Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 02-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙН СУРАГ

НИЙТЛЭСЭН: 2019-09-19 10:23:09
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг парламент хэлэлцэж эхлэхтэй зэрэг УИХ-ыг тараах асуудал ил далд яригдаж эхэлсэн.  Ойрын өдрүүдэд энэ яриа улс төрийн хүрээнд өндрөө аваад байна.  Бүр тодруулбал, өнгөрсөн долоо хоногт  Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх намдаа нөлөө бий албан тушаалтай арав гаруй хүнийг дуудаж парламентыг тараахаар байр сууриа нэгтгэсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. 

Тэд ирэх сарын сүүлээр юм уу, арванэгдүгээр сарын эхээр УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулахаар санаагаа нэгтгэж. Мэдээж нэр бүхий гишүүд эсэргүүцэж байгаа ч тэдний энэ саналыг УИХ-ын 48 гишүүн дэмжиж гарын үсэг зураад байгаа тухай эх сурвалжууд бичиж байна. 

Тэгвэл УИХ-ын ээлжит бус сонгуулийг дараах тохиолдолд явуулна гэж заажээ.    

Үндсэн хуулийн 22.2 дахь заалт:

Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.

УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйл:

31.1. Дор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын бүрэн эрх энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:
31.1.1. Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;
31.1.2. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал нэгдэж, Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж, хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;
31.1.3. Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүйгээс Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал өөрөө тарах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;
31.1.4. энэ хуулийн 31.1.3-т заасан үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах зарлиг гаргасан.
31.2. Энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурал тарах тухай шийдвэр гаргана. 
31.3. Энэ хуулийн 31.1.1-31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулганы үеэр өргөн мэдүүлсэн бол ажлын 7 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт өргөн мэдүүлсэн бол ээлжит бус чуулганыг ажлын 3 хоногт багтаан зарлаж, тухайн асуудлыг хэлэлцэж эхэлснээс хойш ажлын 7 хоногт багтаан шийдвэрлэнэ. 
31.4. Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргах бөгөөд эдгээр шийдвэр эцсийнх байна.
31.5. Энэ хуулийн 31.1.1-31.1.3-т зааснаар Улсын Их Хурал өөрөө тарах тухай шийдвэр гаргасан бол мөн өдөр Улсын Их Хурлын сонгууль товлон зарлах тухай тогтоолыг хамтад нь батална.
31.6. Ерөнхийлөгч энэ хуулийн 31.1.4-т зааснаар Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах зарлиг гаргасан бол Улсын Их Хурал уг зарлиг гарснаас хойш 7 хоногийн дотор Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлана.
31.7. Энэ хуулийн 31.5, 31.6-д заасан хугацаанд Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлаагүй бол дараагийн өдрийг Улсын Их Хурлын сонгууль товлон зарласан өдөрт тооцож Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийг зохион байгуулна.
31.8. Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах тухай энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, нам, эвслийн бүлэг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
31.9. Нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлыг тараах тухай тогтоолын төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж ил санал хураалт явуулна.
31.10. Нэгдсэн, Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаан дээр гишүүд төсөл санаачлагчид асуулт тавьж хариулт авах, түүнчлэн үг хэлж байр сууриа илэрхийлэх эрхтэй.
31.11. Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах асуудлаар Ерөнхийлөгч нэгдсэн хуралдаан дээр үг хэлж байр сууриа илэрхийлж болно.  

Сонгуулийн тухай хуулийн 8.5.1:

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал зэрэг онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулна.
8.6.Хэрэв энэ хуулийн 8.5-д заасан онцгой нөхцөл Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэр батлан гаргасны дараа бий болсон бол Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэрээ хүчингүй болгож, ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсооно.
8.7.Улсын Их Хурал энэ хуулийн 8.5-д заасны дагуу сонгуулийг хойшлуулсан, эсхүл энэ хуулийн 8.6-д заасны дагуу сонгууль товлон зарласан шийдвэрээ хүчингүй болгож, ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсоосон бол Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл арилсны дараа ээлжит сонгууль товлон зарлахтай холбогдсон харилцааг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30.5, 30.6-д заасны дагуу зохицуулна.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнэ: Засаг дарга өрөөндөө согтууруулах ундаа оруулсан нь тогтоогдсон тул чөлөөлж байна
1 минут    

Н.Батсүмбэрэл Засаг дарга, Т.Аюурсайхан дүүргийн МАН-ын хорооны дарга болов
11 цаг    

Дархлаа тань сул байгааг илэрхийлэх 15 ШИНЖ ТЭМДЭГ
15 цаг    

Бага насны хүүхдээ болзошгүй эрсдлээс хамгаалаарай
15 цаг    

Монголбанкны ГАЗРЫН ДАРГА нар манжийн үеийн “МӨНГӨ ХҮҮЛЭХ” ажиллагааг үргэлжлүүлээд байгаа юм биш биз!!!
15 цаг    

“Хаан банк”-д оногдуулсан 493 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлээ
16 цаг    

НИТХ-ын төлөөлөгч Т.Цэрэнноров 16 дахин өссөн хадгаламжаа тайлбарлаж чадахгүй байна
16 цаг    

