Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 01-р сарын 21
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Их Монголын Хутагт Хувилгаад” сэдэвт маркийг шуудангийн үйлчилгээнд гаргахаар боллоо

НИЙТЛЭСЭН: 2019-09-10 10:36:47
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Маркийг бүтээхэд “Их Монголын Хутагт Хувилгаад” сан, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Архивын ерөнхий газар, Монгол Улсын Үндэсний номын сангаас мэргэжлийн зөвлөгөө өгч, холбогдох зураг, материалын туслалцаа үзүүлжээ.

“Их Монголын Хутагт Хувилгаад” сэдэвт маркийг шуудангийн үйлчилгээнд гаргахаар боллоо

Монгол Улсын түүхэнд сайн цаг, оюун санааны эрин үеийн бэлгэдэгч, эрдэмт, соён гэгээрүүлэгч лам багш нарын тааллаар шашин номын үйлийг дэлгэрүүлсэн ард түмний суу билиг, авъяас, чадлын тод мөрийг үлдээгч Хутагт хувилгаад олон төрсөн байдаг. Соёлын биет ба биет бус өвийг хойч үедээ уламжлуулан үлдээх, сурдалж сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд таниулах, алдаршуулах зорилгоор “Их Монголын Хутагт Хувилгаад” сэдэвт маркийг шуудангийн үйлчилгээнд гаргахаар боллоо. Блок марканд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй хосгүй үнэт дурсгалт зүйлд бүртгэгдсэн монгол улсын төр, нийгэм, шашин соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн Анхдугаар Богд Жавзандамба Лувсандамбийжалцан /1935-1723 он/ хутагтын хөрөг, чимэглэл хэсэгт тухайн цаг үеийн Монголын шашин соёлын түүхэнд тод мөрөө үлдээж, томоохон нөлөө үзүүлсэн Халхын Зая бандида Лувсанпэрэнлэй /1642-1715 он/, Ламын Гэгээн Лувсанданзанжахцан /1639-1704 он/, Ойрадын Зая бандида Намхайжамц /1599-1662 он/, Говийн догшин ноён хутагт Д.Лувсанданзанравжаа /1803-1856 он/ нарын хутагт, хувилгаадыг дөрвөн буланд нь байрлуулж хөрөг бүрийн арын хэсэгт тухай хутагт хувилгаадын сүм хийд, хийсэн томоохон үйл, Ядам бурхан, амьдралыг илэрхийлсэн дүрслэлээр зохиомилсон байна.

Маркийг бүтээхэд “Их Монголын Хутагт Хувилгаад” сан, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Архивын ерөнхий газар, Монгол Улсын Үндэсний номын сангаас мэргэжлийн зөвлөгөө өгч, холбогдох зураг, материалын туслалцаа үзүүлжээ.

Уг маркийн танилцуулга 2019/09/09-ны билэгт сайн өдөр бол зочид төлөөлөгчид өргөнөөр оролцов. Ийнхүү “Их Монголын Хутагт Хувилгаад” сэдэвт марк Монголд төдийгүй дэлхийд танигдахаар болж байгааг зохион байгуулагчид онцлон ярьж байв. Цаашид уг маркийг Европийн орнуудаар танилцуулж, түгээн дэлгэрүүлэх ажил үргэлжилнэ хэмээн Их Монголын Хутагт Хувилгаад Сангийн тэргүүн  (ТҮВДЭНЖАМБАА)  РАВДАНГИЙН БЯМБАА ярьсан юм. 

“Их Монголын Хутагт Хувилгаад” сэдэвт блок маркийн дэлгэрэнгүй тайлбар:

