Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 02-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ж.БАТЗАНДАН: Б.СОДНОМДАРЖААД НОМЫН ЗАВСАР БРИТКА ХАВЧУУЛЖ ОРУУЛЖ ӨГСӨН УЧРЫГ ТОДРУУЛНА

НИЙТЛЭСЭН: 2019-09-18 16:22:48
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар ШШГЕГ-ын харьяа, 401-р хаалттай хорих анги, нэгдсэн эмнэлэг дээр ажиллаж, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзсан. Уулзалтын дараа гишүүд хэвлэлд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хүний эрхийн дэд  хороо болон ОУ-ын Парламентын холбоо, УИХ-ын тогтоолоор байгуулагдсан УИХ-ын Түр хороог төлөөлж эрүү шүүлт тулгуулж, шоронд хоригдож байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай албан ёсоор уулзалт хийлээ. Т.Чимгээ, Б.Содномдаржаа биеийн байдал харьцангүй гайгүй байна. Гэхдээ эрүү шүүлт тулгаж, хэрэг хүлээлгэсэн асуудалтай холбоотой Төв аймагт болсон шүүх хурлын үйл явцад гомдолтой байгаагаа хэлж байна. Шүүхийн шийдвэрээр эрүүдэн шүүсэн гэх этгээдүүдийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. МУ-ын прокурор эсэргүүцэл бичсэн байгаа. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр удахгүй гарах байх. Хоёр гурван хувилбараар гарна гэж харж байгаа. Хэргийг анхан шатны шүүх рүү буцаах, эсвэл прокурорын эсэргүүцлийг хүлээж авахгүй шийдвэр гаргах боломж бий.
Эрүүдэн шүүсэн этгээдүүд цаг хожих тоглоом тоглож байгааг Түр хорооны гишүүд анхааралтай ажиглаж байна. Эсэргүүцлийг хүлээж авах асуудал 30 хоногийн дотор шийдэгдэх ёстой. 29 дэх хоног дээр гомдол гаргах замаар тоглоом тоглодог, цаг хождог туршлага практик бий. Хэлмэгдэж хоригдож байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг хамгаалахад хийж чадах арга хэмжээг авна.
Уулзалтаар хэд хэдэн сэтгэл эмзэглүүлэм мэдээллүүд ирж байна. Б.Содномдаржааг Төв аймагт хорьж байх хугацаанд асар их дарамт үзүүлж байхын хажуугаар өрөөнд нь  бритка  оруулж өгсөн асуудал ярьж байна. Номын завсар хавчуулж оруулж өгсөн тэр  бритка  ямар учиртайг бид мэдэхгүй. Магадгүй Б.Содномдаржааг өөрөөр нь амийг нь хорлуулах оролдлого байсан байна гэж бид харж байна. Өрөөнд байнга хятад будаг байнга оруулж тавьдаг байсан гэнэ. Энэ ямар учиртайг тодруулах шаардлага гарч ирж байна. Хоригдож байгаад будаг ууж үхсэн жишээ олон байдаг. Т.Чимгээг хоригдож байх хугацаанд хэн нэгэн итгээд хүүхдийнх нь аминд хэн нэгэн этгээд санаатай санамсаргүй байдлаар хүрсэн. Үүний дараа Т.Чимгээг амиа хорлох гэж байсан гэсэн мэдээлэл гарч байсан. Энэ мэдээллийг хаанаас хэн гаргасан бэ, гэдгийг шалгахаас өөр аргагүй байдалд хүрч байна. Зохиомол хэрэг зохиож, гэм зэмгүй иргэдийг тулгачхаад дараа нь амь насыг хорлох гэж байсан юм биш биз гэх хардлага гүнзгийрч байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гүтгэсэн Ц.Амгаланбаатар гэх этгээд УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчид хандан “Би энэ залуучуудыг гүтгэчихлээ. Одоо гүтгэсэн мэдүүлгээсээ татгалзсан” гэсэн. Нэг үгээр Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ татгалзчихлаа. Мөнхгал, Бархасбадь, Баяраа, Бямбажав гээд мөрдөн байцаагчдын хууль бус үйлдлүүдийн тухай олон мэдээллүүд ирж байна. Шоронгийн хоригдол Итгэлийг Б.Содномдаржаагийн өрөөнд оруулж хавиргыг нь хугартал нь зодуулсан гээд олон мэдээллүүд авлаа. Зарим мэдээллүүд мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой учир ил хэлэх боломжгүй. Улсын эрх ашигт харшлахгүй мэдээллийг үргэлж олон түмэнд мэдээлэх болно. Олон мэдээллүүдийг нягтлан шалгана.Удахгүй өмгөөлөгч нар болон ар гэрийнхэнтэй нь уулзана. Түр хорооныхон долоо хоног бүр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллагаагаа явуулж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хувьд энд байгаа нэг хоног ч эрх нь зөрчигдсөн үйл явц. Ар гэр, үр хүүхдүүд нь зовж тарчилж байгаа энэ өдрүүд үргэлжилж байгаад харамсаж байна. Үүнийг зогсоохын төлөө Түр хороо шаардлагатай бүх алхмыг хийх хэрэгтэй. Т.Чимгээ, Б.Содномдаржаа эрүүдэн шүүсэн асуудлыг улсын нууцад авчихсан. Үүнийгээ бидэнд ярьсан. Бид тэр яриаг олон нийтэд хүргэснийхээ төлөө Ж.Батзандан бид хоёрт хэрэг нээж, эрүүгийн хэрэг тулгах оролдлого хийж байна. Энэ байж боломгүй зүйл. Нэгдүгээрт, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар бидэнд ямар ч төрийн нууц задлаагүй, тэр хоёрын хэлсэн үгээр бид ямар нэг мэдэгдэл хийгээгүй. Нууцаас гаргасан материалын хүрээнд л бид мэдээлэл өгч байгаа. Гэм зэмгүй, эрүү шүүлт тулгуулж хохирсон энэ хүмүүс эрх чөлөөнд гаргаад үнэн учрыг нь олох ёстой.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Францын цэрэг тусгай ажиллагааны үеэр амиа алджээ
3 цаг    

