Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 01-р сарын 21
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ШОНХОР АВЛАХ ДОН БУЮУ Н.ЦЭРЭНБАТ САЙДЫН МӨНГӨ БОСГОХ АВДАР НЬ АРАБ НОЁД УУ

НИЙТЛЭСЭН: 2019-09-10 10:46:24
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

-ЦУВРАЛ-2-

30-аад компанийн хувьцаа эзэмшдэг, тэрбумын үнэт эдлэлтэй БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад энэ удаагийнхаа сурвалжилгыг хаяглаж байна.

Түүнд хамаатуулсны учир нь манай сонины сурвалжлах баг Төв аймгийн Эрдэнэсант сумын III багийн нутгаас арабууд Засгийн газрын нууц тогтоол гээчээр бамбай хийж БОАЖЯ-ны нэр бүхий даргын гарын үсэгтэй зөвшөөрлөөр отог байгуулж олон тооны шонхор барилаа гэсэн иргэдийн мэдээллийн мөрөөр газар дээр нь ажиллаад ирлээ.

Нэгэнт хоёр орны харилцаагаар зохицуулагдаад отог, сууцаа байршуулаад авдгаа аваад явжээ, тэд. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр хэдэн зуугаар нь төрийн бахархалт шувууг бариад явсны дараа арабуудыг буруутгаад яах ч билээ.

Шилэгдэж баригдсан нь торноосоо гарч, гологдож сүүлнээсээ тайруулж зэрэмдэглүүлсэн нь зовлонгоо бидэнд тоочиж чадахгүйгээс хойш зөвшөөрөл өгдөг, энэ төрлийн хууль, тогтоомжийг хэрэгжүүлдэг сайд руу нь асуудлыг хандуулах нь зүйтэй болов уу гэж саналаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа авсан даруйдаа Н.Цэрэнбатыг БОАЖЯ-ны сайдад дэвшүүлсэн. Харин Н.Цэрэнбат ажлаа авсан даруйдаа өөрийн багаа бүрдүүлж эхэлсэн.

Ингэхдээ өнөөдрийн улс төрийн өнгө болсон нутгархах үзлээр төрийн ажилд хандаж яамныхаа хамгийн чухал албанд Увсын ахаа авчирсан нь БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхан байлаа. Энэ хүн гэтэл чиг үүргээсээ хэтэрсэн зөвшөөрөл олгож суугаа нь арабуудыг дураараа дургихад сайхан боломж олгов.

Уснаас бусдыг алтаар хийж эдэлдэг гэх арабын ханхүүгийн халаасанд Монголын Засгийн газар салбарын яамтайгаа багтсан болохыг П.Цогтсайхан даргын гарын үсэг бүхий шонхор барих зөвшөөрөл, хил гаргах эрх олголт Н.Цэрэнбат сайдын хөшигний ар дахь шонхрын наймаа харуулж байна.

“Багтлаа” гэсний учир нь Байгалийн нөөц газрын энгэр бараадуулж суманд ч байхгүй тохь тух бүрдүүлэн шонхорчлох эрх чөлөөг арабуудад манай Байгаль орчны яамны сайд нь олгожээ. Дархан эрхээ ямба болгон даналзах харийнхан байгалийн нөөц Батхаан уулыг баруун зүүнгүй нь нэгжиж буга, согооноос нь эхлээд янгир, чоно авласан байх магадлалтайг Төв аймгийн цагдаагийнхан хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл бидэнд ирсэн.

Төв аймгийн мөрдөгчид хэд хэдэн хар ууттай ангийн мах, арьс, үс, шийр зэргийг отогийнхны хог булах хэсгээс олсон гэсэн мэдээлэл бий. Олны яриа ортой гэдэг. Бид энэ талаар шинжилгээний хариу гарахад эргэн мэдээллэнэ.

ИДЛЭГ ШОНХРООС БУСДЫГ НЬ ШАТААСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ ЮҮ

Арабууд идлэг шонхроос бусад шонхор баригдвал ууланд нь тавьсан гэхээсээ илүү алж устгасан байх магадлалтайг Эрдэнэсант сумын иргэд хэлж байна.

Иргэдийн хэлж буйгаар арабуудын хогноос үхсэн шонхрын сэг зэм, далавч, сарвуу гарсан гэх яриа олны чихийг дэлсжээ. Тиймээс арабуудын булж үлдээсэн хогийн цэгт шинжилгээ хийж болох эсэхэд орон нутгийн иргэд хариулт нэхэж байна.

