Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 02-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

МАН: У.ХҮРЭЛСҮХ ҮҮ, УИХ-УУ!

НИЙТЛЭСЭН: 2019-09-18 13:26:34
Улс төр > Намууд | Сэтгэгдэл: 0

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ыг тараах албан бичигт гарын үсэг зурах эрхтэй парламентын гишүүн биш. Гэвч, парламентад 64 суудалтай эрх баригч намын дарга.  Энэ утгаараа Г.Занданшатарын парламентыг тараах хүч түүнд  хангалттай бий.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт  гологдсон макеттай танилцаж, гомдсоныхоо дараа сэтгүүлчдэд хандан “Сонголтоо зөв” хийхийг уриалсан нь зүгээр ч нэг амнаасаа алдчихсан үг биш аж.  Тэр тусмаа ирэх оны зургадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуулийг бодож хэлээгүй нь тодорхой болж байна.

Товчхондоо, түүний хэлсэн үгийн цаад агуулга нь УИХ-ыг тараах тухай. Энэ нь УИХ-ын дарга Г.Занданшатарын  “УИХ-ыг тарааж, Ард нийтийн санал асуулгатай нэгтгэж парламентын ээлжит сонгууль явуулахыг үгүйсгэхгүй” гэх үгнээс  харагдаж буй. МАН-ын генсек Д.Амарбаясгалан мөн УИХ-ын нэр бүхий гишүүдээс ийм асуудал гаргаж байгааг  учирлаж, намын Удирдах зөвлөл болон Бага хурлаар энэ асуудлыг хэлэлцэх байх гэжээ.
Эндээс харвал МАН-ын удирдлагуудад УИХ-ыг тараах  сонирхол байгаа нь илт. Гэхдээ, хоёр туулай хөөсөн хүн бас хоосон үлддэг жамтай.

МАН-ЫН ГЭНЭТИЙН АКЦ

У.Хүрэлсүх, УИХ хоёрын аль нэгийг авч үлдэх сонголтыг Ардын нам арваннэгдүгээр сард хийх нь.

УИХ-ыг тарааж,  Ард нийтийн санал асуулгатай зэрэгцэн парламентын сонгууль явуулснаар Ардын нам ялна гэж ямар чөтгөр нь тэдэнд шивнэчихсэнийг мэдэхгүй. Харин эсрэгээрээ МАН-д ашиггүйгээр эргэж мэднэ. Мажоритари тогтолцоо нь савалгаа ихтэй.

Нэг сумаар хоёр туулай буудах нь МАН-ын гишүүдийн гэхээс номер нэгийн санаа гэж харагдаж буй.  Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг  тараах албан бичгээ экс спикер М.Энхболдод 2018 оны  аравдугаар сарын 29 -нд өөрийн биеэр гардуулж байсан. Үүний дараа 2019 оны хаврын чуулганд оролцож, УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарахыг Г.Занданшатараас шаардаж байсан билээ.

 Мэдээж, жаран тэрбум, ЖДҮ-гийн хэрэг явдлаас болж ямар ч нэр нүүргүй болсон Г.Занданшатарын парламентыг тараасан тохиолдолд масс алга таших нь лав.  Олон нийтийн судалгааны төвүүдийн хийсэн судалгаагаар МАН-ын рейтинг муу, У.Хүрэлсүхийн рейтинг үргэлжилсэн “өсөлттэй” яваа.  Тиймээс У.Хүрэлсүх хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүн болж мэдэх ч  хоёр дахь удаагаа Ерөнхий сайд болох боломж хомс. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн гол болгоомжлол энэ. Харин тэндхийн популистууд, болсон болоогүй бөхчүүд, хөхчүүд, бие даагчдаас бүрдсэн ёстой шуудайд хийсэн үхрийн эвэр шиг парламент бүрдэхийг үгүйсгэхгүй.   Сошиал ертөнцөд “давалгаалж” буй манай хар массын хандлагаас харвал ийм боломж  маш өндөр.

Босоо рейтинг бол босоо ялна гэсэн үг бишийг  босоо С.Ганбаатараас харсан байх.

Ямартаа ч УИХ-ыг тараахад  УИХ-ын гуравны хоёр буюу 51-ээс дээш гишүүний дэмжлэг хэрэгтэй болно.

Г.Занданшатарын хувьд парламентаа тараасан, төрөө нураасан гэх тодотгол түүнийг байнга дагалдана. Хэн яаж харахаас, цаашдынх нь улс төрийн үйл явц хэрхэн өрнөхөөс хамаараад түүхэнд нэрээ хар, цагаанаар үлдээх эсэхийг шийдэх хэцүү даалгавар түүний өмнө ирээд байна.

МАН-ын энэхүү гэнэтийн акцийн ард Ерөнхийлөгчийн гэнэдүүлсэн улс төр явж байх магадал  бүр өндөр.

