Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 02-р сарын 29
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЧУУЛГАН: ГИШҮҮДИЙН ТОО НЭМЭХ, ПАРЛАМЕНТЫГ ТАВАН ЖИЛ БОЛГОХЫГ ДЭМЖСЭНГҮЙ

НИЙТЛЭСЭН: 2019-09-06 10:50:51
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэн, саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүллээ. Тухайлбал, парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлд “2.Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.” гэсэн хэсэг нэмэх асуудалд гишүүд дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын хувьд уг заалт нь шинэ нам, эвсэл байгуулах, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх боломжийг зөрчсөн тул дэмжихгүй байгаагаа онцолж байлаа. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Д.Дамба-Очир нар нам байгуулах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоохдоо тухайн жилийн сонгуулийн насны тоогоор нэг хувь хүртэл гэж өөрчлөх саналтай байгаагаа дурдаад, 800 хүний гарын үсгээр улс төрийн нам байгуулж ирсэн нь намуудын өнөөгийн хариуцлагагүй байдлыг үүсгэж байна гэж байлаа. Ингээд Ажлын хэсгийн дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувь нь дэмжив.

Дараа нь УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн 2 дугаар зүйл буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална.” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.5 хувь нь дэмжсэнгүй.

Харин Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Эрдэнэбат нараас төслийн 2 дугаар зүйлээс “Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална.” гэсэн хоёр дахь өгүүлбэрийг хасаж, төслийн 3 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг “2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 89,2 хувь нь дэмжсэн.

Байгалийн баялгийн тэгш хүртээх саналын хүрээнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Л.Болд, С.Чинзориг, А.Сүхбат, Г.Тэмүүлэн, М.Билэгт, Л.Мөнхбаатар, Б.Бат-Эрдэнэ, Н.Цэрэнбат, Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар санал хэлж, үг хэлэв. Гишүүдийн олонх өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд байгалийн баялгийн орлогын тэгш, шударга бус хуваарилалт нь ард түмэнд үр өгөөжгүй, хүртээлгүй, цөөхөн хүний гарт төвлөрч ирснийг засч, байгалийн баялгийн зөв менежментийг хийж, үндэсний баялгийн сан байгуулж, одоо болон ирээдүй үеийн иргэддээ тэгш хүртээх зохицуулалтыг Үндсэн хуулийн төсөлд шинээр тусгасныг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Дараа нь УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн 2 дугаар зүйл буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална.” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.5 хувь нь дэмжсэнгүй.

Харин Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Эрдэнэбат нараас төслийн 2 дугаар зүйлээс “Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална.” гэсэн хоёр дахь өгүүлбэрийг хасаж, төслийн 3 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг “2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 89,2 хувь нь дэмжсэн.

Байгалийн баялгийн тэгш хүртээх саналын хүрээнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Л.Болд, С.Чинзориг, А.Сүхбат, Г.Тэмүүлэн, М.Билэгт, Л.Мөнхбаатар, Б.Бат-Эрдэнэ, Н.Цэрэнбат, Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар санал хэлж, үг хэлэв. Гишүүдийн олонх өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд байгалийн баялгийн орлогын тэгш, шударга бус хуваарилалт нь ард түмэнд үр өгөөжгүй, хүртээлгүй, цөөхөн хүний гарт төвлөрч ирснийг засч, байгалийн баялгийн зөв менежментийг хийж, үндэсний баялгийн сан байгуулж, одоо болон ирээдүй үеийн иргэддээ тэгш хүртээх зохицуулалтыг Үндсэн хуулийн төсөлд шинээр тусгасныг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Уг заалтын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуульд нам, эсхүл иргэн бие даан нэр дэвшүүлж оролцоно.” гэсэн өгүүлбэр нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун найман гишүүнээс бүрдэх бөгөөд тавин дөрвөн гишүүнийг мажоритар тогтолцоогоор, тавин дөрвөн гишүүнийг пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно.” гэж өөрчлөх саналууд тус тус дэмжигдсэнгүй.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Энхболд нар УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслийн 4 дүгээр зүйл буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд,” гэснийг “Ерөнхий сайд,” гэж өөрчлөх саналын томьёоллоор санал хураалт явуулахыг хойшлуулах, МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжив.

Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн “Монгол Улсын Үндсэн хуулийн” гэсний дараа “Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “далан зургаан” гэснийг “ерэн есөн” гэж,”, төслийн 4 дүгээр зүйлд “Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “дөрвөн” гэснийг “таван” гэж,” тус тус хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн “Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь” гэснийг “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь” гэснийг хасаж, төслийн 3 дугаар зүйлд “1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” 18 дахь заалт буюу Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг нэмэх заалтын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Билэгт, Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Г.Тэмүүлэн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Үндсэн хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт нарийвчлан орж ирж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, давхар дээлний асуудал олон зуун гишүүнтэй улсын парламентын хувьд таарч болно. Манайх шиг цөөхөн гишүүдтэй парламентын хувьд тохиромжгүй бөгөөд өнөөдөр гэхэд энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн байгаа. УИХ-ын гишүүдээс өргөн барьсан төсөлд 4 хүртлэх гишүүд Засгийн газрын гишүүн байж болно гэж тусгасан байсан ч Ерөнхийлөгчөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналд Ерөнхий сайд л гишүүн байж болохыг, цаашлаад олон нийт давхар дээлийг 100 хувь тайлах саналтай байна. Давхар дээлийг тайлах хэрэгтэй гэж бид олон жил ярьсан ч яг шийдэх болохоороо гишүүд өөр зүйл ярьдгийг тодотгов. Мөн тэрбээр, хэрэв бид давхар дээлээ тайлахгүй бол ард түмний нүүрийг харах эрхгүй болно. Энэ бол нийгмийн захиалга гэдгийг гишүүдэд онцгойлон анхааруулж байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сайн заалтууд орж байгаа ч гэсэн давхар дээлээ тайлж чадахгүй бол хараар будах болно гэдгийг сануулахын зэрэгцээ хэрэв дээрх заалтыг унагахаар шийдсэн бол уг саналд туссан хоёр агуулгыг тус тусад нь санал хураалт явуулах саналтай байгаагаа илэрхийлснээр 22 цаг болсон тул чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав. Уг заалтын санал хураалтыг маргаашийн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болсон гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Даавуун маскаа ЗӨВ СОНГОЖ хэрэглээрэй!
13 цаг    

Гуравдугаар сарын дунд үеэс дулаарна
13 цаг    

Нийтийн тээвэр өдрийн цагаар үйлчилж байна
13 цаг    

"SARS-COV-2 вирусийн аюулыг олон талын чармайлтаар зайлуулах боломжтой"
13 цаг    

ОБЕГ: Сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ
13 цаг    

"Айж суух биш, хүн бүр хичээж амь насаа хамгаалах цаг ирээд байна"
13 цаг    

ЗГ: Гуравдугаар сарын 15-аас нүүрсний тээврийг тусгай горимоор эхлүүлнэ
13 цаг    

Өмнөд Солонгост халдвар авсан хүний тоо 2,000 давлаа
13 цаг    

БНСУ-аас ОХУ-аар дамжин ирсэн гурван иргэнийг тусгаарлажээ
13 цаг    

Ц.Элбэгдорж: ҮАБЗ хуулийнхаа дагуу ажиллахгүй байна
13 цаг    

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ ШҮҮХЭД ӨГӨХ ҮҮ?
1 өдөр    

Пеп хоёр өөр багаар "Реал"-ыг Аваргуудын лигт талбайд нь хожсон анхны дасгалжуулагч
1 өдөр    

Жин хассаны дараа жингээ барих шилдэг зөвлөгөө
1 өдөр    

YG ENT : Охидын шинэ хамтлаг гаргахаар бэлдэж байна
1 өдөр    

БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 505-аар нэмэгдэж, 1766 боллоо
1 өдөр    

