Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 02-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

АЗИЙН ХУДАЛДААГ ДЭМЖИХ БАЙГУУЛЛАГУУДЫН 32 ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

НИЙТЛЭСЭН: 2019-09-12 12:35:16
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Монголын Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн худалдааг дэмжих байгууллагуудын удирдлагын түвшний 32 дахь удаагийн чуулганы нээлтэд оролцож хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Намрын нар хур тэгширсэн энэ сайхан өдрүүдэд манай улсад зочилж, “Азийн худалдааг дэмжих форум”-ын дээд түвшний чуулганд оролцож байгаа хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улс нь олон улсын худалдаа, эдийн засгийн асуудлаарх бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдааны саадыг арилгах, харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулах зорилгоор “Азийн худалдааг дэмжих форум”-ыг эх орондоо зохион байгуулж байгаад баяртай байна.

Энэ удаагийн форум “Олон улсын түвшинд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг нэмүү өртгийн сүлжээнд холбоход Азийн худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг оролцоо” гэсэн сэдвийн дор болж байгаа нь манай улсын үйлдвэрлэгчид олон улсын өртгийн сүлжээнд бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар харилцан туршлага солилцож, тодорхой санал, санаачилга, үр дүнд хүрнэ гэж үзэж байна.

Эдийн засгийн интеграци, үйлдвэрлэлийн сүлжээ, бүс нутгийн хэмжээн дэх үйлдвэрлэл хоорондын худалдаа, түгээлтийн сүлжээг өргөжүүлэхэд худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг, оролцоо чухал юм.

Бидний хувьд бүс нутгийн хэмжээнд нийлүүлэлтийн асуудал, зохицуулалтын орчин бий болгох нь чухал бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, худалдааг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж байна.

Мөн бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг нь өргөжүүлэн хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн хууль, бодлогын баримт бичгүүдийг хэлэлцүүлж, батлахыг эрмэлзэж байна.

Үүний зэрэгцээ зөв зүйтэй технологи сонгох, нутагшуулах, норм нормативыг нийцүүлэх, тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна.

Монгол Улсад 2018 оны байдлаар бүртгэлтэй 78585 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 60330 нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч байна. Улсын хэмжээнд энэ салбарт 78,3 хувь буюу нэг сая орчим хүн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас эдгээр бизнес эрхлэгчиддээ зарим тусгай сан болон олон улсын төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан хөнгөлөлттэй зээл олгож, бизнесийн үйл ажиллагаанд нь бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Монгол Улс гадаад улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцад идэвхтэй хамрагдах, бүс нутаг, дэлхий нийтийн өмнө тулгарч байгаа сорилтуудыг шийдвэрлэхэд өөрийн бололцооны хэрээр хувь нэмэр оруулахыг эрмэлзсээр ирсэн. Бид энэ бодлогоо цаашид ч үргэлжлүүлэх болно.

Энэ хүрээнд форумын хэлэлцүүлгийн үеэр олон улс болон бүс нутгийн бодлогыг уялдуулах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой, ач холбогдол бүхий арга хэмжээ, төслийн талаар Та бүхнээс тодорхой бүтээлч санал, санаачилгуудыг дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Хүндэт зочид оо,

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлнэ.

Мөн жижиг, дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нийлүүлэх, таниулахад нь бүх талаар бодлогын дэмжлэг үзүүлэх болно гэдгээ дахин илэрхийлье.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье

Эх сурвалж: ZASAG.MN

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
МАН-ын генсек Д.Амарбаясгалан тавиулуудынхаа тарьсан балгийг цайруулахаар ажиллаж эхэлсэн үү?
3 цаг    

УЕП-ын газраас С.Эрдэнийг яллагдагчаар татахаас татгалзжээ
4 цаг    

С.Эрдэнэ: Хулгана жилдээ зон олон маань энх тунх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөж байна
5 цаг    

З.Энхболдын баруун гар Ц.Анандбазар сэтгүүлчээс тэрбум төгрөг нэхэмжилжээ
5 цаг    

УОК: Цагаан сараар Улс, хот хоорондын тээврийг бүрэн зогсоохоор шийдвэрлэлээ
6 цаг    

АН-д алхаж орох нүүр З.Энхболдод бий юу?
6 цаг    

Нийслэлийн гудамж талбайд өнөөдрөөс эхлэн 7000 эргүүл ажиллана
9 цаг    

ДЭМБ: Египетэд коронавирусний халдвар авсан хүн эдгэрч байна
9 цаг    

Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг зөвлөж байна
9 цаг    

Зэрлэг гахайн болон чонын толгой тээвэрлэж явсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ
9 цаг    

