Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 02-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Д.ГАНХУЯГ: ЗӨВ ХООЛЛОЛТ ХҮНИЙГ ДОТРООС НЬ ЭРҮҮЛЖҮҮЛНЭ

НИЙТЛЭСЭН: 2019-09-19 10:26:23
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Хүйтэн сэрүүний улирал эхэлж, ханиад томуу элбэгших хандлагатай байна. Тиймээс эм тариа, химийн эмчилгээнээс татгалзаж уламжлалт анагаах ухааныг түшиглэн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах тухай  “Цагаан тан” эмнэлгийн их эмч Д.Ганхуягтай ярилцлаа.
 

-Монголын уламжлалт анагаах ухаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар аргууд байдаг талаар ярилцлагаа эхэлье?.

-Уламжлалт анагаах ухаан гэлтгүй аливаа улс орны анагаах ухааны хөгжил бусад шинжлэх ухааны хөгжилтэй адилхан тухайн үеийн нийгэм, аж ахуй соёлын хөгжилттэй нэгдмэл холбоотой байдаг. Тухайлбал, монголчууд аль эртнээс мал маллан, ан гөpөө хийж, монгол гэрээр нүүдэллэн амьдардаг байсан. Хүйтэн нойтон, салхи бороо, цас, шуурга гэх мэтийн байгалийн хүнд хэцүүтэй тэмцэж байсны учир идээ ундаа, цаг уур болон орчин ахуй, өвчин эмгэгийн хоорондох харьцааны тухай нэлээд ойлголттой байж. Жишээ нь, эртний монголчууд монгол гэрийн орчин тойрон, малын хот хэвтэшийг цэвэр хуурай байлгахыг анхаардаг байхын зэрэгцээ хүн бүр тус тусдаа аяга, халбага, нүүрний алчуур авч явдаг, хувь хүн эрүүл мэндээ хамгаалах сайхан заншилтай байсан. Мөн бие махбодийг хатуужуулан чийрэгжүүлэхийг эрхэмлэдэг байсан. Тухайлбал, бөх барилдах, морь уралдах зэрэг нь  нь монголчуудын бие махбодийг чийрэгжүүлж, өвчин эмгэгээс сэргийлж иржээ. Дээрээс нь идээ ундааны засал сувилгааны талаар  арвин баялаг мэдлэгтэй байсан нь эмгүй эмчилгээгээр, ардын арга ухаанаар эрүүлжих эмчилгээний арга болж байв.

-Орчин үед хүмүүс зөв хооллолтод анхаарал их хандуулдаг болжээ. Зөв хооллоно гэдэг нь улиралдаа, насандаа тохируулж хооллохыг хэлээд байна уу. Эсвэл махаа бага идэж ногоо цагаа түлхүү хэрэглэхийг хэлж байна уу. Уламжлалт анагаах ухаанд зөв хооллолтын талаар юу гэж заасан байдаг вэ?

-Орчин үед хагас боловсруулсан хиам, лаазалсан мах байгалийн энерги багатай, үхмэл чанартай хоол хүнс дэлхийд ноёрхож байна. Хоолноос гадна бизнесийн чиглэлийн амтаар татах хоол их гардаг болж. Энэ нь хүмүүсийг хүүхэд, хөгшид гэлтгүй дэглэмгүй хооллох, их идэх муу зуршилд уруу татаж байна. Хүн байгалийн чанар, сансрын энерги шингэсэн идээ ундаа, бэлчээрийн малын мах, сүү, өрх гэрийн үйлдвэрлэлийн чанартай эрүүл цэвэр хүнс хэрэглэх нь эрүүл амьдрах гол үндэс юм.

-Тэгвэл намрын сэрүү орж байгаа энэ өдрүүдэд ямар хоол хүнс хэрэглэх вэ. Цаг үе улиралдаа тохируулан хэрхэн хооллох вэ?

-Монголын уламжлалт анагаах ухаан арвин туршлагатай. Эмчилгээ үйлчилгээний арга нь ч  өвөрмөц онцлогтой. Идээ ундаа нь цаг улиралтай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг судлахдаа их нарийн заасан байдаг. Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хоол хүнс өвчин үүсэхийн 50 хувиас доошгүй хувийг эзэлнэ. Цаг улиралд таарсан явдал мөрөө зохицуулах асуудал бас чухал нөлөөтэй. Цаг наргүй идэж, уух нь ходоод дотрын өвчнийг үүсгэдэг талтай. Иймээс өглөө, өдөр, орой гурван удаа хооллож ирсэн талаар ном сударт бичсэн байдаг. Идээ ундааг зөвхөн цаг төдийгүй эртний сударт зургаан улиралд хувааж зохицуулж ирсэн уламжлалтай.

