Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПОГИЙН ҮЕЭР МОНГОЛ УЛС ТЭРГҮҮЛЭХ ТӨСЛҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

НИЙТЛЭСЭН: 2019-09-07 15:42:32
Эдийн засаг > Дэд бүтэц | Сэтгэгдэл: 0

 “Монгол-Хятадын Экспо”-гийн хүрээнд Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалт ӨМӨЗО-ы Улаанцав хотноо болж, 650 орчим хөрөнгө оруулагчдад Монгол, ӨМӨЗО-ы хөрөнгө оруулалтын орчин, тэргүүлэх төслүүдийг танилцууллаа.  

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын томоохон 15 төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн 56 төслийг БНХАУ-ын болон бусад улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад танилцуулж, хөрөнгө оруулалт татах, худалдааны түншээ олох нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнээс ХАА, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлийн 24, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн 3, барилгын материал үйлдвэрлэлийн 5, аялал жуулчлалын 3, хөнгөн үйлдвэрийн 9, уул уурхайн 1, мэдээллийн технологийн 2, усан цахилгаан станцын 1, нийгмийн үйлчилгээний салбарын 6, стратегийн хөгжиж буй салбарын 2 төсөл байлаа.

Мөн үеэр өмнөх буюу 2017 оны Хятад, Монголын Экспогийн хүрээнд түншилсэн 50 гаруй хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ нь худалдаа, хөрөнгө оруулалт, түншлэлийн хамтын ажиллагааг бүс нутгийн хэмжээнд дахин нэг шатаар ахиулах болно хэмээн албаныхан үзэж байна.

Монгол Улс, Өвөр Монголын худалдааны хэмжээ 2018 онд 4.96 тэрбум ам.долларт хүрч, 27 хувиар өссөн. Энэ нь Монгол, Хятадын нийт худалдааны 62 хувийг эзэлж байна. Монгол-Хятадын худалдааны эргэлт 2018 онд 8.4 тэрбум ам.долларт хүрсэн. Харин 2020 онд хоёр тал худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна.

 

Үндэсний Хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан: “1990 оноос хойш манай улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай 14,000 орчим аж ахуйн нэгж байсан бөгөөд үүний 50 хувь нь Хятад улсын хөрөнгө оруулалттай байна. Энэ хугацаанд БНХАУ-ын шууд хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.долларт хүрч, гадаадын нийт хөрөнгө оруулалтын 20 хувийг эзэлж, хөрөнгө оруулалтын хэмжээгээр 112 орноос эхний байранд орсон байна. Эндээс харахад хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өргөжиж байна. Энэ оны зургадугаар сард хоёр улсын Засгийн газар Эрээн хот-Замын Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсан. Энэ бол Хятад, Монголын анхны эдийн засгийн хамтын ажиллагааны бүс бөгөөд “Нэг бүс, Нэг зам” санаачилга болон Монгол Улсын “Хөгжлийн зам” стратегийн бодлогыг холбосон чухал алхмуудын нэг болж Өвөр Монгол, Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөгөө, хамтын ажиллагааг хөгжлийн бодит суурь болгон хувиргаж байна” хэмээв.

 

ӨМӨЗО-ны Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Гүн Мин Жүн: “Өвөр Монголын Монгол Улс дахь хөрөнгө оруулалт тогтмол өсөж байна. Энэ оны зургаадугаар сарын байдлаар Монголын 226 төсөлд 19.52 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар хэлэлцээр хийсэн. Хятад, Монголын ашигт малтмалын нөөцийг иж бүрэн ашиглах, анагаах ухааны технологийн судалгаа, боловсруулалт, цөлжилтийг бууруулах судалгаа, түүнчлэн үйлдвэрлэлийн инкубатор, хамтарсан лаборатори, технологи дамжуулах төвийн төслүүд идэвхтэй дэмжигдэж байна. Томоохон төслүүдийн бүтээн байгуулалтад эерэг ахиц дэвшил гарч, Эрээн-Замын Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах ажлыг бид эрчимтэй дэмжиж ирлээ. Үүний зэрэгцээ ногоон орчин, орчин үеийн мал аж ахуй, орчин үеийн эрчим хүчний эдийн засаг, том өгөгдлийг ашиглах болон боомтын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн чиглэлийн гол сурталчилгааг нягт хамтран ажиллаж зохион байгуулж байна” хэмээв.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Манай хоёр орон иж бүрэн стратегийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж жилээс жилд нэмэгдүүлэхийг тусгасан байдаг. Энэ хүрээнд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна. Монгол Улсад бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 50 орчим хувийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд эзэлж байна. Худалдаа эдийн засгийг илүү хөгжүүлэхэд юун түрүүнд хөрөнгө оруулалтын тодорхой салбар чиглэлүүдийг түлхүү хөгжүүлэх шаардлагатай байна” гэв.

“Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын харилцан ойлголцлын санамж бичигт тусгасан “Замын Үүд - Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр Монгол Улсын “УБЗ Групп” нь “Өвөр Монголын Гадаад Худалдааг Хөгжүүлэх” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулан хэрэгжүүлэх зорилтын хүрээн дэх төсөл, цаашид бүс нутаг болон Монгол Улсын дэд бүтэц, хилийн боомтын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах юм.

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.