Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 09-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ц.БОЛОРЧУЛУУН: 327 МЯНГА ГА-ГААС 420 ОРЧИМ МЯНГАН ТОНН УЛААНБУУДАЙ АВАХААР БАЙНА

НИЙТЛЭСЭН: 2019-09-10 10:52:00
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Улсын хэмжээгээр ургац, хураалт эхэлж байгаатай холбоотойгоор ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.

-Урьдчилсан байдлаар гарсан ургацын баланс хаврын тариалалт болон төлөвлөж байсан хэмжээтэй хэр дөхсөн бэ?

-Хавар 367 мянган га талбайд үр тариа, 340 мянган га талбайд улаанбуудай тариалсан. Энэ зун цаг агаарын байдал амаргүй байлаа. Хур тунадас их, мөндөр, салхи шуурга зэрэг цаг агаарын таагүй байдлын улмаас 11.5 мянган га талбай тэжээл рүү шилжиж байгаа.

Харин 2.5 мянган га мөндөрт цохигдоод байна. Тэгэхээр тэжээлд шилжсэн, мөндөрт цохигдсон хэмжээг хасаад нийт 327 мянга га талбайгаас улаанбуудай хураана гэж тооцож байгаа. 327 мянга га-гаас 420 орчим мянган тонн буудай авах урьдчилсан тооцоо байна.

Одоохондоо ургац хураалт дөнгөж эхэлж байгаа учраас яваандаа жигдэрч, цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч эцсийн байдлаар дүн гарна. Түүнчлэн 12.4 мянга га-д төмс тариалсан. Үүнээс 170 орчим мянган тонн төмс хураана. 8,000 га-д хүнсний ногоо тариалсан. Үүнээс 92 мянган тонныг хураана гэхээр боломжийн хэмжээнд ургац авахаар байна.

-11.5 мянган га талбай тэжээл рүү шилжиж байгаа гэхээр ургацаа алдсан гэсэн үг үү?

-Тэжээл рүү шилжинэ гэдэг нь ургацаа алдана гэсэн үг биш л дээ. Улаанбуудайг хураахгүй ч гэсэн тэжээлийг хурааж авах бололцоотой.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн гэх мэт хойд сумаар хавар тариалснаас хойш бараг 60 хоног бороо ороогүй. Улаанбуудай ганд тун тэсвэртэй таримал. Хэсэг газар тэжээл рүү шилжих тохиолдол жил бүр гардаг л юм.

-Энэ жилийн хувьд шинэ ургацын ногоо өнгөрсөн жилээс үнэтэй байна хэмээн иргэд ярьж байна. Тариалангийн гол бүсүүдийг холбодог “Дарханы зам”-ыг засварлаж байгаа. Тиймээс тээврийн зардал өссөнөөр үнэд нөлөөлж байна гэсэн. Танайхаас үнийн зохицуулалт хийх үү?

-Энэ жилийн хувьд Дархан, Улаанбаатарын замтай холбоотойгоор тээврийн асуудал хүндрэлтэй байгаа нь үнэн. Улмаар тойруу замаар явж, өртгөө шингээсэн үнэ хэлж байгаа тохиолдол бий л байх. Гэхдээ шинэ ногоо дөнгөж гарч эхэлж байгаа учраас цаашдаа үнэ бууна.

Бид дотоодын тээврийг төмөр замаар хийе гээд Төмөр замын удирдах газрын холбогдох хүмүүстэй хамтарч ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн жил төмөр замын тээврээр нийт 2,093 вагон тээвэр хийсэн. Энэ жил 3,300 вагоноор улаанбуудай, төмс, хүнсний ногоо тээвэрлэнэ гэсэн захиалга ирчихсэн байгаа.

Тээвэрлэлтийг хэрхэн зохистой явуулах тухайд холбогдох газрууд зохицуулалт хийнэ.

