Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 02-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА: МАН-ЫН ТУЛГАЛТ УУ, АРД ТҮМНИЙ СОНГОЛТ УУ

НИЙТЛЭСЭН: 2019-09-19 10:24:48
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

“Үндсэн хуулийг өөрчлөх  түүхэн үйл явдалтай холбогдуулан TV-9 телевизээс  “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, үндсээр нь өөрчлөх үү”  сэдэвт хэлэлцүүлгийг хөтлөн явуулж байгаа  билээ. Ээлжит хэлэлцүүлэгт оролцсон Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор, судлаач  Д.Өлзийбаатар, Үндэсний бөхийн  дархан  аварга, Олимпийн мөнгөн медальт, ХХ зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны доктор  Х.Баянмөнх, Дархан-Уул аймгийн МАХН-ын Түмтийн дарга, эрхзүйч Д.Араажав, зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд нарын хэлсэн онцлох эшлэлийг хүргэж байна.

 

Д.Өлзийбаатар: ӨӨРЧЛӨХ БИШ ӨНГӨ ЗАСАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА


-1924, 1940, 1960 оны Үндсэн хуульд  эцэг хуулийн амьсгал байдаггүй. Тиймээс монголчууд Үндсэн хуулийнхаа үнэ цэнийг сайн мэддэггүй болж төлөвшсөн.


-1992 оны Үндсэн хууль сайн болсон ч  төрийн байгуулалтын тухайд алдаа гарсан. Дээр нь  хүмүүсийн үзэл, ойлголт  ч хангалтгүй хэвээр явж ирсэн.


-Санал асуулга явуулахад иргэдийн 70-80 хувь нь Үндсэн хуулиа үзээгүй, уншаагүй, мөн чанарыг нь ойлгоогүй байдалтай явж байна. Тиймээс “Дордуулахын долоон өөрчлөлт”-ийг оруулж, давхар дээлтнүүд бий болсноос эхлэн өнөөдөр Үндсэн хуулиа өөрчлөх асуудал тулгарсан.


-Өнөөдрийн өөрчлөлт гэнэт бий болоогүй. 2010 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Одоо  зөвхөн тэр хүрээндээ өнгө засалт  хийж,   2020 оны сонгуульд “Бид Үндсэн хуулийг өөрчилсөн” гэсэн уриатай орох улс төрийн үйл ажиллагаа явагдах шинжтэй  байна.


-Монголчууд Манжаас салсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл засаглалынхаа хэлбэрийг эрж байгаа. Хамгийн тогтвортой нь социализмын үеийн нэг намын тогтолцоотой засаглалын хэлбэр  байлаа.


-1992 оны Үндсэн хуулийг баталсан 400 гаруй депутат маш ухаалаг хүмүүс байсан. Тэд ямар нийгэм рүү орох гэж байгаа, юу угтах гэж байгааг мэдэхгүй байсан ч Монгол Улсын хөгжлийн замыг маш зөв тодорхойлсон, ардчиллыг тогтоосон.

 

Х.Баянмөнх: МОНГОЛЫН ТӨРД ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО, ХЯНАЛТ АЛГА

-1992 оны Үндсэн хуулийг тасралтгүй 76 хоног хэлэлцэн баталж байсан. Тэр үед 21 аймаг, есөн дүүрэг, 360 сумаас ирсэн 400 гаруй депутат  хууль батлахад чин сэтгэлээсээ хандан оролцож баталсан. Шинэ Үндсэн хууль хүний эрхийг дээдэлсэн олон чухал заалтыг оруулснаараа онцлог.


-Одоо Үндсэн хуулиа өөрчлөхийн тулд 27 жил яваад ирсэн 1992 оны хууль ямар үүрэг гүйцэтгэв гэдэгт дүгнэлт хийж, алдаа оноогоо шүүх хэрэгтэй. Энд тэндээс нь хасч, танасаар эх хуулиа “хөгжлийн бэрхшээлтэй”  болгочихож  болохгүй.


-Одоо УИХ-аар ярьж байгаа Үндсэн хуулийг өөрчлөх төсөлд ард түмний амьдралд наалдахгүй зүйл нэг ч алга. Гол асуудал нь төрийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Монголын төрд хариуцлагын тогтолцоо, хяналт алга.


-УИХ гэх халдашгүй дархан эрхтэй 76 хүн сонгуулиар гарч ирээд бусдын эрхийг булааж аван  юу дуртайгаа хийж суудаг гажуудлыг  халах цаг болсон.


-Намчирхал Монголыг сүйтгэж байна. Төрийн эрх мэдэл ард түмний гарт байх ёстой.


-Төрийн түшээд өөрсдөө хуулиа хэрэгжүүлдэггүй, авлигад идэгдсэн. Тиймээс хуулиа баримталдаг болгох хэрэгтэй.


-Иргэдийнхээ дотор амьдардаг Иргэний их хурал байгуулах хэрэгтэй байна. Гэхдээ засаглалын хэлбэр чухал биш. Гол нь намаас салгах нь чухал.

