Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 01-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

МЭНДЧИЛГЭЭ

НИЙТЛЭСЭН: 2019-09-09 12:39:48
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Тэртээх 1959 оны 9 дүгээр сарын 9-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 367 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын дулаацуулах байгууламжийн ашиглалт засварыг хариуцах үүрэгтэй Дулааны шугам сүлжээний ашиглалтын газрын Төв цахилгаан комбинатын харьяанд аж ахуйн тооцооны үндсэн дээр байгуулан ажиллуулах шийдвэр гарснаар Монгол улсад төвлөрсөн дулаан хангамжийн систем үүсэн хөгжих эхлэл бий болсон түүхтэй.

Анх 9 ажилтан 10 км урт шугам, 80 орчим хэрэглэгчтэйгээр ажлын гараагаа эхлүүлж байсан манай байгууллага эдүгээ Улаанбаатар хотод 2760 аж ахуйн гэрээтэй хэрэглэгч, ОСНААУГ-ны харьяа 3 түгээх төвийн Хэрэглэгчид үйлчлэх 16 төв, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч 60 гаруй компанийн 10.000 гаруй барилга объектыг 380 км урттай 14 магистраль шугам, орчин үеийн тоноглол бүхий даралт өргөх 9 насос станц, өндөр хүчин чадлын 2 дулаан дамжуулах төв (ДДТ)-өөр дамжуулан жилийн дөрвөн улирлын турш дулааны эрчим хүчээр хангахаас гадна Монгол улсынхаа 21 аймгийн төвийн дулаан хангамжийн горимын тооцоо, тохируулга зүгшрүүлгийг хариуцан ажиллаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлдэг томоохон компани болтлоо өргөжин тэлээд байна.

Бид нийслэл хотынхоо өдрөөс өдөрт өргөжин тэлж буй хөгжил цэцэглэлт, түүнийг дагаад тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд гадаад, дотоодын байгууллагуудтай олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна.

Тухайлбал Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Дамжуулах сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, дулаан хангамжийн хамрах хүрээг тэлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх төсөл хөтөлбөрийг энэ 2019 оноос хэрэгжүүлэн эхлэх гэж байгаа бол Дэлхийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг сайжруулах ТЭЗҮ-ийг боловсруулсан ба 2020-2024 оны түвшинд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд эрчим хүчний найдвартай ажиллагаа, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах тооцоо судалгааг мэргэжлийн түвшинд хийж, түүний үр дүнд үндэслэн дамжуулах сүлжээний өргөтгөл, шинэчлэлийг тасралтгүй хэрэгжүүлсээр ирлээ. Тодруулбал сүүлийн 5 жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 122.0 тэрбум төгрөг, компанийн өөрийн хөрөнгөөр 22.0 тэрбум төгрөгийг өргөтгөл шинэчлэлийн ажилд зарцуулж, дамжуулах сүлжээний 15 хувийг шинэчилж, Яармаг, Баянхошуу, Маахуур толгой зэрэг чиглэлд 10 гаруй км дулааны шугам сүлжээ байгуулаад байна.

Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр санаачилгатай ажиллаж, халаалтын зуухнаас хангагддаг бие даасан эх үүсвэртэй барилга, байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох тооцоо, судалгааны ажлыг хийж, горим ажиллагааны хувилбаруудыг боловсруулж, хэрэгжүүлэх тал дээр нэлээд үр дүн гаргалаа. Энэ ажлын хүрээнд 2017 онд манай компани өөрийн хөрөнгөөр 750.0 сая төгрөгийг Яармаг орчмын халаалтын зуухнаас хангагдаж байсан сургууль, цэцэрлэг,эмнэлэг зэрэг нийгэм ахуйн зориулалттай 14 барилгыг төвлөрсөн дулаанд холбосон бол 2018 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 9 багц ажлыг хэрэгжүүлж, 68 халаалтын зуухнаас дулаанаар хангагдаж байсан 100 гаруй барилга объектыг нэмж төвлөрсөн дулаанд холбоод байна. Эдгээр ажлын үр дүнд сүүлийн 3 жилийн хугацаанд түүхий нүүрс түлж агаар орчныг бохирдуулж байсан 227 халаалтын зуухыг зогсоож 240 гаруй хэрэглэгчийг төвлөрсөн дулаанаар хангаж эхлээд байна.

Манай хамт олны сэтгэл, зүтгэл шингэсэн бүтээн байгуулалт, ажил хөдөлмөрийн талбарт гаргасан амжилтыг гадаад, дотоодын байгууллагууд өндрөөр үнэлж Олон улсын бүтээмжийн шагнал, Шилдэг менежменттэй байгууллага зэрэг нэр хүндтэй шагналаар шагнаж байсан ба Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монгол Улсын Засгийн газраас хамтран жил бүр шалгаруулдаг улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “ТОП -100” аж ахуйн нэгжээр 17 жил тасралтгүй шалгараад байна.

Бид цаашид ч гэсэн өөрсдийн үйл ажиллагаандаа орчин үеийн шилдэг техник, технологийг нэвтрүүлж, Монгол улсынхаа дулаан хангамжийн системийг дэлхийн жишигт хүргэх, хэрэглэгч олондоо чиглэсэн төрөл бүрийн үйлчилгээг нэвтрүүлж, ард иргэдийнхээ ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг хангахын тул улам хичээн ажиллах болно.