ГУРИЛ ЭКСПОРТЛОХОД ШИНЭЭР ГАЗАР ХАГАЛЖ, ТАЛБАЙ БАЙ ГУУЛАХААС ИЛҮҮ ГА-ГИЙН УРГАЦАА НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

-Бид буудай тариалж дотоодын гурилын хэрэгцээг хангадаг болоод нэлээд хугацааг үдлээ. Тэгвэл 300 гаруй тонн гэсэн тогтмол хэмжээг давж тариалаад экспортлох боломж ойрын жилүүдэд бий юү?

-Манай дотоодын хэрэгцээ бусад оронтой харьцуулахад маш бага. Нийт тариалсан талбай, ашиглаж байгаа техникийн хүчин чадалтайгаа уялдуулаад бодоход экспортлох бүрэн боломжтой.

300 гаруй тонн буудай байхад дотоодын хэрэгцээний гурилыг хангачихдаг. Бид БНХАУ-ын Гааль, хорио цээрийн албатай буудайны хорио цээрийн асуудлыг тохирсон байгаа. Тиймээс гадагш экспортлоход шинээр газар хагалж, талбай байгуулахаас илүү га-гийн ургацаа нэмэгдүүлэх нь хамгийн хэрэгцээтэй арга хэмжээ болно.

-Ургацын комисс хуралдаж байх үеэр “Буудайнд олгох урамшууллыг нэмэгдүүлбэл гурилын үнэ тогтвортой байна” гэсэн байр суурийг тариаланчид илэрхийлж байсан. Буудайн урамшууллыг нэмэх үү?

-Жилд хурааж байгаа 300 гаруй мянган тонн буудайн урамшууллыг 50 мянган төгрөгөөр тооцохоор 14-15 тэрбум төгрөг болж байгаа юм. Тариаланчдын зүгээс гурилын үнийг өсгөх сонирхол байхгүй. Тиймээс урамшууллаа нэмбэл зардлаа нөхөх бололцоо байна гэсэн санал тавьсан. Үүнийг судалж байгаа.

Яамны зүгээс нэмье гээд л нэмчихгүй учраас ирэх жилийн төсвөөс урамшууллын хэмжээ хамаарна. Буудайн урамшууллын тухай саналаа төсвийн төсөөлөлд өгчихсөн.

-Манай улсын хувьд ургацаа хураагаад нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал. Энэ тал дээр сүүлийн үед ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Аль ч үйлдвэрлэлд нэмүү өртөг шингээж бүтээгдэхүүн болгох асуудал хамгийн чухал. Орлого, ажлын байр нэмэгдэхээс эхлээд олон чухал ач холбогдолтой. Бид анхан шатны боловсруулалтаар буудайгаа хурааж, гурил үйлдвэрлэж байна.

Гурилын төрөл харьцангуй нэмэгдэж байгаа шүү дээ. Аж ахуйн нэгжүүд өөрсдийн үрийн тээрмээр янз бүрийн технологиор үйлдвэрлэж, хүний биед тохирсон эрүүл мэндэд хэрэгтэй төрөл бүрийн гурил хийж байна.

Харин Монголд тарьж ургуулсан улаанбуудайгаар хийсэн гурилыг экспортлох асуудлаар өнгөрсөн долдугаар сард Хятадын талаас ирж, нөхцөл байдалтай танилцсан байгаа. Тэд цааш шалгалтын дүнгээ танилцуулж, саналыг хүлээж авбал дотоодын гурилаа экспортлох үүд хаалга нээлттэй болно.

-Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс гадна хүлэмжийн аж ахуйн бүтээгдэхүүн болох нарийн ногооны тариалалт хэр байна вэ?

-Хүнсний ногооны хангамжийг үндсэн таваас зургаан төрлийн бүтээгдэхүүнээр хэрэгжүүлж байна. Тодруулбал, төмс, лууван, манжин, байцаа, сонгино, саримс дотооддоо тариалж байна. Үүнээс төмс, лууван, манжингаар дотоодын хэрэгцээгээ хангаж чадаж байгаа бол байцаа, сонгино, саримсны тариалалт бага учраас дотоодын хэрэгцээг хангаж чаддаггүй. Энэ үзүүлэлт нь нийт тариалалтын хувийг доошлуулж байгаа юм.

