Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 02-р сарын 29
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ҮДЭЭС ӨМНӨХ ХУРАЛДААН ТҮР ЗАВСАРЛАВ

НИЙТЛЭСЭН: 2019-09-04 16:27:38
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.04) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 58 минутад, гишүүдийн 76 хувийн ирцтэй эхэлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно.” гэж өөрчлөх саналын талаар гишүүд байр сууриа илэрхийлснээр завсарласан. Иймд гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлгагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүлэв.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар дээрх заалтын санал хураалтыг хойшлуулж, дахин ярилцаж, найруулах шаардлагатай горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.5 хувь нь дэмжлээ.

Дараа нь УИХ-ын гишүүн Н.Учралаас төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгээс “шатлан дэвших” гэснийг хасах санал гаргасныг хэлэлцэв. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Л.Болд, С.Чинзориг, Д.Хаянхярваа нар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Үндсэн хуулиараа зөвхөн 250 мянган хүнийг дархалж болохгүй. Ингэснээр иргэд хувийн хэвшил бус төрийн албанд ажиллах орох сонирхол нэмэгдэнэ. Төрийн албаны чадавх сул байгаа нь хуулиндаа биш хүндээ байгаа гэдэгт санал нэг байна гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Учрал, шатлан дэвших гэдэг үгийг Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулснаар Монголын олон мянган залуусын ирээдүйн хаалгыг хаалаа гэж тухайн үед хэлж байсан. Мерит гэдэг бол мэдлэг, ур чадварын тухай ойлголт. Ур чадварт нь суурилж, ажилд томилдог зарчмыг мерит гэдэг. Барууны орнуудад ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд нь суурилж, ур чадварын шалгуураар нь цалин хөлсийг нь нэмдэг тогтолцоонд шилжсэн гэж байлаа.

Харин УИХ-ын гишүүн С.Чинзориг, шатлан дэвших гэдэг үгийг хасвал төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх үндсэн зарчим алдагдана. Төрийн жинхэнэ албан хаагч зарим үндсэн эрхээ хязгаарлуулдаг учир арай өөр хандах шаардлагатай гэж байсан бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, шатлан дэвших гэдэг үг байх ёстой. Төрийн албаны чадвар сул байгаа нь хүндээ, хуулиндаа ч биш, улс төрийн намд байна. Сонгуулиас сонгуулийн хооронд гарч ирсэн нам нь төрийн албыг бужигнуулдаг. Яам, агентлагын нэрийг жаахан өөрчлөөд, бүтцийн өөрчлөлт нэрийн дор төрийн албан хаагчдыг хэдэн зуугаар нь халдаг, сольдог байдал хэрээс хэтэрсэн. Төрийн албаны тухай хууль байгаа ч бүрэн утгаараа хэрэгжихгүй байна. Иймд Үндсэн хуульд тусгаж, баталгаажуулах шаардлагатай гэсэн байр суурийг тус тус илэрхийлсэн. Ингээд "шатлан дэвших" гэдгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь дэмжсэнгүй.

Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчид тавигдах шалгуур нь чадвар, хүнлэг ёс, урьд нь эрхэлж байсан ажлын үнэлэмж байна. Төрийн албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно.” гэж өөрчлөхөөр санал оруулахдаа төслийн 23.1 дүгээр заалттай утга, агуулга нэг тул хойшлуулах горимын санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Гишүүд төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой төслийн заалтуудыг утга, агуулгын хувьд дахин ярилцаж, өөрчлөн найруулах нь зүйтэй гэж үзэн байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.9 хувь нь дэмжсэнгүй.

Түүнчлэн УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “2.Ерөнхийлөгчөөр тавин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь нараас төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “2.Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулах асуудалд УИХ-ын гишүүн Я.Санжмятав, О.Баасанхүү, Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг, Н.Оюундарь нар санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа гэдгийг дэмжиж байгааг илэрхийлэхийн зэрэгцээ, Ерөнхийлөгчид нэр дэвших насыг одоогийн Үндсэн хуульд заасныг хэвээр үлдээх, Ерөнхийлөгч байсан хүн дахин нэр дэвшихийг хориглох талаар төсөлд тодорхой тусгах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлснээр үдээс өмнөх хуралдаанд түр завсарлав. Үдээс хойших нэгдсэн хуралдаан уг зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтаар үргэлжилнэ.