Блок маркийн голд: Анхдугаар Богд Жавзандамба Лувсанданбийжалцан 1635-1723
Өндөр гэгээн Занабазар бол Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт юм. Тэрээр Халхын Түшээт хан Гомбодоржийн хоёрдугаар хөвгүүн болж, Ханджамц хатанаас 1635 онд одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөн зүйл гэдэг газар Ишдорж нэртэйгээр мэндэлжээ. Гурван сүүдэртэйдээ Жамбалцанжод номыг цээжээр унших, Энэтхэгийн азарын хэлээр ярих зэрэг сонин гайхамшигийг үзүүлж байв.
1640 онд Далай лам, Банчин Богдоос Жавзундарнатын хувилгаанаар тодруулан Занабазарыг 5 настай байхад нь Их Монгол уулын энгэрт байх Ширээт цагаан нуурын дэнжид Монголын шашины тэргүүнээр өргөмжлөн ширээнд залжээ. Арван гурван сүүдэртэйд нь Түшээт хан Гомбодорж, Шолой сэцэн хан нар Өндөр гэгээнд Их Монгол уулын энгэрт үргэлжид суух сүм барьж өгсөн нь хожмоо Баруун хүрээ гэж алдаршжээ. 1649 онд Цастын орныг зорин Банчин Чойжилжанцан Богдод бараалхан шавь орж шашны таван их ухааныг заалган эш онолын эрдмийг төгс эзэмшээд эх нутагтаа буцан ирж номын хүрээ хийд, сургуулийг олноор байгуулсан.
Өндөр гэгээн нь Очирдара бурхан, Ногоон дара эх, хорин нэгэн дара эх зэрэг давтагдашгүй ур хийцтэй бурхад бүтээсэн нь өдгөө ч дэлхийд гайхагдсаар байна. 1686 онд Соёмбо бичигийг үндэсний тусгаар тогтнолын билэг тэмдэг болгон зохиожээ. Монголын ард түмнийг үеийн үед амар амгалан оршиж байхын тухайтад “Жинлав цогзол” хэмээх номоо айлдан зохиосон байдаг. 1706 онд Цэцэрлэгийн эрдэнэ толгой хэмээх газар Их хүрээг нүүлгэн байгуулж байжээ. Өндөр гэгээн нь наян есөн насандаа 1723 онд Бээжинд жанч халжээ.Баруун дээд хэсэгт: Ламын Гэгээн Лувсанданзанжанцан 1639-1704
Ламын гэгээн Лувсанданзанжанцан 1639 оны хаврын тэргүүн сарын шинийн 15-нд Халхын Хангай ханы өргөн цэцэрлэгт Чингисийн гуч дахь үе Лоёг эрх Цүхүрийн хөвүүн болон мэндэлжээ. Чингисийн гуч дахь үеийн хөндлөн Цүхүр ноёны хөвүүн Лувсанданзанжанцан 1643 онд Төвдийн БанчинЭрдэнийн бошгоор Дашлхүмбэ хийдийн хамба асан Лэгцэглхүндэвийн хувилгаан хэмээн тодорчээ. “Ламын гэгээний анхдугаар” дүр Тойн Лувсанданзанжанцан нь дорно дахины их, бага таван ухааны номд тэгш боловсорсон эрдэмтэн бандида нарын зэрэгт хүрсэн байдаг.
Их гэгээнтэн ном хаялцах мэдлэг сорих мэтгэлцээнийг халх Монголд анх санаачилжээ. Тэрбээр Төвдийн Санаг хар хэмээх тарнийн хийдийн лам Эрх цоржтой Өндөр гэгээний дэргэд ном хаялцан буулган авч байсан гэдэг. Түүнчилэн Ламын гэгээн Лувсанданзанжанцан Төгс буянтын зурхайг үндэслэгчдийн нэг юм. Цаг улирлын бичил хэмнэлийг урьдчилан мэдэж, ажил үйлээ төлөвлөх, төр шашны болон алив ёслол, зан үйл, засал тэргүүтнийг үйлдэхэд хэрэглээ болгож чадсанаараа гавьяатай бөгөөд бөөгийн онгоны тахилгыг бурханы шашны арван дошгидыг тахих зан үйлээр сольж, тахилгын уншлагыг бүтээжээ. Ийнхүү Дорно дахины эрдэм ухаан, оюун сэтгэлгээний ололтыг санаачлан нэвтрүүлсэн нь Ламын гэгээний л хүч. Мөн түүний бичсэн шүлгүүдэд өнөө үеийг зөгнөсөн байдаг хэмээн судлаач, эрдэмтэд дүгнэсэн нь бий.
Ламын гэгээн урьд Энэтхэг, Төвд оронд Гаваабал, Галсандов, Чойжи лонбо, Гэлэн Жанцан нарын зэрэг эрдэмтэн мэргэд болон хувилан төрж байв. Ламын гэгээн Лувсанданзанжанцан нь бага наснаасаа тойн хувраг болж өндөр гэгээн Занабазарын дотны шавь болж, багшийнхаа зөвлөсний дагуу Төвдийн Дашлхүнбэ хийдэд Банчин Богд Чойжижан цангийн дэргэд удаан сууж, судар тарнийн гүн ухааны ном үзэж судалсан байна. Төвдөд 7 жил суралцаж, анагаах ухааны номонд мэргэжсэн оточ нарт олгодог Лхажэ цол хүртэж байв.