Нийслэл хотынхоо амин судас нь болж, илч дулааныг түгээх ариун үйлсэд хичээнгүйлэн зүтгэж, мэдлэг чадвараа дайчлан ажилласан үе үеийн удирдлагууд, дундаршгүй туршлагаа харамгүй хуваалцаж байдаг ахмадууд, эрдэмтэн мэргэд, нийт хөдөлмөрийн хамт олондоо болон эрчим хүчний салбарынхандаа, хамтран ажилладаг харилцагч байгууллага, мянга мянган хэрэглэгчид та бүхэндээ Монгол улсад төвлөрсөн дулаан хангамж үүсч, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК байгуулагдсаны 60 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.БАЯРСАЙХАН

 
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Н.Номтойбаяр нь Бизнес хийдэг нэгэн гэр бүлийг заналхийлжээ.
22 цаг    


1 өдөр    

Баяжуулах үйлдвэр “Их зогсолт”-д бэлэн болжээ
1 өдөр    

Ажилчдын идэвх, оролцоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлж байна
1 өдөр    

Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 100 хувиас дээш үзүүлэлттэй байна
1 өдөр    

Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын туршлагаас суралцана гэв
1 өдөр    

Т.ГАНТУЯА: Лабораторио “Жишиг ажлын байр” болгохоор зорьж байна
1 өдөр    

Цувих шугамын шинэчлэл эхэллээ
1 өдөр    

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн сэтгүүлчидтэй зангиагүй уулзлаа
1 өдөр    

Эрүүл мэнд, боловсролын салбарынхныг авлига авдаг гэж дүгнэжээ
1 өдөр    

Д.ЗОЛБООЦЭЦЭГ: Лагийг үнэргүйжүүлэх нь инновацийн томоохон ажил болно гэдэгт итгэж байна
1 өдөр    

Иргэдтэй харилцах утас, олон нийтийн өрөө ажиллаж байна
1 өдөр    

Нобелийн хорооны захидал ирлээ
1 өдөр    

Угаарын хий мэдрэгчийг ашиглахад таны мэдэх ёстой ЗААВАРЧИЛГАА
1 өдөр    

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
1 өдөр    

Газраа чөлөөлсөн 29 өрхийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өгөв
1 өдөр    

Үргүйдлийг эмчилдэг гэх эмийг хууль бусаар оруулж ирэн худалдаалж байжээ
1 өдөр    

Экологийн цагдаагийн албанд мэргэжилтэн шалгаруулж ажилд авна
1 өдөр    

Согтуугаар жолоо барьсан 122 жолооч илрүүлжээ
1 өдөр    

Боксын шигшээ багийн тамирчдад улсын төсвөөс дэмжлэг олгох гэрээ байгуулав
1 өдөр    

Иргэдийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өглөө
1 өдөр    

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ
1 өдөр    

Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна
1 өдөр    

Үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно хэмээжээ
1 өдөр    

"Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар яллах нь эрх баригчдын сонирхол"
1 өдөр    

Хар тамхины хэргээр БНХАУ-ын хоёр иргэнийг цагдан хорьжээ
2 өдөр    

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцуулав
2 өдөр    

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа
2 өдөр    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн шөнө нэг иргэн угаартаж, амиа алджээ
2 өдөр    

ЭЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2 өдөр    

Ц.Даштуяа: Ходоодны үрэвслийг тоохгүй орхиж болохгүй
2 өдөр    

Циркчин М.Мягмарсайхан Чулуутын хавцал дээгүүр олс татаж алхана
2 өдөр    

Монгол эмэгтэйчүүдэд ДОХ-ын халдвар санаатай тарааж байна гэв
2 өдөр    

Консул асан Б.Мөнх-Эрдэнэ хөгжмийн зохиолч Б.Чинбатад 45 сая төгрөгийн хандив цуглуулж өгчээ
2 өдөр    

Усчин-аврагчид сургалтад хамрагдаж байна
2 өдөр    

Цахилгаан автобус ирэх долоон хоногоос туршилтаар явна
2 өдөр    

Ч.Улаан: Махны дундаж үнийг бууруулаагүй
2 өдөр    

Агаарын дүүжин тээврийг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо
2 өдөр    

ҮЙЛ ЯВДАЛ: ҮСХ-ноос Нийгэм, эдийн засгийн 2019 оны статистик мэдээллийг танилцуулна
2 өдөр    

Хүний эрхийн Үндэсний Комиссыг 5 гишүүнтэй болгох зэрэг саналыг дэмжлээ
2 өдөр    

УИХ-ын дарга Г.Занданшатар АНДПЧ-ы нэгдсэн хуралдаанд үг хэллээ
2 өдөр    

Нийслэлд 12-14 хэм хүйтэн байна
2 өдөр    

Хандив өргөхөд сайн хэмээжээ
2 өдөр    

“Өвлийн хотуудын бага хурал”-д 21 орны 40 гаруй хотын төлөөлөгчид оролцжээ
3 өдөр    

“Хүрээ” амаржих газрыг Монгол Улсын Гавьяат эмч О.Должинсүрэнгийн нэрэмжит болгоно
3 өдөр    

МАН-ын байлдааны тактик
3 өдөр    

Зудын нэн өндөр эрсдэлтэй байгаа найман аймгийн 1,000 малчин өрхөд мөнгөн тусламж үзүүлнэ
3 өдөр    

Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техник хэрэгслийг улсын өмч болгоно
3 өдөр    

Дугаарын хязгаарлалт хүчинтэй хэвээр
3 өдөр    

Тамхины татварыг нэмбэл өсвөр насныхны тамхидалт 2-3 дахин буурна
3 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache/b63636b05df0a6a7897454829529dd2d.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ardchilal.mn/cache.php on line 29