Улсын хэмжээнд 71 гаруй га талбайд хүлэмжийн тариалалт хийж байгаа. Үүнээс 20 гаруй га нь өвлийн, 50 гаруй га нь зуны хүлэмж байна.

Эдгээр талбайгаас өнгөрсөн жил 5,600 тонн нарийн ногоо хурааж авсан. Гэтэл нөгөө талд нь 14.5 мянган тонн ногоог импортоор авсан байна. Манай улс хүлэмжид тариалж байгаа гол нарийн ногоо болох улаан лооль, өргөст хэмх, чинжүү, навчит байцаанаас бараг гурав дахин илүү нарийн ногоог импортоор авч байгаа гэсэн үг. Тиймээс хүлэмжийн тариалалт, га-гийн ургацыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий.

Мөн хүлэмжийн аж ахуйг нэмэгдүүлэх чиглэлээр дотоод болон гаднаас хэрэгжүүлж байгаа төслүүд дээр хамтарч ажиллаж байгаа. Тухайлбал, сүүлийн жилүүдэд Солонгосын өвлийн хүлэмжийн технологиуд нэвтэрч байна. Энэ жил гэхэд Солонгосын талаас Монголд хүлэмжийн аж ахуй эрхлэх ямар боломж, зохицуулалт байгаа талаар ярилцаад буцсан.

-Монгол Улс жилийн дөрвөн улиралтай учраас цаг агаарын нөхцөл байдал тариалалтад ихээхэн нөлөөлдөг. Үүнийг шийдвэрлэх боломж байгаа юу?

-Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгааллаа гээд суух биш эрсдэлээс хамгаалах, нөхцөл байдлыг даван гарах арга хэмжээ авах хэрэгтэй. Нэгдүгээрт, таримлын үр сортын асуудал чухал.

Монгол оронд гангийн нөхцөл байдал үүсэж, давтамж ойртож байгаа учраас ганд тэсвэртэй, Монгол оронд нутагшсан сортуудыг гаргахад анхаарч байна. Энэ чиглэлээр эрдэмтэд, тариаланчид ажиллаж, “Монгол ногоо” төслөөр брэндийг нутагшуулах ажил хэрэгжиж байна. Хоёрдугаарт, цаг агаарын эрсдэлийг бууруулахад усалгаатай тариалан зайлшгүй шаардлагатай.

Үүний тулд эхний ээлжид БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээр 9,000 га талбайд усалгааны тоног төхөөрөмж оруулж ирсэн. Үүнээс 3,500 орчим га талбайг 20 аж ахуйн нэгж, иргэн аваад ашиглалтад оруулаад явж байна. Энэ мэт байдлаар усалгааг цогцоор нь шийдээд явах төлөвлөгөө бий.

Төмс, хүнсний ногооны тариалалтын 80-90 хувь усалгаа нь дээр тулгуурладаг. Үр, улаанбуудай, тэжээл ч мөн усалгаатай байж үр дүн сайжирна. Улаанбуудайны усалгаатай талбайг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт их шаардагддаг. Хугацаандаа усалж байхын тулд дэд бүтэц, цахилгааны хүрэлцээ хангамж, усны нөөц боломж зэрэгт эдийн засгийн тооцоо, шинжлэх ухааны үндэслэл хэрэгтэй.

Нарийвчилсан ТЭЗҮ-д тулгуурлан, өндөр өртгөөр усалгаа хийдэг учраас аж ахуйн нэгжүүд төдийлөн шийдвэрлэж чаддаггүй. Тиймээс төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа юм. Дээрх усалгааны тоног төхөөрөмжийг авахыг хүссэн аж ахуйн нэгжүүдийг биечилж очиж үзэж байж өгсөн. Дэд бүтцийн асуудлаа шийдэж чадахгүй аж ахуйн нэгжүүдэд тоног төхөөрөмж өгчихвөл ашиглагдахгүй, хаягдах эрсдэлтэй учраас хэнд өгөх вэ гэдэг дээр хариуцлагатай хандаж байгаа.

