Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 09-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЛАГ УСГҮЙЖҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

НИЙТЛЭСЭН: 2019-09-10 11:45:49
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн Лаг усгүйжүүлэх байгууламжийн нээлтийн ёслол өчигдөр боллоо. БХБЯ-ны захиалгаар анх удаагаа Лаг усгүйжүүлэх байгууламжийг барьж, Улаанбаатар хотын захиргаа, УСУГ-т хүлээлгэн өгч байгаа юм. Нээлтийн ёслолд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, УСУГ-ын дарга Ц.Төрхүү болон холбогдох албаныхан оролцлоо.

Лаг усгүйжүүлэх байгууламж нь хоногт 2500 м3 лаг хүлээн авч усгүйжүүлэх хүчин чадалтай. Лаг усгүйжүүлэгч центрфугийн ажиллах зарчим нь төвөөс зугатах хүчний үйлчлэлийг ашиглан лагийг усгүйжүүлдэг. Нэг минутад 1000-4000 удаа эргэлдэж ус лагийг тус тусад ялган гаргах зарчмаар ажилладаг. Лагийг хооронд барьцалдуулах зорилгоор ПАМ (полиакриламид), лагийг уснаас сайн ялгахын тулд ПАК  (полиалюминумхлорид) төрлийн химийн бодис ашиглаж байна.

Байгууламжид ирэх илүүдэл лагийн чийглэгийн хэмжээ 99 хувь, түүхий лагийн чийглэгийн хэмжээ 94-96 хувь бөгөөд дээрх хоёр төрлийн лагийг усгүйжүүлсний дараа 70 хувь хүртэл чийглэгтэй болох юм. Түүнчлэн илүүдэл лагийн хэмжээ 50 дахин, түүхий лагийн хэмжээг 5-8 дахин, үнэрийг мөн төдий хэмжээгээр бууруулах нөхцөлийг бүрдүүлснээр Улаанбаатар хотын иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүллээ.

“Ай вай и зэт” группийн захирал н.Зоригт “Уг байгууламжийг ашиглалтад оруулаад сүүлийн хоёр сарын хугацаанд туршилт хийгээд ямар нэгэн алдаа дутагдалгүй болохыг нь батлаад өнөөдөр хүлээлгэн өгч байна. 99 хувийн чийгшэлтэй нойтон лагийг 70 хувийн чийгшилтэй хуурай лаг болгон гаргаж байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн 4-5 жилийн хугацаанд биологийн аргаар гадаа хатаадаг байсан лагийг технологийн аргаар түргэн хугацаанд хуурай болгож гаргана. Үнэрийн хувьд 9-10 дахин бууруулж байгаа” хэмээлээ.

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж нь бохир усыг механик, биологи аргаар цэвэрлэх явцад органик болон эрдэс гаралтай төрөл бүрийн хаягдал, лаг, үлдэцийг ялган авдаг.

Эдгээр бохирдол нь их хэмжээний органик бодис, гельминтийн өндөр агуулдгаас түүхий буюу боловсруулаагүй үедээ амархан ялзардаг, эвгүй үнэр үүсгэдэг, маш удаан хатаж, эрүүл ахуйн хувьд аюултай орчныг бүрдүүлдэг тул бохир ус цэвэрлэгээний явцад ялгаран гарах лаг үлдэцийг хүрээлэн буй орчинд аюулгүй боловсруулах зорилгоор лаг боловсруулах байгууламжийг төлөвлөдөг. 

Одоо ажиллаж байгаа төв цэвэрлэх байгууламжид лагийг тогтворжуулах, халдваргүйжүүлэх ажиллагаа хийгддэггүй, түүхий лагийг зөвхөн байгалийн аргаар 3-4 жилийн хугацаанд усгүйжүүлдэг байдлаас орчинд эвгүй үнэр ихээр тархаж, лагийг хүрээлэн буй орчинд ил задгай хаяж байгаа нь аюултай орчныг бүрдүүлж байна. Энэ нь хот орчмын агаарыг ихээхэн хэмжээгээр бохирдуулж, иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг алдагдуулах болсон.