АН-ЫН ТООЦООЛООГҮЙ УЛС ТӨР

ЖДҮчид, жаран тэрбумын парламентыг тарах шаардлага байнга тавьж байсан сөрөг хүчний улс төр тооцоолсноос өөрөөр эргэж мэдэхээр боллоо. С.Эрдэнийн намын хувьд ийм акцыг МАН-ын жаран тэрбумчид болоод ЖДҮчид гэнэт эхлүүлнэ чинээ  бодоогүй байсан биз.  Товчхондоо, “айлгах” төдий  акцыг нь  МАН амилуулна чинээ ч төсөөлөөгүй нь лав.   Мэдээж, энэ мэдээлэл АН-д гэнэтийн цохилт болсон байх.

 Хэрэвзээ АН-ын айлгах төлөвлөгөөг МАН бодитоор хэрэгжүүлбэл С.Эрдэнийн намд төдийлөн ашиггүй.

Хэдийгээр мажоритари тогтолцоо сөрөг хүчинд ашигтайгаар  эргэдэг ч өнгөрсөн гурван жилд Ардчилсан нам үхээнц, сул дорой байсан, рейтинг нь ч “өсөлтгүй”, Ардчилсан намд итгэл алдарсан сонгогчдын хандлага хэвээрээ, намын дарга нь нэр хүнд муутай  зэргээс нь харвал арваннэгдүгээр сард АН ялалт байгуулах бараг боломжгүй.

Харин ирэх он хүртэл эрх баригчдын алдаан дээр тоглолт хийж чадвал АН-ын хувьд “хонгилын үзүүр гэрэл харагдаж” болох юм.

Н.ЭНХБАЯРЫН ХҮЛЭЭЛТ ЭЦЭСЛЭГДЭХ ҮҮ?

Хэнтийн нөхөн сонгуульд өөрийгөө сойж бүтэн жил Д.Гантулгын тойргийг “усалсан” Н.Энхбаяр Цэцийн шийдвэрээс болж их санасан газар хоосон хоносон. Харин МАН-ын “бөлдөг”-тэй улс төр Н.Энхбаярт л хамгийн ашигтайгаар эргэж мэдэхээр болжээ.  Үүнийг МАХН дарга мөн ч их хүлээсэн дээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчтэй хэдийнэ гарч барьчихсан, сүүлийн үед Ерөнхийлөгчийн засаглал гэж “сэвэх” болсноос нь харвал түүний холын шунал хэвээрээ гэлтэй. Оло нийт МАН, АН-аас залхсан. Гуравдагчийн орон зайнд Н.Энхбаяр тоглолт хийх боломжтой болж байна.

МИХАЙЛД НЭГ БОДОЛ БИЙ

МАН-ын автор бүхий Үндсэн хуулийн өөрчлөлтийг Д.Лүндээжанцангийн хэлснээр яаж нэг “зулбуулчихгүй”  шиг ард түмний дэмжлэг авах вэ гэдэгт үнэмлэхүй олонх тархиа гашилгаж суугаа.

Ядаж байхад, Ерөнхийлөгчийн улс төрөөс айж, ард түмнээс асууна гээд ам алдчихсан байдаг.  Ард түмний дэмжлэг авч чадвал Ардын намд ирэх 2020 оны сонгуульд ялалт байгуулах боломж байна гэсэн үг.  Санал асуулга 50+1 байж дэмжигдэх ёстой. Тиймээс  МАН-ын Үндсэн хуулийн цаана МАН-ын нэр хүнд давхар явж байна гэсэн үг.

Хэрэв ард түмний дэмжлэг авч чадахгүй бол У.Хүрэлсүхтэйгээ, УИХ-тайгаа МАН унаж мэднэ. Аль ч талаас нь харсан өнөөдөр МАН ацан шалаатай байна. Мэдээж, МАН-ын үнэмлэхүй олонхын үнэмлэхүй олонх “бөлдөг”-тэй Михайлд нэг бодол байгаа нь нэн ойлгомжтой.  Ерөнхийлөгчийн мэхэнд гурван жил унаж яваа   МАН-ын эморлын эрсдэл нь Монголын тусгаар тогтнол болчхоод байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN 

Ж.НЯМСҮРЭН

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Францын цэрэг тусгай ажиллагааны үеэр амиа алджээ
2 цаг    

Г.Занданшатар: Тэтгэврийн зээл тэглэх ажил амжилттай хэрэгжлээ
2 цаг    

Амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болгов
4 цаг    

Ямар учраас Bitcoin Cash бий болсон мөн юунд чиглэгдсэн бэ
4 цаг    

Говьсүмбэрт коронавирусийн хоёр сэжигтэй хүн тусгаарлагджээ
5 цаг    

Р.Сэддорж: Эх орноо хохироож, эх оронч дүрд тоглож болохгүй
5 цаг    

Түрээслэгч нар эрх ашгийнхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэж эхэллээ
8 цаг    