-Хоол хүнсийг хязгаартай хэрэглэж сурах, насандаа тохируулж хооллох дэг жаягийг яаж баримтлах вэ. Жишээ нь, манайхан сүүлийн үед мацаг барина, цагаан хоол иднэ гэж их ярьдаг болсон. Энэ нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлж байгаа ч үүнээс болоод бие өвдлөө, бөөр муудлаа ч гэж бас ярьдаг болж?

-Бүх урьдчилан сэргийлэх зарчим нь хий, шар, бадганын үндсэн онолд тулгуурладаг. Уламжлалт анагаах ухаан нь дэлхийд байхгүй онолын үндэстэй. Гол нь биеийн өвөрмөц чанартай холбоотой урьдчилан сэргийлэхэд долоон өвөрмөц арга байна. Урьдчилан сэргийлэхэд цаг улиралтай холбоотой. Мөн бага идэх зарчмыг баримтлах нь их чухал.

Хоол хүнсийг хязгаартай хэрэглэж сурвал хүний бодисын солилцоо дасан зохицож 20-40 хувь буурдаг. Энэ нь хүний биеийн бие махбодийн энергийн хэмжээг хангаж болж байна гэсэн үг. Хүний бүх юм тоотой байдаг. Хүний нас ч тоотой. Хүн 125 наслахад ходоод гэдэсний эсүүд 50-60 удаа солигдоно. Амьд амьтан эргэж, нөхөхөд хоолоор төлжинө. Их хоол хэрэглэвэл фермент нь ихэсч эсийн задралыг түргэсгэнэ. 360 хоногт нэг удаа задарч, их хооллосноос нас богиносдог. Монголчууд эртнээс мацаг барьж, гэдсээ цэвэрлэн, биеэ хөнгөлж, муу энергиэс өөрийгөө чөлөөлдөг байсан. Мацаг барих нь сард таван өдөр шинийн 4, 8, 15, 22 зонд буюу нар, сарны таталцал 90-180 хувь энергийн өөрчлөлт давхцалд ордог өдрүүд юм. Ер нь хүн хоол идэхээсээ өмнө цай, шингэн юм их уух нь сайн. Хоолны дараа ууж болохгүй гэх мэтчилэн нарийн дэг жаягтай.

-Намар, өвлийн улиралд ямар хоол хүнс идэж хэрэглэх вэ. Улирлын онцлогоосоо шалтгаалаад биеийн дархлаа муудах, өвчлөмтгий болох гээд биед өөрчлөлт ордог. Эрүүл байя гэвэл үүнийг зөв хооллолтоор зохицуулах хэрэгтэй байх?

-Өвлийн эхэнд болон адагт хүйтний нөлөөгөөр шар үсний сүв хаагдаж галын илч дотор төвлөрдөг. Тиймээс хоол шингээлт төдийгүй хоолны дуршил сайн байдаг учраас биеийг төлжүүлэх амтлаг, исгэлэн, давслаг амттай голдуу хоол иднэ. Өвлийн шөнө урт тул хүний тамир буурахаас сэргийлж мах, махны шөл, тослог идээ тустай. Хаврын цагт хүч тамир буурдаг. Учир нь өвлийн цагт хураасан бадган хүйтэн хаврын нарны гэрэлд хайлснаар бадгана арвидах учраас гашуун, эхүүн амттай идээ ундаа хэрэглэдэг. Энэ үед хуучин хуурай газрын амьтны мах, арвай, бал, буцалсан ус, бор гааны танг хэрэглэвэл тустай. Зун биеийн хүч тамир багасдаг учраас шингээлт сайтай идээ ундааг голдуу хэрэглэдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Туул

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ОБЕГ-ын шинжээчид Буянт-Ухаа нисэх буудлын эрсдэлийн зэргийг тогтоож байна
2 минут    

Л.Оюун-Эрдэнэ: Засаг дарга өрөөндөө согтууруулах ундаа оруулсан нь тогтоогдсон тул чөлөөлж байна
5 минут    

Н.Батсүмбэрэл Засаг дарга, Т.Аюурсайхан дүүргийн МАН-ын хорооны дарга болов
11 цаг    

Дархлаа тань сул байгааг илэрхийлэх 15 ШИНЖ ТЭМДЭГ
15 цаг    

Бага насны хүүхдээ болзошгүй эрсдлээс хамгаалаарай
15 цаг    

Монголбанкны ГАЗРЫН ДАРГА нар манжийн үеийн “МӨНГӨ ХҮҮЛЭХ” ажиллагааг үргэлжлүүлээд байгаа юм биш биз!!!
15 цаг    

“Хаан банк”-д оногдуулсан 493 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлээ
16 цаг    

НИТХ-ын төлөөлөгч Т.Цэрэнноров 16 дахин өссөн хадгаламжаа тайлбарлаж чадахгүй байна
16 цаг    