Монгол нутагтаа эргэн ирээд Ламын гэгээний хүрээг үндэслэн байгуулжээ. Өндөр гэгээн Занабазарын зарлигаар Их хүрээний Хамба номун хан болж байв. Ламын гэгээн нь анагаах ухаан, одон зурхай, үйлийн үр, шашны зан үйлийн зэрэг чиглэлээр дөрвөн боть ном зохиол туурвижээ. Ламын гэгээн Лувсанданзанжанцан нь одон зурхайн онолын хэд хэдэн зохиол туурвисан юм.
Зүүн дээд хэсэгт: Халхын Зая бандида Лувсанпэрэнлэй 1642-1715
Мухар Хужиртад гэрэл татуулан төрсөн халхын Зая бандида Лувсанпэрэнлэй нь энэ уудам сайхан, онгон догшин нутгаа алдаршуулаад зогсоогүй, халх даяар ном эрдмийн хураа асгасан үлэмж ухаантан байжээ. Монгол түмнээ амар амгалангийн мөрд оруулахаар 365 жилийн тэртээ заларсан энэ аугаа хүний оюуны рашаан зургаан боть зохиол нь Дорно дахины бичиг соёлын түүхийн арвин их булаг болсоор байна. Тэрбээр монгол орны янз бүрийн газар, олон тооны сүм хийд байгуулж, шашин дэлгэрүүлж байлаа. Түүний дотроос 1652 онд өөрөө үндэс суурийг нь тавьсан Заяын Хүрээ хамгийн алдартай нь байсан бөгөөд түүнд дөрвөн салбар бүхий будцын гүн ухааны дээд сургууль байгуулж, түүнийг өөрөө удирдаж байжээ. Тэрбээр өндөр гэгээн төдийгүй Зая бандида Лувсанданзанжанцан нарын дотно шавь бөгөөд монгол газар шар малгайтны шашны ёсыг тогтооход хамтран зүтгэж, сүм хийд байгуулж, хуврагийн аймгийг тогтоож, олон шавь нарт гэцүл, гэлэн санваар өгч, номын авшиг хүртээж, шашин номын бүхий л үйлсийг удирдан оролцож байсан байна. Зая бандида дан ганц шашин номын ажлыг голлосонгүй төрийн чухал ажил үйлсэд ч оролцож байжээ. Халх, ойрадын олон аймгийн чуулган болон манж эзэн хааны багш Өндөр гэгээн Занабазар, Жанжаа хутагт нартай хамт манжийн эзэн хаантай удаа дараа зөвлөлдөж байжээ. Өвөр Монголын олон хошуудаар уригдан залагдаж сүм хийд байгуулах, ном заах зэрэг ариун үйлсийг олонтаа эрхлэж байв. Тэрээр цаст Төвдийн номын мэргэдийн дунд ном эрдмээрээ гайхагдан, Сэра хийдийн цанид чойрын дацанд байхад нь Халхын Шиваа Ширээт Лувсан, Дарва бандида Совджамц нар очиж, Зая бандидааг шүтэн барилдаж байсны сацуу, судар тарнийн гүн ухаанд ном эрдэмтэй олон шавь нарын дотроос нь хамгийн дотно зүрхний шавь монголын томоохон хутагтуудын нэг Шиваа ширээтийн анхдугаар дүр Лувсан Шиваа билээ. 1701 онд түүний бие нь чилээрхсэнд Өндөр гэгээн, Жанжаа хутагт нарт айлтгаж гүрэм заслыг хийлгэж байжээ. Мөн үе үе Жарантайн халуун ус, даагын рашаанд саатдаг байв. Ингээд Хөх хот, Долнуурыг дайрч буцахдаа Өндөр гэгээнд бараалхаад 1704 онд Тамирын голд саатаж, улмаар 1707 онд Утайд очиж мөргөл хийсэн байна. 1709 онд үзэмчин вангийн хүсэлтээр ном тавьж, 1710 онд Халх ван Равдангийн заллагаар очиж цагаан сарыг өнгөрөөж байжээ. 1713, онд Хасуйн голд модон дугана бариулж, цогчин хуруулж, уншлага хийлгэж байжээ. Энэ үедээ Өндөр гэгээнд бараалхаж Төвдөд дахин явах бодолтой байгаа тухайгаа айлтгахад нас ахиж байгаа зэрэг шалтгаанаар хориглосон байна. Энэ мэтээр Зая бандида Лувсанпэрэнлэй ном шашны ёсоо хослуулан амьдарч, бүтээл туурвилаа дэлгэрүүлж байгаад 1975 онд таалал төгссөн байна.