 

Д.Араажав: БАЙГАЛИЙН БАЯЛАГ АРД ТҮМНИЙ ДУНДЫН  ӨМЧ БАЙХ ЁСТОЙ

-УИХ-д өргөн барьсан 62 гишүүний гэх тодотголтой Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд яг хэдэн гишүүн, хэн гарын үсэг зурсан нь бүрхэг байна. Яагаад гэвэл өнөөдөр 32 хүн дэмжсэн гэж ярьж байгаа, үлдсэн 30 нь дэмжээгүй юм биш үү.


-Үндсэн хуулийн нэгдүгээр хэлэлцүүлэг дуусч хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлж байхад Ерөнхийлөгч төсөл өргөн мэдүүлсэн зэрэг хууль зөрчсөн асуудал олон байна.


-Үндсэн хуулийг өөрчлөх үндэслэл нь төрийн тогтолцоог өөрчлөхөд чиглэх ёстой.


-Байгалийн баялгийг төр, нийтийн өмч гэж хуульчилж болохгүй. Ард түмний өмч бол тэдний дундын өмч байх учиртай.


-Их, дээд сургуульд суралцаж мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зардлыг өмнөх нийгмийн үед төр хариуцдаг байсан. Өнөөдөр байгалийн баялгаас олж буй ашгаар сургалтын төлбөр,  эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг төр хариуцдаг болох хэрэгтэй.


-УИХ дээд, доод хоёр танхимтай байх заалтыг манай нам, эрдэмтэн судлаачдын хамт боловсруулсан Шинэ Дээд хуулийн төсөлд тусгасан. Хууль тогтоох, шүүх засаглал, гүйцэтгэх засаглалыг нам томилох биш ард түмэн сонгох ёстой. 20 гаруй мянган иргэн дэмжсэн саналаа өгсөн байгаа.


-Засгийн газрыг хүчтэй Ерөнхийлөгч тэргүүлэх нь  улс орны хөгжилд ч, ард түмний амьдралд ч эерэг өөрчлөлтийг авчирна.

 

Б.Номинчимэд: ХҮЧТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛОХ НЬ ЗҮЙТЭЙ

-Үндсэн хуулийг өөрчлөхдөө төрийн тогтолцоотой холбоотой зүйл заалтыг үндсээр  нь  өөрчлөх ёстой. Учир нь  байшингийн суурь болохгүй байгаа нөхцөлд наана байгаа цонх хаалгыг өөрчилж засаад нэмэргүй, асуудал шийдэгдэхгүй.


-1992 оны нөхцөл байдалтай харьцуулахад өнөөдөр тэнгэр газар шиг ялгаатай. Хаа хаанаа үүнийг ухаарч, ойлгох ёстой.


-Монголд хоёр танхимтай парламент тохиромжтой. Дээр нь Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэг болох хувилбар байж болно.


-Гарцаагүй хөндөх ёстой нэг асуудал бол үзэл санаа гэдэг зүйл Үндсэн хуульд хэрхэн шингэсэн бэ, яаж тусгасан бэ, үндэсний онцлогоо яаж оруулав  гэдгийг эргэж харах ёстой.


-Монгол төрийн сүлдээ эргэж хармаар байна. Монгол үндэстнийг билиг талаас нь тэтгэж байдаг сүлд маш чухал ач холбогдолтой.


-Манай өнөөгийн тогтолцоо бол хагас Ерөнхийлөгийн засаглал байгаа. Гол нь гүйцэтгэх, шүүх засаглалыг УИХ томилж байгаа учраас болохгүй болчихоод байгаа юм.


-УИХ өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж, эрх дархаа хадгалж үлдэх хууль хийж, батлах уу гэж асууж байгаа нь оюун санааны террор гэж би харж байгаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл битгий батлагдаасай. Ийм дутуу дулимаг өөрчлөлт хийж болохгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Н.Батсүмбэрэл Засаг дарга, Т.Аюурсайхан дүүргийн МАН-ын хорооны дарга болов
10 цаг    

Дархлаа тань сул байгааг илэрхийлэх 15 ШИНЖ ТЭМДЭГ
14 цаг    

Бага насны хүүхдээ болзошгүй эрсдлээс хамгаалаарай
14 цаг    

Монголбанкны ГАЗРЫН ДАРГА нар манжийн үеийн “МӨНГӨ ХҮҮЛЭХ” ажиллагааг үргэлжлүүлээд байгаа юм биш биз!!!
14 цаг    

“Хаан банк”-д оногдуулсан 493 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлээ
15 цаг    

НИТХ-ын төлөөлөгч Т.Цэрэнноров 16 дахин өссөн хадгаламжаа тайлбарлаж чадахгүй байна
15 цаг    

Э.Халиун: Mонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа!
16 цаг    

"Хаан банк" ахмадуудыг бөөгнөрүүлж, онцгой байдал цуцлагдсан уу?
17 цаг    

Залилангаар овоглогдсон Ардчилал Шинэчлэлийн Намын нууц ноёнтон нь Н.Алтанхуяг
18 цаг    