ЗАХИРАМЖ: Сар шинээр орох, гарах хөдөлгөөнийг зургаан аймагт ХЯЗГААРЛАЛАА
11 цаг    

14-17 насны сурагчдыг Стэнфорд Их Сургуулийн зуны хөтөлбөрт урьж байна
11 цаг    

Дарга нар төсвийн мөнгөөр өрөөгөө засаж, иргэд ногдол ашгаараа эмнэлэг барих хэрэг үү
12 цаг    

Ирэх дөрөвдүгээр сараас хотын төвийн бүх зогсоол төлбөртэй болно
12 цаг    

Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
12 цаг    

Сүүлийн 24 цагийн хугацаанд Хубэй мужид шинээр илэрсэн коронавирусийн халдварын тоо огцом буурлаа
12 цаг    

Засгийн газрын шийдвэрийг түрүүлж МЭДДЭГ “Балетчин” Сүнээ
12 цаг    

Тавантолгойн ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЭЗҮ-г Засгийн газарт өргөн барина
1 өдөр    

Сибирийн хүч-2: “ГАЗПРОМ” Монголд охин компаниа байгуулна
1 өдөр    

Б.Ганхуяг: 1072 хувьцааг “амь оруулах” нь чухал байлаа
1 өдөр    

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог ГУРАВДУГААР САРЫН 30 хүртэл сунгалаа
1 өдөр    

ЗАСГИЙН ГАЗАР: Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог сунгалаа
1 өдөр    

Б.Сэргэлэн: Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцод нэгдэн орсноос хойш нийт 15 өв бүртгүүлээд байна
1 өдөр    

Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга С.Болормаа Засаг даргынхаа өрөөнд учир битүүлгээр амиа алджээ
1 өдөр    

Д.Халиун: Г.Загдаа ахынд өдөр бүр зодоон, хүчирхийлэл болдог
1 өдөр    

“Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчдыг буулгаж эхэлжээ
1 өдөр    

Монгол хэл, бичгийн шалгалтад бүдэрвэл их, дээд сургуульд элсэх боломжгүй
1 өдөр    

Машин шатаж 3 хүүхэд амиа алджээ
1 өдөр    

БОЛТОН ТРАМПЫН ГАДААД БОДЛОГЫГ ШҮҮМЖИЛЛЭЭ
1 өдөр    

“Түлш олдохгүй цаасан хайрцаг түлж байна”
1 өдөр    

Г.Занданшатар: Өндөржүүлсэн бэлэн байдлын үед зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөхгүй
1 өдөр    

ЗГ: Сургууль, цэцэрлэгийн хориог дөрөвдүгээр сарын 1-н хүртэл сунгана
1 өдөр    

Э.Эрдэнэ: Төрийн тэргүүний хүүхэд энхийг сахиулсан анхны тохиолдол нь би
1 өдөр    

“Азура”-гынхан гэж чухам хэн, хэн бэ?
2 өдөр    

Францын цэрэг тусгай ажиллагааны үеэр амиа алджээ
2 өдөр    

Г.Занданшатар: Тэтгэврийн зээл тэглэх ажил амжилттай хэрэгжлээ
2 өдөр    

Амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болгов
2 өдөр    

Ямар учраас Bitcoin Cash бий болсон мөн юунд чиглэгдсэн бэ
2 өдөр    

Говьсүмбэрт коронавирусийн хоёр сэжигтэй хүн тусгаарлагджээ
2 өдөр    

Р.Сэддорж: Эх орноо хохироож, эх оронч дүрд тоглож болохгүй
2 өдөр    

Түрээслэгч нар эрх ашгийнхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэж эхэллээ
2 өдөр    

АТГ Эрүүгийн хэргүүдэд ээлжийн амралт өгчихөв үү
2 өдөр    

Opendata: Гишүүн Ж.Батзандангийн зөвлөхийн хамаарал бүхий 33 компани
2 өдөр    

“ТАВАНТОЛГОЙ” ХК КОРОНА ВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД 82 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
2 өдөр    

Гадаадын хөрөнгө оруулалт татах асуудлаар Улаанбаатарт бизнес эрхлэгчдийн форум хийхээр 10 гаруй улсын сайдтай тохиролцжээ
2 өдөр    

Баянхонгор аймгаас тодорсон Аварга малчидтай онлайн уулзалт хийж, хүндэтгэл илэрхийллээ
2 өдөр    

Шалган нэвтрүүлэх товчоодуудад тухайн иргэний орж гарсан болон машины дугаараар мэдээлэл бүртгэгдэнэ
2 өдөр    

ЦЕГ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын иж бүрэн хэрэгсэл авахаар болжээ
2 өдөр    

Монгол жүдочид Европын нээлттэй тэмцээнээс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2 өдөр    

ӨНӨӨДӨР: БОАЖЯ, ГХЯ, Сангийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.