Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 09-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

"МОНГОЛ САРЛАГИЙН МАХ, СҮҮ, ХӨӨВӨР ЭКСПОРТОД ГАРАХ БОЛОМЖ ИХТЭЙ"

НИЙТЛЭСЭН: 2019-08-19 10:28:49
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

Сарлаг-Үндэсний нөөц баялаг” сэдвийн хүрээнд сарлаг үржүүлэгчдийн улсын зөвлөгөөнийг Архангай аймгийн Эрдэнбулган суманд болж байна.

Тоо толгой нь цөөрч устаж үгүй болох түвшинд хүрээд байгаа сарлагийн тархалтын хүрээг өргөтгөх, үржил, селекци, маллагааны арга технологийг оновчтой зохион байгуулах, төлөвлөх талаар тодорхой саналуудыг дэвшүүлэн ярилцаж байгаа юм.

Зөвлөгөөнөөр сарлагийн сүү, мах, хөөвөр, хялгасыг бэлтгэх технологи,  удмын санг хамгаалах, үүлдэрлэг байдлыг сэргээн сайжруулах талаар хэлэлцүүлэг явуулж, санал бодлоо солилцоно.

Өндөр уулын бүсийн байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд, бэлчээрийн маллагаанд гойд зохицон амьдарч, өсөн үржиж чаддаг, Монголын уламжлалт мал аж ахуйн өвөрмөц төрөл бол сарлаг юм. Хад асга, цавчим ангал бүхий газрын бэлчээрийг илүү ашигладаг, голын ба уулс хоорондын хөндий, ойн цоорхой, өөр төрлийн мал хүрэх боломжгүй бэлчээрт дасан зохицдог учраас бэлчээрийн даацад сөрөг нөлөө үзүүлдэггүй нь Монгол сарлагийн давуу тал юм.

Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын өндөр уулархаг нутагт Монгол үүлдрийн 876.6 мянган толгой сарлагийг үржүүлж байна.

Бэлчээрийн даацад нөлөөлдөггүй өндөр ашиг шим бүхий монгол сарлагийн үндсэн ашиг шим болох мах, сүү, хөөвөр, түүний боловсруулсан бүтээгдэхүүн экспортод гарах боломж ихтэй гэдгийг зөвлөгөөнд оролцогчид онцоллоо. Тухайлбал тослог өндөртэй \7.2-12\ сарлагийн сүүгээр сайн чанарын бяслаг үйлдвэрлэж экспортод гаргах боломжтой бол холестрин багатай махыг хатаасан хэлбэрээр  мөн ноолуурын хувь ихтэй хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсад худалдаалах боломж, нөөц байгааг хэлж байна.

 
 

Тиймээс сарлаг үржүүлэгчид үндэсний үйлдвэрүүдийг сайн чанарын сарлагийн ноос, хөөвөр, хялгасаар хангах, эрчимжүүлсэн арга, технологийг нэвтрүүлж сарлагийн сүү, мах, хөөвөр, ноос, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэн, зөв оновчтой шийдэл гаргах арга замыг мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран ийнхүү зөвшилдөж байна.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Мал аж ахуйн үйлдвэрлэлийг биотехнологийн ололттой хослуулан хэрэглэх, үржил селекцийн ажлыг технологийн хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд салбарын яам анхаарлаа хандуулж байгааг онцоллоо.

Мөн Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, болон Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих, Ноолуур, Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ханган малын тоонд биш, чанарт анхаарч, хавар, намрын технологит хугацаанд зайлшгүй хийгдэх мал эмнэлэг, малын үржлийн ажил, үйлчилгээг бодлогын түвшинд дэмжиж, генетик нөөцөд суурилсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний цар хүрээг тэлж, генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэв.

Зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй салбар яамны холбогдох албаны хүмүүс, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн,  МУСҮТ, ХААИС, МААЭШХ, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн, Архангай аймаг дахь өндөр уулын бүсийн хүрээлэн, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Увс, Хөвсгөл, Ховд аймгийн ХХААГ болон зарим сумдын мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, малчид, саальчид, Монголын мал зүйч үржүүлэгчдийн холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Сарлаг нийгэмлэг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Архангай аймгийн саальчдын холбоо, салбарын эрдэмтэн судлаачид, орон нутгийн мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоод, малчдын төлөөлөл оролцож байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ХУРДАН МОРЬ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД БАЙРАА ГАРДАН АВЛАА
8 цаг    

“АМГАЛАН” АМАРЖИХ ГАЗРЫН ОЙР ОРЧМЫН БААР, ЗОЧИД БУУДЛЫН СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ
9 цаг    

НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ Ч.ГАНТУЛГА ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛААР СОНГОГДСОН ТОЙРОГТОО АЖИЛЛАВ
9 цаг    

М.МӨНХШҮР: “МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ” ГЭЖ АЖЛАА ЭХЭЛСЭН Ч “МОНГОЛ УЛС МИНЬ УУЧЛААРАЙ”
10 цаг    

ИНФОГРАФИК: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
10 цаг    

ЭНЭ ОНД ХАР ТАМХИНЫ ГЭМТ ХЭРЭГТ 17 ХҮҮХЭД ХОЛБОГДОН ШАЛГАГДСАН БАЙНА
11 цаг    

МАРГААШ Б.БОЛОРТУЯА ХҮРЛИЙН ТӨЛӨӨ ДАГАЖ БАРИЛДАНА
11 цаг    

Ж.БАТЗАНДАН: Б.СОДНОМДАРЖААД НОМЫН ЗАВСАР БРИТКА ХАВЧУУЛЖ ОРУУЛЖ ӨГСӨН УЧРЫГ ТОДРУУЛНА
11 цаг    

НЭГ ТОНН ХҮНСНИЙ УЛААН БУУДАЙД ОЛГОХ УРАМШУУЛЛЫГ НЭМЖ 100 МЯНГАН ТӨГРӨГ БАЙХААР ТОГТОВ
12 цаг    

БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭХ ЭРХ ОЛГОСОН ХУУЛЬ БУС ГЭРЭЭНҮҮДИЙГ ЦУЦАЛНА
12 цаг    

МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ДУНД 13 СУРАГЧ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ 4 БАЙНA
12 цаг    

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ 32 ЦЭГ АЖИЛЛАЖ БАЙНА
12 цаг    

Б.ЭНХБАЯР: Ц.НЯМДОРЖ САЙД ӨӨРӨӨ УЛСЫН НУУЦ ЗАДАЛСАН
12 цаг    

10 ГАРУЙ ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭ ХААЛГАСАН ГЭХ ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ ЮУНЫ УЧИР ХЭВЛЭЛИЙН ХУРАЛД ИРСЭНГҮЙ ВЭ?
12 цаг    

ШИЛДЭГ ЕРӨӨЛЧ, МАГТААЛЧИЙГ ШАЛГАРУУЛНА
13 цаг    

ХАЯЖ ҮРЭГДҮҮЛСЭН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙГ ӨДӨРТ НЬ ХЭВЛЭЖ ОЛГОНО
13 цаг    

ЗАСГИЙН ГАЗРЫН ДААЛГАВРААР 110 ГА ТАЛБАЙД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЖЭЭ
13 цаг    

ДАШТ-Д БАГИЙН ДҮНГЭЭР ДОЛДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ
13 цаг    

УЛСЫН БААТАР ЯАЖ АВСАНАА Ч САНАХГҮЙ...
13 цаг    

АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ Ж.ЦОЛМОНГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ ӨМНӨХ ЗАХИРАЛ Г.БАТБААТАРЫГ ТОМИЛОХЫГ ХҮСЧЭЭ
13 цаг    

БАРИМТ: ДАМПУУРЛЫН ИРМЭГТ БАЙСАН КАПИТАЛ БАНКАНД ЭМД, НД-ИЙН МӨНГИЙГ Н.НОМТОЙБАЯРЫН ЗӨВШӨӨРЛӨӨР ХАДГАЛУУЛЖ БАЙЖЭЭ
14 цаг    

МАН: У.ХҮРЭЛСҮХ ҮҮ, УИХ-УУ!
14 цаг    

ОН ГАРСААР 4 ХҮҮХЭД НҮХЭН ЖОРЛОНД УНАЖ ЭНДЭВ
14 цаг    

МАХН-Д ҮҮРЭЭ ЗАСААД БАЙСАН Ж.СҮХБААТАР УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ЗӨВЛӨХ БОЛЖЭЭ
14 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “ӨРХИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖИЛ-20 ЖИЛ” БАЯРЫН ХУРЛЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЭВ
14 цаг    

АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ НЭРЭЭ ЦЭВЭРЛЭЖЭЭ
15 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАРАНХҮҮГИЙН “ДҮНЖИНГАРАВ” ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ЗАХИРГАА ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ТҮРЭЭСЭЭ НЭМСЭН ГЭВ
15 цаг    

“ХҮН, АМЬТАН АЙЛГААД БАЙГАА БААВГАЙ МАНАЙ НУТГИЙНХ”
15 цаг    

“МОНГОЛЫН ЭЗЭНТ УЛСЫН ТҮҮХ” ЦУВРАЛ 5 БОТЬ ЗОХИОЛЫН ТУХАЙ
1 өдөр    

“MISS UNIVERSE MONGOLIA” ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ БААСАН ГАРИГТ ТОДОРНО
1 өдөр    

"БУЯНТ-УХАА" ДАХЬ ХИЛИЙН АНГИЙН ЗАХИРАГЧ Д.МӨНХЧУЛУУНЫГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ
1 өдөр    

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ДАРГА Б.ЦЭНГЭЛ АЖЛАА ӨГЧЭЭ
1 өдөр    

ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ СУРГУУЛЬД БАГШЛАХААР ИРСЭН ИБУИНВУ-ЫН ИРГЭН ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР БАРИВЧЛАГДЛАА
1 өдөр    

КУВЕЙТЫН АМАНД 3.8 ГА ГАЗАР ЗАРНА
1 өдөр    

МАН-ЫН ГИШҮҮД ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВУУЛАХЫГ ДЭМЖИЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ ЭХЭЛЖЭЭ
1 өдөр    

“40 САЯЫН ГҮҮР”-ИЙН ТУХАЙ ГУРВАН ШҮҮМЖ
1 өдөр    

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВТАЙ ЗАРГАЛДСАН СЭТГҮҮЛЧИЙН ЗАРИГ.МН САЙТЫГ ХАКЕРДЖЭЭ
1 өдөр    

5 БУУДЛААС 7 БУУДАЛ ХҮРТЭЛХ АВТОЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРЭН ХААНА
1 өдөр    

Д.ОТГОНДАЛАЙ: ОДООГООР АЛБАН ЁСНЫ ГЭРЭЭ ХИЙГЭЭГҮЙ, “ТОП РАНК”-ИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА
1 өдөр    

775 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ ӨРТӨГ БҮХИЙ АЛТ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
1 өдөр    

МАН-ЫН 12 ДАРГА ''…УИХ-ЫГ ТАРААЯ'' ГЭЖ ХУРАЛДЖЭЭ
1 өдөр    

Б.БАТДЭЛГЭР: ЖИЛ БОЛГОН УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 10 ХУВИЙГ ЖДҮХС-Д ХУВААРИЛНА
1 өдөр    

С.МӨНХБАТ: МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ БОЛ СУДАЛГААНД СУУРИЛСАН БОДЛОГО, ТҮҮНИЙГ ДЭМЖСЭН ТӨР, ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮНШЛЭЛ ЮМ
1 өдөр    

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР АЖЛАА ТАЙЛАГНАЖ БАЙНА
1 өдөр    

Н.ОЮУНДАРЬ: СОНГОГЧИД ХҮСВЭЛ УИХ-ЫГ ТАРААХАД АСУУДАЛГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА
1 өдөр    

ЗАСГИЙН ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
1 өдөр    

ГАЦУУРТЫН ОРДЫГ ОНИЛОХ СОНИРХОЛ ХЭНД БАЙНА ВЭ?
1 өдөр    

АРДЫН АВЬЯАСТНУУДААС УУЧЛАЛТ ГУЙХЫГ ШААРДЛАА
1 өдөр    

УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА
1 өдөр    

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРОХ ВЭ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.