Г.Занданшатар: Тэтгэврийн зээл тэглэх ажил амжилттай хэрэгжлээ
3 цаг    

Амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болгов
5 цаг    

Ямар учраас Bitcoin Cash бий болсон мөн юунд чиглэгдсэн бэ
5 цаг    

Говьсүмбэрт коронавирусийн хоёр сэжигтэй хүн тусгаарлагджээ
5 цаг    

Р.Сэддорж: Эх орноо хохироож, эх оронч дүрд тоглож болохгүй
6 цаг    

Түрээслэгч нар эрх ашгийнхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэж эхэллээ
9 цаг    

АТГ Эрүүгийн хэргүүдэд ээлжийн амралт өгчихөв үү
9 цаг    

Opendata: Гишүүн Ж.Батзандангийн зөвлөхийн хамаарал бүхий 33 компани
9 цаг    

“ТАВАНТОЛГОЙ” ХК КОРОНА ВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД 82 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
9 цаг    

Гадаадын хөрөнгө оруулалт татах асуудлаар Улаанбаатарт бизнес эрхлэгчдийн форум хийхээр 10 гаруй улсын сайдтай тохиролцжээ
9 цаг    

Баянхонгор аймгаас тодорсон Аварга малчидтай онлайн уулзалт хийж, хүндэтгэл илэрхийллээ
10 цаг    

Шалган нэвтрүүлэх товчоодуудад тухайн иргэний орж гарсан болон машины дугаараар мэдээлэл бүртгэгдэнэ
10 цаг    

ЦЕГ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын иж бүрэн хэрэгсэл авахаар болжээ
10 цаг    

Монгол жүдочид Европын нээлттэй тэмцээнээс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
10 цаг    

ӨНӨӨДӨР: БОАЖЯ, ГХЯ, Сангийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ
10 цаг    

Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна
10 цаг    

ЗУРХАЙ: Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй
10 цаг    

БАРИМТ: БГД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар өөрийгөө шагнаж, мөнгөн урамшуулал олгожээ
23 цаг    

БХБЯ сайд Х.Баделханыг АНЭУ-ын Эдийн засгийн асуудал хариуцсан Султан Бин Саид Аль-Мансури хүлээн авч уулзав.
1 өдөр    

Дундговь аймгийн малчид Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэнг дэмжиж, 100 сая төгрөгийн хандив цуглуулжээ
1 өдөр    

“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж эхэлжээ
1 өдөр    

The Voice of Mongolia шоуны шүүгч Ука дүрсгүйтжээ
1 өдөр    

Хэдэн хүн шоронд хийгээд сонгогдоно гэвэл үгүй шүү, Ерөнхий сайд аа!
1 өдөр    

Монгол иргэдийг татан авах үеэр халдварын сэжиг бүхий нэг иргэнийг илрүүлэн тусгаарлав
1 өдөр    

Нийтийн тээврээр өдөрт 358 мянган зорчигч үйлчлүүлж байна
1 өдөр    

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг
1 өдөр    

Нийслэлийн Засаг захиргааны байруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ
1 өдөр    

Зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ
1 өдөр    

ЭТТ: 1072 хувьцаатай иргэн 96480 төгрөгийг сонгуулиас өмнө авна
1 өдөр    

Танилц: 14 тэрбумын хадгаламжтай Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаа гэж хэн бэ?
1 өдөр    

Т.Бадрал: Баярын өдрүүдэд орон нутгийн замыг хаахаас өөр аргагүй
1 өдөр    

DZ MAN Б.Дашзэвэг: Энэ хэрэг цагаадаасай гэж хүсэж байна
1 өдөр    

Валентины шөнө томчууд мөрийтэй, хүүхдүүд PC тоглож байгаад баригдав
1 өдөр    

Цахим орчин дахь эцэг, эхийн хяналтаа сайжруулъя
1 өдөр    

Монос маскны үнээ нэмж иргэдийг сөхрүүлэв
1 өдөр    

Кувейтүүдийн барьж өгсөн цогцолборыг Д.Оюунхорол нар өөрийн болгосон түүх
1 өдөр    

Говь-Алтай аймагт өндөр настан малчин руу чоно дайрчээ
1 өдөр    

С.Эрдэнэ: Ардчиллаа хамгаална гэдэг тусгаар тогтнолоо хамгаалж буйтай агаар нэг
1 өдөр    

Хүйтний эрч суларна
1 өдөр    

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ард түмэндээ хандаж үг хэллээ
1 өдөр    

VOICE шоуг амт оруулж буй 20 настнууд
1 өдөр    

Ц.Элбэгдорж: Би хуулиас зугтаагүй, удахгүй очно
3 өдөр    

Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна
3 өдөр    

НӨАТ-ын сугалааны 30 саяын азтан маргааш тодорно
3 өдөр    

Урт цагааны үйл ажиллагааг зогсоох саналыг Нийслэлийн Засаг даргад өргөн барина
3 өдөр    

Ухань хотоос ирсэн оюутнуудыг тусгаарлалтаас гаргалаа
3 өдөр    

Коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1523 болжээ
3 өдөр    

ЗУРХАЙ: Сэвлэг үргээх болон үс засуулбал идээ ундаа элбэг олдоно
3 өдөр    

Байгалийн түүхийн музейн суурин дээр баригдах "Чингис хаан" музейн үзэл баримтлалыг баталлаа
4 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.