Коко кола хортой юу?
1 өдөр    

Тайландаар дамжин Хятадаас 3 хүн ирснийг тусгаарлав
1 өдөр    

Б.Мандухай: Хураагдсан хар тамхийг лацдаж, тусгай зориулалтын өрөөнд хадгалж байгаад шүүгчийн захирамжаар устгадаг
1 өдөр    

Хонг Конгийн захиргаа иргэддээ 1200 доллар тараана
1 өдөр    

Ерөнхийлөгч Х.Баттулга Ши Жиньпин, Ли Көцян нартай уулзаад буцаж ирнэ
1 өдөр    

Зохиолч Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарыг тагнуулын ажилд ашигласан уу
1 өдөр    

С.Бямбадэлгэр: Хэлний цөөнхдөө зориулж таван дохиог л сурч гэгээлэг бүхнийг түгээе
1 өдөр    

1072 хувьцааны ноогдол ашгаа хүртэхэд юуг анхаарах вэ
1 өдөр    

Солонгос, Япон, Итали улсаас ирж буй иргэдийг улсын хилээр нэвтэрсэн өдрөөс нь эхлэн 14 хоног тусгаарлана
1 өдөр    

"Лион" талбайдаа "Ювентус"-ыг хожлоо
1 өдөр    

Ерөнхийлөгчийн айлчлалын талаар ГХЯ-наас мэдээлэл өгнө
1 өдөр    

Л.Эрдэнэчулуун: Зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана
1 өдөр    

Налайх дүүрэг рүү өглөө, оройдоо дөрвөн автобус үйлчилнэ
1 өдөр    

БНХАУ-аас ирсэн 3 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа
1 өдөр    

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: Хүн бүр хувийн сахилга баттай байцгаая
1 өдөр    

Э.Эрдэнэбилэг: Хэн нэгэнд таалагдахын тулд өөрийгөө “алж” болохгүй
1 өдөр    

Бүх сүм, хийдэд нийтийн арга хэмжээ явуулахыг хориглолоо
2 өдөр    

У.Хүрэлсүх: Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө хаана, хорино, шийтгэнэ
2 өдөр    

Зорчих хөдөлгөөнийг хаасан, нийтийн тээврийг зогсоосон шийдвэрийг 3-р сарын 3 хүртэл сунгав
2 өдөр    

Фитнесс, баар, амралтын газар, дэн буудлуудыг түр хаахаар шийдвэрлэлээ
2 өдөр    

Хязгаарлалыг 2020.03.02 хүртэл сунгах санал гаргалаа
2 өдөр    

Гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо
2 өдөр    

Ковид 19-ийн улмаас Италийн “Сериа А” лигийн тоглолтууд хойшлов
2 өдөр    

АНУ, Энэтхэг 3 тэрбум ам.долларын батлан хамгаалахын гэрээ байгуулна
2 өдөр    

Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 ЗӨВЛӨМЖ
2 өдөр    

Дэлхий дээр 100 жил тутамд аймшигт өвчин тохиодог нь зүгээр нэг давхцал уу?
2 өдөр    

Орон нутгийг зорьсон иргэд 2020.03.03-ныг хүртэл Улаанбаатар хот руу нэвтрэхгүй
2 өдөр    

Д.ЧОЙЖАМЦ:700 ЖИЛИЙН ӨМНӨ НЭГЭН СУДАР ДЭЭР САРЬСАН БАГВААХАЙН ЗУРАГ ТАВИАД ИРЭЭДҮЙД ИХ ХИЖИГ ӨВЧИН ГАРНА ГЭСЭН БАЙДАГ
4 өдөр    

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
4 өдөр    

ЗӨВЛӨМЖ: Халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?
4 өдөр    

Монголын тахилгат хайрхануудын домог, түүх
4 өдөр    

ЭРЧҮҮД ЯАГААД КОРОНАВИРУСЭЭР ИЛҮҮТЭЙ ӨВДӨЖ БАЙНА ВЭ?
4 өдөр    

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн зогсооно
5 өдөр    

Битүүлэх ёсон
5 өдөр    

"Төмөр хулгана" жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?
5 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.