Э.Халиун: Mонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа!
17 цаг    

"Хаан банк" ахмадуудыг бөөгнөрүүлж, онцгой байдал цуцлагдсан уу?
18 цаг    

Залилангаар овоглогдсон Ардчилал Шинэчлэлийн Намын нууц ноёнтон нь Н.Алтанхуяг
19 цаг    

Нутгийн залуу дуучинг дэмжсэн Архангайчууд
20 цаг    

Жүжигчин Ж.Баясгалан АН-д элслээ
20 цаг    

Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд олгох нэг сая төгрөгийн албан бичгийг баталгаажууллаа
20 цаг    

Цагаан сарын мэндчилгээ үгс
20 цаг    

БНСУ-д Covid-19 тахал эрчимтэй тархаж байна
21 цаг    

Х.Баделхан: СӨХ-г татан буулгаж, орон сууцны хураамжийг бүх орон сууцанд ижил тогтооно
21 цаг    

В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлжээ
21 цаг    

Импортын өндөгний татварыг ТЭГЛЭЖ, үндэсний үйлдвэрлэгчдээ дампууруулах Засгийн газрын МУЛГУУ шийдвэр
21 цаг    

Ардын Уран Зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” ном оны шилдгээр шалгарчээ
22 цаг    

Дэлхийд гайхагдаж буй Монгол гэр
22 цаг    

ШИЙДВЭР: 3 сая хүртэлх цахим гүйлгээний шимтгэлийг шинийн 1 - 4-ний хооронд ТЭГЛЭНЭ
23 цаг    

Б.Энх-Амгалан: Дарханы замыг барьж байгаа компаниудад ажлаа хий, эсвэл гэрээгээ цуцал гэсэн шаардлага тавьсан
1 өдөр    

Хүүхдэд зориулсан "Монголын Нууц товчоон" худалдаанд гарна
1 өдөр    

Шинийн нэгний өглөө зүг мөр гаргах ёс ба суудлын засал
1 өдөр    

М.Энхсайханд "бүх насаар нь хорих" зүйлчлэлтэй ял тулгажээ
1 өдөр    

МАН-ын генсек Д.Амарбаясгалан тавиулуудынхаа тарьсан балгыг цайруулахаар ажиллаж эхэлсэн үү?
1 өдөр    

УЕП-ын газраас С.Эрдэнийг яллагдагчаар татахаас татгалзжээ
1 өдөр    

С.Эрдэнэ: Хулгана жилдээ зон олон маань энх тунх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөж байна
1 өдөр    

З.Энхболдын баруун гар Ц.Анандбазар сэтгүүлчээс тэрбум төгрөг нэхэмжилжээ
1 өдөр    

УОК: Цагаан сараар Улс, хот хоорондын тээврийг бүрэн зогсоохоор шийдвэрлэлээ
1 өдөр    

АН-д алхаж орох нүүр З.Энхболдод бий юу?
1 өдөр    

Нийслэлийн гудамж талбайд өнөөдрөөс эхлэн 7000 эргүүл ажиллана
1 өдөр    

ДЭМБ: Египетэд коронавирусний халдвар авсан хүн эдгэрч байна
1 өдөр    

Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг зөвлөж байна
1 өдөр    

Зэрлэг гахайн болон чонын толгой тээвэрлэж явсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ
1 өдөр    

ЗАХИРАМЖ: Сар шинээр орох, гарах хөдөлгөөнийг зургаан аймагт ХЯЗГААРЛАЛАА
1 өдөр    

14-17 насны сурагчдыг Стэнфорд Их Сургуулийн зуны хөтөлбөрт урьж байна
1 өдөр    

Дарга нар төсвийн мөнгөөр өрөөгөө засаж, иргэд ногдол ашгаараа эмнэлэг барих хэрэг үү
1 өдөр    

Ирэх дөрөвдүгээр сараас хотын төвийн бүх зогсоол төлбөртэй болно
1 өдөр    

Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
2 өдөр    

Сүүлийн 24 цагийн хугацаанд Хубэй мужид шинээр илэрсэн коронавирусийн халдварын тоо огцом буурлаа
2 өдөр    

Засгийн газрын шийдвэрийг түрүүлж МЭДДЭГ “Балетчин” Сүнээ
2 өдөр    

Тавантолгойн ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЭЗҮ-г Засгийн газарт өргөн барина
2 өдөр    

Сибирийн хүч-2: “ГАЗПРОМ” Монголд охин компаниа байгуулна
2 өдөр    

Б.Ганхуяг: 1072 хувьцааг “амь оруулах” нь чухал байлаа
2 өдөр    

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог ГУРАВДУГААР САРЫН 30 хүртэл сунгалаа
2 өдөр    

ЗАСГИЙН ГАЗАР: Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог сунгалаа
2 өдөр    

Б.Сэргэлэн: Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцод нэгдэн орсноос хойш нийт 15 өв бүртгүүлээд байна
2 өдөр    

Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга С.Болормаа Засаг даргынхаа өрөөнд учир битүүлгээр амиа алджээ
2 өдөр    

Д.Халиун: Г.Загдаа ахынд өдөр бүр зодоон, хүчирхийлэл болдог
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.