-Усалгааны дэд бүтцийн асуудлыг шийдэхэд багадаа хэдий хэмжээний өртөгтэй болох бол. Дундаж үнийг нь тооцсон судалгаа бий юү?

-Аж ахуйн нэгжийн байрлалаас шалтгаалж үнэ янз бүр тусна. Цахилгаан, усны эх үүсвэр нь хэр хол, ямар хэмжээтэй, хаана байрлах зэргээс шалтгаална. Тиймээс дундаж өртөг, зардлыг тооцох аргагүй. Тус тусдаа мэргэжлийн байгууллагууд тооцож гаргана шүү дээ.

-Алслагдсан аймгуудад тариалалт хийгээд, ургацаа хурааж хотод авчраад борлуулахаар өртөг нэмэгдэж, бусад ойрхон байрладаг газруудын хүнсний ногоотой өрсөлдөж чадахгүй болдог. Энэ тал дээр ямар бодлого байдаг вэ. Аймгуудын брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх хэрэгтэй байх?

-Тийм ээ. Аймаг, цаашлаад сум тус бүр брэндтэй байгаа. Бодлогоос гадна тухайн орон нутгийн зүгээс нутгийн брэндээ хөгжүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй. Улаанбаатарт гэхэд “Sky” худалдааны төвийн гадна талбайд яамны зүгээс тодорхой хэмжээний дэмжлэгтэйгээр аж ахуйн нэгжүүд ногоо, бүтээгдэхүүнээ борлуулдаг болоод удлаа. Нийслэлийн хэмжээнд 54 цэгээр энэ мэт худалдааг хийж байна.

Брэндүүдийг хөгжүүлэхийн тулд хамгийн чухал нь зөв тогтолцоог гаргаж ирэх, борлуулалтын тогтсон сүлжээг бий болгох хэрэгтэй. Ингэснээр бүтээгдэхүүний үнэ буух нэг боломж үүснэ.

УЛСЫН ХЭМЖЭЭНД БАЙГАА АГУУЛАХУУДАД НИЙТ ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ 60 ХУВИЙГ ХАДГАЛАХ БОЛОМЖТОЙ

-Мөн брэнд гэхээрээ л улам үнэтэй болчихдог. Хүнсний салбарт чанар чухал хэдий ч үнэ хямд тогтсон бүтээгдэхүүн байх хэрэгтэй санагддаг. Тэгвэл сүү тараг, хүнсний ногооноос аль хямдыг нь өдөр бүр, тогтмол хэрэглэнэ шүү дээ. Намар нь ногоогоо, зун нь сүү, таргаа хямд аваад бусад улиралд хэрэглэж чаддаггүй айл олон?

-Айраг бүрийг Булганых, тарвас бүрийг Ховдынх гэх мэтээр хүмүүс зарж байна. Төмс, хүнсний ногооны гарал үүслийг нь тодорхойлж, баталгаажуулаад, үүний дагуу шинжилгээнд хамруулж борлуулалт хийх чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Энэ нь тодорхой үр дүнгээ өгч байгаа.

Энэ сарын 18-24-нд “Мишээл экспо”-д “Алтан намар” улсын шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа болно. Брэнд бүтээгдэхүүнийг тогтмол нэг газраа зардаг болчихвол түүнийг нь хүмүүс мэддэг болоод, мэддэг болохын хэрээр борлуулалт сайжирч, улмаар үнэ нь бууна.

-Сүүлийн үед хол, ойр байгаа газруудыг хооронд нь холбож, хоршоо маягтай сүлжээ үүсгэх зэргээр борлуулалтыг сайжруулдаг болжээ. Үүнийг бодлогоор тариаланчдын үйл ажиллагаанд тусгаж болох уу?

-Олон улсын болон төрийн бус байгууллага, компаниудад шинэ технологийн загварууд туршигдаж байна. Жишээлбэл, Азийн хөгжлийн банкнаас “Хоршоолсон хэлбэрээр хүнсний ногоо эрхлэгчдийн амьжиргааг дээшлүүлэх төсөл” өнгөрсөн хавраас эхэлсэн.