Н.ЦЭРЭНБАТ САЙД АА, ТА ӨӨРӨӨ ХУУЛИА ЗӨРЧӨӨД БАЙНА

Арабууд шонхор барихдаа өгөөшинд нь хэдэн мянган тагтаа ногтруу хядсан гэдгээ өөрсдөө хэлсэн. Мөн сум, орон нутгийн санд 1.5 сая төгрөгийг тагтаа, ногтруу алсны төлбөр болгон тушаасан баримт нь байна.

Тэгвэл шонхрын гол өгөөш болсон дээрх шувуудын экологи, эдийн засгийн үнэлгээ ямар байдаг вэ. Барих, агнах хугацаа найм, есдүгээр cap мөн үү гэдгийг танаас асуумаар байна. Ингэхэд, Н.Цэрэнбат сайд аа, та болон таны даалгавраар ан амьтан агнах, барих, хилээр гаргах элдэв зөвшөөрөл олгож суудаг П.Цогтсайхан дарга чинь хуулиа буруу хэрэглээд байна.

Өөрөөр хэлбэл, Амьтны тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль зэрэг хэд хэдэн хууль, тогтоомжийг зөрччихлөө. Тухайлбал, Амьтны тухай хуулийн 29 дүгээр зүйлийг тодруулж харна уу. Жил бүрийн гуравдугаар сарын 15-наас аравдугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд ногтруу агнах, барихыг хориглосон байдаг.

Гэтэл арабууд хэдэн зуугаар нь агнаад өгөөш болгон ашиглаад түүнийхээ төлбөрт 1.5 сая төгрөгийг орон нутгийн төсөвт тушаажээ. Ингэж хуулийг гууль болгон ашиглаж болох уу

Мөн арабууд орон нутгийн төсөвт 15 шонхрын экологи, эдийн засгийн үнэлгээний дагуу нэг шонхрын толгойг 16 сая төгрөгөөр боджээ. Ингэж бодсон ч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйл заалтыг буруу ашигласан ноцтой алдаа гаргаад байгаагаа салбарын сайд хэрхэн тайлбарлах вэ. Тухайлбал, уг хуулийн 17 дугаар зүйлийн 1.5 дугаарт гадаадын иргэнд агнуулсан ан амьтны нөөцийн төлбөрийг Засгийн газраас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар тооцох ёстойг дурджээ.

Гэтэл үе үеийн сайдууд 17.1.2-т заасан ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнасан бусад амьтны экологи эдийн засгийн үнэлгээний 20-40 хувиар тооцоод шонхрын нэг толгойг үнэлээд байна.

Хэрэв бид дээрх үнэлгээг зөв хэрэглэж чадвал 96 сая биш 192-216 хүртэлх сая төгрөгийг хурааж авах боломжтой байлаа гэдгийг хуулийнх нь тайлбартайгаар онцлоё. Өөрөөр хэлбэл, БОАЖЯ-ны үе үеийн сайд нар буюу УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын үеэс л Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоохдоо хуулиа буруу хэрэглэсээр ирсний бодит жишээг Н.Цэрэнбат сайд ч өнөөдөр давтаж байна.

Ингэж иргэдийн хуулийн мэдлэг тааруу байдлыг ашиглаж салбарын сайдууд ашиг хүртэж араб баячуудын халаасанд багтаж толгойг нь илж болох уу.

Мөн арабууд шонхор бариад буцахдаа төлбөрөө хамгийн бага хувиар бодож төлдөг ч хураамжаа төлөхгүй явдаг нийтлэг завхрал байсаар л.

Дахин сануулахад, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 112 дугаар тогтоолоор, Амьдаар барих нэг толгой идлэг шонхор шувууны жишиг үнийг 12 мянган ам.доллар, төлбөрийг 10,800 ам.доллар, хураамжийг 960 ам.доллар байхаар тогтоосугай хэмээсэн байдаг.

Энэ тогтоолын хэрэгжилт бүрэн хэрэгжсэнгүй ээ, Н.Цэрэнбат сайд аа. Эрдэнэсант сумын орон нутгийн төсөвт шонхор барих төлбөрийн мөнгө болох 96 сая төгрөгийг Мубарак Алмунтайри гэгч этгээд тушаажээ.

