Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 09-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ж.СҮХЖАРГАЛМАА: 95 ЖИЛИЙН ТҮҮХЭНД БИЙ БОЛСОН ДАРХЛААГАА ХАМГААЛЖ ХӨГЖИХ НЬ ЧУХАЛ БАЙНА

НИЙТЛЭСЭН: 2019-09-10 10:47:37
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Засгийн газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран  “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын чуулганыг  энэ сарын 17, 18-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганыг  угтан  Ерөнхий сайдын Жендерийн асуудал эрхэлсэн зөвлөх Ж.Сүхжаргалмаатай уулзаж, ярилцлаа.

-“Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын чуулганыг Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулах гэж байна. Энэ чуулганы ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Монголын Эмэгтэйчүүдийн холбоо санаачлан, Засгийн газрын дэмжлэгтэйгээр энэхүү чуулганыг зохион байгуулах гэж байна. Монголын Эмэгтэйчүүдийн холбоо өөрийн гэсэн гентэй байгууллага. 1922 оноос эмэгтэйчүүдийн бүлгэм байгуулагдаж,  дараа нь хэлтэс, газар болж, өргөжин хөгжсөн байдаг.

Тэр түүхэн улбаагаа их хурцаар мэдэрч  ажилладаг газар гэж би хувьдаа дүгнэдэг. Төр засагт хандах хандлага нь ч бусдаас өөр. 95 жилийн түүхэндээ хамтраад ажилласан учраас  төрд нөлөөлөх нөлөөлөл нь бусад эмэгтэйчүүдийн байгууллагаас илүү хүчтэй байдаг. Тэр дагуу энэ хурлыг Засгийн газрын дэмжлэгээр зохион байгуулах гэж байна. 

Хоёр сэдвийн дагуу зохион байгуулахаар төлөвлөж байна. Хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эдийн засгийн асуудлыг хөндөх юм. Хэлэлцэн гаргасан санал санаачилгаа  цаашид ажил хэрэг болгоод явах тал дээр анхаарч байна.

Хөгжингүй болон хөгжиж буй орнуудаас энэ чиглэлийн судалгаа шинжилгээний болон төрийн өндөр төвшний зочдыг урьсан байна. Энэ хурлаас би олон зүйлийг хүлээж байна.  Хамтын ажиллагаа өргөжиж, мэдлэг, туршлагаа солилцоно. Үүгээрээ маш чухал ач холбогдолтой хурал болох юм.

-Эмэгтэйчүүдийн байгууллагын анхны бүлгэмийг таны эмээ удирдаж явсан гэдэг. Түүнээс хойш 95 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ байгууллагын түүхэн улбаа таны ажил, амьдралтай салшгүй холбогдох юм л даа?

-Монголын эмэгтэйчүүдийн байгууллага гэж хуулийн этгээдийг ярихаас илүүтэй эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, аж байдал, хөдөлгөөн хэзээнээс идэвхжиж ирсэн гэдгийг ярих хэрэгтэй. 

1921 оноос өмнө эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог ярих боломжгүй байсан.  Түүний дараа Ардын хувьсгал ялсан.  1922 онд  намд элссэн анхны 20 эмэгтэйн нэг нь манай эмээ С.Янжмаа байсан. Тэгээд намын төв хорооны дэргэд эмэгтэйчүүдийн бүлгэм байгуулсан. Түүнээс хойш эмэгтэйчүүдийн байгууллага маань утга агуулгатай, илүү албан ёсны болж ирсэн. 

Манай эмээ 1922 онд тухайн бүлгэмийг байгуулж, 1927 он гэхэд эмэгтэйчүүдийн суртал,  боловсролын тасаг хэлтэс болж өргөжсөн байгаа юм. Тэгээд яваандаа эмэгтэйчүүдийн бие даасан холбоо болж  хөгжсөн. 

Намаас тодорхойлж, төрөөс хэрэгжүүлж буй  бодлогыг албан ёсоор хэрэгжүүлж, хариуцлага хүлээх байгууллага болсон. Одоо бодоход эмэгтэйчүүдийн байгууллагын хамгийн хэцүү цаг үед эмэгтэйчүүдийн хандлагыг өөрчлөхөд эмээ маань хүчин зүтгэж байсан юм байна. Түүний дараагаас Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг олон сайхан хүн нуруун дээрээ авч явж ирлээ.