Сэлэнгийн Ерөө, Дарханы Орхон, Увсын Улаангом, Төв аймгийн Борнуур суманд хэрэгжсэн. Ингэснээр иргэдийг тариалж байгаа ногоогоор нь хоршуулаад, Япон, Солонгосын хоршооны аж ахуйн туршлагыг нэвтрүүлэхээр оролдож байгаа. Хоршоогоороо нийлээд зургаагаас долоон төрлийн ногоо нийлүүлж, тасралтгүй борлуулж байна.

Нэг нь зараад, зарим нь тариад гэх мэт ганцаар хийж амжихгүй ажлаа хуваарилах нь хөгжлийн нэг хэлбэр юм. Бид саяхан ил талбайд борлуулалт хийж байгаа цэг, хүнсний ногооны агуулахуудын нөхцөл байдалтай танилцлаа.

-Нөхцөл байдалтай танилцахад энэ жил хүнсний ногооны агуулах хэр хүртээмжтэй байна вэ?

-Улсын хэмжээнд 2018 онд зоорь, агуулахын багтаамж 210 мянган тонн буюу нийт төмс, хүнсний ногооны ургацын 60 хувийг хадгалах боломжтой байна. Эдгээр нь орчин үеийн автомажсан агуулах учраас ямар хүнсний ногоог яаж хадгалах зориулалтаар нь хэдий хугацаанд ч хадгалж болно. Агуулахад ирсэн ногоог угааж, цэвэрлэж, хатааж, зориулалтын хайрцганд хийж хадгалдаг. Гэхдээ эзэмшиж байгаа байгууллагууд хувийнх учраас цаашдаа тариаланчидтай гэрээ байгуулаад, хадгалалтын үнийг тогтсон хэмжээгээр тохирох тухай асуудлууд яригдаж байгаа.

1,500 ГАРУЙ ОЮУТАН, СУРАГЧ, 2,000 ГАРУЙ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙГ ТАРИА ХУРААЛТЫН АЖИЛД ОРОЛЦУУЛНА

-Үндсэндээ шууд хураах, ангилах гэсэн хоёр төрлөөр ургацаа хураадаг. Тариаланчид ургацаа хураахдаа юунд анхаарах хэрэгтэй байна?

-Олон жил тариалалт хийсэн хүмүүс шууд хураах уу, ангилах уу гэх мэт ургацаа сайн мэддэг. Мэргэжлийн хүмүүсийн зүгээс болц нь их, дунд, бага байгааг нь, ямар технологиор хурааж авах тухай зөвлөмжийг орон нутгуудад хүргэж байгаа. Мэдээж шууд хураавал зардал багатай.

Архангай, Өвөрхангайд зуншлага сайхан байсан учраас ургацаа шууд хурааж байна. Сэлэнгийн хойд сумдад хожуу бороо орсон. Тиймээс ангилж хадаж авахаас өөрцгүй. Ангилж хадна гэдэг нь нойтон чийгтэй байгаа ургацыг хатаана. Ургаж гүйцээгүй ногоог устгаж, болц гүйцсэн тариаг хурааж авна гэсэн үг.

Цайруулах гэхээр шууд хураана гэж ойлгож болно.

-Одоогоор үр тарианы болц хэр байна. Ургац хураалт нийт аймгаар жигдэрч байна уу?

-Ургац хураалт эхэлсэн ч бүгд жигдрээгүй. Жишээлбэл, нэг тариаланч гурван талбайтай байлаа гэж бодоход, болсон талбайгаа эхэлж аваад, дутуугаа хүлээх байдлаар явдаг. Тиймээс улсын хэмжээнд тариалангийн бүх талбайд комбайн зогсолтгүй явахыг жигдрэх гэж ойлгож болно.

Үр тарианы болцын хувьд 14 хоногоор оройтож байна. Энэ сарын 15-наасхарьцангуй жигдрэх төлөвтэй. Cap гаруй хугацаанд үргэлжпээд аравдугаар сарын 25 гэхэд ургац хураалт дуусна гэж тооцож байна.