Э.Халиун: Mонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа!
17 цаг    

"Хаан банк" ахмадуудыг бөөгнөрүүлж, онцгой байдал цуцлагдсан уу?
18 цаг    

Залилангаар овоглогдсон Ардчилал Шинэчлэлийн Намын нууц ноёнтон нь Н.Алтанхуяг
19 цаг    

Нутгийн залуу дуучинг дэмжсэн Архангайчууд
20 цаг    

Жүжигчин Ж.Баясгалан АН-д элслээ
20 цаг    

Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд олгох нэг сая төгрөгийн албан бичгийг баталгаажууллаа
20 цаг    

Цагаан сарын мэндчилгээ үгс
20 цаг    

БНСУ-д Covid-19 тахал эрчимтэй тархаж байна
21 цаг    

Х.Баделхан: СӨХ-г татан буулгаж, орон сууцны хураамжийг бүх орон сууцанд ижил тогтооно
21 цаг    

В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлжээ
21 цаг    

Импортын өндөгний татварыг ТЭГЛЭЖ, үндэсний үйлдвэрлэгчдээ дампууруулах Засгийн газрын МУЛГУУ шийдвэр
21 цаг    

Ардын Уран Зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” ном оны шилдгээр шалгарчээ
22 цаг    

Дэлхийд гайхагдаж буй Монгол гэр
22 цаг    

ШИЙДВЭР: 3 сая хүртэлх цахим гүйлгээний шимтгэлийг шинийн 1 - 4-ний хооронд ТЭГЛЭНЭ
23 цаг    

Б.Энх-Амгалан: Дарханы замыг барьж байгаа компаниудад ажлаа хий, эсвэл гэрээгээ цуцал гэсэн шаардлага тавьсан
1 өдөр    

Хүүхдэд зориулсан "Монголын Нууц товчоон" худалдаанд гарна
1 өдөр    

Шинийн нэгний өглөө зүг мөр гаргах ёс ба суудлын засал
1 өдөр    

М.Энхсайханд "бүх насаар нь хорих" зүйлчлэлтэй ял тулгажээ
1 өдөр    

МАН-ын генсек Д.Амарбаясгалан тавиулуудынхаа тарьсан балгыг цайруулахаар ажиллаж эхэлсэн үү?
1 өдөр    

УЕП-ын газраас С.Эрдэнийг яллагдагчаар татахаас татгалзжээ
1 өдөр    

С.Эрдэнэ: Хулгана жилдээ зон олон маань энх тунх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөж байна
1 өдөр    

З.Энхболдын баруун гар Ц.Анандбазар сэтгүүлчээс тэрбум төгрөг нэхэмжилжээ
1 өдөр    

УОК: Цагаан сараар Улс, хот хоорондын тээврийг бүрэн зогсоохоор шийдвэрлэлээ
1 өдөр    

АН-д алхаж орох нүүр З.Энхболдод бий юу?
1 өдөр    

Нийслэлийн гудамж талбайд өнөөдрөөс эхлэн 7000 эргүүл ажиллана
1 өдөр    

ДЭМБ: Египетэд коронавирусний халдвар авсан хүн эдгэрч байна
1 өдөр    

Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг зөвлөж байна
1 өдөр    

Зэрлэг гахайн болон чонын толгой тээвэрлэж явсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ
1 өдөр    

ЗАХИРАМЖ: Сар шинээр орох, гарах хөдөлгөөнийг зургаан аймагт ХЯЗГААРЛАЛАА
1 өдөр    

14-17 насны сурагчдыг Стэнфорд Их Сургуулийн зуны хөтөлбөрт урьж байна
1 өдөр    

Дарга нар төсвийн мөнгөөр өрөөгөө засаж, иргэд ногдол ашгаараа эмнэлэг барих хэрэг үү
1 өдөр    

Ирэх дөрөвдүгээр сараас хотын төвийн бүх зогсоол төлбөртэй болно
1 өдөр    

Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
2 өдөр    

Сүүлийн 24 цагийн хугацаанд Хубэй мужид шинээр илэрсэн коронавирусийн халдварын тоо огцом буурлаа
2 өдөр    

Засгийн газрын шийдвэрийг түрүүлж МЭДДЭГ “Балетчин” Сүнээ
2 өдөр    

Тавантолгойн ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЭЗҮ-г Засгийн газарт өргөн барина
2 өдөр    

Сибирийн хүч-2: “ГАЗПРОМ” Монголд охин компаниа байгуулна
2 өдөр    

Б.Ганхуяг: 1072 хувьцааг “амь оруулах” нь чухал байлаа
2 өдөр    

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог ГУРАВДУГААР САРЫН 30 хүртэл сунгалаа
2 өдөр    

ЗАСГИЙН ГАЗАР: Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог сунгалаа
2 өдөр    

Б.Сэргэлэн: Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцод нэгдэн орсноос хойш нийт 15 өв бүртгүүлээд байна
2 өдөр    

Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга С.Болормаа Засаг даргынхаа өрөөнд учир битүүлгээр амиа алджээ
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.