Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 09-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЭЦЭГ, ОХИН, ХҮҮ...

НИЙТЛЭСЭН: 2019-09-02 17:26:46
Чөлөөт цаг > Сонин хачин | Сэтгэгдэл: 0

-Таталбар-

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гарамгай баатар Лодонгийн Дандар гэхээр нэг үе мэдэхгүй хүн даанч байсангүй. Одоо харин Дандар байтугайгаа мэдэхээ байж дээ бид. Халхын голд дайн болоогүй л гэнэ, Монголчууд байлдаагүй л гэнэ, жижигхэн хилийн мөргөлдөөн байсан л гэнэ. Өөр бас юу, юу гэнэ вэ.

Тэр байтугай Лодонгийн Дандар огт баатар биш, тийм байгаагүй л гэнэ. Болиоч дээ Монголчууд минь. Хэний буянд, юуны хүчинд өдий зэрэгтэй байгаагаа ухаараач дээ... гэсэн бодол төрнө. Гэхдээ энд ганцхан Л.Дандар гэдэг хүн сэлэм эргүүлсээр байгаад Халхын голын дайнд ялсан мэтээр бичиж, их хүмүүнийг хэтэрхий дөвийлгөж, алдар нэрийг нь тэнэг байдлаар гутаахыг огт хүссэнгүй. Харин нэгэн цагт Монгол Улсын төлөө амь хайргүй тулалдаж явсан гарамгай баатрын тухай хэдэн зүйл сийрүүлье хэмээсэн юм. Гэвч дайтаж явсан тухай биш, хэлмэгдэж зовж явсан тухай ч биш, зүгээр л Л.Дандар гэж ямархан аав байсан тухай л, бас Улсын Гарамгай баатар Лодонгийн Дандарын хүүхдүүдийн талаар л ярихыг хүслээ. Мэргэн уншигч та болгоон соёрхоно биз.

1939 он болоход 1932 оноос хойш Манжуурын зүгээс Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг байнга өдөөн хатгасаар байсан Японы Квантуны арми өргөн хэмжээний байлдааны ажиллагаа явуулах нь гарцаагүй болжээ. Ийм учир Зөвлөлт Холбоот Улсад суралцаж байсан, төгсөж байсан залуусыг нэн яаралтай арагш татаж, улмаар Матад, Тамсагбулагийн 6, 8 дугаар морьт дивизүүд рүү цэрэг захируулахаар илгээсэн байна. Үнэндээ тухайн үед Монгол Ардын Хувьсгалт цэргийн анги, нэгтгэлүүдийг чадварлагаар удирдан зохион байгуулж, дайсан этгээд довтолсон тохиолдолд тэмцэх дарга, офицерууд бараг л байхгүй болчихсон байжээ. Яагаад гэхээр 1937 онд тэр цагийн Монгол Улс лам, хар, сэхээтнээ хэлмэгдүүлэн устгахдаа цэргийн шилдэг дарга, офицеруудаа ч хайрлаагүй, бүр хилийн цаана дайсны их хэмжээний хүч хуралдчихаад хэзээ, хэзээгүй дайрах гээд байхад мөн л цаазалж байсан байх юм.

Гэнэтийн дуудлага авч, Зөвлөлт Холбоот Улсаас буцаж ирсэн залуусын дунд Тамбовын морин цэргийн сургуульд суралцаж байсан Лодонгийн Дандар байжээ. Чингээд Л.Дандар зүүн хязгаарыг зорьсон байна. Энэ бол 1939 оны хавар болсон үйл явдал.

Гэтэл 1939 онд Л.Дандар тийн Тамбовоос дуудагдаж ирэхдээ Зояа гэдэг орос бүсгүйтэй ханилан суусан байжээ. Зояа Зөвлөлтөд үлдээгүй, Л.Дандарыг дагаж Монголд ирсэн хийгээд тэр үедээ бие давхар байж. Улмаар 1939 оны тавдугаар сарын 20-оор Халхын голын дайн эхлэхэд оросууд Монголд байсан өөрийн иргэдээ, тэр тусмаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хойш нь татсан байна. Энэ үеэр хэзээ мөдгүй амаржихад тулсан Зояа Зөвлөлтийн хилийг алхаж, эх орондоо буцжээ.