Олон улсад гаргах, байгууллагуудтай холбож, үйл ажиллагаагаа өргөжүүлэх гээд өргөжиж хөгжиж иржээ.  Үүнээс хамгийн чухал нь Үндсэн хуульд тэгш эрхийн асуудлыг тусгахад  манай эмэгтэйчүүдийн холбоо түүхэн үүргээ гүйцэтгэж  ирлээ. 

Өнөөгийн бидний Монголыг бүтээн байгуулахад гол үүргээ гүйцэтгэсэн л гэж бодож явдаг. Эмэгтэйчүүдийн асуудал бол хүн амын талаас илүү хувийн асуудал шүү дээ.

-Та эмээгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн энэ салбарт зүтгэж байна. Цаг үе, нийгмийн хувьд мэдээж өөр л дөө.  Гол онцлог, ялгаа нь юу байв?

-Би эцэг эхээс тавуулаа.  Д.Сүхбаатар жанжны зээ охин, С.Янжмаа эмээгийн үргэлжлэл гэдэг утгаараа бидний гэр бүлтэй холбоотой нийгэмд хүлээлт үүссэн байсан.   Би сургуулиа төгссөнөөсөө хойш Мэдээлэл, радио телевизийн улсын хороонд  15 жил ажилласан. 

Тухайн үеэс л эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн.  Тэр цаг үед  эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцөл, амьдрал ахуйтай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр явдаг байлаа. 

Түүнчлэн 1990 онд Ардчилсан хувьсгал ялснаар иргэдийн сайн дурын, санаачилгын байгууллагууд бий болох хөдөлгөөн өрнөсөн.  Тэр үед 40-өөд байгууллага үүссэн байдаг.   Тэр дундаас эмэгтэйчүүдийн байгууллагууд нь тодорч үлдсэн гэдэг юм билээ. 

Ер нь дэлхий даяар эмэгтэйчүүдийн байгууллага хамгийн идэвхтэй байсаар ирсэн. Яагаад гэхээр хүний эрх, амьдралын чанар, гэр бүлийн харилцаа өөрөөр хэлбэл хүн гэдэг амьтны бүхий л амьдрал эмэгтэй хүнтэй холбогдож байдаг. Ажил эрхлэлт, орлого ч  эмэгтэйчүүдтэй холбоотой. Тийм учраас эмэгтэйчүүдийн байгууллага хамгийн идэвхтэйдээ ордог. Манайд  ч яг тийм байсаар ирсэн дээ.

-Түүний дараагийн цаг үед жендерийн тухай ойлголт ний­гэмд цацагдаж эхэлсэн.  Үүнийг хүмүүс янз бүрээр л хүлээж авсан даа?

-Тийм ээ.  Ер нь бол  эмэгтэй хүн хүүхэд гаргана, гэртэй сууна гэдгээс эхлээд л  нийгмийн оролцооноос хоцрогдох, орхигдох магадлал байна.  Төрийн бодлого үүнийг нь зохицуулах хэрэгтэй.  Гурван сая монголчууд  тав арван сая болох хэрэгтэй байна.

Эмэгтэй хүнийхээ тэнгэрээс заяасан үүргийг хүндэтгэх ёстой.  Ингэхэд тухайн эмэгтэйн  ажил мэргэжилд ямар нэгэн саад бэрхшээл тулгарах ёсгүй.  Энэ бүхнийг их нарийн  судлаад төр  бодлого боловсруулах ёстой.  Үүнийг жендерийн мэдрэмжтэй бодлого гээд байгаа юм. Энэ асуудалд зөвхөн төрийн бодлого биш байгууллагууд ч мэдрэмжтэй ажиллах хэрэгтэй.

Гэтэл манайхан жендер гэж  ярихаар их буруу ойлгодог. Эрэгтэй эмэгтэй хүний бие биеэ хайрлаж хүндэлсэн харилцааг хольж хутгаад байдаг.  Жендер ярихаар “Миний эхнэр миний толгой дээр гараад манай гэрийн хоймор залрах юм уу” гэх нэгэн ч байна. Уг нь бол тэр хоёр хүний хэн нь хоймор хэн нь үүдэнд байх тухай яриагүй юм шүү дээ.  Тэр бол хоёр хүний хоорондын хайр хүндэтгэлийн асуудал юм. 

Эрэгтэй нь хог гаргаснаас хорвоо нурчихгүй, ажил бүтэх бүтэхгүйн асуудал түүнээс үүсчихгүй л дээ. Жендерийн тухай ойлголт үүнээс тэс өөр юм.

-Жендер гэж олон жил ярьж байгаа. Тэгэхээр одоо тэр ойлголт арай өөрчлөгдсөн биш үү?