АТГ Эрүүгийн хэргүүдэд ээлжийн амралт өгчихөв үү
9 цаг    

Opendata: Гишүүн Ж.Батзандангийн зөвлөхийн хамаарал бүхий 33 компани
9 цаг    

“ТАВАНТОЛГОЙ” ХК КОРОНА ВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД 82 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
9 цаг    

Гадаадын хөрөнгө оруулалт татах асуудлаар Улаанбаатарт бизнес эрхлэгчдийн форум хийхээр 10 гаруй улсын сайдтай тохиролцжээ
9 цаг    

Баянхонгор аймгаас тодорсон Аварга малчидтай онлайн уулзалт хийж, хүндэтгэл илэрхийллээ
9 цаг    

Шалган нэвтрүүлэх товчоодуудад тухайн иргэний орж гарсан болон машины дугаараар мэдээлэл бүртгэгдэнэ
9 цаг    

ЦЕГ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын иж бүрэн хэрэгсэл авахаар болжээ
9 цаг    

Монгол жүдочид Европын нээлттэй тэмцээнээс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
10 цаг    

ӨНӨӨДӨР: БОАЖЯ, ГХЯ, Сангийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ
10 цаг    

Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна
10 цаг    

ЗУРХАЙ: Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй
10 цаг    

БАРИМТ: БГД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар өөрийгөө шагнаж, мөнгөн урамшуулал олгожээ
23 цаг    

БХБЯ сайд Х.Баделханыг АНЭУ-ын Эдийн засгийн асуудал хариуцсан Султан Бин Саид Аль-Мансури хүлээн авч уулзав.
1 өдөр    

Дундговь аймгийн малчид Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэнг дэмжиж, 100 сая төгрөгийн хандив цуглуулжээ
1 өдөр    

“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж эхэлжээ
1 өдөр    

The Voice of Mongolia шоуны шүүгч Ука дүрсгүйтжээ
1 өдөр    

Хэдэн хүн шоронд хийгээд сонгогдоно гэвэл үгүй шүү, Ерөнхий сайд аа!
1 өдөр    

Монгол иргэдийг татан авах үеэр халдварын сэжиг бүхий нэг иргэнийг илрүүлэн тусгаарлав
1 өдөр    

Нийтийн тээврээр өдөрт 358 мянган зорчигч үйлчлүүлж байна
1 өдөр    

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг
1 өдөр    

Нийслэлийн Засаг захиргааны байруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ
1 өдөр    

Зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ
1 өдөр    

ЭТТ: 1072 хувьцаатай иргэн 96480 төгрөгийг сонгуулиас өмнө авна
1 өдөр    

Танилц: 14 тэрбумын хадгаламжтай Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаа гэж хэн бэ?
1 өдөр    

Т.Бадрал: Баярын өдрүүдэд орон нутгийн замыг хаахаас өөр аргагүй
1 өдөр    

DZ MAN Б.Дашзэвэг: Энэ хэрэг цагаадаасай гэж хүсэж байна
1 өдөр    

Валентины шөнө томчууд мөрийтэй, хүүхдүүд PC тоглож байгаад баригдав
1 өдөр    

Цахим орчин дахь эцэг, эхийн хяналтаа сайжруулъя
1 өдөр    

Монос маскны үнээ нэмж иргэдийг сөхрүүлэв
1 өдөр    

Кувейтүүдийн барьж өгсөн цогцолборыг Д.Оюунхорол нар өөрийн болгосон түүх
1 өдөр    

Говь-Алтай аймагт өндөр настан малчин руу чоно дайрчээ
1 өдөр    

С.Эрдэнэ: Ардчиллаа хамгаална гэдэг тусгаар тогтнолоо хамгаалж буйтай агаар нэг
1 өдөр    

Хүйтний эрч суларна
1 өдөр    

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ард түмэндээ хандаж үг хэллээ
1 өдөр    

VOICE шоуг амт оруулж буй 20 настнууд
1 өдөр    

Ц.Элбэгдорж: Би хуулиас зугтаагүй, удахгүй очно
3 өдөр    

Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна
3 өдөр    

НӨАТ-ын сугалааны 30 саяын азтан маргааш тодорно
3 өдөр    

Урт цагааны үйл ажиллагааг зогсоох саналыг Нийслэлийн Засаг даргад өргөн барина
3 өдөр    

Ухань хотоос ирсэн оюутнуудыг тусгаарлалтаас гаргалаа
3 өдөр    

Коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1523 болжээ
3 өдөр    

ЗУРХАЙ: Сэвлэг үргээх болон үс засуулбал идээ ундаа элбэг олдоно
3 өдөр    

Байгалийн түүхийн музейн суурин дээр баригдах "Чингис хаан" музейн үзэл баримтлалыг баталлаа
4 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.