1939 оны тавдугаар сараас есдүгээр сарыг хүртэл Халхын голын дайн дөрвөн сар үргэлжлэхэд Л.Дандар эхлээд 8 дугаар морьт дивизийн 22 дугаар морьт хорооны штабын туслах байснаа дараа нь 6 дугаар морьт дивизийн 17 дугаар морьт хорооны дарга болж, дараа нь дайны эхний өдрүүдэд эрэлхэгээр тулалдаж байгаад амь үрэгдсэн хошууч Ч.Шаарийбуугийн оронд 6 дугаар морьт дивизийн командлагч болжээ.

Улсын Гарамгай баатар Л.Дандар, алдарт алаг морьтойгоо 1939 он Тамсагбулаг

Харин Зояа эх орондоо очоод удалгүй амаржиж Марина хэмээх охиноо төрүүлсэн байна. Марина бол Монгол Улсын Гарамгай Баатар Лодонгийн Дандарын ууган охин юм. Зураг дээр Улсын гарамгай баатар Л.Дандар 1984 онд Дэлхийн залуучууд, оюутнуудын их наадамд оролцож байхдаа анхны эхнэр Зояа, охин Марина нартай уулзаж, энэхүү зургийг татуулсан байна. Энэ үйл явдлыг манай анхны сансрын нисгэгч, Улсын баатар Ж.Гүррагчаа гэрчилж байгаа бөгөөд Л.Дандар баатар, Ж.Гүррагчаа баатар нар тэгэхэд хамт явжээ. Тийнхүү 1984 онд Л.Дандар баатрыг очиход охин Маринад ихээхэн уй гашуу тохиолдсон байсан гэж Д.Гүррагчаа баатар ярьсан. Тэгвэл Л.Дандар баатрын охин Маринад ямар учиртай уй, гашуу тохиолдов? 
Маринагийн нөхөр Зөвлөлтийн нам, төрийн удирдагч Андрафовтой маш ойр дотно харилцаатай нэгэн байсан агаад Андрафовыг устгах ажиллагааны үеэр амь үрэгджээ. Маринагийн уй гашуу тийм учиртай байж.

Аавыгаа ирсэнд баярласан Марина 1984 он. Баруун гар талаас Зояа, Л.Дандар, охин Марина

Харин Л.Дандарын охин Маринагаас Алёша, Сергей хэмээх хоёр хүү төрсөн юм байна. Алёша, Сергей хоёр өвөөгөө сайн мэддэг гэдгийг доорх Москвагийн их театрын өмнө татуулсан гэрэл зураг гэрчилнэ. Эх сурвалжийн өгүүлж байгаагаас үзэхэд Марина 1960-аад оны дундуур нэг удаа, 1970-аад оны дундаар хоёр дахь удаагаа Монголд ирээд буцжээ. Үүнээс хойш энэ эмэгтэй Монголд дахиж ирээгүй, одоо амьд мэнд байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Хамгийн сонирхолтой, бас бахархалтай нь эх сурвалжийн өгсөн мэдээллээр Монгол Улсын Гарамгай Баатар Лодонгийн Дандарын зээ хөвгүүд болох Алёша, Сергей хоёр саяханыг хүртэл Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путины хамгаалалтын албанд ажиллаж байсан гэнэ. Ер нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хамгаалалтын албанд монгол цустай залуусыг сургаж авдаг тухай сураг байна.

Москвагийн их театрын өмнө Улсын Гарамгай баатар Л.Дандар, охин Марина, зээ хүү Алёша, Сергей нарын хамт

Тэгвэл эх сурвалж гэж хэн бэ. Улсын гарамгай баатар Лодонгийн Дандар 1945 оны арванхоёрдугаар сард цэргийн гэмт хэрэгтэн болж хэцүү газрын хаалга татсан.