-Жендер, тэр тусмаа эмэгтэйчүүдийн эрх, аж байдлын асуудал дэлхийн даяараа тулгамдсан асуудал. Тийм зүйл байхгүй  бол Мянганы хөгжлийн зорилгуудад орохгүй байсан.  Хүн төрөлхтний тэн хагасын эрх, амьдралын чанарыг ярьж байна. 

Манайд жендер гэдэг үг хэрэглэхэд дургүйцдэг. Нөгөө талаар ойлголцох асуудал нэг үеэ бодоход гайгүй байна. Жендерийн аливаа зөрчил манайд харьцангуй  гайгүй байгаатай холбоотой.

1924 оны  Үндсэн  хуульдаа хүнийг нас хүйсээр нь ялгаварлан гадуурхахгүй гэдгээ заасан. Энэ нь бусад салбар хуулиудаар хэрэгжээд явж байгаа. Энэ бол маш чухал зохицуулалт болсон. Түүхэн дэх эмэгтэйчүүдийн оролцоонд, шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж ойлгодог.

1990-ээд оны дундаас би НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт ажиллаж эхэлсэн. Тэнд 10 жил болсон. Манай сангийн шугамаар гол төлөв өрнөдийн мэргэжилтнүүд ирдэг. Тэд манай улсын эмэгтэйчүүдийн асуудалтай танилцаад эмэгтэйчүүдийн эрхийн түүхэн дэх олсон ололт амжилтуудаа хамгаалах хэрэгтэй. Алдаж болохгүй, ухралт гаргаж болохгүй гэдэг дээр зөвлөмж өгдөг.

-Монгол эмэгтэй хүний онцлогийг та юу гэж хардаг вэ?

-Гадныхан танай монгол эмэгтэйчүүд бусад орны эмэгтэйчүүдээс тэс өөр  гэж хэлдэг.  Хүний нүүр рүү харж байгаа, алхаа гишгээ, харьцаж байгаа нь бие даасан байдаг.  Дундад зууны үед манай Монголд ирж байсан зочин гийчид ч энэ тухай ном, сурвалж бичигт өгүүлсэн байна. Монгол эмэгтэйчүүд аж ахуйн бүрэн эрх мэдэлтэй байж чадаж байна.

Тухайлбал, мал хөрөнгөө зарцуулахад хүртэл шийдвэр гаргаж чаддаг гэжээ. Тухайн үед ийм үзэгдэл өөр газар оронд байгаагүй байна. Энэ нь манай үндэсний онцлог юм. Тэгээд Үндсэн хуулийн тэгш эрхийн тухай заалт гээд л энэ бүхнээрээ манайх эмэгтэйчүүдийн эрхээ дархалж өгсөн. Одоо үүнийгээ алдчихгүй,  хамгаалах нь чухал байна. Ер нь бол Монгол Улс хөгжиж буй орон.

Харин эмэгтэйчүүдийн асуудал маань хөгжингүй нийгэмд тулгамддаг асуудал байна гэдгийг өрнөдийн шинжээч нар хэлж байсан. Өөр нэг жишээ гэхэд манайх тархай бутархай нүүдэлчин улс. 

Гэхдээ хүмүүс  амьдралаа авч явахдаа авгай нөхөр биш хоёр түнш шиг амьдарч ирсэн байна.  Нэг түнш нь  нөгөөхөө  дээрэлхээд  суухгүй шүү дээ.  Харилцааны нэг өөр хэмжигдэхүүн тэнд байжээ. Тэр хэмжигдэхүүн манай нүүдэлчин соёлын онцлог болж ирсэн байна.  Тэр нь манайд жендер гэх ойлголтын суурь болж байна.

-Эмэгтэйчүүдийн асуудлаар хамгаалалт, дархлааг бид сайн суулгаж өгч чадсан юм байна.  Одоо сайжруулах төвшинд юу хийх хэрэгтэй бол?

-Одоо эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцоогоо нэмэгдүүлэхэд дөрвөн том асуудал байна. Тэр нь сонгуулийн тогтолцоо, эдийн засаг, нэг хүйс давамгайлсан шийдвэр гаргах тогтолцоо.  Өөрөөр хэлбэл дарга нар  нь  бүгд эрэгтэйчүүд байдаг.

Түүний дараагийнх нь нийгмийн хэвшмэл ойлголт байдаг.  Эмэгтэйчүүд гэртээ л байх ёстой гэсэн ойлголт байна. Ийм саад бэрхшээлүүд бий. Энэ ойлголт нь бусдадаа нөлөөлөөд байдаг.

