Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 02-р сарын 29
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монгол, Хятад, Орос улсын бизнес эрхлэгчдийн чуулган Манжуурт болно

НИЙТЛЭСЭН: 2019-08-26 18:09:38
Эдийн засаг > Банк, санхүү | Сэтгэгдэл: 0

Хятад, Орос, Монгол гурван улсын залуу бизнес эрхлэгч, манлайлагч залуучуудын анхдугаар чуулган есдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Манжуур хотноо болох гэж байна.

"Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор"-ыг бүтээн байгуулах үйл явцыг түргэтгэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг дэмжих зорилгын хүрээнд Хятад, Орос, Монгол гурван улсын залуу бизнес эрхлэгч, манлайлагч залуучуудын анхдугаар чуулган есдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Манжуур хотноо болох гэж байна.

Энэ удаагийн чуулга уулзалт “Инноваци хөгжилтэй саруул ирээдүйд хамтдаа” гэсэн сэдвийн дор өрнөх бөгөөд чуулганаар бизнес эрхлэгч залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх гарцыг хайх, цаашид гурван орны бизнес эрхлэгчид хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах зорилготой юм байна.

Мөн Хятад Орос Монгол гурван улсын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах, залуучуудын хоорондын солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлж, гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулах зорилготой бөгөөд Хятад, Орос, Монголын эдийн засгийн интеграцчлалын дэмжих талаар санал бодлоо солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ. 

Залуу бизнес эрхлэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгнө

Манжуур бол хөрш зэргэлдээ улс оронтойгоо авто зам, төмөр зам, агаарын тээврээр холбогдсон, эдийн засаг, аялал жуулчлал идэвхтэй хөгжиж буй гурван улсын хилийн боомт хот. Тиймээс БНХАУ энэ хотоо ОХУ-тай хийх эдийн засаг, худалдааны чөлөөт бүс болгох зорилготойгоор хөгжүүлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд  энэ ажлынхаа хүрээнд хөрш улс оронтой хамтарсан олон улсын чанартай тэмцээн уралдааныг цөөнгүй зохион байгуулдаг болсон.

Манай улсын хувьд, хилийн хамтын ажиллагаа сайжирч Манжууртай хиллэдэг Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг зүүн бүсийн аймгуудын худалдаа, бизнес эрхлэгчдийн хамтарсан  арга хэмжээ, хурал чуулган, худалдаа үйлчилгээ, гурван улсын хамтарсан үзэсгэлэн яармагууд олширч, бизнес эрхлэгчдэд олон боломжуудыг нээж өгч байгааг эзийн засагчид болоод бизнес эрхлэгчид онцолдог. Тэр утгаараа бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулганыг БНХАУ-ын Худалдааны яамны Хөрөнгө оруулалтыг дэмжих газар, ӨМӨЗО-ны Засгийн газар, Монгол Улсын Дорнод аймгийн ЗДТГ,ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Засгийн газар, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс , Манжуур хотын Засгийн газар хамтран зохион байгуулж байгаа аж.

Бизнес эрхлэгчдэд олон боломжийг олгосон хурал хэлэлцүүлэг, үзэсгэлэн яармаг болно

Уг чуулганыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд анхдугаар чуулганыг Манжуур хотноо хийж, цаашид Хятад, Орос, Монгол гурван улс ээлжлэн зохион байгуулах болно гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байв. Мөн энэ чуулган бизнес эрхлэгч залуучуудыг нэгтгэх бөгөөд цааш цаашдаа чуулганы цар хүрээг тасралтгүй өргөжүүлж, Манжуур- Забайкальск боомтын давуу талыг ашиглан Хятад, Орос, Монголын “Өргөтгөсөн боомтын эдийн засгийн хамтын ажиллагаа”-г өргөжүүлэн хөгжүүлнэ хэмээн чуулганы үр дүнг итгэл төгс тодорхойлж байна.  

Манжуур хотноо анх удаа зохион байгуулагдах энэ чуулганд Хятад, Орос, Монгол гурван улсын бизнесийн салбарын акулууд, улс төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч байгууллагуудын төлөөллүүд оролцох юм байна. Тэд энэ үеэр өөрсдийн туршлагаа хуваалцаж, санал бодлоо нэгтгэх, мэдээллийн харилцаа холбоог бэхжүүлэх, харилцааны сувгийг жигдрүүлэх, бизнес эрхлэгч залуучуудын дуу хоолойг сонсох, тэднийг дэмжих, гарааны бизнес эрхлэгчдэд инноваци, бизнес эхлүүлэхэд зориулсан нээлттэй хэлэлцүүлэг, солилцооны платформ өгөх гээд залуу бизнес эрхлэгчдэд олон боломжуудыг олгосон хурал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах юм байна.

Тухайлбал, энэ үеэр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын бизнес эрхлэгчдийн уулзалт, Хятад Орос Монголын залуучуудын ажил үйлс бүтээх чуулганы төсөл танилцуулах уулзалт,  төсөлд гарын үсэг зурах ажиллагаа болно. Мөн Хятад Орос Монголын залуучуудын ажил үйлс бүтээх инкубатор паркын  нээлтийн ажиллагаа ,Хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.

Чуулганы төгсгөлд, , Хятад Орос Монгол гурван улсын залуучуудын ажил үйлс бүтээх чуулганы тунхаглалыг хэлэлцүүлэг хийж батлах аж.