Нэгэнт цэргийн гэмт хэрэгтэн болж, баатар цолоо хураалгасан Л.Дандар Туул гол дээгүүр сал тавьж, энд тэнд хар бор ажил хийж, бишгүйдээ л зовсон. Ингэж яваад 1950-иад оны дунд, сүүлч үеэр Дорнод аймгийн өнгөт металл, гал командад жолоочоор ажиллаж байжээ. Чингэхдээ Л.Дандар 1958 онд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн саальчин байсан Майнзавын Дэчин гэдэг бүсгүйтэй ойртож дотносон, 1959 онд тэдний дундаас Дашдэндэв хэмээх хүү төржээ.

Байз, байз... Яагаад хаа байсан Дорнодод ажиллаж байсан Улсын баатар Дандар Дорноговьд ирээд саальчин, хожим Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хүн эмнэлэгт хамгийн олон жил асрагчаар ажилласан М.Дэчин гэдэг эмэгтэйтэй дотносож, тэдний дундаас Дашдэндэв хэмээх хүү төрөв.

Улсын Гарамгай баатар Л.Дандар, хүү Дашдэндэвийн хамт

Үүний цаад учрыг хайж явтал харин ашгүй яг тэр үйл явдлын дунд байсан гэрчтэй учирч ярилцах боломж олдлоо. Юу болсон гэхээр 1958, 1959 оны хооронд Соёлын Гавьяат Зүтгэлтэн, зохиолч Авидийн Шартолгой Зүүнбаянгийн Нефть баазад жолоочоор ажиллаж байжээ. Тэгтэл Зүүнбаянгийн нефть баазад Лувсан хэмээх өндөр настай, ядарсан өвгөн бас ажиллаж байсан байна. А.Шартолгой зохиолч Лувсан гуайг өрөвдөж, ус, түлээг нь дөхүүлж, унаа хөсгөөрөө ч тусалдаж байж. Тэгээд нэг өдөр өвгөн Лувсанг гэрт нь хүргэж өгтөл “Чи маргааш манайд ирээрэй. Хүү минь ирчихсэн байна. Та хоёр танилц” гэж. Маргааш нь А.Шартолгой Лувсан гуайн хашааны гадаа ирэхэд цоо шинэ 51 машин зогсож байж. А.Шартолгой зохиолч машинаасаа бууж, Лувсан гуайн хашаа руу ортол хашааны буланд цаашаа харсан нэг эрэгтэй хүн сууж, түүний өөдөөс харж нэг эмэгтэй хүн сууж байжээ. Цаашаа харж суусан эрэгтэй эргэж хараагүй болохоор А.Шартолгой зохиолч Лувсан гуайнд ороод “За, танай хүү хаана байна” гэсэнд “Чи надаар яах гэсэн юм бэ” гэж араас нэлээд ширүүхэн хэлжээ. А.Шартолгой зохиолч эргээд хартал Улсын Баатар Л.Дандар нэгэн бүсгүйтэй ярилцаад сууж байсан нь тэр юм байжээ. Өөрөөр хэлбэл, Лувсан гэдэг тэр өвгөн Дандар баатрыг өргөж авсан ч лам хүн байсан учир өөрийнхөө нэрээр овоглохын оронд өөрийн эцгийн нэрээр Лодонгийн Дандар болгон овоглосон байж. Зохиолч А.Шартолгой Лувсан гэдэг хүнийг Дандар баатрыг өргөж авсан, өсгөсөн эцэг гэдгийг мэдээгүй явж. Мөнхүү Л.Дандар баатрын уулзаж суусан тэр бүсгүй бол Дашдэндэвийн ээж М.Дэчин байсан бололтой. Гэлээ ч Л.Дандар, М.Дэчин нар хувь заяаны эрхээр хамт амьдарч чадаагүй болохоор тэдний дундаас төрсөн хүү Дашдэндэвийг М.Дэчингийн төрсөн дүү М.Тогоогоор овогложээ. Дандар баатрын төрсөн хүү Дашдэндэв Сайншандын нисэх буудалд чиглүүлэгч радио станцын техникчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарчээ. 