Тухайлбал, Төрийн албыг аваад үзэхэд 70 орчим хувьд нь эмэгтэйчүүд ажиллаж байна. Гэтэл дарга нарынх нь 75 хувь нь эрэгтэй байна. Дээд түвшинд  орон тоо гарлаа гэхэд таван эрэгтэй дарга сууж байгаад эрэгтэй хүнийг л сонгодог. Саяхан нэг судалгаагаар хэвшмэл ойлголтыг харуулсан их сонин  дүн гарсан байна.  Яг ижил CV байхад судалгаанд оролцсон албан тушаалтнуудын 70 гаруй хувь нь эрэгтэй хүний нэртэй СV-г сонгосон байна.

Тэгэхээр энэ хэвшмэл ойлголт нийгэмд засагдахгүй л байна. Тэгэхээр Жендерийн үндэсний хороо гэх  том механизм ажиллаж байна.  Даргаар нь  Ерөнхий сайд маань ажилладаг. 

Бүрэлдэхүүнд нь бодлого боловсруулах, зохион байгуулах хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагуудын төлөөлөл байна.  Жендерийн тэгш оролцоог хангах хууль нь байна. Үндэсний хөтөлбөрөө  баталсан. Хороотой, тогтолцоотой. Харин энэ асуудалд эмэгтэйчүүдийн байгууллагуудын оролцоо  чухал байна.  Бүгд хамтраад ажиллая гэж уриалмаар байна.

 
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ISO СТАНДАРТУУДЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
15 минут    

МОНГОЛЧУУДЫН АМЖИЛТ БУУРСААР...
49 минут    

ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОЛТЫГ ЗОГСООВ
58 минут    

УИХ-ЫГ ТАРААЖ, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВУУЛАХЫГ ДЭМЖИЖ 46 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ
1 цаг    

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙН ДААТГАЛ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
1 цаг    

Д.ХАЯНХЯРВАА: УИХ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ТАРВАЛ ТӨРД ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮҮСНЭ
1 цаг    

МАНСУУРЧ БУЙ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
1 цаг    

ОЮУТНЫ ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨЛЖ, КОЛЛЕЖИЙГ ТӨЛБӨРГҮЙ БОЛГОХ УУ
1 цаг    

Д.ГАНХУЯГ: ЗӨВ ХООЛЛОЛТ ХҮНИЙГ ДОТРООС НЬ ЭРҮҮЛЖҮҮЛНЭ
1 цаг    

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА: МАН-ЫН ТУЛГАЛТ УУ, АРД ТҮМНИЙ СОНГОЛТ УУ
1 цаг    

ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙН СУРАГ
1 цаг    

ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙН УЧИР БУЮУ НЭХЭН ТООЛОХ ХУГАЦАА
1 цаг    

Б.БОЛОРТУЯА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
1 цаг    

ГУРВАН ДҮҮРЭГТ ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
1 цаг    

Э.МӨНХДӨЛ, Ч.НЯМЗУЛ НАРЫН ТУЙВАНЧИД ӨРСӨЛДӨНӨ
1 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БНЭУ-ЫГ ЗОРИЛОО
1 цаг    

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 17-19 ХЭМ ДУЛААН
1 цаг    

ГАХАЙ, ТУУЛАЙ ЖИЛТНЭЭ АЛИВАА ҮЙЛИЙГ ХИЙХЭД ЭЕРЭГ САЙН
1 цаг    

ХУРДАН МОРЬ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД БАЙРАА ГАРДАН АВЛАА
16 цаг    

“АМГАЛАН” АМАРЖИХ ГАЗРЫН ОЙР ОРЧМЫН БААР, ЗОЧИД БУУДЛЫН СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ
17 цаг    

НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ Ч.ГАНТУЛГА ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛААР СОНГОГДСОН ТОЙРОГТОО АЖИЛЛАВ
18 цаг    

М.МӨНХШҮР: “МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ” ГЭЖ АЖЛАА ЭХЭЛСЭН Ч “МОНГОЛ УЛС МИНЬ УУЧЛААРАЙ”
18 цаг    