Эх сурвалж: www.news24.mn.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Даавуун маскаа ЗӨВ СОНГОЖ хэрэглээрэй!
18 цаг    

Гуравдугаар сарын дунд үеэс дулаарна
18 цаг    

Нийтийн тээвэр өдрийн цагаар үйлчилж байна
18 цаг    

"SARS-COV-2 вирусийн аюулыг олон талын чармайлтаар зайлуулах боломжтой"
18 цаг    

ОБЕГ: Сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ
18 цаг    

"Айж суух биш, хүн бүр хичээж амь насаа хамгаалах цаг ирээд байна"
18 цаг    

ЗГ: Гуравдугаар сарын 15-аас нүүрсний тээврийг тусгай горимоор эхлүүлнэ
18 цаг    

Өмнөд Солонгост халдвар авсан хүний тоо 2,000 давлаа
18 цаг    

БНСУ-аас ОХУ-аар дамжин ирсэн гурван иргэнийг тусгаарлажээ
18 цаг    

Ц.Элбэгдорж: ҮАБЗ хуулийнхаа дагуу ажиллахгүй байна
18 цаг    

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ ШҮҮХЭД ӨГӨХ ҮҮ?
1 өдөр    

Пеп хоёр өөр багаар "Реал"-ыг Аваргуудын лигт талбайд нь хожсон анхны дасгалжуулагч
1 өдөр    

Жин хассаны дараа жингээ барих шилдэг зөвлөгөө
1 өдөр    

YG ENT : Охидын шинэ хамтлаг гаргахаар бэлдэж байна
1 өдөр    

БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 505-аар нэмэгдэж, 1766 боллоо
1 өдөр    

Коко кола хортой юу?
1 өдөр    

Тайландаар дамжин Хятадаас 3 хүн ирснийг тусгаарлав
1 өдөр    

Б.Мандухай: Хураагдсан хар тамхийг лацдаж, тусгай зориулалтын өрөөнд хадгалж байгаад шүүгчийн захирамжаар устгадаг
1 өдөр    

Хонг Конгийн захиргаа иргэддээ 1200 доллар тараана
1 өдөр    

Ерөнхийлөгч Х.Баттулга Ши Жиньпин, Ли Көцян нартай уулзаад буцаж ирнэ
1 өдөр    

Зохиолч Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарыг тагнуулын ажилд ашигласан уу
1 өдөр    

С.Бямбадэлгэр: Хэлний цөөнхдөө зориулж таван дохиог л сурч гэгээлэг бүхнийг түгээе
1 өдөр    

1072 хувьцааны ноогдол ашгаа хүртэхэд юуг анхаарах вэ
1 өдөр    

Солонгос, Япон, Итали улсаас ирж буй иргэдийг улсын хилээр нэвтэрсэн өдрөөс нь эхлэн 14 хоног тусгаарлана
1 өдөр    

"Лион" талбайдаа "Ювентус"-ыг хожлоо
1 өдөр    

Ерөнхийлөгчийн айлчлалын талаар ГХЯ-наас мэдээлэл өгнө
1 өдөр    

Л.Эрдэнэчулуун: Зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана
1 өдөр    

Налайх дүүрэг рүү өглөө, оройдоо дөрвөн автобус үйлчилнэ
1 өдөр    

БНХАУ-аас ирсэн 3 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа
1 өдөр    

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: Хүн бүр хувийн сахилга баттай байцгаая
1 өдөр    

Э.Эрдэнэбилэг: Хэн нэгэнд таалагдахын тулд өөрийгөө “алж” болохгүй
1 өдөр    

Бүх сүм, хийдэд нийтийн арга хэмжээ явуулахыг хориглолоо
2 өдөр    

У.Хүрэлсүх: Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө хаана, хорино, шийтгэнэ
2 өдөр    

Зорчих хөдөлгөөнийг хаасан, нийтийн тээврийг зогсоосон шийдвэрийг 3-р сарын 3 хүртэл сунгав
2 өдөр    

Фитнесс, баар, амралтын газар, дэн буудлуудыг түр хаахаар шийдвэрлэлээ
2 өдөр    

Хязгаарлалыг 2020.03.02 хүртэл сунгах санал гаргалаа
2 өдөр    

Гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо
2 өдөр    

Ковид 19-ийн улмаас Италийн “Сериа А” лигийн тоглолтууд хойшлов
2 өдөр    

АНУ, Энэтхэг 3 тэрбум ам.долларын батлан хамгаалахын гэрээ байгуулна
2 өдөр    

Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 ЗӨВЛӨМЖ
2 өдөр    

Дэлхий дээр 100 жил тутамд аймшигт өвчин тохиодог нь зүгээр нэг давхцал уу?
2 өдөр    

Орон нутгийг зорьсон иргэд 2020.03.03-ныг хүртэл Улаанбаатар хот руу нэвтрэхгүй
2 өдөр    

Д.ЧОЙЖАМЦ:700 ЖИЛИЙН ӨМНӨ НЭГЭН СУДАР ДЭЭР САРЬСАН БАГВААХАЙН ЗУРАГ ТАВИАД ИРЭЭДҮЙД ИХ ХИЖИГ ӨВЧИН ГАРНА ГЭСЭН БАЙДАГ
4 өдөр    

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
4 өдөр    

ЗӨВЛӨМЖ: Халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?
4 өдөр    

Монголын тахилгат хайрхануудын домог, түүх
4 өдөр    

ЭРЧҮҮД ЯАГААД КОРОНАВИРУСЭЭР ИЛҮҮТЭЙ ӨВДӨЖ БАЙНА ВЭ?
4 өдөр    

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн зогсооно
5 өдөр    

Битүүлэх ёсон
5 өдөр    

"Төмөр хулгана" жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?
5 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.