Л.Дандар баатрын хүү Дашдэндэв, яруу найрагч О.Цэнд-Аюушийн хамт. 2018 он 

Төгсгөлд нь хэлэхэд, XX зууны Монголын хамгийн алдартай хүлэг баатрын оонын эвэр шиг хоёр үр орчлонд нэгийгээ олж чадахгүй л төөрч явна. “Марина эгч минь амьд сэрүүн бол өдгөө 80 настай, үгүй бол үр хүүхдүүд нь бий дээ” гээд хоолой зангирах Дандар баатрын хүү, цагтаа Дорноговь аймгийн наадамд ногт ганзагалж очсон улсын цолтой бөхчүүдийг уул, талаар нэг цацаж явсан Аймгийн арслан Дашдэндэв одоо Замын-Үүдэд даруухан амьдарч байна даа. 

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
МАЛ ТӨХӨӨРӨХ ГАЗАР, МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖЭЭ
2 өдөр    

С.АМАРСАЙХАН: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛ
2 өдөр    

ДАШТ: С.БАТЦЭЦЭГ, Т.ТУЛГА НАР ОЛИМПЫН ЭРХТЭЙ БОЛЛОО
2 өдөр    

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАЛЧИД БОД МАЛАНД ЦАЦРУУЛАГЧ ЗҮҮХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ
2 өдөр    

СОНСГОЛОНГИЙН ХУУЧИН ГҮҮРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
2 өдөр    

ЦЭЦ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
2 өдөр    

ГОВЬД БУЛГИЙН УНДАРГЫГ СЭРГЭЭЖ БАЙНА
2 өдөр    

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМЬ НАСАА АЛДСАН ТОХИОЛДЛЫН 18 ХУВИЙГ МОТОЦИКЛИЙН ОСОЛ ЭЗЭЛЖ БАЙНА
2 өдөр    

ЭЕРЭГ, ЭРТЭЧ, ЭРҮҮЛ МОНГОЛЫН ТӨЛӨӨ УРИАН ДОР ЗАЛУУС НЭГДЛЭЭ
2 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА РАЖ ГАТ ЦОГЦОЛБОРТ ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2 өдөр    

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ГАЗРААС ХЭСЭГЧЛЭН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД ШИЛЖҮҮЛЖЭЭ
2 өдөр    

НИЙСЛЭЛИЙН 169 ХОРООНД АЖИЛЛАХ “СОЁЛЫН ЭЛЧ” НАРЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
2 өдөр    

ШИНЭ УРГАЦЫН ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНД НЯН СУДЛАЛ, ЦАЦРАГЫН ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА
2 өдөр    

О.БАТНАСАН ГИШҮҮНИЙ “ДАРУУХАН” ХОМ
2 өдөр    

ОУХМ Б.ШООВДОР ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО
2 өдөр    

Л.БОЛД: ТӨРИЙН НУУЦ ЗАДЛАЯ
2 өдөр    

ДУУЧИН Б.АМАРХҮҮ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ
2 өдөр    

ЕРӨӨ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.ГАНБААТАРЫГ АЛБАДАН СААТУУЛЖЭЭ
2 өдөр    

НИЙСЛЭЛИЙН ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИУДЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН БОЛНО
2 өдөр    

МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС 10 ӨРХИЙН НИЙТ 101 ТОЛГОЙ МАЛЫГ ГАРГАВ
2 өдөр    

‘’УС-АМИН-ЭРДЭНЭ’’ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ
2 өдөр    

УБТЗ ХӨДӨЛГӨӨНТ ЭМНЭЛЭГ АЯЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2 өдөр    