Иймд байгалийн аргаар ил задгай талбайд лагийг усгүйжүүлэн хатаах аргыг халж лагийг усгүйжүүлэх технологи дамжлагыг нэмж, “Лаг усгүйжүүлэх байгууламж”-ийг шинээр барьж, ашиглалтад оруулж байна.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ISO СТАНДАРТУУДЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
14 минут    

МОНГОЛЧУУДЫН АМЖИЛТ БУУРСААР...
47 минут    

ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОЛТЫГ ЗОГСООВ
57 минут    

УИХ-ЫГ ТАРААЖ, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВУУЛАХЫГ ДЭМЖИЖ 46 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ
1 цаг    

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙН ДААТГАЛ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
1 цаг    

Д.ХАЯНХЯРВАА: УИХ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ТАРВАЛ ТӨРД ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮҮСНЭ
1 цаг    

МАНСУУРЧ БУЙ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
1 цаг    

ОЮУТНЫ ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨЛЖ, КОЛЛЕЖИЙГ ТӨЛБӨРГҮЙ БОЛГОХ УУ
1 цаг    

Д.ГАНХУЯГ: ЗӨВ ХООЛЛОЛТ ХҮНИЙГ ДОТРООС НЬ ЭРҮҮЛЖҮҮЛНЭ
1 цаг    

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА: МАН-ЫН ТУЛГАЛТ УУ, АРД ТҮМНИЙ СОНГОЛТ УУ
1 цаг    

ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙН СУРАГ
1 цаг    

ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙН УЧИР БУЮУ НЭХЭН ТООЛОХ ХУГАЦАА
1 цаг    

Б.БОЛОРТУЯА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
1 цаг    

ГУРВАН ДҮҮРЭГТ ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
1 цаг    

Э.МӨНХДӨЛ, Ч.НЯМЗУЛ НАРЫН ТУЙВАНЧИД ӨРСӨЛДӨНӨ
1 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БНЭУ-ЫГ ЗОРИЛОО
1 цаг    

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 17-19 ХЭМ ДУЛААН
1 цаг    

ГАХАЙ, ТУУЛАЙ ЖИЛТНЭЭ АЛИВАА ҮЙЛИЙГ ХИЙХЭД ЭЕРЭГ САЙН
1 цаг    

ХУРДАН МОРЬ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД БАЙРАА ГАРДАН АВЛАА
16 цаг    

“АМГАЛАН” АМАРЖИХ ГАЗРЫН ОЙР ОРЧМЫН БААР, ЗОЧИД БУУДЛЫН СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ
17 цаг    

НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ Ч.ГАНТУЛГА ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛААР СОНГОГДСОН ТОЙРОГТОО АЖИЛЛАВ
18 цаг    

М.МӨНХШҮР: “МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ” ГЭЖ АЖЛАА ЭХЭЛСЭН Ч “МОНГОЛ УЛС МИНЬ УУЧЛААРАЙ”
18 цаг    

ИНФОГРАФИК: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
18 цаг    

ЭНЭ ОНД ХАР ТАМХИНЫ ГЭМТ ХЭРЭГТ 17 ХҮҮХЭД ХОЛБОГДОН ШАЛГАГДСАН БАЙНА
19 цаг    

МАРГААШ Б.БОЛОРТУЯА ХҮРЛИЙН ТӨЛӨӨ ДАГАЖ БАРИЛДАНА
19 цаг    

Ж.БАТЗАНДАН: Б.СОДНОМДАРЖААД НОМЫН ЗАВСАР БРИТКА ХАВЧУУЛЖ ОРУУЛЖ ӨГСӨН УЧРЫГ ТОДРУУЛНА
19 цаг    

НЭГ ТОНН ХҮНСНИЙ УЛААН БУУДАЙД ОЛГОХ УРАМШУУЛЛЫГ НЭМЖ 100 МЯНГАН ТӨГРӨГ БАЙХААР ТОГТОВ
20 цаг    

БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭХ ЭРХ ОЛГОСОН ХУУЛЬ БУС ГЭРЭЭНҮҮДИЙГ ЦУЦАЛНА
20 цаг    

МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ДУНД 13 СУРАГЧ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ 4 БАЙНA
20 цаг    

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ 32 ЦЭГ АЖИЛЛАЖ БАЙНА
20 цаг    

Б.ЭНХБАЯР: Ц.НЯМДОРЖ САЙД ӨӨРӨӨ УЛСЫН НУУЦ ЗАДАЛСАН
21 цаг    

10 ГАРУЙ ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭ ХААЛГАСАН ГЭХ ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ ЮУНЫ УЧИР ХЭВЛЭЛИЙН ХУРАЛД ИРСЭНГҮЙ ВЭ?
21 цаг    

ШИЛДЭГ ЕРӨӨЛЧ, МАГТААЛЧИЙГ ШАЛГАРУУЛНА
21 цаг    

ХАЯЖ ҮРЭГДҮҮЛСЭН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙГ ӨДӨРТ НЬ ХЭВЛЭЖ ОЛГОНО
21 цаг    

ЗАСГИЙН ГАЗРЫН ДААЛГАВРААР 110 ГА ТАЛБАЙД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЖЭЭ
21 цаг    

ДАШТ-Д БАГИЙН ДҮНГЭЭР ДОЛДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ
21 цаг    

УЛСЫН БААТАР ЯАЖ АВСАНАА Ч САНАХГҮЙ...
21 цаг    

АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ Ж.ЦОЛМОНГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ ӨМНӨХ ЗАХИРАЛ Г.БАТБААТАРЫГ ТОМИЛОХЫГ ХҮСЧЭЭ
22 цаг    

БАРИМТ: ДАМПУУРЛЫН ИРМЭГТ БАЙСАН КАПИТАЛ БАНКАНД ЭМД, НД-ИЙН МӨНГИЙГ Н.НОМТОЙБАЯРЫН ЗӨВШӨӨРЛӨӨР ХАДГАЛУУЛЖ БАЙЖЭЭ
22 цаг    

МАН: У.ХҮРЭЛСҮХ ҮҮ, УИХ-УУ!
22 цаг    

ОН ГАРСААР 4 ХҮҮХЭД НҮХЭН ЖОРЛОНД УНАЖ ЭНДЭВ
23 цаг    

МАХН-Д ҮҮРЭЭ ЗАСААД БАЙСАН Ж.СҮХБААТАР УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ЗӨВЛӨХ БОЛЖЭЭ
23 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “ӨРХИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖИЛ-20 ЖИЛ” БАЯРЫН ХУРЛЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЭВ
23 цаг    

АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ НЭРЭЭ ЦЭВЭРЛЭЖЭЭ
23 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАРАНХҮҮГИЙН “ДҮНЖИНГАРАВ” ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ЗАХИРГАА ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ТҮРЭЭСЭЭ НЭМСЭН ГЭВ
23 цаг    

“ХҮН, АМЬТАН АЙЛГААД БАЙГАА БААВГАЙ МАНАЙ НУТГИЙНХ”
1 өдөр    

“МОНГОЛЫН ЭЗЭНТ УЛСЫН ТҮҮХ” ЦУВРАЛ 5 БОТЬ ЗОХИОЛЫН ТУХАЙ
1 өдөр    

“MISS UNIVERSE MONGOLIA” ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ БААСАН ГАРИГТ ТОДОРНО
1 өдөр    

"БУЯНТ-УХАА" ДАХЬ ХИЛИЙН АНГИЙН ЗАХИРАГЧ Д.МӨНХЧУЛУУНЫГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ
1 өдөр    

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ДАРГА Б.ЦЭНГЭЛ АЖЛАА ӨГЧЭЭ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.