас тэд сониуч зандаа хөтлөгдөн, бусдад уруу татагдаж донтон болсоор байна.

-Сумлагаа-

Өсвөр насны хүүхдүүд өөрсдийгөө том болсон, хэнээс ч хараат бус, бие даан шийдвэр гаргах чадвартай хэмээн үзэж байхад эцэг эх, насанд хүрэгчид тэднийг жаахан хүүхэд мэтээр шаардлага тавьж харьцдаг.

Үүнээс үүдэн хүүхэд өөртөө итгэх итгэлээ алдахаас гадна үргэлж өөрийг нь үл тоодог томчуудад итгэхээ больж, тэдэнтэй харилцах хаалгаа түгжиж, өөрийг нь сонсох хэн нэгэнд итгэхэд бэлэн болдог байна.

Хүүхдүүдийн энэ байдлыг хар тамхи тээвэрлэгч, борлуулагч нар өөрт ашигтайгаар эргүүлж, тэдний амьдралд хэзээ ч арилшгүй харууслын толбо үлдээдэг.

Тэд борлуулж буй бараа бүтээгдэхүүнийх нь эрэлт, хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр хөлжиж, мөнгөтэй болох тусам илүү шунан дараагийн бай болох хэрэглэгчээ хайж эхэлдэг гэнэ.

Үгэнд нь хялбархан хууртаж, тэдний бараа бүтээгдэхүүнийг цаг ямагт худалдан авах чадвартай “Бай” бол хөрөнгө чинээтэй айлын хүүхдүүд.

СЭМҮТ-ийн гаргасан судалгаагаар ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн 50 гаруй хувь нь сониуч зандаа хөтлөгдөх, найз нөхдөдөө итгэн хууртагдаж энэ үйлдлийг хийсэн байдаг аж.

Нэрээ нууцалсан эх сурвалж “Эхлээд найз нөхөд, хүрээллээсээ аль мөнгөтэй, боломжтойг нь сонгож авдаг. Дараа нь хэд хоног түүнд зориулж жүжиг тавина.

Бүх зүйл төлөвлөгдсөн, зохиомол гэдгийг тухайн хүүхэд огт анзаардаггүй.

Өөрөөс нь илүү хүн байхгүй мэт “Жинхэнэ эр хүн, муухан эрээс дээр охин байна даа” гэх мэтчилэн дөвийлгөж, архиар шахаж, заримдаа амралтын газар луу авч явах зэргээр итгэлийг нь олдог. Үүнийг сумлагаа ч гэж ярьдаг” хэмээв.

Хормын цэнгэлд автаж, энэ бүхэн жаргал хэмээн ойлгосон хүүхдүүд нэг л өдөр өөрөө ч мэдэлгүй хар тамхины хэрэглэгч болсон байдаг гэнэ.

Түүнийг хар тамхи хэрэглэх хүртэл гаргасан зардал тэдний хувьд юу ч биш. Хар тамхинд нэг мөр орчихвол түүнээс хэд дахин их ашгийг тэдэнд өгөх учраас тэр.

Хэрэв “Ахиж хэрэглэхгүй” гэвэл “Эцэг, эхэд чинь хэлнэ, цагдаад мэдээлнэ” гэх мэтээр шантаачилж айлгадаг байна.

Ийм байдалд орсон хүүхдүүд хэнд ч хандаж чаддаггүй бөгөөд найз нөхдөө уруу татах, тэдэнд зааж өгөх зэргээр өөрөөсөө холдуулах гэж оролддог аж.

-Хар тамхины хэрэг 32.2 хувиар өсжээ-

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт өнгөрсөн онд 412 хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэргээр шалгагджээ.

Тухайн төрлийн гэмт хэрэг энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 32.2 хувиар өссөн байна.

Тодруулбал, 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгагдснаас Улаанбаатар хотод 170, орон нутагт 23 гэмт хэрэг бүртгэгдсэн. Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийн 282 буюу 85.4 хувь нь 19-35 насныхан, 17 буюу 5.1 хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байна.

Түүнчлэн ажил мэргэжлийн хувьд авч үзвэл эрхэлсэн тодорхой ажилгүй 105, оюутан 29, сурагч 13, төрийн албан хаагч дөрөв байна.

Тэдгээрийн 14.2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг давтан үйлдсэн аж.

-Хичээл биш хар тамхи татахыг заадаг багш-

Хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлэхийг хэн бүхэн хүсдэг. Гэвч эцэг эхчүүд сургууль, сургалтын төвөө сайн судалж, нягтлаагүйгээс, нөгөө талаас сургалтын байгууллагууд гадаад хэл заах нэрээр ямар ч хамаагүй улсын иргэнийг багшаар авч ажиллуулдгаас болж хүүхдүүд сургуулийн орчинд уруу татагдаж, хар тамхи хэрэглэх тохиолдол гарах болсон.

Багшлах, бизнес эрхлэх, сайн үйлсийн арга хэмжээ явуулах нэрийдлээр манай улсад хэн дуртай нь ирж хар тамхи хэрэглэж, борлуулагч, хадгалагчийн үүрэг гүйцэтгэж байна.

Тухайлбал, Их Британийн иргэн, 41 настай эрэгтэй С-ээс их хэмжээний бэлгэвч, бэлгийн чалх сайжруулах эмүүд олдсоноос гадна тестээр шалгаж үзэхэд мансууруулах бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдож, баривчлагдсан.

Дунд сургуульд англи хэлний багшаар ажилладаг түүнийг сурагчдад хичээл орж байх үедээ мансууруулах бодис хэрэглэсэн байж магадгүй хэмээн үзэж байгаа аж.

Мөн өнгөрсөн нэгдүгээр сард “Upline” сургалтын төвөөс их хэмжээний хар тамхи илгээмжээр хүлээн авч хадгалан, тээвэрлэсэн Нигер Улсын 31 настай Шон гэх иргэнийг ЦЕГ баривчилсан юм.

Түүнчлэн 300 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний хар тамхи тээвэрлэсэн эл этгээдтэй хамсаатан байж болзошгүй нэр бүхий гурван иргэнийг шалгаж, зөрчлийг илрүүлжээ.

Үүнээс гадна Их Британи, Франц, Нигер, Энэтхэг, Турк, АНУ, БНХАУ-ын 11 иргэн тухайн төрлийн гэмт хэрэгт холбогдсон байна.

 
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.