Б.МАРАЛ: БАЛЕТАД ӨРСӨЛДӨХӨӨС ИЛҮҮ ӨӨРТЭЙГӨӨ ТЭМЦЭХ НЬ ЧУХАЛ
2 өдөр    

Р.БОЛОРМАА: ЧАНАРГҮЙ ЗАМ БАРЬДАГ КОМПАНИУДАД ЭРХ ОЛГОСОН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ
2 өдөр    

ЕРӨНХИЙ САЙДЫН ЭРХ МЭДЛИЙГ ХУМЬСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
2 өдөр    

АНУ ХЯТАДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУДАЛДААНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ГАРЦ ЭРЭЛХИЙЛЖ ДАХИН УУЛЗЖЭЭ
2 өдөр    

Б.МӨНХБААТАР: АЖЛАА БҮРЭН ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ “ХАР ЖАГСААЛТ”-Д ОРУУЛЖ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ АРГА ХЭМЖЭЭ АВНА
2 өдөр    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
2 өдөр    

МАРГААШ ҮХЦ-ИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛНО
3 өдөр    

"НАМУУН" ХҮҮХДИЙН САНГААС 14 АЙМАГ, ЗУРГААН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ 20 МАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ
3 өдөр    

Ж.БАТЗАНДАН: ШИНЭ НАМ УИХ ТАРАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА
3 өдөр    

Б.ЖАРГАЛСАЙХАН: МАН-ЫН ГЕНСЕК ГЭЭД ШАЗРУУН БАЦААН ХЭН БИЛЭЭ? ТЭРЭНД ХЭЛЬЕ
3 өдөр    

УЛААН ШОРООН ДЭЭР БОСГОСОН УЛААНЦАВ ХОТ
3 өдөр    

ТАНИЛЦ: ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД ОРОХ ЕСӨН ГАЗАР
3 өдөр    

У.ХҮРЭЛСҮХИЙН ДӨВЧИГНӨЛ ХЭТЭРЧ ДУУРЬ, ДРАМЫН ТЕАТР, ТӨВ НОМЫН САНГИЙН БАРИЛГУУДЫГ НУРААНА ГЭВ
3 өдөр    

5 БУУДЛААС 7 БУУДАЛ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ МАРГААШААС ЭХЛЭН 2 ХОНОГ ХААНА
3 өдөр    

ЭВХЭГДДЭГ ''SAMSUNG GALAXY'' 4856 АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ
3 өдөр    

ТА ӨДӨРТ 10000 АЛХААРАЙ
3 өдөр    

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ISO СТАНДАРТУУДЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
3 өдөр    

МОНГОЛЧУУДЫН АМЖИЛТ БУУРСААР...
3 өдөр    

ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОЛТЫГ ЗОГСООВ
3 өдөр    

УИХ-ЫГ ТАРААЖ, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВУУЛАХЫГ ДЭМЖИЖ 46 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ
3 өдөр    

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙН ДААТГАЛ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
3 өдөр    

Д.ХАЯНХЯРВАА: УИХ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ТАРВАЛ ТӨРД ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮҮСНЭ
3 өдөр    

МАНСУУРЧ БУЙ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
3 өдөр    

ОЮУТНЫ ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨЛЖ, КОЛЛЕЖИЙГ ТӨЛБӨРГҮЙ БОЛГОХ УУ
3 өдөр    

Д.ГАНХУЯГ: ЗӨВ ХООЛЛОЛТ ХҮНИЙГ ДОТРООС НЬ ЭРҮҮЛЖҮҮЛНЭ
3 өдөр    

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА: МАН-ЫН ТУЛГАЛТ УУ, АРД ТҮМНИЙ СОНГОЛТ УУ
4 өдөр    

ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙН СУРАГ
4 өдөр    

ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙН УЧИР БУЮУ НЭХЭН ТООЛОХ ХУГАЦАА
4 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.