Тэгвэл хураамжийн төлбөр хаа хаанаа төлөгдөхгүй мартагддаг байж болох уу. Арай энэ мэт хуулийг буруу хэрэглэсэн, завхруулсан, цоорхойг нь ашигладаг байдал нь үе үеийн салбарын сайдын халаасыг түнтийлгэдэг юм биш биз дээ гэсэн хар төрөөд байх юм.

САЙД АА, 2012 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН А-299 ДУГААР ТУШААЛ ЧИНЬ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын гарын үсэгтэй дээрх тушаал Эрдэнэсант сумын нутгаас идлэг шонхор ачаад ниссэн арабуудад үйлчилсэнгүй ээ. Ингэж Монгол Улсын хууль дүрмийг уландаа гишгэлэх бүрэн эрх хоёр улсын найрамдалт харилцааны гэх бамбар доор хяналтгүй өрнөж болох уу.

Уг нь манай салбарын яамнаас гаргасан тушаал, шийдвэр болгоноо хэрэгжүүлж чадсансан бол ДК сертэй жийпүүд хаалган дээрээ доор зөвшөөрөгдсөн наалтыг наах байв.

Энэхүү наалт нь ямар учиртай болохыг сийрүүлье. Дээрх тушаалд, Идлэг шонхор барихаар тус улсад зорчих гадаадын иргэдийн бүртгэл хяналтыг сайжруулах, идлэг шонхор барих үйл ажиллагааг орон нутгийнхаа хэмжээнд сайтар зохион байгуулах, түүнд хяналт тавихад зориулагдсан байдаг. Гэвч Эрдэнэсантад 19 аймгийн нутагт байх 17 отог дээрх шонхруудаа бөөгнүүлсэн гэх араб иргэдийн машины хаанаас ч энэхүү наалт, таних тэмдгийг хайгаад олсонгүй ээ.

Тэгэхээр Н.Цэрэнбат сайд аа, Араб, Катар, Кувэйтийн гэх ханхүү, хунтайж нарт Монгол Улсын ямар ч хууль тогтоомж үйлчлэхгүй байгаагийн учир юу вэ.

ШОНХОР БАРИХ НУУЦ ТОГТООЛЫГ ИЛ БОЛГОЁ

2012 онд буюу Ц.Оюунгэрэл сайдын үед шонхрыг үндэсний бахархалт шувуу болгон зарлаж байсан бол 2013 оны 15 дугаар тогтоолоор Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд асан С.Оюуны үед идлэг шонхрыг таван жилийн хугацаагаар барьж ашиг олох, гадаад орон руу гаргахыг хориглож байв.

Энэхүү тогтоолын хугацаа дуусаж 2019 оны долдугаар сарын 9-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат таны гарын үсэгтэй 293 дугаар тогтоол гарсан. Үүнд мөн л идлэг шонхрыг таван жилийн хугацаатайгаар ашиг олох зорилгоор гаргахгүй байхыг тушаасан.

Гэвч энэ тушаал шийдвэр чинь хэрэгжихгүй байна. Засгийн газрын нууц тогтоол гээчийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Байгаль орчны сайд байхдаа бий болгож уг нууц тогтоолоор шонхортой холбоотой бүхий л наймаа, тохиролцоо өрнөдөг болсон нь нууц биш ээ.

Тэгэхээр араб, кувэйтийн баячуудыг давраасан нууц тогтоол гээчийг ил болгоё. Ингэвэл жилдээ хэчнээн шонхор Монгол Улсаас Арабыг зорьж хэчнээн төгрөг шонхрын наймаанаас орж ирж, хэчнээн гадны иргэн энэ хугацаанд хэдий хэмжээний тоо толгой идлэг шонхрыг Монголоос аваад явсан нь ил тод болно. Хаалттай, нууц бүхнийг дагасан нууц хэргүүд шонхор дагасан арабуудын отгоос хил гарч байгааг даанч монголчууд таашгүй ээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Давост уулзах уу?
1 минут    

Төв банк он гарснаар 214 сая орчим ам.доллар зах зээлд нийлүүлжээ
42 минут    

Э.Оюунболдыг цагаан сарын барилдаанд зодоглуулахгүй
1 цаг    

Монгол дипломатын хэрэг: Шинэ гэрч ноцтой баримт дэлгэв
1 цаг    

Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүний асуудлаар хуралдана
1 цаг    

“Алдарт эх” одонгийн мөнгийг сар шинийн өмнө олгоно
2 цаг    

Боксын шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо
2 цаг    

Цахилгааны төлбөр их гарч байгаа айл, өрхүүдийн анхааралд
2 цаг    

Казинодсон гэх гурван гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох уу
2 цаг    

Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна
2 цаг    

УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана
2 цаг    

ӨНӨӨДӨР: Онцлох аж ахуйн нэгжийн туг өргөх ёслол болно
2 цаг    

Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ
2 цаг    

Д.Тогтохсүрэн: Казино тоглоогүй, сонирхсон
18 цаг    

Казино тоглосон улс төрчид хэн хэн байв
21 цаг    

Өөхөө соруулж нас барсан эмэгтэйн ар гэрийнхэн хэвлэлд хандлаа
23 цаг    

УИХ-ын даргын "казино"-тай айлчлал
23 цаг    

50 мянган угаарын хий мэдрэгчийг тараана
23 цаг    

Жүжигчин Г.Ананд хүний аминд хүрчээ
23 цаг    

С.Эрдэнэ: Нийслэлийн мандатаас хасвал улс төрийн шат дараалсан арга хэмжээ авна
23 цаг    

Инженерийн зураг төслийн төвийнхөн оны эхний хагас жилд бүтэн жилийн ажлаа гүйцэтгэжээ
1 өдөр    

Т.ДАВААЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэр социологичтой болсон нь маш том дэвшил
1 өдөр    

ХАБЭА-н мэдлэгээ дээшлүүллээ
1 өдөр    

1000 ажилчинд халуун хоолоор үйлчлэх катеринг үйлчилгээ эхэлнэ
1 өдөр    

“Жендер ба хүний эрх”-ийн талаарх ойлголтоо зузаатгалаа
1 өдөр    

Орхон аймаг 290 өрхийг эко ариун цэврийн байгууламжаар 100 хувь хангана
1 өдөр    

Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр судалгаанд суурилна
1 өдөр    

Эрдэнэт үйлдвэр оны эхний хагас жилд Улс болон орон нутгийн төсөвт 570 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
1 өдөр    

Конор МакГрегор "Ковбой" хочит Дональд Серрониг хүнд цохилтоор яллаа
1 өдөр    

Өндөр амжилтад хүрсэн хүмүүс амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлдэг вэ?
1 өдөр    

"Хөх сувд-Дэлхийн нүүдэлчдийн мөсний баяр"-аар "Цаатны хотхон" байгуулна
1 өдөр    

Баримт: Д.Тогтохсүрэн казино тоглож байна
2 өдөр    

Н.Номтойбаяр нь Бизнес хийдэг нэгэн гэр бүлийг заналхийлжээ.
3 өдөр    

Эрчим хүчний салбарын 2019 оны  онцлох 10 ажлыг нэрлэж байна.
3 өдөр    

Баяжуулах үйлдвэр “Их зогсолт”-д бэлэн болжээ
3 өдөр    

Ажилчдын идэвх, оролцоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлж байна
3 өдөр    

Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 100 хувиас дээш үзүүлэлттэй байна
3 өдөр    

Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын туршлагаас суралцана гэв
3 өдөр    

Т.ГАНТУЯА: Лабораторио “Жишиг ажлын байр” болгохоор зорьж байна
3 өдөр    

Цувих шугамын шинэчлэл эхэллээ
3 өдөр    

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн сэтгүүлчидтэй зангиагүй уулзлаа
3 өдөр    

Эрүүл мэнд, боловсролын салбарынхныг авлига авдаг гэж дүгнэжээ
3 өдөр    

Д.ЗОЛБООЦЭЦЭГ: Лагийг үнэргүйжүүлэх нь инновацийн томоохон ажил болно гэдэгт итгэж байна
4 өдөр    

Иргэдтэй харилцах утас, олон нийтийн өрөө ажиллаж байна
4 өдөр    

Нобелийн хорооны захидал ирлээ
4 өдөр    

Угаарын хий мэдрэгчийг ашиглахад таны мэдэх ёстой ЗААВАРЧИЛГАА
4 өдөр    

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
4 өдөр    

Газраа чөлөөлсөн 29 өрхийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өгөв
4 өдөр    

Үргүйдлийг эмчилдэг гэх эмийг хууль бусаар оруулж ирэн худалдаалж байжээ
4 өдөр    

Экологийн цагдаагийн албанд мэргэжилтэн шалгаруулж ажилд авна
4 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache/b5ac1795f4e2e96130a3706a5175790f.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache.php on line 29