ВИКТОР ТАДАШИ ИТАКҮСҮ: МОНГОЛЧУУД ЯАГААД ХҮЧТЭЙ БАЙДГИЙГ МЭДЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА
Японы домогт тамирчин самбо, жүдогийн спортын мастер Виктор Тадаши Итакүсү Монголд анх удаа ирж буй. Тэрбээр амралтын хоёр өдөр Өвөрхангайд болсон жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тамирчидтайгаа хамт оролцоод өнөөдөр нутаг буцаж байна. Түүнийг Улаанбаатарт хэдхэн цаг саатах үед нь уулзаж ярилцлаа.
-Монголд ирэх урилгыг анх хэрхэн хүлээж авав. Мэдээж олон ажил амжуулахаар төлөвлөсөн байх?
-Гавьяат дасгалжуулагч Г.Энхбаярын урилгаар жүдогийн тэмцээнд хүүхдүүдээ дасгалжуулахаар ирсэн. 11 тамирчин, асран хамгаалагчид гээд 20-уулаа ирсэн. Мэдээж тэмцээндээ амжилттай оролцож ялахыг хүсэж байна.
Мөн Монголд ирсэн хамгийн том зорилго бол Монгол, Японы найрамдалт харилцааг улам сайжруулж, бэхжүүлэхийг хүсэж байна.
-Манай хоёр улсын спортын хамтын ажиллагаа хэр өргөжиж байна вэ?
-Миний хувьд Монгол, Япон улс маш дотно найрамдалт харилцаатай гэж боддог. Миний Монголд ирсэн бас нэг том зорилго бол монголчууд яагаад ийм хүчтэй байдгийг судалмаар байна.
Японы сумод Монголчууд түрүүлэхийг хараад яагаад ийм хүч чадалтайг нь өөрийн биеэр харж мэдрэхээр ирсэн. Миний бодлоор Монгол Улс зун халуун, өвөл тэсгэм хүйтэн, адуу маллаж биеийн хүнд хүчир ажил хийж нүүдэлчин уламжлалтай учраас монгол хүн хүчтэй байдаг байх.
-Монгол тамирчдын барилдааны онцлогийг хэрхэн хардаг вэ. Магадгүй монгол тамирчдыг дасгалжуулахыг хүсдэг байх?
-Япон хүмүүс барилдааны талбар дээр техникийн талдаа маш сайн байдаг. Харин Монгол хүн биеийн чадал, барилдааны ур чадвараараа илүү. Монголд жүдо, самбогоор тамирчдыг дасгалжуулах боломж олдвол заавал ирэх болно. Монгол тамирчид техникийн чадварыг ур чадвар, бяр тэнхээтэй төгс хослуулж чадвал ирээдүйд Монгол орон спортын хаан улс болох байх.
-Та дунд сургуульд багшилдаг юм билээ. Шавь нараа хэрхэн бэлтгэдэг вэ?
-Би Күмамото мужийн төв ахлах сургуульд багшилдаг. Дунд, ахлах, их сургуульд багшилж самбогийн суурийг нь заадаг. Би жүдо, самбод үнэхээр дуртай. Миний бодлоор биеийн чадал, оюун ухаан сэтгэл санаагаа нэгтгэж байж хүчтэй болдог. Сэтгэл, бие, техник гурвыг хослуулж чадвал амжилт гаргана гэсэн үг байдаг. Тиймээс би шилдэг тамирчин олохын тулд Японыг бүхэлд нь тойрсон.
Миний самбогоор барилдахдаа хийдэг хамгийн гол мэх бол өчих. Хүмүүс цэвэр ялахыг хүсдэг бол өчих мэх хийж байгаа тохиолдолд өрсөлдөгч маань “Бууж өглөө” гэж биед гурван удаа хүрэх мөчид жинхэнэ ялалтын амтыг мэдэрдэг. Миний шавь нар дандаа мундаг тамирчид, аваргууд байдагт би хамгийн их бахархдаг. Тэр дундаа миний заасан өчих мэхээр амжилт гаргадаг болохоор бахархалтай сайхан санагддаг.
Японы Самбогийн холбоо тийм ч идэвхтэй ажилладаггүй. Тиймээс би сайн дураараа Японыг тойрч хүүхдүүдэд самбо, жүдо заадаг. Энэ бүх зардлаа хувиасаа гаргаад явахаар эргэн тойрны зарим хүн гайхдаг ч миний чин хүсэл бол самбогийн спортыг хөгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийх болно.
-Олимпт оролцож байсан уу. Токио 2020-д тамирчдаа дасгалжуулж байгаа юу?
-Олимпт нөөц тамирчнаар оролцож байсан. Олимпын өмнөх бүх тэмцээнд түрүүлдэг ч олимпын сорилго тэмцээнд оролцохдоо ялагдчихдаг. Яагаад тэгдгийг нь ойлгодоггүй. Магадгүй аз дутдаг байх. /инээв/
Одоохондоо олимпт тамирчдаа дасгалжуулж амжаагүй байна. Миний спортоор хичээллэсний хамгийн том зорилго бол спортоор дамжуулж эх дэлхийд энх тайван тогтоохыг хүсдэг. Ямар нэг дүрэмгүйгээс эх дэлхийд дайн, үймээн самуун, муу зүйл болж байна. Харин спортоор олон хүнийг төлөвшүүлж амар тайван, сайн сайхныг тогтоохыг хүсдэг.
-Таны овог их содон. Орос овогтой япон самбо мастер болсон түүхээсээ товчхон ярихгүй юу?
-Миний самбогийн багш Виктор Кога гээд орос хүн байсан. Багш маань ЗХУ-ын спортын мастер цолтой. Жүдогоор барилдаж байхдаа олимпт оролцох зорилго тавьсан юм. Тэгээд барилдааны техникийг нь сонирхож байгаад олимпод оролцохын тулд самбогоор барилдахаар шийдэж 18 насандаа Виктор багшийн шавь болсон. Самбогоор хичээллээд хүүхдүүдэд заахад багш маань “Чи миний Виктор гэдэг нэрийг ав” гэж хэлсэн. Самбогоор багшлахдаа Виктор, жүдогоор хичээллэхдээ Тадаши нэрээ ашигладаг.
Намайг Виктороор овоглоход аав, ээж, ойр дотныхон, олон нийт маш сайхан хүлээж авсан. Аав, ээж маань алдартай тамирчныг мэддэг байсан учраас дэмжсэн. Тамирчидтайгаа тэмцээнд оролцоход дэвжээн дээр Виктор гэж дууддаг. Би ч гэсэн энэ нэрэндээ дуртай. Бахархдаг.
-Тив, дэлхийн олон тэмцээн уралдаанд амжилт гаргаж байв уу?
-Токиогийн жүдогийн аварга шалгаруулах “Их дуулга” тэмцээнд хоёр удаа түрүүлсэн. 1990 онд олон улсын тэмцээнд монгол тамирчныг ялж түрүүлж байсан. Жүдогийн дэлхийн хамгийн том тэмцээнд 60 кг-ийн жинд Д.Баттулга гэдэг тамирчинтай барилдаад ялсан.
-Монгол тамирчинтай барилдахад ямар санагдсан бэ?
-Тэр үед Д.Баттулга маш алдартай тамирчин байсан. Миний хувьд 18 настай залуухан тамирчин байлаа. Эргэн тойрны хүмүүс бүгд л энэ тэмцээнд туршлагатай бөх ялна гэж хэлж байсан ч би тэр үед хамаг хүчээ дайчлаад ялсан даа.
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.