ИНФОГРАФИК: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
18 цаг    

ЭНЭ ОНД ХАР ТАМХИНЫ ГЭМТ ХЭРЭГТ 17 ХҮҮХЭД ХОЛБОГДОН ШАЛГАГДСАН БАЙНА
19 цаг    

МАРГААШ Б.БОЛОРТУЯА ХҮРЛИЙН ТӨЛӨӨ ДАГАЖ БАРИЛДАНА
19 цаг    

Ж.БАТЗАНДАН: Б.СОДНОМДАРЖААД НОМЫН ЗАВСАР БРИТКА ХАВЧУУЛЖ ОРУУЛЖ ӨГСӨН УЧРЫГ ТОДРУУЛНА
19 цаг    

НЭГ ТОНН ХҮНСНИЙ УЛААН БУУДАЙД ОЛГОХ УРАМШУУЛЛЫГ НЭМЖ 100 МЯНГАН ТӨГРӨГ БАЙХААР ТОГТОВ
20 цаг    

БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭХ ЭРХ ОЛГОСОН ХУУЛЬ БУС ГЭРЭЭНҮҮДИЙГ ЦУЦАЛНА
20 цаг    

МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ДУНД 13 СУРАГЧ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ 4 БАЙНA
20 цаг    

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ 32 ЦЭГ АЖИЛЛАЖ БАЙНА
20 цаг    

Б.ЭНХБАЯР: Ц.НЯМДОРЖ САЙД ӨӨРӨӨ УЛСЫН НУУЦ ЗАДАЛСАН
21 цаг    

10 ГАРУЙ ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭ ХААЛГАСАН ГЭХ ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ ЮУНЫ УЧИР ХЭВЛЭЛИЙН ХУРАЛД ИРСЭНГҮЙ ВЭ?
21 цаг    

ШИЛДЭГ ЕРӨӨЛЧ, МАГТААЛЧИЙГ ШАЛГАРУУЛНА
21 цаг    

ХАЯЖ ҮРЭГДҮҮЛСЭН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙГ ӨДӨРТ НЬ ХЭВЛЭЖ ОЛГОНО
21 цаг    

ЗАСГИЙН ГАЗРЫН ДААЛГАВРААР 110 ГА ТАЛБАЙД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЖЭЭ
21 цаг    

ДАШТ-Д БАГИЙН ДҮНГЭЭР ДОЛДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ
21 цаг    

УЛСЫН БААТАР ЯАЖ АВСАНАА Ч САНАХГҮЙ...
21 цаг    

АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ Ж.ЦОЛМОНГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ ӨМНӨХ ЗАХИРАЛ Г.БАТБААТАРЫГ ТОМИЛОХЫГ ХҮСЧЭЭ
22 цаг    

БАРИМТ: ДАМПУУРЛЫН ИРМЭГТ БАЙСАН КАПИТАЛ БАНКАНД ЭМД, НД-ИЙН МӨНГИЙГ Н.НОМТОЙБАЯРЫН ЗӨВШӨӨРЛӨӨР ХАДГАЛУУЛЖ БАЙЖЭЭ
22 цаг    

МАН: У.ХҮРЭЛСҮХ ҮҮ, УИХ-УУ!
22 цаг    

ОН ГАРСААР 4 ХҮҮХЭД НҮХЭН ЖОРЛОНД УНАЖ ЭНДЭВ
23 цаг    

МАХН-Д ҮҮРЭЭ ЗАСААД БАЙСАН Ж.СҮХБААТАР УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ЗӨВЛӨХ БОЛЖЭЭ
23 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “ӨРХИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖИЛ-20 ЖИЛ” БАЯРЫН ХУРЛЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЭВ
23 цаг    

АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ НЭРЭЭ ЦЭВЭРЛЭЖЭЭ
23 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАРАНХҮҮГИЙН “ДҮНЖИНГАРАВ” ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ЗАХИРГАА ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ТҮРЭЭСЭЭ НЭМСЭН ГЭВ
23 цаг    

“ХҮН, АМЬТАН АЙЛГААД БАЙГАА БААВГАЙ МАНАЙ НУТГИЙНХ”
1 өдөр    

“МОНГОЛЫН ЭЗЭНТ УЛСЫН ТҮҮХ” ЦУВРАЛ 5 БОТЬ ЗОХИОЛЫН ТУХАЙ
1 өдөр    

“MISS UNIVERSE MONGOLIA” ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ БААСАН ГАРИГТ ТОДОРНО
1 өдөр    

"БУЯНТ-УХАА" ДАХЬ ХИЛИЙН АНГИЙН ЗАХИРАГЧ Д.МӨНХЧУЛУУНЫГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ
1 өдөр    

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ДАРГА Б.ЦЭНГЭЛ АЖЛАА ӨГЧЭЭ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.