-Тариа хураах ажилд оюутан, сурагч, цэргүүдийг дайчилдаг. Энэ жилийн хувьд мөн дайчилж байгаа юу?

-Энэ жил 1,500 гаруй оюутан, сурагч, 2,000 гаруй цэргийн албан хаагчийг тариа хураалтын ажилд оролцуулахаар төлөвлөж байна. Их, дээд сургуулиуд дотроо шийдээд, оюутнуудаас ажилд хуваарилж байгаа. Ажиллах хугацаа 7-10 хоног гэх мэтээр өөрсдөө тохироод, цалинжуулж байгаа нь энэ жилийн онцлог.

 
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ISO СТАНДАРТУУДЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
17 минут    

МОНГОЛЧУУДЫН АМЖИЛТ БУУРСААР...
51 минут    

ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОЛТЫГ ЗОГСООВ
1 цаг    

УИХ-ЫГ ТАРААЖ, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВУУЛАХЫГ ДЭМЖИЖ 46 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ
1 цаг    

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙН ДААТГАЛ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
1 цаг    

Д.ХАЯНХЯРВАА: УИХ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ТАРВАЛ ТӨРД ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮҮСНЭ
1 цаг    

МАНСУУРЧ БУЙ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
1 цаг    

ОЮУТНЫ ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨЛЖ, КОЛЛЕЖИЙГ ТӨЛБӨРГҮЙ БОЛГОХ УУ
1 цаг    

Д.ГАНХУЯГ: ЗӨВ ХООЛЛОЛТ ХҮНИЙГ ДОТРООС НЬ ЭРҮҮЛЖҮҮЛНЭ
1 цаг    

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА: МАН-ЫН ТУЛГАЛТ УУ, АРД ТҮМНИЙ СОНГОЛТ УУ
1 цаг    

ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙН СУРАГ
1 цаг    

ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙН УЧИР БУЮУ НЭХЭН ТООЛОХ ХУГАЦАА
1 цаг    

Б.БОЛОРТУЯА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
1 цаг    

ГУРВАН ДҮҮРЭГТ ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
1 цаг    

Э.МӨНХДӨЛ, Ч.НЯМЗУЛ НАРЫН ТУЙВАНЧИД ӨРСӨЛДӨНӨ
1 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БНЭУ-ЫГ ЗОРИЛОО
1 цаг    

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 17-19 ХЭМ ДУЛААН
1 цаг    

ГАХАЙ, ТУУЛАЙ ЖИЛТНЭЭ АЛИВАА ҮЙЛИЙГ ХИЙХЭД ЭЕРЭГ САЙН
1 цаг    

ХУРДАН МОРЬ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД БАЙРАА ГАРДАН АВЛАА
16 цаг    

“АМГАЛАН” АМАРЖИХ ГАЗРЫН ОЙР ОРЧМЫН БААР, ЗОЧИД БУУДЛЫН СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ
17 цаг    

НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ Ч.ГАНТУЛГА ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛААР СОНГОГДСОН ТОЙРОГТОО АЖИЛЛАВ
18 цаг    

М.МӨНХШҮР: “МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ” ГЭЖ АЖЛАА ЭХЭЛСЭН Ч “МОНГОЛ УЛС МИНЬ УУЧЛААРАЙ”
18 цаг    

ИНФОГРАФИК: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
18 цаг    

ЭНЭ ОНД ХАР ТАМХИНЫ ГЭМТ ХЭРЭГТ 17 ХҮҮХЭД ХОЛБОГДОН ШАЛГАГДСАН БАЙНА
19 цаг    

МАРГААШ Б.БОЛОРТУЯА ХҮРЛИЙН ТӨЛӨӨ ДАГАЖ БАРИЛДАНА
19 цаг    

Ж.БАТЗАНДАН: Б.СОДНОМДАРЖААД НОМЫН ЗАВСАР БРИТКА ХАВЧУУЛЖ ОРУУЛЖ ӨГСӨН УЧРЫГ ТОДРУУЛНА
19 цаг    

НЭГ ТОНН ХҮНСНИЙ УЛААН БУУДАЙД ОЛГОХ УРАМШУУЛЛЫГ НЭМЖ 100 МЯНГАН ТӨГРӨГ БАЙХААР ТОГТОВ
20 цаг    

БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭХ ЭРХ ОЛГОСОН ХУУЛЬ БУС ГЭРЭЭНҮҮДИЙГ ЦУЦАЛНА
20 цаг    

МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ДУНД 13 СУРАГЧ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ 4 БАЙНA
20 цаг    

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ 32 ЦЭГ АЖИЛЛАЖ БАЙНА
20 цаг    

Б.ЭНХБАЯР: Ц.НЯМДОРЖ САЙД ӨӨРӨӨ УЛСЫН НУУЦ ЗАДАЛСАН
21 цаг    

10 ГАРУЙ ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭ ХААЛГАСАН ГЭХ ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ ЮУНЫ УЧИР ХЭВЛЭЛИЙН ХУРАЛД ИРСЭНГҮЙ ВЭ?
21 цаг    

ШИЛДЭГ ЕРӨӨЛЧ, МАГТААЛЧИЙГ ШАЛГАРУУЛНА
21 цаг    

ХАЯЖ ҮРЭГДҮҮЛСЭН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙГ ӨДӨРТ НЬ ХЭВЛЭЖ ОЛГОНО
21 цаг    

ЗАСГИЙН ГАЗРЫН ДААЛГАВРААР 110 ГА ТАЛБАЙД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЖЭЭ
21 цаг    

ДАШТ-Д БАГИЙН ДҮНГЭЭР ДОЛДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ
21 цаг    

УЛСЫН БААТАР ЯАЖ АВСАНАА Ч САНАХГҮЙ...
21 цаг    

АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ Ж.ЦОЛМОНГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ ӨМНӨХ ЗАХИРАЛ Г.БАТБААТАРЫГ ТОМИЛОХЫГ ХҮСЧЭЭ
22 цаг    

БАРИМТ: ДАМПУУРЛЫН ИРМЭГТ БАЙСАН КАПИТАЛ БАНКАНД ЭМД, НД-ИЙН МӨНГИЙГ Н.НОМТОЙБАЯРЫН ЗӨВШӨӨРЛӨӨР ХАДГАЛУУЛЖ БАЙЖЭЭ
22 цаг    

МАН: У.ХҮРЭЛСҮХ ҮҮ, УИХ-УУ!
22 цаг    

ОН ГАРСААР 4 ХҮҮХЭД НҮХЭН ЖОРЛОНД УНАЖ ЭНДЭВ
23 цаг    

МАХН-Д ҮҮРЭЭ ЗАСААД БАЙСАН Ж.СҮХБААТАР УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ЗӨВЛӨХ БОЛЖЭЭ
23 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “ӨРХИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖИЛ-20 ЖИЛ” БАЯРЫН ХУРЛЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЭВ
23 цаг    

АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ НЭРЭЭ ЦЭВЭРЛЭЖЭЭ
23 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАРАНХҮҮГИЙН “ДҮНЖИНГАРАВ” ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ЗАХИРГАА ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ТҮРЭЭСЭЭ НЭМСЭН ГЭВ
23 цаг    

“ХҮН, АМЬТАН АЙЛГААД БАЙГАА БААВГАЙ МАНАЙ НУТГИЙНХ”
1 өдөр    

“МОНГОЛЫН ЭЗЭНТ УЛСЫН ТҮҮХ” ЦУВРАЛ 5 БОТЬ ЗОХИОЛЫН ТУХАЙ
1 өдөр    

“MISS UNIVERSE MONGOLIA” ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ БААСАН ГАРИГТ ТОДОРНО
1 өдөр    

"БУЯНТ-УХАА" ДАХЬ ХИЛИЙН АНГИЙН ЗАХИРАГЧ Д.МӨНХЧУЛУУНЫГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ
1 өдөр    

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ДАРГА Б.ЦЭНГЭЛ АЖЛАА ӨГЧЭЭ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.