Баруун доод хэсэгт: Говийн догшин ноён хутагт Д.Лувсанданзанравжаа 1803-1856
Д.Данзанравжаа 1803 онд Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны нутаг /одоогийн Дорноговь аймаг/-т ядуу айлын ганц хүү болон төрж, 9 настайдаа Говийн ноён хутагтын тавдугаар дүрд өргөмжлөгдөн сэнтийд заларчээ.Тэрээр олон зуун шүлэг, дуу, жүжгийн болон үргэлжилсэн үгийн зохиол бичсэнээс гадна Хамарын уулын 3 хийд, Галбын уулын 3 хийд, Ухаа Аргалантын хийд, Бүрдэний сүм зэргийг байгуулж шашны хурал номын үйлийг гүйцэлдүүлж байжээ.
Энэхүү хийдүүдээ түшиглэн шашны хурал дацангуудаас гадна хүүхдийн сургууль, номын сан, театр зэргийг байгуулан ард олныг соён гэгээрүүлэх ажлыг хийж байжээ. Тэрбээр 1856 онд 53 насандаа хорлогдож жанч халжээ.Тэрээр зохиол бүтээлээ Монгол, Төвд хэлээр бичиж туурвидаг байв. Түүний 400 орчим шүлэг яруу найраг, 100 гаруй дуу, “Саран хөхөөний намтар” хэмээх 10 бүлэгт жүжгийн зохиол, “Аварга могойн зулайн чандмани” нэртэй гүн ухааны 1 боть зохиол туурвисан нь эдүгээ бидэнд уламжлагдан ирсэн билээ. Мөн буддын шашны өргөмжлөгдсөн хутагт хүний хувьд шашны зан үйлийн горим, жаяг болон олон арван магтаал, сургаал, гүр дууг зохион Монгол, Төвд бичгээр бичиж үлдээсэн байна. XIX зууны үеийн Монголын суут яруу найрагч, говийн ноён хутагт Д. Данзанравжаа нь олон талын авъяас билэг, бүтээл туурвилаараа Монголдоо төдийгүй Дорно дахинд танигдсан их соён гэгээрүүлэгч байжээ. Түүний “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу”, “Сэтгэлийг амраагч”, “Ичиг ичиг”, “Үлэмжийн чанар”, “Өвгөн шувуу хоёр”, “Түвшин сайхан”, “Урьхан хонгор” зэрэг шүлэг дуу нь ард олны дунд ихэд алдаршсан юм.
Зүүн доод хэсэгт: Ойрадын Зая бандида Намхайжамц 1599-1662
Монгол-Ойрадын их эрдэмтэн, төр, шашны нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, гүүш Зая бандида Нaмхайжамц Равжамба нь Ойрадын Хошууд угсааны ноёны гэрт 1599 онд мэндэлжээ.
V далай лам Агваанлувсанжамцыг гэлэн санваар хүртэж, санваар төгс 10 гэлэнгийн нэгээр сонгогдож байсан тэрбээр Дөрвөн Ойрад, Ижил мөрний Халимаг, Торгуудад бурханы шашныг эх хэлээрээ дэлгэрүүлэхийг зоригдон хүн ардаа гэгээрүүлж байсан юм.
1648 онд Баруун Монголын аман аялгуунд тохируулан зохиосон Тод үсэг, 1642 онд Төвд хэлнээс монгол хэлнээ хөрвүүлсэн “Банчин хутагтын тууж” зэрэг Зая бандида Намхайжамцын туурвисан бүтээлүүд нь орчин цагийн Монголын соёл болон утга зохиолын хамгийн нандин өвүүдийн нэг билээ. Үндэсний хэлээрээ бурхан шашны номыг дэлгэрүүлэхээр нийтдээ 377 гаруй ном судрыг Төвдөөс Монгол хэлнээ орчуулжээ.
Дахин давтагдашгүй соёлын үнэт өвийг бидэнд бүтээн үлдээсэн энэ эрхэм 1662 онд Төвдийг зорьсон аянд жанч халжээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Монгол дипломатын хэрэг: Шинэ гэрч ноцтой баримт дэлгэв
6 минут    

Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүний асуудлаар хуралдана
31 минут    

“Алдарт эх” одонгийн мөнгийг сар шинийн өмнө олгоно
39 минут    

Боксын шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо
40 минут    

Цахилгааны төлбөр их гарч байгаа айл, өрхүүдийн анхааралд
44 минут    

Казинодсон гэх гурван гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох уу
51 минут    

Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна
53 минут    

УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана
54 минут    

ӨНӨӨДӨР: Онцлох аж ахуйн нэгжийн туг өргөх ёслол болно
54 минут    

Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ
55 минут    

Д.Тогтохсүрэн: Казино тоглоогүй, сонирхсон
17 цаг    

Казино тоглосон улс төрчид хэн хэн байв
20 цаг    

Өөхөө соруулж нас барсан эмэгтэйн ар гэрийнхэн хэвлэлд хандлаа
21 цаг    

УИХ-ын даргын "казино"-тай айлчлал
22 цаг    

50 мянган угаарын хий мэдрэгчийг тараана
22 цаг    

Жүжигчин Г.Ананд хүний аминд хүрчээ
22 цаг    

С.Эрдэнэ: Нийслэлийн мандатаас хасвал улс төрийн шат дараалсан арга хэмжээ авна
22 цаг    

Инженерийн зураг төслийн төвийнхөн оны эхний хагас жилд бүтэн жилийн ажлаа гүйцэтгэжээ
1 өдөр    

Т.ДАВААЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэр социологичтой болсон нь маш том дэвшил
1 өдөр    

ХАБЭА-н мэдлэгээ дээшлүүллээ
1 өдөр    

1000 ажилчинд халуун хоолоор үйлчлэх катеринг үйлчилгээ эхэлнэ
1 өдөр    

“Жендер ба хүний эрх”-ийн талаарх ойлголтоо зузаатгалаа
1 өдөр    

Орхон аймаг 290 өрхийг эко ариун цэврийн байгууламжаар 100 хувь хангана
1 өдөр    

Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр судалгаанд суурилна
1 өдөр    

Эрдэнэт үйлдвэр оны эхний хагас жилд Улс болон орон нутгийн төсөвт 570 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
1 өдөр    

Конор МакГрегор "Ковбой" хочит Дональд Серрониг хүнд цохилтоор яллаа
1 өдөр    

Өндөр амжилтад хүрсэн хүмүүс амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлдэг вэ?
1 өдөр    

"Хөх сувд-Дэлхийн нүүдэлчдийн мөсний баяр"-аар "Цаатны хотхон" байгуулна
1 өдөр    

Баримт: Д.Тогтохсүрэн казино тоглож байна
1 өдөр    

Н.Номтойбаяр нь Бизнес хийдэг нэгэн гэр бүлийг заналхийлжээ.
3 өдөр    

Эрчим хүчний салбарын 2019 оны  онцлох 10 ажлыг нэрлэж байна.
3 өдөр    

Баяжуулах үйлдвэр “Их зогсолт”-д бэлэн болжээ
3 өдөр    

Ажилчдын идэвх, оролцоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлж байна
3 өдөр    

Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 100 хувиас дээш үзүүлэлттэй байна
3 өдөр    

Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын туршлагаас суралцана гэв
3 өдөр    

Т.ГАНТУЯА: Лабораторио “Жишиг ажлын байр” болгохоор зорьж байна
3 өдөр    

Цувих шугамын шинэчлэл эхэллээ
3 өдөр    

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн сэтгүүлчидтэй зангиагүй уулзлаа
3 өдөр    

Эрүүл мэнд, боловсролын салбарынхныг авлига авдаг гэж дүгнэжээ
3 өдөр    

Д.ЗОЛБООЦЭЦЭГ: Лагийг үнэргүйжүүлэх нь инновацийн томоохон ажил болно гэдэгт итгэж байна
3 өдөр    

Иргэдтэй харилцах утас, олон нийтийн өрөө ажиллаж байна
3 өдөр    

Нобелийн хорооны захидал ирлээ
3 өдөр    

Угаарын хий мэдрэгчийг ашиглахад таны мэдэх ёстой ЗААВАРЧИЛГАА
3 өдөр    

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
4 өдөр    

Газраа чөлөөлсөн 29 өрхийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өгөв
4 өдөр    

Үргүйдлийг эмчилдэг гэх эмийг хууль бусаар оруулж ирэн худалдаалж байжээ
4 өдөр    

Экологийн цагдаагийн албанд мэргэжилтэн шалгаруулж ажилд авна
4 өдөр    

Согтуугаар жолоо барьсан 122 жолооч илрүүлжээ
4 өдөр    

Боксын шигшээ багийн тамирчдад улсын төсвөөс дэмжлэг олгох гэрээ байгуулав
4 өдөр    

Иргэдийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өглөө
4 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache/bbe18520b8ab4d534aa64d06df344a69.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache.php on line 29