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Даавуун маскаа ЗӨВ СОНГОЖ хэрэглээрэй!
13 цаг    

Гуравдугаар сарын дунд үеэс дулаарна
14 цаг    

Нийтийн тээвэр өдрийн цагаар үйлчилж байна
14 цаг    

"SARS-COV-2 вирусийн аюулыг олон талын чармайлтаар зайлуулах боломжтой"
14 цаг    

ОБЕГ: Сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ
14 цаг    

"Айж суух биш, хүн бүр хичээж амь насаа хамгаалах цаг ирээд байна"
14 цаг    

ЗГ: Гуравдугаар сарын 15-аас нүүрсний тээврийг тусгай горимоор эхлүүлнэ
14 цаг    

Өмнөд Солонгост халдвар авсан хүний тоо 2,000 давлаа
14 цаг    

БНСУ-аас ОХУ-аар дамжин ирсэн гурван иргэнийг тусгаарлажээ
14 цаг    

Ц.Элбэгдорж: ҮАБЗ хуулийнхаа дагуу ажиллахгүй байна
14 цаг    

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ ШҮҮХЭД ӨГӨХ ҮҮ?
1 өдөр    

Пеп хоёр өөр багаар "Реал"-ыг Аваргуудын лигт талбайд нь хожсон анхны дасгалжуулагч
1 өдөр    

Жин хассаны дараа жингээ барих шилдэг зөвлөгөө
1 өдөр    

YG ENT : Охидын шинэ хамтлаг гаргахаар бэлдэж байна
1 өдөр    

БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 505-аар нэмэгдэж, 1766 боллоо
1 өдөр    

Коко кола хортой юу?
1 өдөр    

Тайландаар дамжин Хятадаас 3 хүн ирснийг тусгаарлав
1 өдөр    

Б.Мандухай: Хураагдсан хар тамхийг лацдаж, тусгай зориулалтын өрөөнд хадгалж байгаад шүүгчийн захирамжаар устгадаг
1 өдөр    

Хонг Конгийн захиргаа иргэддээ 1200 доллар тараана
1 өдөр    

Ерөнхийлөгч Х.Баттулга Ши Жиньпин, Ли Көцян нартай уулзаад буцаж ирнэ
1 өдөр    

Зохиолч Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарыг тагнуулын ажилд ашигласан уу
1 өдөр    

С.Бямбадэлгэр: Хэлний цөөнхдөө зориулж таван дохиог л сурч гэгээлэг бүхнийг түгээе
1 өдөр    

1072 хувьцааны ноогдол ашгаа хүртэхэд юуг анхаарах вэ
1 өдөр    

Солонгос, Япон, Итали улсаас ирж буй иргэдийг улсын хилээр нэвтэрсэн өдрөөс нь эхлэн 14 хоног тусгаарлана
1 өдөр    

"Лион" талбайдаа "Ювентус"-ыг хожлоо
1 өдөр    

Ерөнхийлөгчийн айлчлалын талаар ГХЯ-наас мэдээлэл өгнө
1 өдөр    

Л.Эрдэнэчулуун: Зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана
1 өдөр    

Налайх дүүрэг рүү өглөө, оройдоо дөрвөн автобус үйлчилнэ
1 өдөр    

БНХАУ-аас ирсэн 3 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа
1 өдөр    

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: Хүн бүр хувийн сахилга баттай байцгаая
1 өдөр    

Э.Эрдэнэбилэг: Хэн нэгэнд таалагдахын тулд өөрийгөө “алж” болохгүй
1 өдөр    

Бүх сүм, хийдэд нийтийн арга хэмжээ явуулахыг хориглолоо
2 өдөр    

У.Хүрэлсүх: Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө хаана, хорино, шийтгэнэ
2 өдөр    

Зорчих хөдөлгөөнийг хаасан, нийтийн тээврийг зогсоосон шийдвэрийг 3-р сарын 3 хүртэл сунгав
2 өдөр    

Фитнесс, баар, амралтын газар, дэн буудлуудыг түр хаахаар шийдвэрлэлээ
2 өдөр    

Хязгаарлалыг 2020.03.02 хүртэл сунгах санал гаргалаа
2 өдөр    

Гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо
2 өдөр    

Ковид 19-ийн улмаас Италийн “Сериа А” лигийн тоглолтууд хойшлов
2 өдөр    

АНУ, Энэтхэг 3 тэрбум ам.долларын батлан хамгаалахын гэрээ байгуулна
2 өдөр    

Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 ЗӨВЛӨМЖ
2 өдөр    

Дэлхий дээр 100 жил тутамд аймшигт өвчин тохиодог нь зүгээр нэг давхцал уу?
2 өдөр    

Орон нутгийг зорьсон иргэд 2020.03.03-ныг хүртэл Улаанбаатар хот руу нэвтрэхгүй
2 өдөр    

Д.ЧОЙЖАМЦ:700 ЖИЛИЙН ӨМНӨ НЭГЭН СУДАР ДЭЭР САРЬСАН БАГВААХАЙН ЗУРАГ ТАВИАД ИРЭЭДҮЙД ИХ ХИЖИГ ӨВЧИН ГАРНА ГЭСЭН БАЙДАГ
4 өдөр    

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
4 өдөр    

ЗӨВЛӨМЖ: Халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?
4 өдөр    

Монголын тахилгат хайрхануудын домог, түүх
4 өдөр    

ЭРЧҮҮД ЯАГААД КОРОНАВИРУСЭЭР ИЛҮҮТЭЙ ӨВДӨЖ БАЙНА ВЭ?
4 өдөр    

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн зогсооно
5 өдөр    

Битүүлэх ёсон
5 өдөр    

"Төмөр хулгана" жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?
5 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.