Нутгийн залуу дуучинг дэмжсэн Архангайчууд
19 цаг    

Жүжигчин Ж.Баясгалан АН-д элслээ
19 цаг    

Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд олгох нэг сая төгрөгийн албан бичгийг баталгаажууллаа
19 цаг    

Цагаан сарын мэндчилгээ үгс
19 цаг    

БНСУ-д Covid-19 тахал эрчимтэй тархаж байна
20 цаг    

Х.Баделхан: СӨХ-г татан буулгаж, орон сууцны хураамжийг бүх орон сууцанд ижил тогтооно
20 цаг    

В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлжээ
20 цаг    

Импортын өндөгний татварыг ТЭГЛЭЖ, үндэсний үйлдвэрлэгчдээ дампууруулах Засгийн газрын МУЛГУУ шийдвэр
20 цаг    

Ардын Уран Зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” ном оны шилдгээр шалгарчээ
20 цаг    

Дэлхийд гайхагдаж буй Монгол гэр
21 цаг    

ШИЙДВЭР: 3 сая хүртэлх цахим гүйлгээний шимтгэлийг шинийн 1 - 4-ний хооронд ТЭГЛЭНЭ
22 цаг    

Б.Энх-Амгалан: Дарханы замыг барьж байгаа компаниудад ажлаа хий, эсвэл гэрээгээ цуцал гэсэн шаардлага тавьсан
22 цаг    

Хүүхдэд зориулсан "Монголын Нууц товчоон" худалдаанд гарна
23 цаг    

Шинийн нэгний өглөө зүг мөр гаргах ёс ба суудлын засал
23 цаг    

М.Энхсайханд "бүх насаар нь хорих" зүйлчлэлтэй ял тулгажээ
23 цаг    

МАН-ын генсек Д.Амарбаясгалан тавиулуудынхаа тарьсан балгыг цайруулахаар ажиллаж эхэлсэн үү?
1 өдөр    

УЕП-ын газраас С.Эрдэнийг яллагдагчаар татахаас татгалзжээ
1 өдөр    

С.Эрдэнэ: Хулгана жилдээ зон олон маань энх тунх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөж байна
1 өдөр    

З.Энхболдын баруун гар Ц.Анандбазар сэтгүүлчээс тэрбум төгрөг нэхэмжилжээ
1 өдөр    

УОК: Цагаан сараар Улс, хот хоорондын тээврийг бүрэн зогсоохоор шийдвэрлэлээ
1 өдөр    

АН-д алхаж орох нүүр З.Энхболдод бий юу?
1 өдөр    

Нийслэлийн гудамж талбайд өнөөдрөөс эхлэн 7000 эргүүл ажиллана
1 өдөр    

ДЭМБ: Египетэд коронавирусний халдвар авсан хүн эдгэрч байна
1 өдөр    

Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг зөвлөж байна
1 өдөр    

Зэрлэг гахайн болон чонын толгой тээвэрлэж явсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ
1 өдөр    

ЗАХИРАМЖ: Сар шинээр орох, гарах хөдөлгөөнийг зургаан аймагт ХЯЗГААРЛАЛАА
1 өдөр    

14-17 насны сурагчдыг Стэнфорд Их Сургуулийн зуны хөтөлбөрт урьж байна
1 өдөр    

Дарга нар төсвийн мөнгөөр өрөөгөө засаж, иргэд ногдол ашгаараа эмнэлэг барих хэрэг үү
1 өдөр    

Ирэх дөрөвдүгээр сараас хотын төвийн бүх зогсоол төлбөртэй болно
1 өдөр    

Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
1 өдөр    

Сүүлийн 24 цагийн хугацаанд Хубэй мужид шинээр илэрсэн коронавирусийн халдварын тоо огцом буурлаа
1 өдөр    

Засгийн газрын шийдвэрийг түрүүлж МЭДДЭГ “Балетчин” Сүнээ
1 өдөр    

Тавантолгойн ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЭЗҮ-г Засгийн газарт өргөн барина
2 өдөр    

Сибирийн хүч-2: “ГАЗПРОМ” Монголд охин компаниа байгуулна
2 өдөр    

Б.Ганхуяг: 1072 хувьцааг “амь оруулах” нь чухал байлаа
2 өдөр    

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог ГУРАВДУГААР САРЫН 30 хүртэл сунгалаа
2 өдөр    

ЗАСГИЙН ГАЗАР: Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог сунгалаа
2 өдөр    

Б.Сэргэлэн: Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцод нэгдэн орсноос хойш нийт 15 өв бүртгүүлээд байна
2 өдөр    

Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга С.Болормаа Засаг даргынхаа өрөөнд учир битүүлгээр амиа алджээ
2 өдөр    

Д.Халиун: Г.Загдаа ахынд өдөр бүр зодоон, хүчирхийлэл болдог
2 өдөр    

“Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчдыг буулгаж эхэлжээ
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.